Өндгөн эс боловсрон гадагшилж байгаа нь уг эмэгтэй үр тогтоож чадна гэдгийг илэрхийлж байгаа явдал юм. Өндгөн эс боловсрон гадагшилдаг ганц өдөр нь хүн бүрт адилгүй бөгөд тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөг үүнд ихээхэн хамааралтай.
“Механикаар” бодвол сарын тэмдгийн мөчлөгийн хугацааг гурван тэнцүү хувааж үзээд, дундах хоногуудын гол хавьд өндгөн эс боловсордог гэж ойлгох хэрэгтэй. 28-29 хоногийн мөчлөгтэй эмэгтэйд 14 дэх хоног дээр өндгөн эс боловсрон гадагшилдаг байна.
Харин өөрийнхөө хувьд яг өндгөн эс боловсорч буй өдрийг зөв мэдэхийг хүсвэл шулуун гэдэсний юм уу үтрээний халууныг хэмжиж тогтоох нь хамгийн найдвартай арга юм. Энэ аргыг биеийн үндсэн дулааныг хэмжих арга гэж нэрлэдэг. Насанд хүрсэн эрүүл хүний биеийн дундаж дулаан 36.5 байдаг. Харин өндгөн эс боловсрон гадагшилсан өдөр эмэгтэй хүний биеийн дулаан 0.5 - 0.6 хэмээр огцом нэмэгддэг байна.
Өглөө бүр, сэрэнгүүтээ халууны шилийг үтрээ юм уу шулуун гэдсэнд хийж хэмжээд гарсан дулаан бүрийг тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн мөчлөгийн эхний 10 хоногт биеийн дулаан тогтмол нэгэн хэмжээнд, жишээлбэл 36.5 градус байна. Ингэж явсаар 7-10 хоногийн дараа биеийн дулаан огцом өсч 37 градус болсон байна. Яг энэ өдөр өндгөн эс боловсорчээ гэсэн үг. Үүний маргаашнаас эхлэн биеийн дулаан хэвийн үеийнхээс 0.37 градусаар нэмэгдсэн хэмжээс гарна. Өөрөөр хэлбэл өндгөн эс боловсорсон өдрийнхөөс 0.13 градусаар буурсан гэсэн үг.
Ийм хэмжээтэйгээр хэд хоносны дараа биеийн үндсэн дулаан нь эргээд 36.5 болно. Ингэж тэмдэглэснээр та өндгөн эс сарын тэмдгийн яг хэд дэх өдөр боловсорч байгааг мэдэх юм. Хэрвээ өндгөн эс боловсорч чадахгүй байвал биеийн дулаан өөрчлөгдөхгүй. Тиймээс үр хүүхэдтэй болохыг хүсч буй эмэгтэй энэ өдрийг алдахгүй байх нь чухал.
Өндгөн эс яг хэдийд боловсорч байгааг хамгийн тодорхой мэдье гэвэл үтрээ юм уу шулуун гэдэсний дулааныг гурван сарын турш тасралтгүй хэмжих ёстой. Өндгөвчний үйл ажиллагаа алдагдалтай, өрөөсөн өндгөвчтэй гэх мэт зарим шалтгаантай эмэгтэйн хувьд үр тогтоох өдрөө яг мэдэхийн тулд хагас жилийн турш өдөр бүр тэмдэглэх шаардлага ч гарч болох юм.
Сэтгэгдэл (20) | Хэвлэх | Үзсэн тоо: 99164 | | | |
Өмнөх мэдээлэл Ид шид чиний хувьд? |
Дараах мэдээлэл Ганцаардал |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
emegteichvvn