ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#ГоолингоотойХамтДэлхийгээр: Юуг ч битгий хүлээ, бүх зүйлд таларх гэдэг уриатай амьдарч байна

Боловсрол  | 2019 / 04 / 09

Урин дулаан цаг ирж сэтгэл гэгэлзээд ийм ч өөрчлөлтийг хиймээр, тийм ч зүйлийг туршмаар хачин сайхан байдаг даа. Миний дотор яг тийм урам зориг дүүрэн эрвээхэй нисээд сэтгэл зүрхийг маань гижигдээд байна. Та нарт ч бас тийм нэг онцгой мэдрэмж төрж байна уу? Сэтгэл хүртэл дагаад сэргэдэг энэ хаврын өдрүүдэд амьдралын хэмнэлээ илүү эрүүл, өөртөө ч байгаль дэлхийдээ ч ээлтэй болгохоор эрмэлзэж байгаагаа хуваалцахад таатай байна. Дээр нь нэмээд урам зориг хөгөлсөн нэгэн зочинтой хийсэн яриагаа хүргэхдээ бүр ч их баярлаад байна шүү.
Шинэ түүх, шинэ хэв маяг, шинэ хэмнэлийн тухай сонсохдоо бэлдээрэй.

#ГоолингоотойХамтДэлхийгээр: Юуг ч битгий хүлээ, бүх зүйлд таларх гэдэг уриатай амьдарч байна

Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаана уу? Намайг Энхбаярын Хулан гэдэг, 20 настай. Одоогоор Японы Гүнма мужийн , Гүнмагийн Үндэсний Технологийн Коллежид биологийн чиглэлээр суралцдаг. Сурахаас өөр ажилгүй, оюутан гэдэг хамгийн жаргалтай үе дээрээ явж байна даа.

Амьдралын хэмнэлд нь Япончуудын соёл, ёс заншил, амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?

Миний сурдаг Коосэн сургууль ердийн их сургуулиудаас их ялгаатай, олон онцлогтой. Түүний нэг нь гадаад оюутан маш цөөхөн. Ангийнхаа ганц гадаад оюутан нь болж, цул япон хүмүүс дунд орж, япончуудыг хамгийн ойроос харж, тэднээс суралцаж явна. Өдөр тутмын харилцаанд япончуудаас байнга ажиглагддаг зүйл бол өөрөөсөө өмнө бусдыг бодох, бусдад төвөг учруулахгүй байх. Тэдний үйлдэл бүрээс нь бусдыг гэсэн сэтгэл харагдаж, жижигхэн зүйлийг ч тоолгүй орхидоггүй, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ чанаруудыг нь хараад тэднийг улам ихээр хүндэлмээр, суралцмаар санагддаг. Тэдний хажууд байхад сул талууд маань яалтчгүй л тодорч харагдана. Юун түрүүн өөрийгөө бодчих гээд байдаг аминч үзэл, хэнэггүй, жижиг зүйлсийг тоодоггүй зангаа бага ч гэсэн засаж, бусдыг илүү боддог хүн болохыг хичээж байгаа. Гэхдээ л эцэстээ дутуу бодсоноо ойлгож, өөрөөсөө үнэхээр ичих үе ч цөөнгүй.

Энд ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?

Өмнө нь өөрийгөө их биеэ даасан хүн гэж боддог байсан ч яг гэрээсээ гараад, ганцаараа амьдрахад шийдэж чадахгүй асуудлууд, ганцаардах үе олон байсан. Бүх зүйлд өөрөө хариуцлага хүлээдэг том хүн болох цаг маань нэгэнт ирснийг ойлгосон. Бас эцсийн мөчид бусдад биш өөртөө найдах хэрэгтэйг ойлгуулж өгсөн. Ганцаараа байх цагаа ч их нандигнаж чаддаг болж байгаа шүү. Яг одоо “Юуг ч битгий хүлээ, бүх зүйлд таларх (expect nothing, appreciate everything)” гэдэг уриатай амьдарч байна. Бас нэг зүйл нь өөрөөсөө үргэлж төгс төгөлдрийг, хэт том зүйл шаардаж өөрийгөө зовоож, нөхцөл байдлыг улам дордуулахаа больсон. Оронд нь тэр том зүйлдээ хүрэх жижигхэн үйлдлүүд хийж эхлэх хэрэгтэйг ойлгоод байгаа.

Сурах, ажиллах, томоохон шалгалтад бэлдэх гээд амьдралын завгүй хэмнэл дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч, дараагийн өдрүүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

Үнэнийг хэлэхэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд завгүй гэхээсээ илүү завтай өдрүүд олон байсан. Төгссөн сургууль, мундаг багш нарынхаа ачаар Японы засгийн газрын тэтгэлэгт оюутан болсон. Японы засгийн газар биднийг хичээл сурлагадаа төвлөрч, сайн боловсон хүчин болоод, улс эх орноо хөгжүүл гэж сар бүр мөнгөнд санаа зовохгүй байхаар тэтгэлэг өгдөг. Өөрөө л хичээхгүй бол хичээл сургуулиас илүү гарсан цагаа дэмий үрчих гээд, дуртай зүйл, ирээдүйн зорилгоо хараахан олоогүй байгаа ангийнхныхаа урсгалыг дагаад урсчих гээд байдаг. Тийм болохоор чөлөөт цагаараа веган хоолны газарт туслангаа олон гоё хоолны жоруудтай болох, Англи-Монгол, Англи-Япон бичгийн орчуулгын ажил хийх, шинэ газруудаар явж зураг авах гэх мэтээp дуртай зүйлдээ цагаа зарцуулж, аль болох өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Бас интернет олон шинэ зүйлс сурах хамгийн ойрын багш маань болдог. Гэхдээ одоо ингээд суурь хичээлүүд маань дуусч, их сургуулиа сонгох, шалгалтад бэлдэх чухал жил ирж байгаа болохоор завтай өдрүүд маань дуусч байх шиг байна.

Дурсамж, сургамж үлдээсэн үйл явдлаасаа хуваалцаач?

11-р ангид байхдаа сургуулийнхаа сурагч солилцооны хөтөлбөрөөр Япон айлд 7 хоног амьдрах боломж олдож байсан юм. Тэр үед л багаасаа дурлаж ирсэн япон хэл, соёл, Японд бүр ч ихээр татагдаж, япон гэр бүлийнхнээсээ өмнө дурдсан бусдыг гэсэн сэтгэлийг нь мэдрээд буцаж байсан. 3 жилийн дараа аялахаар биш сурахаар ирээд, дахин зочлоход, тэр гэр бүлийн олон зүйл өөрчлөгдсөн байсан ч намайг гэх сэтгэл нь яг л хэвээрээ байсан. Буцаад гэр лүүгээ явахад, ирж буцах замын зардлыг маань өгөөд “Бид чамайг төрсөн охин шигээ л боддог. Гэртээ ирэхдээ мөнгө зарцуулдаг байгаасай гэж хүсэхгүй байна.” гэж хэлсэн юм. Японд ирсэнээс хойш тохиолдсон хамгийн сайхан дурсамж маань. Тэдний нөхцөл болзолгүй хайрыг үнэхээр биширсэн.

Цагаан хоолтон болоод нэлээн удаж байгаа юм билээ. Цагаан хоолтон байхын давуу тал, бие болоод сэтгэл ханамжийн талаар ярихгүй юу?

Цагаан хоолтон болсноос хойш 9 жил өнгөрөх гэж байна. Харин одоо веган буюу цэвэр ургамлан хоолтон болсон. Багаас маань ийм энэрэнгүй, эрүүл сайхан хүнсээр хооллож ирсэн аав ээждээ үргэлж талархдаг. Дэлгүүрт ороод шинэ жимс ногоо хайх, түүгээрээ амттай хоол хийж идэх, энд тэнд шинээр нээгдсэн веган газар очих, хэн нэгэн алдартан веган хоолтон болсныг мэдэх, вегантай холбоотой ямар нэг мэдээ сонсохоос эхлээд л веган байхын бүх зүйл нь маш сайхан санагддаг. Зүгээр л ингээд веган байгаа маань маш олон гэмгүй амьтныг аварч, байгаль дэлхийд үзүүлэх хор нөлөөг асар ихээр багасгадаг гэхээр бүр ч гайхалтай. Эрүүл мэндийн талаар санаа зовдог ч үгүй. Веган байх нь үргэлж газар дэлхийн хамгийн шимтэй, амттай хүнсийг хүртэх боломжийг олгодог.

Монголд цагаан хоолтон байх ямар байдаг вэ? Хүмүүсийн хандлага, эрэлт хэрэгцээний хувьд?

Амралтаараа ирэх болгондоо Монголд веган байх хэчнээн амархан, ямар ч асуудалгүй болсныг мэдэрдэг. Хүмүүсийн хандлагын хувьд анх 9 жилийн өмнө, цагаан хоолтон гэхээр их гайхдаг, мөнхийн цагаан будаа л идээд байж байдаг мэтээр харж өрөвддөг эсвэл эрс буруушааж эсэргүүцдэг хүмүүс олон байсан. Яваандаа энэ буруу ойлголтууд арилж, хүмүүс зөв талаас нь хардаг болж. Бид ч гэсэн эрүүл мэнддээ илүү анхаардаг болж, цагаан, веган хоолыг их сонирхдог болжээ. Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд Веган гэдэг трэнд их хурдтайгаар дэлгэрч байна. Байгаль дэлхийдээ үнэхээр санаа зовнидог бүх л алдартнууд веган хоолтон болохыг уриалж, веган бизнест хөрөнгө оруулж дэмжсээр байна. Мөн эрүүл мэндийн салбарынхан ч гэсэн хүмүүсийн хамгийн том дайсан болсон хорт хавдар, зүрх судлалын өвчлөлүүдийн шалтгаан нь мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөөр, олон нийтэд анхааруулж байна. Мөн амьтны эрхийн төлөө тууштай тэмцдэг сайхан сэтгэлт хүмүүсийн бүлгэм дуу хоолойгоо чангаар хүргэсээр байгаа нь үнэхээр гайхалтай. Манай Монгол ч мөн адил дэлхийн веган хөгжил, чиг хандлагатай хөл нийлүүлэх цаг ойрхон байгаа байх.

Хооллолтын хэв маягаа өөрчлөх гэж байгаа охид бүсгүйчүүлд хандаж хувиасаа зөвлөгөө өгөөч.

Дээр үеэсээ мах идэж ирсэн Монгол хүн цагаан хоолтон болно гэдэг амаргүй сонголт. Тиймээс үнэхээр энэ амьдралын хэв маягийг сонгохыг эрмэлзэж байгаа бол юун түрүүн сайн судалж, яагаад хэрэгтэйг, ямар ач холбогдолтойг олж мэдээсэй гэж хэлмээр байна. Ямар ч шалтгаантай веган болж болно, гол нь тэр нь хүчтэй байх хэрэгтэй шүү. Бас веган хоолыг зүгээр л нэг маяг эсвэл тураах дэглэм гэх мэтээр битгий хараасай. Веган хоолны цаана бидний эрүүл мэндээр ч зогсохгүй, байгаль дэлхийд маань, гэм зэмгүй амьтдад, дэлхийн хүмүүст ямар их ач тус байгааг ойлгоосой. Бас нэг сайхан зүйл дуулгахад веган байх үнэхээр амархан болчихсон! Веган бүтээгдэхүүнүүд улам л гоё амттай, олон төрөлтэй болсоор байна. Та хэзээ нэг өдөр веган хоолтон болсон өөртөө үнэхээр талархах л болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(377)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-08-11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл what_pp-ээр дамжуулан__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Зочин: nara.   2019-04-16
хулан охин их зөв хандлагатай зөв амьдралаар замнаж байгаа хүүхэд байна амжилт хүсэе сүүлийн хэдэн жил дандаа nhk үздэг болсон япон соёлыг бишрээл байгаа, эгч нь веган хоолтон болмоор байвч нэг л зориглож өгөхгүй бас аргаа мэдэхгүй юм яавал дээр вэ , монголд хаана ямар клуб бүлгэмүүд байдаг вэ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com