ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Завгүй ээжүүдэд зориулав: Стрессээ тайлж, өөрийгөө хайрлахад чинь туслах 15 бяцхан зөвлөгөө

Чөлөөт цаг  | 2019 / 04 / 15

“Хүүхдээ асрахынхаа хажуугаар бүтэн цагийн ажил эрхэлдэг ээжүүд долоо хоногт дунджаар 98 цаг ажилладаг (гэрийн ажлыг багтаагаад) бөгөөд өдөрт ердөө 17 минутийг л өөртөө зарцуулах боломжтой байдаг” гэсэн сүүлийн үеийн судалгааны дүнг би хэдхэн хоногийн өмнө уншсан юм л даа.

Завгүй ээжүүдэд зориулав: Стрессээ тайлж, өөрийгөө хайрлахад чинь туслах 15 бяцхан зөвлөгөө

Ажлаа тарж ирсний дараа залгуулаад шууд оройн хоолоо бэлдэх, хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэх, орон гэрээ цэгцлэх гээд бүтэн цагийн ажилтай дүйцэхүйц хэмжээний овоорсон их гэрийн ажлын жагсаалт ээжүүд биднийг хүлээж байдаг. Гэвч бид чинь робот биш хүн л болсон хойно энэ бүхнийг амжуулах үедээ ядрах залхах, стресстэж бухимдах гээд өчнөөн л хэцүү үеийг давж туулдаг шүү дээ. Хоосон аяганаас хичнээн хичээгээд ч цай ууж чадахгүйтэй ижил ядарч туйлдсан бие махбодь, сэтгэл санаа хэзээ ч хайртай хүмүүстэй бүрэн дүүрэн халамж тавьж чадахгүй. Тийм ч учраас хайртай хүмүүсийнхээ төлөө хамгийн түрүүнд өөрийнхөө аягийг дүүргэж, өөрийгөө хайрлахад туслах 15 бяцхан зөвлөгөөг ажил хэрэгч завгүй ээжүүддээ зориулан Гоолингоо нь бэлдлээ.

“Ээж л жаргалтай байвал гэр бүл тэр чигтээ жаргалтай байна” гэсэн бичигдээгүй хууль байдаг байхаа. Эдгээр зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхэд чамд хүүхэд харах нэмэлт хүн хүч, санхүүгийн дарамтын аль нь ч хэрэг болохгүй бөгөөд нийтлэлийн эхэнд дурдагдсан 17 минут байхад л хангалттай.

Өдрийн тэмдэглэл хөтөл

via GIPHY

Бяцхан охид байхдаа бид бүгдээрээ л гялалзсан хавтастай, бяцхан цоожтой дэвтэр дээрээ өдөр бүр өөрт тохиолдсон хамаг л үйл явдлаа жирийлгэн бичих дуртай байсан даа. Тэр үеэ эргэн дурсаад өдрийн тэмдэглэл ахин бичиж эхэл. Бичих юм олдохгүй байвал хамгийн ойрын бөгөөд дотны сэдэв болох хүүхдүүдийнхээ тухай, тэдний өнөөдөр хийсэн хөгжилтэй үйлдэл, шинэээр сурсан зүйлсийг нь тэмдэглэж болно шүү дээ. Хэдэн жилийн дараа тухайн цаг үеийн дурсамж, мэдрэмжийг шингээсэн дэвтрээ ахин унших хичнээн жаргалтай байдгийг чи минь надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

2. Дуу сонс

via GIPHY

Жаргалтай байх үедээ бид ихэвчлэн дуртай дууныхаа аялгууг нь л дурлан сонсдог бол ямар нэгэн бэрхшээл саадтай таарсан үедээ үгийг нь ойлгон сонсохыг хичээдэг гэдгийг чи мэдэх үү? Дууных нь үг чамайг зоригжуулж хурцалдаг аль эсвэл чамд тайвшрал мэдрүүлдэг өөрийнхөө бүх цаг үеийн хит дуунуудаа цуглуулж байгаад хүссэн үедээ сонсож болохуйц байдлаар youtube дээр “playlist” үүсгэчих. Өөр юу ч хийлгүйгээр чихэвчээ зүүгээд дуртай хөгжмөө сонсох нь чиний бодсоноос ч илүүтэй стресс тайлах ид шидтэй байдаг юм шүү. Аа харин хөгжмөө сонсонгоо давхар зүйл хийж болохгүй гэдгийг мартуузай.

3. Талархлаа илэрхийл

via GIPHY

Ажлаа тарсны дараа номын дэлгүүрээр шуртхийж ороод мэндчилгээний дугтуй худалдан ав. Өдөр бүхэн тааралддаг хэрнээ тухтай суугаад хэдхэн үг ч сольж амждаггүй тэр хүмүүстээ зориулан захиа бич. Ажил ихтэй завгүй үед арыг чинь бат даадаг хайртай ээж ,өглөө ажилдаа ирэхэд ширээг чинь цэмбийтэл цэвэрлэчихсэн байдаг үйлчлэгч эгч, гаргасан алдааг чинь засахад тусалдаг ажлын хамрагч гээд сайтар анзаараад харах л юм бол бидний эргэн тойронд талархаад барамгүй зөндөө олон хүмүүс бий. Тэр хүмүүсийн жирийн л нэг ажлын өглөөг жир бусаар эхлүүлж чадах хөөрхөн сэтгэлийн үгтэй дугтуйг бэлдэхэд цаг гаргаарай. Хэн нэгний нүүрэнд мишээл тодрохыг харах шиг сайхан зүйл гэж юу байх вэ? Тэр хүмүүсийн дулаахан энерги чиний сэтгэлийг ч гэсэн бүлээцүүлэх чадалтай байх болно.

4. Амттай зүйл уу

via GIPHY

Дөнгөж чанасан американо, эсвэл синнамоноор амталсан жүржийн цай, marshmallow дээр нь хөвсөн халуун шоколад, шинэхэн жимс ногоогооор бэлтгэсэн смүүти гээд өөрийнхөө хамгийн ихээр таашаадаг амттай уух зүйлийг бэлдэж аваад тухтай нь аргагүй тамшаалан уу. Фейсбүүк инстаграмаа гүйлгэж, дуртай сериалаа үзэх зуураа биш зөвхөн тэр аяга дүүрэн аз жаргалыг амтлахад л өнөөх 17 минутаа зарцуулаарай.

5. Сайн найзтайгаа холбогд

via GIPHY

“Бүсгүйчүүүлийн стрессээ тайлах хамгийн шалгарсан арга бол найзуудтайгаа уулзах юмаа” гээд цаана чинь эрдэмтэд хүртэл батласан байна лээ. Хэрвээ чамд найз охидтойгоо уулзаж суух завшаан олдохгүй байвал ядаж тэдэн рүү залгах цагийг ч болтугай өөртөө зайлшгүй гаргаарай.

Удаан хугацаанд холбогдоогүй сайн найз руугаа хэрэг болгон залга. Хэрвээ найз чинь гэртээ бяцхан үрээ харж суугаа бол чамайг залгасанд яасан их баярлана гээч? Хуучны сайхан үеээ дурсаад хорвоо ертөнцийн сонин сайхныг хамж шимэн ярих үедээ чи нэг л мэдэхэд чин сэтгэлээсээ инээж байх болно. Хэрвээ мартчих гээд байвал утсан дээрээ “... найз руугаа залгах “ гээд сэрүүлэг тавьсан ч болно шүү дээ.
“Уулзах цаг байхгүй ээ” гэж шалтаглан чамайг хайрлаж, чамд санаа тавьдаг хүмүүсээсээ холдох нь стрессийг чинь улам нэмэх аюултай юм шүү.

6. Зурагт ном буд

via GIPHY

Том хүнд зориулсан зурагт ном буд. Зурагт ном будах үед анхаарал өөр зүйлсэд сатаарахгүйгээр маш сайн төвлөрдөг тул нэг төрлийн бясалгал болж өгдөг. Ажил дээр тохиолдсон таагүй үйл явдал, гэр бүлийн олон асуудлуудыг мартах, өдрийг хамгийн жаргалтайгаар дуусгах хамгийн шалгарсан аргуудын нэг нь энэ юм шүү. Зурагт номын оронд кодоор буддаг зураг будаад гэрийнхээ ханыг өөрийнхөө бүтээлээр чимэглэсэн ч болно шүү дээ.

7. Сошиал медиа-г эерэгээр ашигла

via GIPHY

Фейсбүүк, инстаграм дээр чамд үргэлж эрч хүч бэлэглэж, эерэг бөгөөд хэрэгцээтэй мэдээлэл түгээж байдаг хүмүүсийн пост дээр хэрэг болгон сэтгэгдлээ үлдээ. Өөрийнх нь хийж байгаа зүйл өрөөл бусдад ямар их тус дэм болж байгааг уншаад нөгөө хүн чинь ч дараа дараагийн удаа улам гоё зүйл бүтээхийн төлөө хөдөлмөрлөх болно шүү дээ. Хэн нэгэнд урам хайрлахад цаг гаргаарай.

8. Хүүхдүүдтэйгээ тогло

via GIPHY

Эрч хүч нь дуусаж дундаршгүй хүүхдүүд маань тоглоомоо энд тэндгүй тарааж суухыг хараад бидний ихэнхийн толгойд “хүүхдүүд маань юуг дотроо төсөөлж тоглож байгаа юм болдоо?” гэдгээс илүүтэй “тарааж хаясан тоглоомуудыг нь дараа нь яажшуухан хураана даа” гэсэн бодол л төрдөг. Нуулгүй хэлье, би ч бас ийм л төрлийн ээж. Гэхдээ зарим өдөр үлдсэн жаахан эрч хүчээ шавхаж байгаад ч болов хүүхдүүдийнхээ ээж нь биш найз нь болж хувиран, хүүтэйгээ хуванцар сэлмээр тулалдан, охиныхоо барбины үсийг нь самнаж хувцас оёж өгөх нь эсрэгээрээ бидний ядаргааг тайлж өгдөг. Хамгийн гол нь өөрийгөө яг л хүүхэд болчихсон мэтээр сэтгэж, чин сэтгэлээсээ хүүхдийнхээ зохиосон тоглоомонд шимтэх ёстой юм шүү. Хүүхдүүдийнхээ мөрөөдлийн нэг хэсэг болоход цаг гаргаарай.

9. Асуудалтайгаа нүүр тул

via GIPHY

Жижигхэн цагаан цаасан дээр чиний мөрөн дээр дарамт болон ирж байгаа, чамайг бухимдуулж, чамайг шаналгаж байгаа бүхнийг нэг нэгэнгүй бичээд үз. Бичиж дууссаны дараа сэтгэлээ тэр чигт нь хоослоод орхисон юм шиг нэг тийм цэлмэсэн сайхан мэдрэмж чамд төрөх болно. Зөвхөн бичээд орхихгүйгээр эдгээр асуудлыг шийдэхийн тулд чиний хамгийн түрүүнд хийж болох жижигхэн алхмыг зураас татаж байгаад ард нь бичээд яваарай. Асуудлаас зугталгүйгээр үүрэг хариуцлагагыг тосож аваад ханцуйгаа шамлах нь асуудлаасаа тойрч зугтсаар үүсгэсэн стрессийг давах цор ганц шийдэл нь ч байж магад. Өөрийнхөө дотор сэтгэлээ уудлан нээхэд цаг гаргаарай.

10. Мари Кондод

via GIPHY

Гэр орон хэдий чинээ цэмцгэр, тухтай, эмх замбараатай байна, төдий чинээ эмэгтэй хүний аз жаргалын гармон нэмэгдэж байдаг гэж би боддог юм. Сэтгэл санаа чинь нэг л тухгүй байвал өнөө орой гэртээ хариад өдөр тутамдаа хийдэг цэвэрлэгээнээсээ гадна хорьхон минутын дотор амжуулаад цэгцэлж болох жижиг хувцасны шүүгээ, гоо сайхны ширээ, хөргөгчний тавиураа цэгцлээд цэвэрлээд аваарай. Хэрэглэхээ больсон хувцас, гоо сайхны зүйлээ тусад нь торонд хийгээд хэрэгтэй хүнд нь өгөхөөр бэлдээд тавьчих. Аливааг цэвэрлэж, цэгцэлж, эмх цэгцэнд оруулах хэзээнээс л эмэгтэй хүмүүсийн стрессээ тайлах шалгарсан аргуудын нэг байсаар ирсэн шүү дээ. Гэхдээ өөрийгөө ядраахгүй тулд хэт их цэвэрлэгээ, цэгцлэлтийг нэг дор нь хийж болохгүй гэдгийг санаарай. Харин энэ нийтлэл чамд туслах болно.

11. Бяцхан спа бүтээ

via GIPHY

Орой болгон унтахаасаа өмнө хийдэг зуршлуудаа арай өөрөө хийгээд үзвэл яаж байна? Хүүхдүүдээ баттай унтуулсны дараа угаалгын өрөөгөө бяцхан спа болгон хувирга. Гялс мялсхан шүдээ угааж, нүүрээ цэвэрлэхийн оронд намуухан хэмнэлтэй хөгжим тавин, бяцхан лаанууд асааж угаалгын өрөөгөө хувийн спа болгож хувирган тухтай нь аргагүй ариун цэврээ сахь. Лаванда гэх мэтийн тайвшруулах үйлчилгээтэй амин тосыг ууршуулвал бүр ч тансаг мэдрэмж төрөх болно.

12. Амттанаар өөрийгөө эрхлүүл

via GIPHY

“Tous Les Jour” бейкери-ийн нэрстэй муффин идэнгээ “Орчин үеийн гэр бүл” цувралын ямар ч хамаагүй нэг ангийг үзэх нь өдрийн турш хуримтлагдсан хамаг муу муухайгаа биеээсээ хөөж гаргах миний хамгийн шалгарсан арга юм л даа. Өдөр болгон хэрэгжүүлэхэд жаахан тохиромжгүй ч гэлээ дуртай амттангаа идэх нь яалт ч үгүй бидний сэтгэл санааг өндөрт өргөж чаддаг. Хэцүү өдрийн төгсгөлийг заримдаа жаргалтайгаар дуусгахын тулд амттан идэх нь тийм ч муу хэрэг огтхон ч биш.

13. Дуртай зүйлээ хий

via GIPHY

Хүүхдүүдээ унтуулсныхаа дараа бид нар тосгуурт байгаа аяга тавгаа угаан, угаасан хувцаснуудаа индүүдэж, маргааш өглөөнийхөө хоолыг бэлдсээр унтах цагтайгаа золгодог. Мэдээж энэ нь муу зүйл биш хэдий ч хийх ёстой зүйлсийнхээ жагсаалт дундаа хийхийг хүсэж байгаа, чамайг жаргалтай болгож чаддаг жижигхээн зүйлсийг шигтгэж өгөх нь өдрийн төгсгөлийг хамаагүй гэгээлэг болгож чаддаг. Тэр жижигхэн шигтгээ юу ч байж болно шүү дээ, дуртай загварын сэтгүүлээ унших, хайртай влоггерийнхоо сүүлд нийтлэсэн бичлэгийг үзэх, хумсаа өнгөлөг өнгөөр будах гээд л эмэгтэйчүүл биднийг жаргалтай болгож чадах зүйлс энэ хорвоо дээр хичнээн олон байдаг гэж санана.

14. Сунгалтын дасгал хий

via GIPHY

Нуруу чинь хуянтаад, бие чинь нэг л хүндрээд байгаа юм шиг таагүй мэдрэмж төрж байгаа ч фитнесс заал руу өдөр бүр очих цаг зав опдохгүй л байна уу? Тэгвэл унтахаасаа өмнө эрүүл мэнд, бие галбиртаа хэсэгхэн цаг гаргаж, сунгалтын дасгал хийж заншаарай. “Sworkit” гэх мэтийн хугацаа тохируулаад хийх дасгалаа сонгох боломжтой аппликейшн татаж аваад өдөр бүр тогтмол дасгал хийхэд л болох нь тэр. Юу юугүй “А” суухгүй нь мэдээж л дээ. Гэхдээ тогтмол сунгалтын дасгал хийвэл биеийн уян хатан байдал сайжирч, булчин хөшиж чангарахаа больдог. Дээр нь нэмээд сунгалтын дасгалууд нь хүний биеийн бүх булчинг ажиллуудаг учраас цусан дахь сахарын хэмжээг хурдан хугацаанд буулгах ид шидтэй байдаг гэнэ лээ шүү.

15. Арьсаа тултал нь арчла

via GIPHY

Будгаа хальт мульт арилгаад, тос түрхэх төдийг арьсаа арчилж, хайрлаж байна гэж хэлэхгүйг ой тойндоо ортол тогтоогоод аваарай, ээжүүд минь. Бидэнд байгаа 17 минут бол оройн арьс арчилгаагаа тултал нь хийж арьсаа халамжлахад хангалттай хүрэх хугацаа. “Цэвэрлэгээ+Эмчилгээ+Хамгаалалт” гэсэн үндсэн 3 хэсэг, нийт 10 дарааллаас бүрдэх Солонгос хэв маягийн арьс арчилгааг өдөр бүр биш юмаа гэхэд долоо хоногтоо 2-3 удаагийн давтамжтай хийж байвал чи өөртөө жинхэнэ утгаар цаг гаргаж чадаж байнаа л гэсэн үг. Нүүрний арьс толигор, гэрэлтсэн, ямар ч асуудалгүй байх үед цаанаасаа л эмэгтэйчүүлийн нүүрэнд аз жаргалын мишээл тодроод ирдэг шдээ, тиймээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(421)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com