Мөрөөдөл чинь чамд биш, чи мөрөөдөлдөө юу бэлэглэж болох талаар бодож байсан уу?

Хэдхээн сарын өмнөөс л дөө. Би яг энэ талаар бодох болсон юм. Мөрөөдлөө биелүүлэх үед надад ямар мэдрэмж төрөх бол, би хэр жаргалтай байх бол гээд л мөрөөдөл минь надад өгч чадах зүйлсийн тухай их боддог байлаа. Харин “Мөрөөдөл бол хүрэх цэг биш, амьдралын хэв маяг” гэсэн энэ үгээр л миний бодол өөрчлөгдөж, үргэлж оргилыг мөрөөддөг байснаа ойлгосон. Харин амьдрал оргилд нь хүрэхийн төлөөх биш өөрийн зам мөрөөр өөдрөг гэгч нь алхах өдөр бүрийн жирийн л алхмуудыг хэлдэг юм байна.
Бичих дуртай надад зохиолч болох мөрөөдөл бий. Гэхдээ 1,2 ном гаргаад л эсвэл алдар хүндтэй болоод л би мөрөөдөлдөө хүрчихнээ гээд бодчихвол дэндүү гэнэн хэрэг болохоос гадна намайг хэзээ ч дүүрэн жаргалтай болгохгүй, түр зуурын мэдрэмжийг л өгнө. Харин үүний оронд өдөр бүр нийтлэл бичиж, өдрийн тэмдэглэл хөтөлж, бичсэнээ бусадтай хуваалцаж, санал зөвлөгөө шүүмж сонсож өдөр бүр үүгээрээ амьдарч амьсгалдаг байх нь надад их жаргалыг өгнө. Учир нь би хаа нэгтээ байх оргилд хүрэх гэж хичээгээгүй, дуртай зүйлээ өдөр бүр, бага багаар хийж аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч чадна. Тиймдээ ч энэ миний хүрэх цэг биш амьдралын хэмнэл хэв маяг болж байгаа юм. Нөгөө талаасаа миний мөрөөдөлдөө зориулж өдөр бүр өгч чадах бэлэг минь гэсэн үг.
Та нар минь өдөр бүр мөрөөдөлдөө зориулан бэлэг өгөхийг хүсэж байна уу? Нэг л өдөр супер уншигч болно доо, жилд 100 ном уншина даа гэж бодох биш харин өдөр бүр, долоо хоног бүр тогтмол уншдаг байвал чи энэ хүсэлдээ хүрч чадна. Гэв гэнэт л тасархай гоё арьстай болж яагаад ч чадахгүй. Харин орой бүр арчилж, арьсаа хайрлаж байж л хүүхдийнх шиг булбарай, зөөлөн, хайр татам арьстай болж чадна. Дээр хэлсэнчлэн зохиолч болмоор байвал өдөр бүр л бичиж түүгээрээ "амьдрах" хэрэгтэй болно, гадаадад мэргэжлээ дээшлүүлэхийн тулд тогтмол хугацаанд хэлний хэлтгэл хийх шаардлага гарна.
Тэгэхээр бидний мөрөөдөл хүсэл гэв гэнэт биелэчих зүйл биш байгаа биз? Харин бага багаар хийж, амтыг нь мэдэрч, зориг гарган туршиж, хүсэж байгаа зүйлээрээ агаар мэт амьсгалах өдөр бүрийн хэмнэлээр л илрэх нь. Холоос хайх хэрэггүй дээ, яг дэргэд чинь байна чиний мөрөөдөл. Чи олж харахад л болно.
Тэгэхээр чиний мөрөөдөл яг юу вэ? Юу чамайг өдөр бүр сэтгэл хангалуун байлгаж чадах вэ?
Гоолингоо нь та нартаа бяцхан бэлэг бэлдсэн юм. Мөрөөдөлдөө бэлэг бэлдээрэй гээд.
Арчлаад л байхаар улам энхрий болоод л байдаг арьсанд чинь зориулж,
Урам зориг өгөөд л байхаар улам өөдрөг болдог сэтгэлд чинь зориулж,
Бичиж тэмдэглээд байхаар улам л чадваржиж, илүү зоригтой болдог зорилгод чинь зориулж,

52 долоо хоног нэг нэгээр нь задлан уншиж, оюун санаагаа амраах, урам зориг өгөх “Амралтын өдрийн шуудан” номоо, орой бүрийн арьс арчилгааг хийж дадахад чинь туслах “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрээ, яг өөрийн хүссэнээр бичиж зурахад чинь туслах “Мөрөөдөлдөө бэлэглэх бэлэг” тэмдэглэлийн дэвтрээ хамтад нь багц болгон бэлэг барьж байна.
“Мөрөөдөлдөө бэлэглэх бэлэг” багц маань 34900 төгрөг. Бэлгэнд номын хавчуурга,
агаарын иогийн 50000 төгрөгний хөнгөлөлтийн эрхийг үнэгүй хүргэлтээр дайж байна. Өөртөө эсвэл найздаа, эгчдээ, дүүдээ, багшдаа бэлэглэж тэднийг эрхлүүлээрэй. 90100132 дугаараар холбогдоход болноо. Мөрөөдөл чинь чамд дээр нисээд л очно.
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
reclam surtalchilgaagaar l yadaj site-nii munguu olj bidend medeelel ugch bga shu dee. Goolingoo mini goy medeelel bnga ugdugt talarhdag shuu.