ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Дурлалын хуанли

Чөлөөт цаг  | 2006 / 09 / 27

1504 оны 4-р сар
Английн хаан Генрих YII бэлэвсэрсэн хойноо насан өндөр болсон ч Неаполийн залуухан хатан хаантай гэрлэхээр шийдэв. Тэгээд сүйт бүсгүйгээ шинжүүлэхээр элч нараа явууллаа.

1504 оны 4-р сар
Английн хаан Генрих YII бэлэвсэрсэн хойноо насан өндөр болсон ч Неаполийн залуухан хатан хаантай гэрлэхээр шийдэв. Тэгээд сүйт бүсгүйгээ шинжүүлэхээр элч нараа явууллаа. Элч нар нь “Хаантан минь! Хатан хаан хөөрхөн бөгөөд будаг шунх хэрэглэдэггүй. Түүний амны орчимд ширхэг ч үс үгүй, амьсгал цэвэр, таатай. Гар нь гоё, хуруу нь урт. Түүний бие галбир гоолиг, хүзүү урт, хөх яг зохисон. Гэвч төгс хүн байдаггүйн адил хатан хаан ч бас дутагдалтай талтай. Тухайлбал тэр яасан ч Эрхэм дээдэс тантай суухгүй гэж шийджээ” гэсэн хариу түүнд өглөө.

1523 оны 4-р сар

Томас Мор сургаал номлолоо охид дээрээ туршсан гэнэ. Түүний “Утопия” зохиолд гэрлэхээр завдаж буй хүн сүйт хүүхнээ нүцгэн байгааг харах эрхтэй гэж гардаг. Чухам энэ эрхийг түүний найз сэр Уилъям Ропер ашиглажээ. Тэр урьдчилан мэдэгдэлгүй гэнэт Томасын гэрт хүрч ирэн охидынхоо унтлагын өрөөнд оруулахыг шаардав. Томасын хоёр охин нэг оронд унтаж байлаа. Уилъям гайхаж мэлэрсэн эцгийн нь нүдэн дээр охидын хөнжлийг хуу татан авав. Охид сандран нэгэн зэрэг доош харахад Ропер өөрт таалагдсан бөгс рүү заан “Би энэнтэй гэрлэнэ” гэжээ.

1742 оны 4-р сар

Елизавета Петровна суухыг гуйсан Францын хан хүү Людовик Контиенд татгалзсан хариу өгөв. Уг хариунд “32 настай бүсгүй нөхөрт гарах тухай бодох нь зүй бус” гэж бичжээ.
Елизаветаг олон хүнтэй холбож байлаа. Францын хаан Людовик XY, Петр II хааны ач хүү гээд. Харин Елизавета Петровнад жирийн орос залуус таалагддаг байв. Гвардийн цэрэг Бутурлин, Шубин, адуучин Возжинский гэх мэт. Тэр зөвхөн дурласан эртэйгээ гэрлэжээ, мэдээж нууцаар. Тэр хүн бол ордны дуучин Алексей Григорьевич Разумовский байлаа. Харин тэдний хүүхэд хаан ширээ залгамжлах эрхгүй байв.

1966 оны 04.09
Софи Лорен хоёр дахь удаагаа Карло Понтитой гэрлэв. Анх тэд 1957 онд Мексикт гэрлэсэн боловч тэр үед Понти итали хүүхэнтэй гэрлэлтээ салаагүй байв. Италийн хуулиар гэр бүл салах хориотой байжээ. Иймээс 1961 онд тэдний гэрлэлтийг хууль бус гэж зарлав. Харин 1965 онд Понти Францын иргэн болсны дараа анхны эхнэрээсээ салж, Софи Лорентой хууль ёсоор дахин гэрлэсэн байна.
  |  
Өмнөх мэдээлэл
Эрчүүдийн зурхай
Дараах мэдээлэл
Чи ямар темпераменттай вэ ?

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(880)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: UYANGA.   2006-10-14
SAIHAN SANAGDAJ BNA VNEN YUM BNA

Зочин: asami.   2006-10-06
durlaliin huunlitai yamar ch hamaagui yum b.na sh dee. esvel 4 sard gerleh sanal tavibal butelguitdeg yum uu?

Зочин: tungaa.   2006-10-05
ed nar chine durlaliin huanlitai ymar hamaatai yum be?

Зочин: susse.   2006-09-28
shal utgagui yum

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com