ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жаргалтай гэр бүл гэдгээ орчныхондоо итгүүлэх 10 арга

Гэр бүл  | 2010 / 11 / 04

Өнөөдөр тогтвортой сайхан гэр бүлтэй хүн бусдаас өндөр үнэлгээ авдаг болжээ. Сайн нэр хүнд олж авахын тулд орчны хүмүүст өөрөөр хэлбэл найз нөхөд, хамт ажиллагсад, эцэг, эх, орцны үүдэнд суудаг эмээ нарт өөрийн гэр бүлийн тухай сайхан бодол төрүүлэх нь хэрэгтэй. Бүгд танай гэр бүлийг аз жаргалтай гэж бодон, танайхны тухай зөвхөн сайн сайхныг ярьдаг болгохын тулд энэ 10 зөвлөгөөг хүргэе

Жаргалтай гэр бүл гэдгээ орчныхондоо итгүүлэх 10 арга

1. Хүмүүсийн дэргэд бүү маргалд. Эхнэр нөхөр хоёр гаднын хүмүүсийн дэргэд санаа нийлж, бусдын дэргэд бие биеэ доош хийхгүй гомдоохгүй байх хэрэгтэй. Санал зөрөлдсөн тохиолдолд ч хайртай хүнийхээ эсрэг талд орж болохгүй. Аар саар маргаанаа гэртээ орхиод гар, хүмүүсийн хажууд харилцаагаа тодруулж, учрыг олох гэж бүү оролд. Учир нь бусад хүмүүс танай гэр бүлийн уур амьсгал нэг л биш гэж бодно. Ер нь гэр бүл бол хайртай хосууд хамтдаа нийтлэг нэг зорилгын төлөө явахыг хэлдэг билээ.

2. Гэр бүл дотор нууц байхгүй гэдгээ харуул. Хэрэв хүмүүс таны ханийн тухай ямар нэг таагүй зүйл дуулгавал “Өө, тийм ээ, энэ тухай тэр надад хэлсэн, бид уг асуудлаа бүрэн шийдчихсэн” гэж хариул. Хэзээ ч амраг ханийнхаа “нүглийг” найз нөхөддөө итгэж нууцаар ярьж болохгүй, тэртэй тэргүй түүнд дуулдаж л таараа. Тэгээд таныг л гэрийн доторх хэрүүл маргааныг гадагш гаргалаа гэж буруутгана. Энэ нь танай гэр бүлийн нэр хүнд төдийгүй та хоёрын харилцаанд аюул учруулж болзошгүй.

3. Ханийнхаа дутагдалтай талуудыг гэмгүй зуршил болгон хувирга. Өөрийн чинь хажууд таны ханийг муулахыг огтхон ч зөвшөөрч болохгүй. Та ханиа байгаа чигээр нь, түүний дутагдалтай талууд, этгээд хачин зуршилтай нь эвлэрсэн гэж бусдад ойлгуул. Хэрэв хэн нэг нь таны хайртыг хэт тарган гэвэл “Харин ч энэ нь таалагддаг” гэж хэл. Удаан гэвэл “Юмыг нухацтай няхуур боддог учраас”, ичимхийг их даруу боловсон, халзанг их ухаантай, секс эрийн илрэл гэх мэтээр хариулт өг. Хамгийн гол нь та хоёр бие биеэ олсон, хамтдаа аз жаргалтай байгаа. Yүнийг л тэдгээр “сайхныг хүсэгчид” ойлговол дахиж та хоёрыг хэрэлдүүлэх гэхгүй.

4. Гэр бүлээ хөндлөнгийн нөлөөнөөс тусгаарла, хамгаал. Хөндлөнгийн “шинжээчид” шиг гэр бүлийн харилцааг сүйтгэдэг зүйл хорвоод ер үгүй. Хадам эх бэрээсээ үргэлж өө сэв хайдаг шиг, бүсгүйн ээж ч хүргэнээ мөн адил зовоодог. Ийм учраас сөргөлдөгч талууд аль болох цөөн уулзалдахаар зохицуулах нь маш зүйтэй. Аль аль талын эцэг эхчүүд, бусад хамаатнууд амьдрал зааж сургаад залхаадаг, иймээс тэдэнд “Бидний хувьд та нарын нэр төр, хэлсэн үг, сургамж маш үнэтэй, чухал зүйл” гэж ойлгуул. Хүргэн хадам эхийнхээ хоол хийх чадварыг өндрөөр үнэлж, бэр нь хадмынхаа гэр бүлээ авч яваа урлагаас суралцаж буйгаа харуулах хэрэгтэй. Хэрэв та нар эцэг эхийнхээ “судсыг барьж чадвал” тэд танай гэр бүлийн амьдралыг хянахаа больж, өөрсдийн эрч хүчээ “энх тайвны зориулалтаар” ашиглах болно.

5. Хөршүүдтэйгээ эвтэй бай. Хэрэв та хөршүүдээ ялангуяа тэтгэврийн насны хөгшчүүлийг төвөгшөөгөөд байвал удалгүй “ямар ч муухай үйл хийхээс буцахгүй этгээд” гэгдэх болно шүү. Танай байшинд ямар нэг хэрэг гарвал хөгшчүүл хамгийн түрүүн таны тухай л бодно, түүгээр барахгүй иймэрхүү сэжгээ цагдаагийн газарт мэдэгдэхээс сийхгүй. Танд иймэрхүү асуудлууд хэрэггүй биз дээ? Тэгээд ч үүнээс зайлсхийх амархан арга бий. Та ядаж сард нэг удаа орцны хөгшчүүдтэйгээ “буу халж”, өөрийн гэр бүлийн амжилтын тухай багахан тунгаар мэдээлэл өгч бай. Мөн ахуйн аар саар асуудлуудын талаар тэдэнтэй зөвлөлд: “Хүү маань ахиад л өмдөө толбо болгочихож, угаах гэж зовж байна” гэх мэт. Тэтгэврийн хэдэн хөгшинд ярих сэдэв олж өгөөрэй, эс тэгвэл сонсоод үс өрвиймөөр юм та нарын тухай зохиож ярина шүү.

6. Хоорондоо байнга холбоотой бай. Ажил дээрээ эсвэл найз нөхдийнхөө дунд байхдаа тогтмол бие бие рүүгээ утасдаж хайрын энхрий үгс шидэлцэж бай. Албан газруудад ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд эхнэр нөхөр хоёр өдөрт ядаж нэг удаа бие бие рүүгээ утасдаж байвал тухайн гэр бүлийг эвтэй найртай, амгалан гэж тэд үздэг. Yүнийг олны өмнөх жүжиглэлт гэж хүлээн авах хэрэггүй, хайртай хүний тань дуу эмчилгээний шинж чанартайг та мэднэ шүү дээ, тэгээд таныг яг уурлах гэж байтал, эсвэл тасартлаа уухын өмнө, заримдаа бүр даргынхаа нүүр лүү нулимахаас авардаг.

7. Хайртынхаа зургийг хажуудаа тавь. Ажлынхаа ширээн дээр эхнэр хүүхдийнхээ зургийг тавьсан амжилтанд дарга нааштай хандана. Ийм учраас гэр бүлийн зургийг ханын хуанлигаас эхлээд аяга тавган дээр хүртэл ямар ч гадаргуу дээр буулгадаг фото зургийн газрууд их ашигтай ажилладаг байна.

8. Гэр бүлтэй хүн шиг харагд. Хэрэв та хуруундаа хуримын бөгж зүүсэн бол түүндээ зохицож харагд. Бөгжтэй хэрнээ гурван өдөр сахлаа хусаагүй, үрчийсэн өмдтэй, цамцаа солиогүй харагдвал хүмүүс танай гэр бүлийн уур амьсгал таагүй гэсэн дүгнэлт хийнэ.

9. Бие биедээ анхаарал халамж тавь. Хүмүүс та нарын бие биедээ хэр хайртайг хараг. Орцны үүдэнд суугаа эмгэдэд залуу хосууд хамтдаа дэлгүүрээс хөтлөлцөн ирэх шиг сайхан, гүн сэтгэгдэл төрүүлдэг мөч байхгүй гэж хэлж болно. Хайртай ханьдаа цэцгийн баглаа бариад ирж байгаа эр нөхөр тэдэнд дурсамж дүүрэн залуу насыг нь санагдуулна, мэдээж шөнө дундаас өмнө л дөө, учир нь энэ тохиолдолд гэмээ цайруулах гэсэн оролдлого болж харагдана.

10. Аз жаргалтай байцгаа. Сайхан гэр бүлийн дүр үзүүлж хичнээн ч жүжиглэж болно, гэхдээ хэрэв та хоёр аз жаргалгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт илэрч олны хүртээл болно. Хэрэв хосууд бие биеэ хайрладаггүй, хүндэлдэггүй бол олны өмнө үнсэлцэх нь хэт хуурамч дүр үзүүлсэн болж харагддаг. Ийм учраас өөрсдийн тухай таатай сэтгэгдэл төрүүлэх гэж байхдаа хамгийн гол зүйлийг бүү мартаарай, та хоёр эргэн тойронд буй хүмүүсийн төлөө биш харин юуны өмнө өөрсдийнхөө төлөө амьдардаг шүү дээ. Жаргалтай гэр бүлийн онцлог шинж нь гэр бүлийн гишүүдийн хоорондох хайр сэтгэл, эв нэгдэлд оршдог.

  |  
Өмнөх мэдээлэл
Өнөөдрөөс эхэл!
Дараах мэдээлэл
Үс арчилгааны талаар...

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(916)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tiimu zaya?.   2010-11-28
Ugui bhgui yu! Jinhene hairtai bsan ch ger bul niigmiin asuudal gedeg bol shal tusda tarxiaraa shiiddeg asudal. Hair bol zurhni asudal zuger l medremj.

Зочин: Suvd.   2010-11-21
ene bichsen zuiliin 9iig ni bid 2 bieluuldeg yum bn hehe sonin yumaa heneer ch heluulehgui yag ingedeg shuu harin ajliinhaa gazar zurgiig ni l taviagui bn gertee bdag bolhoor ajild orvol taviad l 10boloh ni dee zarim negen busguichuud ataarhaad bdgiig es tootsvol bid 2 uneheer gaihaltai hos gedgee uuniig unshaad medlee bi jargaltai bayrtai bn

Зочин: gonchig.   2010-11-21
mash goy zuwluguu bna bnga amidraldaa heregjvvlne thanks

Зочин: uuganjargal.   2010-11-07
medhed iluudehgui zowolgoo baina. goolingoogiinhandaa bayrlalaa. eh ornii ireedui bolsn zaluu shine ger buluuddee az jargal husie.

Зочин: uuganjargal.   2010-11-07
medhed iluudehgui zowolgoo baina. goolingoogiinhandaa bayrlalaa. eh ornii ireedui bolsn zaluu shine ger buluuddee az jargal husie.

Зочин: uuganjargal.   2010-11-07
medhed iluudehgui zowolgoo baina. goolingoogiinhandaa bayrlalaa. eh ornii ireedui bolsn zaluu shine ger buluuddee az jargal husie.

Зочин: cyгараа.   2010-11-04
го го зөвөлгөө өгсөн гоолингоогиййн хамт олондоо баярлалаа эхнэртэй болхоороо хэрэгжүүлнээ :)

Зочин: gaaz.   2006-11-28
suut uhaantnuud min ta nar shig xvn mgl d olon bdag bol saixan l bn,gexdee shine ger bvlvvd endees zovolgoo avaxad tedend yamar ix xeregteig ta nar shig yumnuu d yamar medex bish

Зочин: saruuulaaa.   2006-11-26
gaihamshigtai saihan ger bul itgel hairan deer l togtdog edgeer zuvulguug jujiglej bish zugeer l setgeleeree l hiihed az jargal ger buld munhud orshino gej itgej bna.... saihan hair mandtugai!

Зочин: zaya.   2006-11-26
jinhene hairaa olson hvn vvniig hiih gej hicheehgvigeer tsaad ug hvn ni l bvr tsaanaasaa uuriin medelgvi edgeeriig hiine

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com