Алдарт гэр бүлийн сэтгэл судлаач, клиникийн засалч Дк.проф.Жон Готтман, Нан Силвер нарын хамтран бичсэн "Гэрлэлтээ бэхжүүлэх 7 зарчим" номонд амжилттай харилцаа гэж чухам ямар харилцааг хэлдэг тухай болоод хосууд харилцаагаа бататгахаар хийж болох энгийн алхмуудыг зөвлөсөн байдаг.
Түүний зарчмууд нь бүгд шинжлэх ухааны судалгаан дээр суурилсан байдгаараа онцлогтой. Готтман болон түүний хамтрагчид олон жилийн турш хэдэн зуун шинэ залуу, дөнгөж гэрлэсэн, урт удаан хамт амьдарч байгаа зэрэг олон янзын хосуудыг судалж, тэдэнтэй ярилцлага болон видео бичлэг хийж, бүр түүнчлэн тэдний зүрхний цохилт, хөлрөлтийн хэмжээ, цусны даралт болон дархлааны урвалуудыг хэмжин жил бүр тэдний харилцаанд орж буй өөрчлөлтийг хянаж байжээ.
Готтманы судалгаагаар, түүний зохион байгуулсан хосын семинарт оролцсон нийт 640 хосын 20 хувь нь 9 сарын дараа харилцаандаа эргэн асуудалтай болж байгаа гэх үр дүн гарчээ. Хосуудад хийгддэг стандарт сэтгэл зүйн эмчилгээний дараа тэдний 30-50 хувь нь эргэн асуудалтай болдог аж. Семинарт оролцохоос өмнө хосуудын 27 орчим хувь салах өндөр эрсдэлтэй бүлэгт ордог бол семинараас 3 сарын дараа энэ эрсдэлт бүлгийн хэмжээ 6.7 хувь хүртэл буурдаг байна. Харин 6 сарын дараа 0 хувь нь салах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг ажээ.
Ингээд түүний гэрлэлтийг бэхжүүлэх долоон зарчим, тэдгээрийн товч аргуудтай танилцая.
1. "Хайрыг замчлах зураглалаа баяжуулах"
Хосуудын дунд орших хайр маш нарийн чимхлүүр жижиг зүйлс дунд оршдог. Өөрөөр хэлбэл, аз жаргалтай хосууд гэдэг нь хоёр биенийхээ ертөнцийг маш сайн мэддэг хүмүүсийг хэлнэ ээ гэсэн үг. "Хайрыг замчлах зураглал" гэдэг нь хамт амьдарч буй нэгнийхээ тухай мэдээлэл хадгалах тархины хэсгийг хэлэх бөгөөд аз жаргалтай хосуудын тархины энэхүү хэсэг маш баялаг байдгаараа онцлогтой. Тэд хайртай хүнийхээ дуртай киноноос авахуулаад амьдралын аль нэгэн мөчлөгт юунд санаа зовниж буйг цаашлаад хүсэл зорилго, мөрөөдлийг нь хүртэл төвөггүйхэн хэлэх арвин мэдээллийн сантай байдаг.
2. "Энхрийлэх, бишрэх мэдрэмжээ тэтгэх"
Аз жаргалтай хосууд нэгнээ хүндэлж, нэгнийхээ тухай эерэгээр боддог. “Энхрийлэх, бишрэх хоёр мэдрэмж нь урт хугацаанд сэтгэл ханамжтай хамтран амьдрахад хамгийн чухал элементүүд юм” хэмээн Готтман тодорхойлжээ. Хэрвээ эдгээр мэдрэмжүүд гэрлэсэн хосуудад огт байхгүй бол тэдний гэрлэлтийг аврах боломжгүй.
Готтман уг номондоо хосууд хэрхэн нэгэндээ талархаж сурах тухай энгийн зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Жишээлбэл, та хайртынхаа эерэг гурван чанар болон тухайн чанарыг илэрхийлж болох амьдралд дээр тохиолдсон үйл явдлын тухай цаасан дээр жагсаан бичээд үзээрэй. Бодсоноос тань хамаагүй урт жагсаалт цаасан дээр хөвөрнө өө гэдэгт итгэлтэй байна. Харин бичиж дууссаныхаа дараа хайртдаа уншиж өгөхөө мартуузай.
3. "Бие биерүүгээ эргэн хандах"
Харилцаагаа романтик уур амьсгалтай байлгана гэдэг нь Карибын тэнгисийн үнэтэй усан онгоцны аялал эсвэл тансаг бэлэг өдөр бүхэн нэгэндээ бэлэглэх тэнгэрийн төсөөлөл биш. Угтаа бол романтик уур амьсгал гэдэг нь хэний ч анзаарамгүй жижиг зүйлсэд оршиж, бид өдөр бүхэн түүгээр амьсгалж байдаг. Өдөр бүхэн хайртдаа хамтдаа энэ амьдралыг туулж буйд талархан, түүнийг хичнээн их үнэлж явдгаа илэрхийлэхэд л хангалттай романтик уур амьсгал та хоёрын дунд үүснэ.
"Жишээ нь хос тань хэцүү өдрийг даван туулж байгаа бол зоригжуулан дэмжсэн дуут шуудан илгээж болно шүү дээ" хэмээн Готтман эмч тус номондоо бичсэн байдаг. "Надад чамайг сонсох цаг алга" хэмээн хэлэхийн оронд хэдий хоцорч байсан ч эхнэрийнхээ муухай зүүдний тухай тэвчээртэйгээр сонсон, дараа ярилцахаар амлах ч байж болно. Готтманы эдгээр зөвлөгөөнүүд танд улиг болсон тэнэг санагдаж болох ч бие биерүүгээ эргэн хандаж, нэгнээ сонсох нь хосуудын дунд бат бөх холбоо тогтоож, харилцаагаа хүсэл тэмүүлэлтэй байлгах суурь нь болдог хэмээн тэрээр тодотгожээ. Бие биерүүгээ эргэн ханддаг хосууд "сэтгэл хөдлөлийн банкны данс"-ндаа илүү хуримтлалтай байдаг байна. Гагцхүү энэхүү "данс"-ны баланс л аз жаргалтай хосыг цөхөрсөн хосоос ялгах гол ялгаа болдог. Аз жаргалтай хосууд бусадтай харьцуулахад тус "данс"-ндаа илүү эерэг, сайн хуримтлалтай байдаг бөгөөд хэцүү цаг үед тэдний "хадгаламж" нь хэрүүл маргаан, стрессээс хамгаалах ослын дэр болж өгдөг.
4. "Хосынхоо нөлөөнд автах"
Аз жаргалтай хосууд нэгнийхээ үзэл бодол, мэдрэмжийг анхаарч үздэг нэгэн цул баг байж чаддаг. Тэд хамтдаа шийдвэр гаргаж, нэг байр суурин дээр үзэл бодлоо нэгтгэх чадвартай. Хосынхоо нөлөөнд автана гэдэг нь нэгнийхээ дарангуйллыг хүлээн зөвшөөрөх бус харин ч харилцаандаа нэгнээ үнэлж, хүндлэхийг хэлнэ.
5. "Шийдэж болох асуудлуудыг тэр дор нь шийдэх"
Готтман аливаа гэрлэлтэд хоёр төрлийн асуудал байдаг гэж үздэг. Шийдэгдэж болох маргаан болон шийдэх боломжгүй мөнхийн зөрчилдөөн. Хосууд тэдний дунд өрнөж буй маргаан аль төрөлд багтахыг мэддэг байх нь тун чухал. Заримдаа маргаан бүрийг ангилж ялгах нь хэцүү байх нь ойлгомжтой. Готтманы тодорхойлсноор үүссэн дариуд нь шийдэж болох асуудлуудад "арай бага зовууртай, үргэлж давтагддаг, бөглөрсөн биш ч хурц байж болох асуудлууд багтдаг аж. Шийдэж болох асуудлууд нь ихэвчлэн цаг хугацааны шалтгаантай байдаг бөгөөд ямар нэгэн суурь шалтгаангүй байдгаараа онцлог.
Готтман асуудлаа шийдэх таван алхамт загварыг хосуудад санал болгодог. Тэдгээр алхмаас дурдвал:
6. "Бөглөрлийг даван туулах"
Готтманы зөвлөснөөр хосуудын шийдвэрлэж чадахгүй байгаа мөнхийн зөрчилдөөний гол зангилаа нь "бөглөрлөөс гарч харилцан ярилцах" юм. Бөглөрлийн томоохон шалтгаан нь биелэгдээгүй хүсэл байдаг. Бөглөрөл үүсээд байгаа шалтгаан нь та хоёрын харилцаан дунд зөвхөн танд харьяалагдах хүсэл мөрөөдөл яригдахгүй, үнэлэгдэхгүй байгаа явдал. Аз жаргалтай хосууд нэгнийхээ мөрөөдлийг биелүүлэхэд туслах нь чухал гэдэгт үргэлж итгэдэг. Бөглөрлийг шийдэх эхний алхам бол зөрчилдөөн үүсгэж буй тэдгээр мөрөөдлүүдийг тодорхойлох. Дараагийн алхам нь эдгээр мөрөөдлүүдийн тухай хоорондоо ярилцаж, завсарлага авч (зарим тохиолдолд эдгээр яриа ихээхэн стресстэй болж болно), асуудлуудаа ойлголцох юм. Үүний зорилго нь асуудлаас "хумс"-ыг нь салгаж авах бөгөөд өвдөлт үүсгэж буй эх үүсвэрийг арилгахад оршино.
7. "Хамтын утга учрыг бүтээх"
Гэрлэлт гэдэг хүүхэд өсгөх, өдөр тутмын гэр ахуйн ажлууд хийх төдийхнөөр хязгаарлагдах зүйл биш юм. Гэрлэлт нь тухайн хүний дотоод мөн чанарын илрэл болж дотоод хамтын амьдралыг бий болгохыг хэлнэ. “Онцлог ёс заншил, үүрэг, зорилго нь таны бүтээсэн гэр бүлийн нэгэн хэсэг нь та өөрөө юм гэдэг ойлголт, холбоосыг гэрлэлт хэмээнэ” гэж Готтман тодорхойлжээ. Аз жаргалтай хосууд хоёр биенийхээ мөрөөдлийг багтаасан гэр бүлийн ёс заншлыг бий болгодог. Хоёр биендээ нээлттэй, үзэл бодлыг нь сонсож чаддаг байх нь хосууд хамтдаа аз жаргалтай байхын бас нэгэн шалтгаан юм.
Сэтгэгдэл (2) | Хэвлэх | Үзсэн тоо: 28038 | | | |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443