ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргал бол ном унших: Хэрхэн бүтээлч уншигч болох вэ?

Чөлөөт цаг  | 2019 / 04 / 26

Хэрхэн ном унших дадал суулгах вэ, яаж номонд дуртай болох вэ, номын тэмдэглэл хэрхэн хөтлөх вэ зэрэг олон асуултууд Гоолингоод ирдэг. Иймээс бид номд унших сонирхолтой охид бүсгүйчүүлдээ зориулан цуврал нийтлэл хүргэхээр бэлдээд байна. Өөртөө ном унших дадлыг бий болгох нь амьдралдаа хийж буй чухал ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ учраас хамтдаа суралцаж, хамтдаа өөрийн гэсэн номын ертөнцийг бүтээе.

Аз жаргал бол ном унших: Хэрхэн бүтээлч уншигч болох вэ?

Бүтээлч уншигч болох 11 ахлмыг Гоолингоо нь дурдаж байна:

1. Чи ямар төрлийн номонд дуртай вэ? гэдгээ тодорхойл.

Баримтат, намтарчилсан, адал явдалт, уран зохиолын, шинжлэх ухааны, түүх философийн, хувь хүний хөгжлийн гээд аль төрлөөр уншвал чиний сонирхлыг илүү татаж байгааг олж мэд. Ингэхийн тулд мэдээж төрөл төрлийн ном уншиж, туршиж үзэх хэрэгтэй.

2. Орчноо бүрдүүл.

Хэрвээ чамд кофешопт сууж халуун кофе амтлан ууж дуртай номоо уншаад суух нь сайхан байдаг бол түүнийгээ хий. Эсвэл гэртээ өөрийн гэсэн орчныг бүрдүүлж унших нь үр дүнтэй байдаг байж болно. Тэндээ унш. Эсвэл чимээ шуугиан багатай номын санг сонгож болно. Хаана чи тухтай, үр дүнтэй уншлага хийж байна, тэр орчинд л очих хэрэгтэй.

3. Гарт ойрхон, нүдэнд үзэгдэх газраа байрлуул.

Хичээлийн ширээ, амралтын буйдан, гар тогооны тавиур, цонхны тавцан, угаалгын өрөө, зурагтын дэргэд гээд байнга хүрдэг, очдог газрууддаа байрлуулаарай. Цүнхнийхээ булан руу шидчихвэл байн байн авч унших хүсэл төрнө гэж үү?

4. Уншлагын хуваарьтай бол.

Өглөө эртлэн босож багадаа 30 минутыг ном уншихад зарцуул. Бас унтахын өмнөх уншлага хийж байгаарай. Мөн ажил эхлэхээс 30 минутын өмнө очоод унших, цайны цагаар унших, бүр бууз жигнэж байхдаа унших зэргээр ч төлөвлөж болох юм. Цагийн үр дүнтэй ашиглах хэрэгтэй, тийм ээ?

5. Хэзээ ч өөрийгөө “шахаж” болохгүй.

Ном унших нь чиний хүсэл сонирхол дээр тулгуурласан ажил байх ёстой. Чиний дурлаж хийсэн зүйл л чамд үр дүнгээ өгөхөөс биш, хийх ёстой гэж бодож хийсэн зүйл үр дүнгээ өгөхгүйг санаарай.

6. Номын тэмдэглэл хөтлө.

Үүнд уншсан номын тухай өөрийн сэтгэгдэл болон таалагдсан эшлэлүүд бичих, шинэ санаа тэмдэглэх, ирэх сарджилд унших номын жагсаалт, авах номын жагсаалт, уншсан номын жагсаалт бичих зэрэг олон талаас нь тэмдэглэл хөтөлж болно. Эдгээрийг хэрэгжүүлэх нь уншлагаа үр дүнтэй болгох чухал арга юм шүү.

7. Цүнхэндээ байнга ном авч яв.

Хичээл, ажил, амралт аялалд явахдаа өөрийн дуртай, авч явахад хөнгөн номоо цүнхэлчиж байгаарай. Гэнэтийн хүлээлт, банкны урт дараалал зэрэг цаг их авах ажилд утсаа ширтэж суулгүйгээр номоо гаргаад унш. Тэгвэл чиний цаг хий дэмий өнгөрөхгүй.

8. Номын тэмдэглэл хөтөлдөг цахим хуудас, блог, сайт зэргийг тогтмол уншиж байхыг зөвлөж байна.

Ингэснээр бусдаас үлгэр дуурайлал авахын зэрэгцээ ном унших хүсэл тань улам л нэмэгдэнэ. Бас олон төрлийн мэдлэг, мэдээлэл олж авч, бүтээлч хандахад туслана.

9. Уулзалтуудад оч.

Номын цуглаан, уулзалтуудад очсноор чи илүү их урам зориг, тэмүүлэлтэй болно. Тухайн номын талаарх санал, сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, аливааг олон өнцгөөс харах боломж олдоно. Мэдээж ижил сонирхолтой найз нөхөдтэй болно.

10. Номын дэлгүүрээр хэс.

Дэлгүүрт заавал ном худалдаж авах гэж очдог гэж үү? Мэдээж үгүй. Ямар ном шинээр гарсан, аль ном бестселлэр болж шуугиан тарьж байна, хуучны сайхан номууд хэвлэгдсэн болов уу? зэрэг олон зүйлийг таньж мэдэхээр очиж болно. Сандал дээр суугаад номоо гарчиглаж, бүр уншаад дуусгачихаж яагаад болохгүй гэж?

11. Номын хямдралыг “отож” бай.

Одоо цагт хүүхэд залуу хөгшин залуугүй номыг сайн унших болжээ. Эрэлт ихтэй энэ үед номын үзэсгэлэн худалдаа, хямдрал, солилцох өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохиогддог болсон. Энэ үеүдийг “битгий алд”. Хүссэн номоо хямдралтай авч, эсвэл ямар ч зардалгүйгээр хайсан номоо бусадтай солилцож болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(733)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл what_pp-ээр дамжуулан__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com