ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрдэнийн чулуу юу өгүүдэг вэ?

Чөлөөт цаг  | 2019 / 04 / 24

Эрдэнийн чулуунд их учир бий.Үнэт эдлэл, акксесуар авахаасаа өмнө энэ нийтлэлийг уншаад ямар чулуу, ямар утга увдисыг агуулдагийг мэдэж аваарай.

Эрдэнийн чулуу юу өгүүдэг вэ?

Лавис Лазули (Lavis Lazuli)

Энэ чулуу нь цэцэн мэргэн ухаан болоод үнэнийг билэгддэг. Хөх өнгө нь оюун ухааныг тэтгэн хөгжүүлэхэд тусалдгаараа онцлог. Бодлыг цэгцтэй тунгалаг болгож, аливаа асуудалд шийдлийг олоход тустай.

Ягаан болор (Amethyst)

Энэ чулуу нь дотоод эрч хүч болон сүнслэг байдлыг билэгддэг. Дотоод эрчмийг өдөөдөг бөгөөд сэтгэлийн тэнцвэрийг илүү сайн ойлгох чадварыг бий болгох дотоод тэнцвэрт байдлыг бий болгоход тусалдаг. Дотоод сэтгэлээс үүдэн бий болсон эрч хүч, энергийн нэгдэл нь зорилгодоо хүрэхэд тусална.

Прайнита (Prehenita)

Прайнита чулууны энерги нь бясалгал хийх адил амар тайвныг мэдрүүлдгээрээ онцлог. Өөртөө итгэх итгэл, дотоод сэтгэлийн хүч чадлыг илэрхийлдэг. Сэтгэл зүрхээ нээх, өөрийгөө сонсох, мөрөөдлөө эргэн санах, хайр сэтгэлээс үүдсэн сэтгэлийн зовнилыг эдгээхэд тусалдгаараа онцгой.

Оюу (Turquoise)

Номин ногоон өнгө нь өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Мөн ногоон өнгөний орц нь сэтгэл санааг тайвшруулах удидастай. Оюун санааны бүтээлч байдлыг хөгжүүлдэг бөгөөд урам зоригийн эх ундарга болдог. Нөхөрлөлийн билэг тэмдэг болохоос гадна сөрөг энергийг хөөж, аз жаргалыг урин дууддаг онцлогтой чулуу юм.

Малахит (Malachite)

Хамгаалагч чулуу хэмээн нэрлэгддэг энэ чулуу нь бие болон оюун санаанаас сөрөг энергийг арилгадагаараа онцлог. Эерэг зүйлд төвлөрөг, дотоод амар амгаланг олох, мэдээллийг зөв арга замаар боловсруулах чадавхийг нэмэгдүүлж, бэрхшээлийг даван туулах сэтгэлийг хат, ухаалаг шийдвэр гаргах дотоод хүчийг өгдөг.

Ягаан өнгийн кварц (Pink quartz)

Энэ нь үнэнч сайн нөхөрлөлийг билэгддэг чулуу юм. Зүрх сэтгэлийг нээж, дотоод сэтгэлээс энэрэн хайрлах эрчим хүчийг урин дуудаж, энэрэх нигүүлсэх сэтгэлийн билэгдэл ч болно. Ундарсан хайр, сайхан сэтгэлийг илэрхийлэх увдисыг өгнө.

Утсан кварц (Smoked quartz)

Аливаад уян хатан хандах, ухаалаг шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлдгээрээ онцлог. Хүчтэй энергийг агуулсан учраас дотоод сэтгэлийг эрчмийг нэмж, амжилтанд хүрэхэд нөлөөлдөг. Өөрийгөө хүндэтгэх хайрладаг хүн бүрт байх ёстой чулууны нэг юм.

Шүр (Coral)

Энэ төрлийн чулуу нь далайн уснаас үүдэлтэй учир энергийн бэлгэ тэмдэг болж тэр хэрээхээ сайн сайхныг дамжуулах увдистай байдаг. Мөн бодит байдлыг эерэгээр харах, зөв шийдвэр гаргахад нөлөө үзүүлдэг. Өөртөө итгэх итгэлийг нэмж, сэтгэлд баяр баясал төрүүлнэ.

Оникс (Onyx)

Энэхүү чулууны өнгө нь сөрөг энергийг өөртөө шингээн авах увидастай. Хамгаалалтын чулуу ч гэж нэрлэдэг бөгөөд эерэг энерги, хүч чадал, итгэл үнэмшилийг бий болгодог. Мөн дотоод тэнцвэр, амар амгаланг олоход тусална.

Ундрам (Aventurine)

Уг чулууны өнгө нь мөн л дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгох увидастай. Өөдрөг үзлийг үүтгэн бий болгож сэтгэл санааг тайвшруулна. Мөн бүтээлч сэтгэлгээг дэмжин, оюуны сэргэг байдлыг бий болгодог учраас амжилт бүтээлийг билэгдэгч ч хэмээдэг.

Эрдэнийн гэрэлт чимэд (Opal)

Энэхүү чулуу нь бүтээлч сэтгэлгээг өдөөж, өгөгдсөн чадвараа олж нээх, авъяасаа ил гаргах хүчийг хүнд өгдөг. Сэтгэл татах онцгой чанар нь сэтгэл хөдлөлийг дэмжин, өөрийгөө эерэгээр үнэлэх чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой.

Гематит (Hematite)

Уг чулууны энергийн агууламж өндөр учраас өөртөө итгэх итгэлийг бий болгож, дотоод эрч хүчийг нэмж, сэтгэлийг ариусгадгаараа онцгой.

Сувд (Pearl)

Сувд нь гоо үзэсгэлэн, гоо сайхны мэдрэмжийг бий болгож бүсгүй хүнд эрхэмсэг, ихэмсэг байхуйн мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Нигүүлсэл, үнэнч, шударга ёсны билэгдэл болдгоороо онцгой. Сувд нь бие махбодын энергийг зохицуулж, оюун ухаан дотоод сэтгэлийг тэнцвэржүүлэх чадвартай учраас бясалгалд ашигладаг.

Кварц (Quartz)

Кварц нь бидний эрч хүчийг цэвэршүүлэх, сөрөг эрчмийн хуучин ул мөрийг арилгахад тусалдаг бөгөөд илүү тайван мэдрэх, айдас, муу бодлыг арилгахад хамгийн тохиромжтой юм. Бусад хүчнүүдтэй хамтарч ажиллах хүч чадал нь хамгийн тохиромжтой.

Саарал, хар саарал кварц (Gray quartz)

оюун санааны мэдрэмжийг хөгжүүлэх, бүтээх, бодлоо төвлөрүүлэхэд тусалдаг. Саарал кварц нь бидний сайн сайхан байдалд хөндлөнгөөс нөлөөлж буй өөрчлөлтүүдийг арилгахад туслах болно.

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн Luxenter бренд Шангрилла Малл-ын 2 давхарт Монгол бүсгүйчүүлд үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Дээрх гоёлуудыг, дээрхээс ч гоё олон арван төрлийн гоёлуудыг очоод зүүж үзэж өөрийн хэв маяг, хүсэл сонирхолдоо тааруулан сонгон авах боломжтой. Догь байгаа биз. Энэ хавар эрдэнэсийн сангаа LUXENTER-ын урласан бүтээлээр “бүл нэмээрэй” бүсгүй минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(374)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. ADITY.   2022-05-11
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com