Yсэнд тон оруулж будах нь үсээ жирийн будахаас ямар ялгаатай вэ?
- Тон оруулах буюу дэвсгэр өнгөний будаг нь жирийн үсний будгийг бодвол үсэнд хор хөнөөл багатай. Энэ үед өнгөний бодис үсний бүтцэд нэвтэрдэггүй. Yсээ ганц өдөр өөр өнгөтэй болгож болдог гэж сонслоо, яаж тэр вэ?
- Тусгай будагч шампунь үсэнд сайн өнгө оруулах боловч 2-3 угаагаад арилдаг.
Тон оруулж будсаны дараа арилах уу?
- Yгүй, хамгийн гол нь тон будгаа зөв олох хэрэгтэй. Хайрцганд хоёр ширхэг будаг байвал удаан хугацааны гэсэн үг.Эдгээрийг хольж будна. Хэрэв уг бодис 1,5% устөрөгчийн хэт исэл агуулсан бол будагч материал үсний бүтэцэд гүн нэвтэрч, угаахад арилахгүй. Эдгээр будагч бодисууд үсэн дээр яг гялгар уут шиг хучиж нэвтэрдэг.
Будагч шампунь ба тон оруулах хэрэглэлүүд үсний буурлыг дарах уу?
- Yгүй, яагаад гэвэл тэдгээр нь үсний бүтэцэд нэвтэрдэггүй. Буурал үсийг цайруулж будахад төрөлх үсээс огт өөр харагдана. Хэрэв үсний 20% бууралтвал эдгээр бүтээгдэхүүн ямар ч хэрэггүй. Тон оруулагч бодисуудыг хольж болох уу?
- Болно гэхдээ нэг фирмд үйлдвэрлэгдсэн, бас шошгон дээр ийм боломжийн тухай бичсэн бол шүү. Таны үс эрүүл бол хичнээн бол хичнээн туршилт хийж болно. Хэрэв тон будгуудыг холиод ямар нэгэн үр дүн өгөөгүй бол та буруу тооцоолж. Yсээ тоноор будуулсны дараа таалагдахгүй бол яах вэ?
- Хэрэв таны үс хэт цайвар эсвэл хэт улаан хүрэн болсон бол бүү сандар, та хөөс ихтэй шампуниар хэдэн удаа угаахад хангалттай. Тод өнгө буурна.
Yсэндээ хими хийлгэсэн өдрөө шууд будуулж болох уу?
- Огт болохгүй.үс ийм давхар ачааллыг даахгүй. Ер нь үсээ будахын өмнө туршилт хий, дагзнаас жаахан туг үс авч буд. Эсвэл будагнаас дусал авч, бугуйнхаа дотор талд түрхэж үз. 24 цагийн дараа арьсан дээр харшил илэрвэл улайх, загатнах, юм гарах зэргээр харшил илрэхгүй бол үсээ бүхэлд нь будаж болно. Будаггүйгээр үс цайруулах арга бий юу?
- Нимбэг ашиглаж болох боловч, түүний үйлчилгээ хязгаартай, удаан хугацаагаар хэрэглэвэл түүнд агуулагддаг жимсний хүчил хуйханд хортой нөлөөлдөг. Мөн багваахай цэцгийн хандаар үсээ зайлж болно.
manaihaan usiig yar negn bdlaar huvsiilghgui bh arga bii yu?