ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

5 сарын зурхай

Зурхай  | 2019 / 05 / 01

Яг одоо чиний шийдэж чадахгүй байгаа асуултын хариулт од гаригст ч байж магадгүй. Тэнгэрт гялалздаг эрхэс бидний амьдралд яахын аргагүй ямар нэг нөлөө үзүүлээд байдаг нь сонин шүү. 5-р сарын зурхай чамд юугаар туслах бол?

5 сарын зурхай

Хонь

Сарын эхний хагасыг дуустал гэрлэлт болон хайр дурлалын харилцаа анхаарлын төвд байх нь. Сэтгэл санаа хэдий цовоо байх ч зориг, эрч хүч, итгэл найдвараар дутах үе гарч магадгүй. Хайр дурлалын харилцаа, мөнгө санхүү хоёр нь ямагт тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрлэсэн Хониныхонд сарын эхний хагас багахан хүндрэлтэй байж магадгүй. Ажил, кареераа түр хойш нь тавьж дотны хүндээ анхаарал халамж үзүүлэх цаг хэдийнээ болжээ. Түрэмгий байдлаар харилцах, чөлөөтэй ярилцахгүй байх нь харилцааг улам дордуулах учир ухаалгаар хандаж, ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Сарын сүүлийн хагаст байдал сайжирч, харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Хайр дурлалдаа анхаарал тавих үед л хамтрагч чинь сэтгэлээ нээж эхэлнэ гэдгийг санарай. Мөн гэрлэсэн Хонинууд сарын эхний хагасыг дуустал чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн өөрийн эрх чөлөө, дур сонирхлыг илүүд тавих нь харилцаанд сэв суулгах учир хосынхоо үзэл бодол, байр суурыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Харин ганц биечүүл хэн нэгэнтэй харилцаа үүсгэхдээ дур хүслээ хязгаарлаж, харилцаандаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Уулзалт, цэнгээнд очихдоо болгоомжлооход буруудах зүйлгүй.

Ажил хэргийн тал дээр энэ сард олон зүйлийг амжуулахыг эрмэлзээрэй. Цаг хугацаа шаардах зүйл байлаа ч үр дүн нь эерэг байх учраас анхаарал хандуулж сэтгэлээсээ хий. Хэрвээ ажлаа чин сэтгэлээсээ хийдэг бол, хэрвээ дуртай ажлаа санхүүгийн эх үүсвэр болгосон бол энэ сар чамайг гомдоохгүй. Сарын 6-12 болон сарын сүүл хагаст мөнгөн эх үүсвэр нэмэгдэх, орлого сайжирах төлөвтэй байна. Чиний ур чадвар орлогын хэмжээг өсгөхөд сайнаар нөлөөлнө. Мөн материаллаг байдлын хувьд ч энэ сар тогтвортой байх нь. Сарын сүүлийн хагаст дарга чинь нилээн хариуцлагатай ажил хүлээлгэн өгч магадгүй. Тэрхүү санал нь чамд тийм ч таатай санагдахгүй байсан ч яаран татгалзах шийдвэр гаргалгүйгээр ярицлахыг эрмэлзээрэй. Хэрвээ энтрпёнер бол бусдад ажил санал болгох, дахин зохион байгуулах байдлаар ажиллах хүрээ, нөөцөө тэлэх тухай бодолцоорой. Хараахан ажилгүй байгаа Хониныхонд тун ч гайгүй цалинтай ажилд орох боломж гарч ирэх нь.

Хэт олон зүйлийн тухай их бодож, санаануудаа хольж хутгах нь ажлыг үр дүнд хүргэж чадахгүй байх магадлалтай тул аливаад маш тайвнаар, бодитой, тэвчээртэй хандахыг зөвлөж байна. Хийх ёстой ямар нэг чухал ажлаа мартах, боломжоо алдах, товлосон хугацаанд ажлаа гүйцэтгэж өгөхгүй байх зэргээр ажил дээр багахан эрсдэл гарч магадгүй. Сэтгэл зүйл дотоод энергиэ нөхөхөд анхаарал хандуул. Мөн гэр бүл болон орон гэрээ өөд нь татах ажилд оролцож анхаарал тавих хэрэгтэй. Хэрэв хууч зэрэг өвчний шинж тэмдэг бий бол мэргэжлийн хүнд үзүүлэхийг зөвлөж байна. Бусдын хэлж буйд, өөр хүмүүсийн амьдралд хэт их анхаарал хандуулж, ач холбогдол өгөх хэрэггүй. Үүний оронд тэдний хэлж, хийж байгааг хүндэтгэн үзэж, уужуу хандаарай.

Үхэр

Энэ сар тэр чигээрээ чамайг тойрон эргэх төлөвтэй байна. Өөртөө, өөрийнхөөө амьдралд анхаарал хандуулахаас гадна өөр нэгэн биш чи л өөртөө хэрэгтэй байгаагаа ойлгох болно. Гадаад төрхөө өөрчилж, өөрийгөө цоо шинээр мэдрэх онцгой зүйлсийг хий. Хостой Үхэрийнхний хувьд харилцаа хөндийрөхөд нөлөөлөх жижигхэн асуудал үүсэж магадгүй. Харин Ганц биечүүл маань сэтгэл хөдлөл хэт өндөртэй эсвэл хэт дуу багатай бол хэн нэгэнтэй ойлголцож сэтгэл зүрхээ хуваалцахад жаахан төвөгтэй байх нь. Үхрийнхний хувьд аль ч харилцаан дээр тэнвэртэй хандахыг зөвлөж байна. Өөрийгөө хайрла, өөр нэгнийг ч бас хайрла. Бусдыг хэт их бодолгүй өөрийнхөө эрх ашиг сэтгэл зүйг ч бас давхар анхаар. Чи өөртөө чухал гэдгийг ойлгох нь чиний мэдэх, мэдрэх хэрэгтэй зүйлсийн нэг юм шүү. Сарын сүүлийн хагасаас хүсэл тачаал нэмэгдэх хандлагатай тул хэн нэгэнтэй харидотно харилцаа үүсгэхдээ анхааралтай байхад буруудахгүй. Гэрлэсэн Үхрийнхэн харилцаандаа дүгнэлт хийн хамтын зорилго, журмаа тодорхойлон урт хугацааны зорилго, үүрэх хариуцлагын талаар нухацтай ярилцаарай.

Ганц биечүүл сарын 16-аас хойш хайж байсан нэгнээ олж, чин сэтгэлийн бөгөөд урт хугацааны харилцаа үүсгэхэд тохиромжтой үе ирэх нь. Хамтрагчтай Үхэрийнхний хувьд найз залуу/бүсгүй чинь романтик байдлыг үүсгэхийг хүсэж буй бол түүнийг нь хүлээн авч хамтдаа ойрын аялалд гарах, цагийг аз жаргалтай өнгөрөөхөд цаг гаргах хэрэгтэй. Сарын 15-аас ажил хэргийн байдал илүү тодорхой болох бөгөөд бие даан бизнес эрхлэхээр төлөвлөж буй хүмүүст ээлтэй сайн байх нь. Мөн ажлын арга барилаа өөрчилж техникийн дэвшлийг ашиглан ажлаа сайжруулахыг хичээгээрэй. Онлайны давуу талыг ашиглан өөрийн бизнесийг хөгжүүлэх боломжийг бүү алд.

17-19-ны хооронд хамтын төсөл үр дүнд хүрч үр ашгаа өгөх төлөвтэй байна. Хэдийгээр дунд нь багахан бэрхшээл үүсэж магадгүй ч үр дүн нь гайхмаар сайхан байх болно. Сарын эхний хагаст орлого зарлага, мөнгөний асуудлууд анхаарлын төвд байна. Хамтрагч, найз нөхдөө санхүүгийн хувьд дэмжиж байна гээд өөрийнхөө орлогын хэмжээнээс давсан үйлдэл хийх, өр төлбөрт унахаас сэрэмжлээрэй. Сарын 21 гэхэд мөнгөтэй холбоотой асуудлууд цэгцэрнэ. Хэрвээ өр зээл бий бол өөрийн хэрэгцээг түр хойш тавин нэн түрүүнд барагдуулаарай.

5 сарын турш хүсэл эрмэлзлэл өндөртэй, өөрчлөлт хийх боломжтой байх учраас гарч ирсэн боломжуудаас татгалзалгүй өөрийн болгоорой. Ер бусын санагдаж байгаа зүйлийг хүлээн авахад сэтгэл зүрхээ бэлд. Аюулгүй, хэт амар тайван бүсээсээ гарч өөрийгөө сориход энэ сард чамд гайхалтай тохирно. Бүтээлч байдал өндөр байх тул ажил хэрэг үр дүнтэй байж тэр хэрээрээ өөртөө итгэх итгэлийг нэмсээр байх болно. Эрүүл мэндийн ямар нэг зовиур байгаа бол заавал эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Цөөн зүйлс дээр анхаарлаа хандуулж үр дүн гаргахыг эрмэлзээрэй. Хуучин зүйлсийг амьдралаасаа гаргаж, ирээдүйн чухал шийдвэрүүдэд анхаарлаа төвлөрүүл.

Ихэр

Сарын 16 хүртэл Ихрийн ордныхны эрч хүч дундрашгүй, санаачлага өндөртэй байх нь. Гэхдээ энэ байдалд нь харилцаа үүсгэж байгаа нэгэндээ сайхан сэтгэгдэл бүрэн төрүүлэхгүй ч байж магадгүй. Учир нь өөрийнхөөрөө байгаа чинь өөр нэгэн хүний үгийг сонсдоггүй, зөвхөн өөртөө хамааралтай зүйлсийг ярьдаг мэтээр сэтгэгдэл үлдээж болзошгүй. Харилцаагаа илүү дотно болгохын тулд тодорхой алхмуудыг хийх нь зөв ч буруу ойлголтуудыг төрүүлэх зүйл хийхээс болгоомжлоорой. Найрсаг занг сээтэгнэл гэж хүлээн авах нь чамайг буруу хүн мэт сэтгэгдэл төрүүлэх гэмтэй. Гэрлэсэн болон албан ёсны харицлаатай Ихрийнхэн харилцаагаа илүү сайжруулахад анхаарал тавиарай. Үүний тулд зөв бөгөөд оновчтой шийдвэр гаргах, тэвчээртэй хандаж ойлголцох боломжийг гаргаж өгөхийг хичээ.

Хэт өөрийнхөөрөө зүтгэх, хамтрагчийнхаа үгийг үл ойшоох нь зөрчил, маргаан, үл ойлголцлоос өөр зүйл өгөхгүйг санаарай. Ганц биечүүл хайр дурлалдаа одтой байхыг хүсвэл сарын сүүл хагасыг хүлээгээрэй. Романтик, сэтгэл хөдөлгөсөн, гайхалтай зүйлс энэ үед урсаад л ороод ирэх болно, жаахан хүлээчих. Сарын эхний хагаст ажил хэргийн тал дээр нилээдгүй эрч хүчтэй, зоримог байх боловч энэ нь хамт олны ажил, хамтын төсөлд багахан эрсдэл хүлээлгэж болзошгүй. Тиймээс хэт сэтгэл хөдлөлөөр хандах, яаран шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Багийн ажил зөвхөн чиний ажил биш учраас шийдвэр бүртээ хариуцлагатай хандах хэрэгтэй шүү. Хараахан ажилгүй байгаа Ихрийнхнийг дотны найзууд нь боломжийн ажилд урих зэргээр тусламж үзүүлж магадгүй.

Харин сарын 16-наас эхлэн төслийн үр шимээ хүртэж ахиу хэмжээний мөнгөн орлого орж ирэх төлөвтэй байна. Онлайн сурталчилгааны ажлыг үр дүнд хүргэх, технологийн дэвшлийг сайтар ашиглах зэрэг нь ажлын ахиц, ашиг орлогод чухал нөлөө үзүүлнэ. Орлогоо зорилгодоо зарцуулахыг эрмэлз. Харин үргүй зардал гарагахаас аль болох татгалзаарай.

Сарын 16 хүртэл ганцаарлах, нам гүм байдлыг эрэлхийлэх, өөртэйгөө ярилцах зэргээр сэтгэл зүйн байдал өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ сарын 21-нээс байдал дээрдэж удаан хүлээгдсэн асуудлыг бие даан шийдвэрлэх, уучлах, өөрийгөө ойлгох гэх мэт сэтгэл зүйн хувьд цоо шинэ цикл рүү шилжих болно. Энэ үед өөртөө илүү итгэлтэй болж, ирээдүйгээ өөдрөгөөр харж, өнгөрсөнд зовоож байсан сэтгэл санааны асуудлууд замхарсан байхыг олж харна. Дотоод сэтгэл зүй, оюун санааны энерги хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг, энэ нь бие махбодын эрүүл мэнд тэнцвэрт байдалд ч чухлаар нөлөөлдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сэргэлэн цовоо, өөдрөг байх нь чухал юм шүү. Хэт их мөнгө үрэхийг өөртөө бүү зөвшөөр. Харин бодох, бясалгах цагийг хангалттай өг. Сайн найзаасаа зөвлөгөө авч, сэтгэлээ онгойтол ярилцах нь мөнгө үр таашаал авахаас ч илүү үр дүнтэй.

Мэлхий

Сарын эхний хагас эргэлзээ, зовнил дүүрэн өнгөрч магадгүй. Удаан хугацаанд сэтгэл зовоож байсан зүйл илүү хүчтэй болж эхлэх бөгөөд энэ нь хайр дурлалын харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй. Энэ мэдрэмж нь бүх зүйл хангалттай бус байгаа мэдрэмж төрүүлээд зогсохгүй өөртөө яг тохирсон гэж бодсон өөр нэгний эрэлд гарахад нөлөөлж магадгүй. Гэхдээ энэ нь хэт амиа хичээсэн, би төвтэй хүний үйлдэл гэдгийг анхаарууштай.Гэрлэсэн Мэлхийнхэн сарын сүүлийн хагаст хамтрагчтайгаа холын зорилгоо биелүүлэх гайхалтай зүйлсийг хийж эхэлнэ. Энэ нь та хоёрын харилцааг илүү халуун дотно болгож, хамтын хүсэл тэмүүлийг өрдөж өгөх болно.

Сарын 5-наас эхлэн хувийн болон хамт олны ирээдүйн төлөвлөгөөг гаргавал зүгээр. Хамтын төлөвлөгөө амжилттай болж, шинэ боломжууд нээгдэх суурь энэ үед бүтэн тавигдах боломжтой шүү. Хамтын ажиллагааны үр шим нь материаллаг хэрэгцээгээ хангахад ч эерэг нөлөө үзүүлнэ. Бусдыг шинэ зүйлд уриалан дуудаж, шинэ санаа гаргахдаа гаргуун байдал чинь хамтын ажиллагааны цоо шинэ санал ирэхэд нөлөөлж магадгүй ч шийдвэр гаргахдаа нухацтай хандахыг зөвлөж байна. Хэт өөрийнхөөрөө зүтгэх, үзэл болдолдоо хэт хатуу зогсох нь байдлыг хурцатгаж магадгүй учраас бусдын бодол, саналыг хүндэтгэн үзэхээ бүү мартаарай. Хараахан ажилгүй байгаа Мэлхийнүүд сарын сүүлийн хагаст ажил олох магадлалтай.

Зарим Мэлхийнүүдэд энтрпёнер болох, хувийн бизнесээ хөгжүүлэх сэдэл төрөх бөгөөд энэ тохиолдолд илүү хянамгай, нухацтай хандаж, судалгаа сайн хихийг зөвлөж байна. Дотоод сэтгэл зүй, оюун санааны төвшин сарын эхний хагаст сайнгүй байх хэдий ч сүүлийн хагасаас илүү эрч хүчтэй, дотоод энерги өндөртэй болж эхэлнэ. 16-наас хойш мэдрэх сэтгэлийн их эрч хүч нь үүдэн гарсан бэрхшээл, саадыг төвөггүй даван туулахад туслах болно. Бие даасан байдал чинь хүрэх цэгтээ ойртоход туслах бөгөөд хил хязгаараасаа гарч цаадхыг сэтгэх, дараагийн боломжуудад хөтлөх асар их тэмүүллийг бий болгоно гэдгийг дуулгахад таатай байна. Харин эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал үүсвэл эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.

Арслан

Сарын эхний хагас Арслангуудын хувьд дүрэлзэн ассан хүсэл тэмүүлэл дүүрэн өнгөрөх нь. Хайр дурлалын харилцаа чинь яг чиний хүссэнээр яваасай гэж хүсэж байгаа бол, харилцаагаа албан ёсны болгохыг хүсэж буй бол энэ сар хамгийн тохиромжтой гэхэд хилсдэхгүй. Хэн нэгнийг амьдралдаа оруулахыг хүсэж байгаа бол харилцаа үүсгэж, танин мэдэх үйл явцыг бий болгоорой. Гэхдээ шинэ харилцаанд сэтгэлийн таагүй байдал, маргаан зөрчил үүсвэл тааламжгүй санагдсан харилцааг дуусгах эсэх нь чиний эрх гэдгийг санууштай. Ганц биечүүл сарын 17-ноос хойш хайж буй хүнээ олох магадлал нь нэмэгдэх төлөвтэй байна.

Ажил мэргэжлийн хувьд энэ сар хөгжин дэвших, томоохон өөрчлөлтийг хийх,кареераа өсгөх, бизнестээ үр дүн ашиг авчрах зэрэг сайн талтай. Тэр хэрээрээ ашиг орлого ч тогтмол байх нь. Хэт их ашигт шунахайрах, буруу зүйлд хөрөнгө оруулахаас татгалз. Ажлын шинэ хамтрагчидтайгаа холбоо тогтоох, уулзах, гэрээ байгуулах, эрх олгох зэрэг ажил хэргийн уулзалтууд бүтэмжтэй байна. Энэ сард эрүүл мэнддээ зориулан төсөв гарга. Шинжилгээ өгч биеэ эрүүл байгаа эсэхийг мэдэж, эмчлүүлэх шаардлагатай зүйлсийг цаг алдалгүй хийлгэ. Сэтгэл санаа бие махбодын тэнцвэрт бус байдлаас үүдээд эрүүл мэндэд асуудал үүсэж магадгүй тул гүн бясалгал хийх, өөртөө амралт өгөх зэргээр өөртөө халамж тавиарай. Сарын 16-наас хойш хэт их ядралт мэдэрвэл урт хугацааны амралт өөртөө өг. Бүлгийн уулзалт, төслүүдэд хамтрахад энэ сар таатай байх болно.

Охин

Хэт мөрөөдөмтгий, фантази, зүүд зэрэглээ мэт бодлуудаа түр хойш нь тавиад бодит шийдвэр, хандлага дээр тулгуурласан харилцаа үүсгэхийг эрмэлз. Энэ сар зарим Охиныхонд хамтрагчтайгаа урт хугацааны төлөлөгөө гаргах, зорилгууддаа тохирсон тодорхой алхмуудыг хийх зэрэгт эерэг сайн байх нь. Харин үр дүн хурдан гарна гэж найдах хэрэггүй. Сарын эхний хагаст үл ойлголцол, хардалтаас үүдэлтэй маргаан, үл ойлголцол мөн санхүүгийн зөрчил үүсэж болзошгүй. Шийдэлд хүрэхээсээ өмнө асуудлыг хэрхэн эерэгээр шийдэж болох, асуудал нь яг юунд нь байсан зэргээр бодит дүгнэлтүүдийг хийхийг эрмэлзээрэй.

Сарын 2-р хагасаас удаан харилцаатай байгаа хосууд романтик тоглоом тоглох, харилцаагаа халуухан болгох зүйлсийг эрх хай, хийхийг хичээгээрэй. Чиний хайр дурлалын харилцаанд гэрийнхэн чинь тийм ч таатай хандахгүй байвал аль болох тэвчээртэй хандахыг хичээгээрэй. Өр зээлээ төлөх хамгийн энгийн алхам бол кареераа өсгөж, бизнесээ хөгжүүлж сайжруулах, орлогын эх үүсвэрээ нэмэх юм. Тухтай бүсээсээ гарч, шинэлэг зүйлийг эрж хайх нь зүйтэй. Байгаа нөхцөл байдлаа өмнөхөөсөө өөрчлөн сайжруулахыг эрмэлзээрэй. Мэргэжлийн нэр хүнд, орон зай ч энэ хэрээрээ өргөжин тэлэх боломжтой. Хэрвээ ямар нэг зүйл хийж бүтээхийг хүсэж л байгаа бол эрсдэл хүлээхэд бэлэн бай. Хэдийгээр зоримог алхам хийж, тодорхой төслүүд дээр ажиллаж байгаа ч өөрийн чинь дотор багахан айдас, алдаа дутаглаа үл хүлээн зөвшөөрөх байдал нуугдсаар байгаа гэдгийг сануулъя.

Хилийн чанадад байдаг хамтран ажиллагсдаасаа материалын болон мөнгөн дэмжлэг авах магадлалтай. Тэднээс тусламж авахдаа санаа зовох хэрэггүй. Эрсдэлтэй үед чинь хамгийн их тус үзүүлэх зүйлсийн нэг ч байж мэднэ. Хэрэгжүүлж буй төсөл дээрээ гаргасан санаануудаа эмх цэгцэнд оруулж, цаг алдалгүйгээр зөв гэж бодсон зүйлээ бодит болгох тал дээр түлхүү анхаарч ажилла. Төслөө амжилтанд хүргэхийг хүсвэл зохион байгуулалтаа сайжруулахыг зөвлөж байна. Амжилтаас үүдэлтэй сэтгэлийн баяр хөөр энэ сард саармагжиж магадгүй. Дотоод сэтгэлийн ганцаардалдаа урт хугацааны амралт өг. Оюун санааны амралт, бясалгал хийх хугацаа олго.

Гэр бүлтэй Охины ордныхон мэргэжлийн байр сууриа түр орхиод гэр бүлдээ анхаарал хандуул. Энэ нь сэтгэл санааг чинь дээшлүүлэн дараагийн алхмаа сэтгэл өөдрөг хийхэд тусална. Гэртээ бас гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээхээс бүү татгалз. Ажил амьдралын тэнцвэрийг бий болгож, сэтгэлд хамгийн их дэм болдог зүйл нь ойр дотны хайртай хүмүүс байдгийг бүү мартаарай.

Жинлүүр

5 сарын эхний хагас Жинлүүрүүдийн маань хувьд хайр сэтгэлийн амьдрал нь тийм ч таатай бус, үл ойлголцол, асуудлаар дүүрэн байх төлөвтэй байна. Та хоёрын хооронд урьд өмнө нь үүссэн асуудлууд дахин сөхөгдөн гарч ирж, хайр дурлалын харилцааг чинь хүндрүүлж магадгүй. Хайрт чинь чамайг сонсож асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж олохоос илүүтэй, өөрийнхөөрөө зөрүүдлэж хүчээр асуудлыг шийдэх гэж хичээх тул түүний нөхцөл байдлыг сайтар ойлгон, харилцаандаа буулт хийж, уян хатан нэгэн байхыг хичээгээрэй. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шүү дээ.

Энэ хугацаанд зарим хосуудын харилцаанд ан цав үүсэж байгаа мэт хүчтэй мэдрэмж төрж аль эсвэл бие болон сэтгэлийнхээ хувьд хайртай нэгнээсээ улам алсран холдож байгаа мэт хоосон хөндий байдал нөхцөл байдал үүснэ. Магадгүй та хоёр хэсэг тусдаа байснаар харилцаагаа аварч үлдэх боломжтой болж магадгүй учир сарын эхний хагаст ганцаараа эсвэл найзуудтайгаа аялалд гарч, сэтгэлээ сэргээн, хайр дурлалын ярвигтай асуудлуудаас багахан завсарлага авахад гэмгүй. Гэхдээ сайхан мэдээ дуулгахад, сарын сүүл хэсэгт байдал хамаагүй дээрдэж, хайр дурлал болон бэлгийн амьдрал чинь дахин халуун дулаан, дотно болж, илт сэргэж эхлэнэ шүү.

Хостой Жинлүүрүүд маань энэ үед олон сарын турш толгойг нь өвтгөсөн асуудлуудаасаа ангижран, хайрттайгаа бүрэн дүүрэн ойлголцож чадах тул сарын эхний хэсэгт хэцүү байсан ч хичээл зүтгэлтэй байж харилцаагаа аварч үлдэх хэрэгтэй хэмээн од эрхэс чамд зөвлөж байна. Аа харин эсрэгээрээ, ганц бие Жинлүүрүүдийн маань хувьд энэ сар бүхэлдээ тун ч таатай байх нь ээ. Ер бусын гэнэтийн романтик учралууд амьдралд чинь зүсэн орж ирэн, сексийн амьдралдаа санаанд оромгүй шинэ зүйлийг туршиж үзэх боломж тохионо. Гэхдээ дотно харилцаанд болгоомжгүй, хуумгай хандвал олон нийтийн дунд чиний нэр хүнд унах аюул тохиох боломжтой гэдгийг анхаараарай.

Ангараг гарагийн нөлөөгөөр сарын 16-наас хойш сэтгэл хөдлөлөө хязгаарлан, ажилдаа илүү анхаарах боломжтой болно. Энэ сард шинэ төсөл, шинэ ажлыг санаачлан эхлүүлэхээс илүүтэй, урьд саруудад дуусгаж чадаагүй ажлуудаа бүрэн гараасаа гаргахад анхаарлаа хандуулах нь илүү чухал байна. Урагшилж өгөхгүй, ахиц дэвшилгүй байгаа зарим нэгэн ажлуудынхаа тухай тунгаан бодож, зарим нэгийг нь хүчээр урагшлуулахаас илүү тэр чигт нь орхисон нь илүү дээр сонголт ч байж болох шүү.

Хэрвээ чи одогоор ажлын байргүй байгаа бол урьд өмнө ажиллахаар сонирхож байсан газартаа өөрийнхөө танилцуулгыг дахин өгөөд үзээрэй. Энэ сард од эрхэс чамайг ивээх магадал өндөр байна. Мөн өмнө нь хамтран ажиллаж байсан ажлын танилууд чинь чамайг шинэ ажилд зуучлаж магадгүй учраас хуучин танилуудтайгаа байнгийн холбоо харилцаатай байгаарай. Сарын 5-наас 19-ний хооронд урт хугацааны турш чиний санхүүгийн амьдралд чинь нөлөөлөх нилээн чухал шийдвэрийг чи гаргах болно. Санхүүгийн сахилга батаа сайжруулах талаар сайтар бодолцон, ирээдүйдээ зориулан хадгаламж нээхэд буруудах зүйл байхгүй. Зарлагаасаа давсан орлогыг шинэхэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулахаас илүүтэй хадгаламжийн дэвтэртээ хийж, хуримтлалынхаа хэмжээг нэмэгдүүлэхэд анхаараарай.

Энэ сард эмчийн зөвлөгөө, шинжилгээний хариу гэх мэт зүйлс бодит байдлаас зөрүүтэй байж мэдэх тул, хэрвээ өвдсөн тохиолдолд хэд хэдэн эмчид давхар үзүүлэн, оношоо бүрэн тодорхойлуулах хэрэгтэй шүү. Зундаа бэлдэн жингээ эрчимтэй хаяхаар төлөвлөж байгаа бол шууд л хүнд хэцүү дасгалууд хийн, биеэ зовоохоос илүү өдөр тутмын амьдралын хэмнэлээ илүү эрүүл болгож бага багаар эрүүлээр жин хаяарай. Жишээлбэл: мацаг барих, явган алхах, гэртээ өдөр бүр цэвэрлэгээ хийх гэх мэт Энэ сард гэр бүлдээ, хайртай хүмүүсээсээ илүү зөвхөн өөрийгөө бүрэн дүүрэн хайрлахад, өөрийнхөө дотор хүнээ ойлгоход цаг зарцуулаарай хэмээн хүсье.

Хилэнц

Сарын 5-нд Хилэнцийн ордыг шинэ сар ивээж эхлэх тул шинэ хайр дурлалын харилцаа үүсгэх, дөнгөж үүсээд буй харилцаагаа илүү бат бөх, удаан хугацааны харилцаа болгон гүнзгийрүүлэх таатай боломжууд үүснэ. Гэрлэсэн Хилэнцүүдийн маань дурлалын амьдралд ч мөн адил шинэ хөг аялгуу нэмэгдэж, шинэхэн дурласан хосууд шиг л гал халуухан энэ сарыг өнгөрүүлэх нь ээ. Гэхдээ чиний түрэмгий, удирдагч зан чанар чинь та хоёрын харилцаанд саад учруулж магадгүй учраас энэ сард хайртынхаа сайн сонсогч, баттай ар тал нь байхыг илүүд үзээрэй.

Сугар болон Тэнгэрийн ван гарагуудын хосолсон нөлөөгөөр сарын 17-19 ний хооронд чи эргэлзээтэй байгаа харилцаагаа нэг тийш шийдэж, албан ёсны болгох магадлал маш өндөр байна. Энэ үед гэрлэх санал ч хүлээж авч магадгүй нь. Ганц биечүүд маань энэ сард огт төсөөлж байгаагүй нэгэндээ маш хүчтэйгээр татагдан, шинэхэн харилцааг эхлүүлэх төлөвтэй. Чамд багахан шипи өгөхөд хайр дурлалын тойрогт орж ирэх залуу чинь чиний ажил хэргийн хамтрагч аль эсвэл албан ёсны арга хэмжээн дээр танилцсан нэгэн байж болзошгүй.

Сарын эхний хагаст санхүүгийн хувьд нилээд олон асуудлууд тулгарна. Бархасбадь гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр чамд энэ сард орж ирэх ёстой байсан зарим орлогууд хойшилж саатан, түүний улмаас яаралтай төлөх ёстой төлбөр тооцоонуудаа чи төлж чадахгүйд хүрэх аюултай. Хайртын чинь орлого хүртэл энэ сард нилээн хэлбэлзэлтэй байх мөн дээр нь нэмээд эрсдэлийг сайтар бодолцолгүй, хайнга хандсанаас үүдэн нилээдгүй орлогоо алдаж магадгүй.

Тийм ч учраас энэ сард хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахаар зэхэж байгаа бол түр хойшлуулахад гэмгүй. Сарын сүүл хагаст гэр бүлийн гишүүд болон ажлын газрын зүгээс чамд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэн, асуудлаа шийдэхэд чинь туслах болно. Хэрвээ чи дөнгөж шинэ ажил эхлүүлээд байгаа интерпренер нэгэн бол ажлыг чинь хойшлуулах гэнэтийн саад бэрхшээлүүд энэ сард өмнө чинь тулгарч мэдэхээр байна. Өөрөө бүх зүйлийн учрыг олох гэж хичээхээс илүү мэргэжлийн хүнээс туслалцаа гуйсан нь илүү дээр шийдэл байх болно шүү. Энэ сард Хилэнцүүдийн маань анхаарах хамгийн чухал зүйл бол санхүүгийн сахилга бат бөгөөд орж ирсэн орлогоо маш зөвөөр зарцуулах хэрэгтэйг анхаараарай. Өр төлбөрөө чадах чинээгээрээ барагдуулж, хэрэггүй зүйлсэд илүү зарлага бүү гарга.

Шинэ ажилд орохоор зэхэж байгаа бол энэ сарын сүүлийн арван хоног чамд ихээхэн ээлтэй байх болно. Чиний чадварыг бүрэн үнэлэх, өсөн дэвшихэд чинь туслаж чадах ажлын байр энэ сард гарч ирэх учраас сарын сүүлийн хагаст маш идэвхитэйгээр сонирхож байгаа газрууддаа өөрийн танилцуулгаа өгөөрэй. Эрүл мэндийн хувьд харин сайхан мэдээгээр дүүрэн байх нь. Энэ сард чи бүхэлдээ эрч хүчээр халгиж, урам зориг бүтээлч байдлаар бялхах болно. Гэхдээ хууч өвчин сэдрэх магадлал өндөр байгаа учраас дархлаагаа сайн дэмжин, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийх хэрэгтэй шүү. Хэрвээ ямар нэгэн зовиур илэрвэл тэр дор нь мэргэжлийн хүнд хандан, зөв эмчилгээг хийлгэх хэрэгтэйг анхаараарай.

Нум

Ангараг болон Тэнгэрийн ван гарагуудын буцах хөдөлгөөний нөлөөгөөр энэ сарын эхний хагаст Нумуудын маань хайр дурлалын амьдрал нилээдгүй хямралтай, сэтгэл түгшээсэн үйл явдлуудаар дүүрэн өнгөрөх нь. Бүтэлгүй дурлалтай учрах, муу залууст татагдах гээд ирээдүйд чамд туршлага болон үлдэх олон адал явдал чамайг минь хүлээж байна. Хостой Нумуудын маань хувьд ч мөн адил тийм ч их аз жаргалаар бялхсан сар байхгүй нь бололтой. Хамтрагч чинь чамд өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх, амлалтаа зөрчих гэх мэтээр харилцаандаа сэв суулгах аль эсвэл чи хайртдаа өгсөн амлалтандаа эргэлзэх, цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэлэх эсэх талаар нухацтай бодох болно. Энэ үед сэтгэл хөдлөлдөө автан хуумгай шийдвэр гаргавал дараа нь харамсах аюултай учраас амьдралд чинь том өөрчлөлт авчрах шийдвэр гаргахаасаа өмнө ганцаараа байж маш сайн тунгаан бодох хэрэгтэй шүү хэмээн од эрхэс чамд зөвлөж байна.

Сарын сүүл хэсэгт ерөнхийдөө хайр дурлалын драма-нууд цэгцэндээ орон тайван амгалан өдрүүд үргэлжлэх төлөвтэй. Хэрвээ санаандгүй байдлаар нэг шөнийг таалагдаж байгаа нэгэнтэйгээ өнгөрүүлэх болбол тийм ч их зүйл бодохгүйгээр аюулгүй байдлаа ханган, зоригтой байгаарай. Сарын 21-нд Буд гараг болон Нарны нөлөөгөөр ганц биечүүл маань шинэхэн хайр дурлалын харилцаа үүсгэж, түр хугацаанд завсарлага авсан байсан хосууд маань эргэн нийлэх нь.

Энэ сар ажлын ачаалал чинь эрс ихсэх тул ажлаасаа болж стресстэх, ядаргаанд орох өндөр магадлалтай байна. Ажлынхаа бүтээмжийг илүү сайжруулах арга замыг олохгүй бол ажлын ачаалал чинь энэ сард чамд маш их дарамт болох болно. Хэрвээ одоо байгаа ажилдаа сэтгэл дундуур байгаа бол шинэ ажлын эрэлд гаран, өөрт тохирох ажлаа энэ сард идэвхитэй хайгаарай. Ажилдаа бүх анхаарлаа зориулан, идэвхи санаачлагатай байх нь ирэх саруудад чамд илүү их боломжийг нээж өгөх тул ажлын ачааллаа дарамт биш боломж гэж хүлээж авах хэрэгтэй шүү.

Сарын 6-15 хооронд Сугар болон Буд гарагийн нөлөөгөөр шинэ санаачлага, ажлын шинэ боломж, шинэ зүйлсийг сурах боломж огт гарахгүй. Мөн энэ хугацаанд ажлын хамтрагчтайгаа үл ойлголцох, улмаар харилцаандаа сэв суулгаж болзошгүй. Гаргаж буй хичээл зүтгэлтэй чинь харьцуулахад олж буй орлого чинь тийм ч их биш байна. Энэ нь чамд шударга бус санагдаж болох ч урт хугацаан дахь хичээл зүтгэл чинь санхүүгийн хувьд чамайг хөл дээр чинь босгох тул өнөө маргаашийн цалингийн асуудлаас болж удирдлагатайгаа харилцаагаа муутгах хэрэггүй хэмээн анхааруулж байна.

Сарын 5-10 хооронд чи сэтгэл санааны хувьд тун тогтвортой байж өөрийн эрч хүч, цаг хугацаагаа маш зөв зохион байгуулан ашиглаж чадна. Ажил чинь хэдий их байх ч сэтгэл санааны хувьд хүчирхэг байж чадах учраас ажил амралтаа тэнцвэртэй байлгаж чадна. Сарын сүүлийн арван хоногт өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч, чиний эрч хүч болоод цаг завыг чинь сорж буй сөрөг энергитэй хүмүүсээс харилцаагаа таслан, өөрийгөө хайрлаж халамжлахад хангалттай цагийг гаргаарай.

Матар

Матруудын маань хайр дурлалын амьдрал энэ сард тэр чигтээ маш идэвхитэй, сэтгэл догдлуулсан үйл явдлаар дүүрэн байх нь ээ. Тэнгэрийн ван болон Буд гарагууд сарын 21 хүртэл Матрын орд дээр байрлан хайр дурлалын амьдралд чинь нөлөө үзүүлэх болно. Огтхон ч төсөөлөөгүй гэнэтийн учрал, гал халуун хайрын романс, сэтгэл хөдлөлийн дээд хязгаар гээд олон гайхалтай адал явдлууд энэ сард чамайг хүлээж байна. Сарын эхний хагаст бэлгийн амьдралдаа чи маш санаачлагатай байж, биеийн таашаалыг дээд зэргээр мэдэрч чадах нь. Хостой матрууд маань ч мөн адил хайрттайгаа илүү их болзож, шинээр түүндээ дурлан догдлох болно. Хайр дурлалын амьдралд чинь тохиож байгаа эерэг зүйлс чамайг сэтгэл санааны чинь хувьд илүү эерэг хандлагатай, аз жаргалтай нэгэн болоход чинь туслах болно шүү. Эргэлзээтэй харилцаан дунд олон сарыг удаж буй Матрууд маань харилцаагаа энэ сард нэг тийш болгож чадвал, сэтгэл санааныхаа хувьд эрх чөлөө амар амгаланг мэдрэх болно.

Ажил хэргийн тухайд хуй салхи шиг догшин ширүүн, асуудлаар дүүрэн сар байх нь. Ажил дээр чинь өмнө үүссэн байсан асуудлууд дахин сөхөгдөн гарч ирч, хамтрагч нартайгаа нилээд ширүүхэн зөрчил үүсгэх магадлалтай. Энэ сард ажлаа солих гэх мэтийн гэнэтийн шийдвэрүүдийг гаргаж болзошгүй хэдий ч сайтар тунгаан бодож байж эцсийн шийдвэрээ гаргах нь илүү зөв шийдэл байх болно шүү. Сарын сүүлийн хагаст ажил хэргийн асуудлууд чинь нилээд цэгцэрч намжин, илүү дээр боломжууд чамд үүснэ. Хэрвээ чи шинэээр ажилд орохоор зэхэж байгаа бол сарын 17-19 ний хооронд санаанд оромгүй газраас ажлын санал хүлээн авах болно. Байнгийн ажлын байр биш, богино хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөр байж магадгүй ч чиний ирээдүйн кареерт чинь маш том нөлөөг үзүүлэх ажил байх магадлалтай. Чөлөөт уран бүтээлч, хувиараа бизнес эрхлэгч Матруудад маань энэ сар тун ээлтэй байж, төлөвлөсөн ажлууд нь цагаасаа эрт маш хурдан бүтэх нь.

Өөрийн хийх дуртай зүйлсдээ илүү их анхаарал, цаг заваа зарцуулж, хэрэггүй мэдээллээс хол байж чадвал чи ажил амьдралынхаа тэнцвэрийг хадгалан, оюун санаагаа амраах хангалттай их цагийг өөртөө гаргаж чадна. Өөрийн хобби, сонирхдог зүйлсдээ тусгайлан цаг гаргаж, ажлынхаа стресс бухимдлыг тайлах нь энэ сард чиний хувьд маш чухал байх болно шүү. Ямар нэгэн спортоор тууштай хичээллэж, бие махбоддио ачаалал өгвөл, сэтгэл санааны хувьд өөдрөг байж, сэтгэл гутралд өртөхөөс өөрийгөө сэргийлж чадна.

Хумх

Сарын 21нийг дуустал Нарны нөлөөгөөр Хумхууд маань илүү дотогшоогоо, дуугай, хэн нэгэнтэй илэн далангүй харилцахаас зайлхийсэн хандлагатай байх болно. Ганц биечүүл маань энэ сард өөрт тохирох нэгэнтэйгээ таарах магадлал маш бага бөгөөд хайр дурлалын бурхан энэ сард та нарт маань тийм ч их өгөөмөр хандахгүй нь. Харин гэрлсэн Хумхуудын маань хайр дурлал дүрэлзсэн гал халуун байхгүй ч бие биенийгээ сэтгэл санаагаар дэмжин, амар амгалан тайван байх нөхцөлийг хэн хэндээ олгох нь. Сэтгэл санааны хувьд тийм ч өөдрөг, эрч хүчээр дүүрэн байж чадахгүй байх үед хайртын чинь амгалан тайван байдал чамд маш их тус нэмэр болох болно шүү. Гэр бүлийн гишүүдийн чинь чамайг гэх хайр халамж чиний амьдралд маш их эерэг нөлөөг үзүүлж чадах учраас аль болох олдсон цаг хугацаагаа гэр бүлдээ зарцуулахыг хичээгээрэй.

Сарын эхний хагаст багаараа хамтран хэрэгжүүлж буй төслүүд чинь удаашран, багийн гишүүдтэйгээ хангалттай сайн ойлголцож чадахгүй байгаагаас үүдэж, ажлын байран дээрх уур амьсгал хүйтэн хөндий болж хувирах нь. Хэрвээ найзуудтайгаа хамтран бизнес эрхэлж буй бол та нарын хооронд үл ойлголцол үүсэж, хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлж чадахгүй байдалд хүрч магадгүй. Ажлын файл, хэрэгтэй бичиг баримтуудаа сайтар цэгцэлж, эмх цэгцтэй байхад анхаарахгүй бол жижиг зүйлсэд анхаараагүйгээс үүдэн том ажлууд зогсож, удааширч болзошгүй. Сарын сүүлийн хагаст ажил дээр чинь гарсан ихэнхи асуудлууд нэг нэгээрээ цэгцэндээ орж, чи энэ үед өдөр тутмын ажлын даалгавруудаас илүүтэй илүү холын төлөвлөгөөндөө анхаарах боломжтой болох нь.

Санхүүгийн хувьд энэ сард санаа зовох зүйл байхгүй, хангалттай тогтвортой байх боловч сарын сүүлийн өдрүүдэд сэтгэл хөдлөлдөө автан залилан мэхлэгчдэд нилээдгүй хэмжээний мөнгийг алдах магадлалтай тул болгоомжтой байхыг од эрхэс чамд сануулж байна. Биеийн эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал энэ сард тулгарахгүй ч сэтгэл санааны хувьд тийм ч тогтвортой бус байх нь. Өөрийгөө таниж мэдэхэд илүү их цаг гаргаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол байдал улам дордох аюултай. Сэтгэлдээ олон жилийн турш тээж явсан гомдол, айдас, шаналалаа хэн нэгэнд дэлгэн ярьж, нуруун дээрээ үүрч яваа их ачаагаа суллах нь тун чухал юм шүү. Хайрттайгаа, гэр бүлийнхэнтэйгээ, дотны найзуудтайгаа агаар салхинд гарч, идэвхитэй байж эрч хүчээ нөөцлөөрэй. Олон жилийн өмнөх хоббигоо сэргээн, өөрийгөө завгүй байлгаж ч болно шүү дээ.

Загас

Энэ сард Загасуудын маань хайр дурлалын амьдралын хамгийн том асуудал нь үл ойлголцол, харилцааны асуудлууд байх нь. Хайртдаа өөрийнхөө санаа бодлыг сайн ойлгуулж чадаагүйгээс үүдэн та хоёрын хэний ч хүсээгүй үл ойлголцол, хэрүүл маргаан харилцаанд чинь гарж ирэх аюултай тул өөрийгөө хайртдаа бүрэн дүүрэн ойлгуулахын тулд чи хичээл зүтгэл сайтар гаргах нь тун чухал байх болно шүү.

Мөн нөгөө талаасаа хайртай хүнийхээ дотроо юу бодож, хүсэж мөрөөдөж байгааг нь анхааралтай сонсож, түүнийг шүүхээ урьтал болголгүй хүсэл мөрөөдлийг нь дэмжихийг хичээгээрэй. Нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж, зөвхөн хувиа хичээлгүйгээр түүнийг ойлгохыг хичээх нь харилцааны хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг мартуузай. Магадгүй ингэж чадвал чи хайртыгаа төсөөлж байснаас чинь ч илүү нэгэн гэдгийг олж харан, дахин нэг удаа түүндээ дурлаж магадгүй. Зөвхөн өөрийгөө боддог, амиа хичээсэн зан харилцаанд зөвхөн сөрөг үр дагаврыг л авчирдаг гэдгийг мартаж болохгүй шүү.

Сарын 16-наас эхлэн Ангараг гарагийн нөлөөгөөр Загасууд маань илүү эрч хүчтэй, дүрэлзсэн нэгэн болох тул энэ хугацааг ашиглаад харж явдаг нэгэндээ сэтгэлээ илчлээрэй. Энэ сард ажил хэргийн зарим тохиролцоонууд хойшилж, тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Санхүүгийн хувьд ч энэ сард урьд саруудаас илүү мөнгөн орлого олох магадлал тун бага байна. Одоо ажиллаж буй байгууллагадаа сэтгэл дундуур байгаа бол шинэ ажлын байр идэвхитэйгээр хайгаарай. Боловсролдоо анхаарч, чадварыг чинь дээшлүүлэх богино хэмжээний сургалтанд суух завшаан тохиовол заавал цаг зав гарган хамрагдаарай.

Олон сар сэтгэл түгшээн хүлээж байсан шинжилгээний хариу чинь энэ сард тун эерэг гарах болно гэсэн сайн мэдээ байна. Биеийн болон сэтгэлийн эрүүл мэндийн хувьд тун өөдрөг, ямар нэгэн таагүй явдал тохиохгүй. Ерөнхийдөө Загаснуудын биеийн эрүүл мэнд сайн байх ч амралтгүй ажиллах, уур бухимдлаас шалтгаалан сэтгэл санаа тогтворгүй байх бололтой. Үүнээс шалтгаалж хорт зуршилд автах, донтуулах бодисоос хараат болж мэднэ. Тиймээс маш сайн амарч, өөртөө санаа тавих хэрэгтэй шүү.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(157)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zul.   2019-06-02
6sar hezee oroh we ?

Зочин: Uugantsetseg.   2019-05-07
Nadad vnheer taalagddag hvssen zvilee olj awhad vnheer ih tus boldog bayrlalaa

Зочин: Anonymous .   2019-05-02
Дандаа хайр дурлал, ор хөнжил гэхээс илүүтэй ажил төрөл, амжилтын талаар оруулж болох болов уу? Баярлалаа.

Зочин: zochin.   2019-05-02
omnoh saraa tavisan yum bishuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com