ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өнөөдрөөс эхэл!

Ажил & Мөнгө  | 2010 / 10 / 21

Чи ямар нэг зүйлд тууштай байж чаддаг уу? Хэдэн удаа яг одоо шинээр эхэлье гэж өөртөө хэлснээ санаж байна уу? Тэгвэл яг одоо энэ байдалдаа цэг тавьж, жинхэнэ шинээр эхлэх цаг болжээ.

Өнөөдрөөс эхэл!

Заавал даваа гариг байх албагүй!
Хэрэв чи өөрийгөө эрс өөрчилж, шинэ амьдралд хөл тавья гэж шийдсэн бол заавал ирэх долоо хоногийн даваа гаригийг хүлээх хэрэггүй. Маргааш пүрэв, бүх зүйл өнгөрлөө гэж бодолгүй яг одоо эхэл.

Өөртөө тодорхой зорилт тавь!
Чи холливуудын од, дэлхийн мисс эсвэл зохиосон ном чинь “bestseller” болох тухай мөрөөддөг биз дээ. Тэгвэл энэ мөрөөдөлдөө үнэнч байж, жижиг зорилтуудыг яг одооноос өмнөө тавь. Энэ чинь мөрөөдлөө биелүүлэх эхлэл болно.

Тэвчээр бүхнийг ялна!
Мэдээж чи богино хугацаанд өндөр амжилт гаргахыг хүсч байгаа. Гэвч бүх юм өргөс авсан юм шиг өөрчлөгдөхгүй. Маш тэвчээртэй байж үр дүнг нь заавал үз. Дуслыг хураавал далай гэдэг үгийг сана.

Хамтрагчаа зөв сонго!
Магадгүй чамд хамгийн сайн хамтрагч болох хүн “тулааны талбарт” гарахаар шийдсэн байгаа. Ямар ч найз нөхөд, зугаа цэнгэлийн тухай бодолгүй, өөрийгөө цэнэглэхээр шийдсэн чамтай зорилго ижил хэн нэгэн байж л таараа. Тэр хүнийг ол. Хоёулаа бол хоёр дахин хүчтэй бас хоёр дахин хялбар.

Өдрийн тэмдэглэл хөтөл!
Тэмдэглэл хөтлөх нь чамд эмх цэгцийг бий болгоно. Заавал амжуулах ёстой ажлаа өдөр бүр тэмдэглэлдээ бичиж хэвш. Тэгээд тэмдэглэсэн зүйлээ хэцүү гэж хойш тавилгүй, харин заавал хийх ёстой гэж улаан балаар доогуур нь зур. Төлөвлөсөн зүйлээ биелүүлсэн бол зөв гэж тэмдэглээд, харин гадаад хүчин зүйлээс болж бүтээгүй ажлаа дараагийн өдрийн төлөвлөгөөнд оруул.

Өөрийгөө урамшуулж бай!
Амьдралын шинэ хэв маяг чамд ямагт баяр баясгалан бэлэглэж байх нь чухал! Магадгүй чи шар шувуу шиг шөнөжин сууж, өглөө зургаан цагт босож уйгагүй чармайсан бол заавал нэг ахиц гарч л таараа. Тэр болгондоо өөрийгөө урамшуулж, сэтгэл санаагаа улам өөдрөг болго. Ямар ч муу дүнгүйгээр улирлын шалгалтаа өгсөн бол, эсвэл доод тал нь хоёр кг турсан бол энэ чиний л гавъяа. Өөрийгөө шагна, урамшуул. Хэлбэр нь ямар байх нь чиний сонголт.

Өөртэйгээ ярилц!
Хүний ухамсар, дотор хүн хоёр байнга зөрчилдөж байдаг. Чи хичнээн хүсэвч дотор хүн чинь залхуураад ямар ч идэвхгүй болгодог үе бий. Тэгвэл цаг ямагт өөртөө “хэрэв чи л хүсвэл бүхнийг чадна” гэж хэлж сур. Мөн “чи хийхгүй юм бол хэн хийх вэ, одоо хийхгүй бол хэзээ хийх вэ” гэдгийг өөртөө сануулж бай.

Гайхалтай сайхан инээмсэглэ!
Инээмсэглэж байх нь өөртөө эрч хүч өгөөд зогсохгүй бусдад таатай сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж, үдэш болгоныг инээмсэглэлээр үдэж заншаарай. Амжилт хүсье!

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(867)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Nomin.   2011-03-14
mash ih bayarlalaa.uneheer goy zuwlumj bn.bi heregjuulj ehleh bolnoo.

Зочин: Таны нэр niko.   2011-01-24
Thank yostoi goy zuwlgu bna bi enig zaawal hergejvlj sarin dara hariu bichne goolingoo tanai saitad bayrlalaa ilu zondo goy yum nitlerei amjilt bi chadna

Зочин: zaya.   2011-01-06
saihan zowolgoo bna shu

Зочин: Yen.   2010-10-29
Goyo zowlogoo bn. heregjuuleed uznee :)

Зочин: mungunuu.   2010-10-26
dajgui goe ym bn

Зочин: sugaraa.   2010-10-26
goolingoogiin hamt olondoo bayrlalaa taalagdaj bna niigemdee handsan ilvv olon goy zvil hiij bvteegeerei ta bvhentei tsug baigaa shvv

Зочин: mishu.   2010-10-25
tnx~!~ very nice zuwulguu~!~ :)

Зочин: boo.   2010-10-25
thanks for your advise. i like it i will can

Зочин: buka.   2010-10-24
unen tas unetei zuwluguu bna bayrlalaaa...chi hiihgui bol hen hiih we odoo hiighui bol hezee hiih we...unen unen

Зочин: soso.   2010-10-23
yo bi goolingoo-d hairtai.hehe.eniig unshaad shuud aimar uram ordog bnashd.hicheenee... AMJILT!!!

Зочин: me.   2010-10-22
ooriigoo oorchilj yadaad bh yu bdgiin hvn oorool hvswel bvgdiig chaddag.

Зочин: tuvshuu.   2010-10-22
thanks

Зочин: odnoo.   2010-10-21
goy bnaa

Зочин: Anu.   2010-10-21
sto goe zowolgoo bn tnx tanai hamt olond!

Зочин: sanaru.   2007-01-20
Yunii omno tanai website ikh taalagddagaa khelekhed taatai baina. Deerkh sedev ch nadad "odoo esvel khezee ch ugui " gekh shig tulkhets ogloo. Khun ooroo oortoo zorilgo taviad tuundee akhits garval ooroo ooriigoo uramshuulakh zuitei sanaa. Kharamsaltai ni bi amidral deeree setgeleer unasan yumuu ymar neg yumaa khiij chadakhgui ni gej tsokhorkhooroo ooriinkhoo durtai gesen bukhnee avch khiij setgelee zasdag muu zurshiltai yum l da. Ene aldaagaa odoo esregeer ni kheregjuulekh buyu ooroo zorilgo taviad akhits garsan uedee ooriigoo shagnaj baikh bolnoo. Thank you.

Зочин: nd.   2007-01-16
amjilt husiy zaluusaa

Зочин: narushka.   2006-12-18
Thanks for your advice.I can do this at my best.

Зочин: ANU hatanjingoo uzesgelen.   2006-12-05
bayrlalaa.hatantand tusalsan tul jarganaa ch gej ...................

Зочин: maagii.   2006-11-27
oroldood vznee vneheer goy zoivlogoo bna bayrlalaa

Зочин: bek.   2006-11-22
vneheer saihan bas heregtei medeelel bna bayrlalaa

Зочин: eegii.   2006-11-19
dajgui yum bna. turshaad uziy

Зочин: doogii.   2006-11-17
Ene medee ih taalagdlaa Thankyou very mauch for your news

Зочин: jargaltai.   2006-11-16
oroldood uznee. bayarlalaa

Зочин: sauli.   2006-11-16
thank yuo very much. kiss smile

Зочин: solongo.   2006-11-16
dajgvil yum bn oroldood vziy...

Зочин: medusa.   2006-11-16
ene medeeg beltegesen huurhunii huurhund very much...udur bur sonirholtoi heregtseetei medeelel beltegej baidagt ne bas ih bayarlaj bgaa shuu tsaashid ene erch hucheeree ajillaad bgaarai huurhun mine...:D

Зочин: undaraa78.   2006-11-16
Taalagdlaa heregtei zuwlumj bna. Zorison zorilgoo hvrhed tewcheer heregtei gedeg vneheer vnen.mng zaluuchuudad zorilgo baidag ch tvvndee hvreh tewcheer zorig dutdag.Manai 10-n jiliin bagsh "hvn hamgiin tvrvvnd suuj surah heregtei"gedeg bj bilee vnen vg shvv.

Зочин: bolordagina.   2006-11-16
Hello Huurhunuu.Bi uul ni end bichisenii daguu buhniig meddeg murtluu bieluuldagguiiin bna.Bi hiih yostoi zuilsee buur nariin tsag hugatsaatai ni tuluvludug hirnee gants udur l tulvulguuniihuu daguu baij chaddag.Odoo harin bodood baihad uurtuu heterhii tom daalgavar uguud terendee shantraad baidag yum bna.Tiimee dusliig huraaval dalai bolnoo gej.Hundetgesen,Boloroo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com