ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Гоо сайхан  | 2019 / 04 / 08

Жирийн л нэгэн ажлын өдрийн өглөө. Хурдхан шиг нүүр гараа усаар булхаж аваад, ажилдаа гарахаар угаалгын өрөөндөө давхин ортол толины өмнө урьд хожид үзэгдэж харагдаагүй зураас тодрон үзэгдэх нь тэр.

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд
Нойрмог нүдээ нухалсаар лавшруулан харвал хоёр нүдний минь хажууд нарийхан хялгасан үрчлээ үүсчихсэн байв аа. Андуурч харсан байлгүйдээ гэж тэрүүхэн зуур сэтгэлээ тайвшруулаад нүдээ бүлтийлгэн хэдэнтээ харсан ч өнөөх шинэхэн танил маань огтхон ч алга болсонгүй. Зөвхөн ээж эгч нарт л хамаатай асуудал гэж андуурч эндүүрч явсан арьсны хөгшрөлт ийм хурдан над дээр айлчлаад ирчихлээ гэж үү дээ?

Магадгүй нас минь 30 гарч яваа бол энэ зураасыг хамаагүй сэтгэлийн бэлтгэлтэйгээр угтан авах байсан биз. Гэвч би чинь дөнгөж 24хэн настай шүү дээ. Үрчлээний эсрэг, хөгшрөлтийн эсрэг багц бүтээгдэхүүнүүд хэрэглэж эхлэхэд дэндүү залуухан байна. Тэглээ гээд энэ зураасыг улам өөгшүүлж, гүнзгийрүүлэх ч хүсэл алга.

Одоо тэгвэл би яах вэ?

Яг над шиг дээрх асуулттай нүүр тулгараад байгаа бүсгүйчүүлдээ зориулан үрчлээний эсрэг хэмээх шошготой бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хэрхэн дөнгөж үүсээд буй нялх үрчлээтэйгээ тэмцэх аргуудыг судалснаа Гоолингоо нь энэхүү нийтлэлээрээ дамжуулан чамдаа хүргэж байна.

Ингээд хамгийн түрүүнд:

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ?
30 насны босго давсны дараа ихэнхи бүсгүйчүүлийн арьс байгалийн жамаар суларч эхлэн, эхний хялгасан үрчлээнүүд үүсэж эхэлдэг. Гэвч тодорхой хэдэн шалтгааны улмаас 20 дөнгөж гарч яваа бүсгүйчүүл ч үрчлээтэй болох шалтгаанууд байдаг ажээ.

Нүүрээ хөдөлгөн ярих дуртай- Харилцан яриан дундаа өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нүүрэн дээрээ үзүүлдэг зуршилтай, хөмсгөө өргөх, хөмсгөө зангидах, духаа үрчийлгэх, нарны өөдөөс нүдээ онийлгож харах зэрэг зуршлууд нь эрт үрчлээ үүсэх үндсэн шалтгаанууд болж өгдөг. Нэг үгээр хэлбэл нүүрний булчингаа хэт их ачааллуулах нь үрчлээ үүсэхийн эхний том шалтгаан. Мөн дээр нь нэмээд хуурай болон хэт хуурай арьстай ч нарны тосыг төдийлөн ойшоож үздэггүй бүсгүйчүүл маань мөн эрт үрчлээтэй найзлах аюултай байдаг ажээ.

Нэгэнт бий болчихсон үрчлээгээ илүү гүн болгохгүйн тулд, өшөө нэмж үрчлээ гаргаж ирэхгүйн тулд бид одооноос юу хийх хэрэгтэй вэ?

Зовхины тос худалдан авах

Оройн арьс арчилгаандаа зовхины тосыг алгасдаг явдал нь 25-аас доош насны эмэгтэйчүүлийн арьс арчилгаандаа гаргадаг түгээмэл алдаануудын нэг. Зовхины арьс маш нимгэн бөгөөд тосны булчирхайгүй байдаг тул хуурайшиж, үрчлээтэх, бүлцэн уут үүсэх, унжих магадлал өндөр байдаг. Зовхины тос худалдан авахдаа найрлагандаа каффейн, пептид, гиалуроны хүчил агуулсан эсэхийг нь нягтлан хараарай. Эдгээр найрлага нь арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг. Харин зовхины хар хүрээ үүсэж, арьсанд нь уут үүссэн бол Витамин С, ниациамид орсон найрлагатай тос илүү сайн нөлөөтэй байх болно шүү.

2. Нарны тос тогтмол түрхэх

Үрчлээтэй тэмцэх аян дайнд зовхины тостой эн зэрэгцэхүйц чухал бүтээгдэхүүн бол өнөөх л нарны тос. Нарны тос хэрэглэх нь хичнээн чухал тухай залхмаар олон нийтлэл, зөвлөгөө уншсаныг чинь мэдэлгүй яахав. Гэхдээ үнэхээр цаг хугацааг жаахан ч атугай хойшлуулмаар байгаа л бол яг одоо гараад гоо сайхны бүтээгдэхүүний тасгаас өөртөө таарах нарны тосоо худалдан ав. Нартай, бороотой, цастай шуургатай аль ч өдөр алгасахгүй нарны тос түрхэх нь дөнгөж үүсээд буй үрчлээгээ илүү гүн болгохгүйн төлөө, өшөө нэмж хүсээгүй зочдыг арьсан дээрээ буулгахгүйн төлөө чиний хийх хамгийн эхний алхам юм.
Гоо сайхны ширээн дээрээ “нарны тос түрхэх” гэсэн жижигхэн наалт наасан ч болно шүү дээ. Хэрвээ нарны өөдөөс онийж харах зуршилтай бол аль болох нарлаг өдрүүдэд нарны шил тогтмол зүүж явах хэрэгтэй. Хэдий чинээ хамгаалалтгүй нарны гэрэлд удаан байна, төдий чинээ арьсанд хөгшрөлтийн үйл явц хурдацтай үүсэж, нөсөө толбо, үрчлээ үүсэх шалтгаанууд бий болж байдгийг огтхон ч мартаж болохгүй шүү.

3. Илүү эрчимтэй чийгшүүлэх

Зөвхөн зовхины тос түрхэж эхлээд л үрчлээнээс бүрэн ангижирч чадна гэж бодож суугаа бол чи минь эндүүрч байна. Нэгэнт үүссэн үрчлээг бүдэгрүүлэхийн тулд чи аль чадах чинээгээрээ арьсаа гаднаасаа ч, дотроосоо ч чийгшүүлэх хэрэгтэй. Гиалуроны хүчил, коллаген, сүүн хүчил, алое гэх мэт арьсны чийгийг баригч найрлага болон цэвэр байгалийн гаралтай шиа тос, оливын тос болон наргил модны тос гэх мэт арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй найрлагуудыг агуулсан чийгшүүлэх тосыг өдрийн төгсгөлд тогтмол хэрэглэснээр үрчлээ тэнийж, арьс толийж эхлэх болно. Мөн өдөрт уух усныхаа хэмжээг нэмэгдүүлэн дотроосоо арьсаа чийгшүүлэх нь ч мөн адил чухал. Арьс өөрийн чийгшлээ алдаад л эхлэх юм бол тэр дариуд нүүрэн дээрх үрчлээ улам тодорч, арьс гэрэлтсэн өнгөө алдаж эхэлдэг гэдгийг мартуузай.

4 . Бүтээгдэхүүний найрлагад анхаарах

Өдөр тутамдаа арьс арчилгаандаа хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ найрлагыг дахин нэг анзаарч үзэхийг зөвлөж байна. Үрчлээтэй хамгийн сайн тэмцэж чаддаг супер найрлага бол гиалуроны хүчил. Үрчлээ үүсэж эхлэх хамгийн том шалтгаануудын нэг нь арьсны хуурайшилт тул арьсанд тэжээл өгөн, арьсанд байх ёстой чийгшлийн хэмжээг хангаж коллагенийг чийгээр хангаж байдаг энэ супер найрлагыг өөртөө багтаасан серум, эссенс, тонер, тэжээлийн тосыг тогтмол хэрэглэх нь арьсаа чийгээр хангаад зогсохгүй үрчлээгээ ч мөн бүдэгрүүлэх боломжийг чамд олгоно. 1 сумаар 2 туулай буудна гэсэн үг байх нь. Мөн гиалуроны хүчилтэй эн зэрэгцэхүйц ретинол, витамин B3 буюу ниациамид, витамин С, сүүн хүчил агуулсан бүтээгдэхүүнүүдийг ч хэрэглэж болно.

Ретинол нь арьсны гүний давхаргад хүртэл үйлчилж чаддаг хүчтэй найрлага тул арьсны эсүүдийг тун хурдацтайгаар шинэчилж чадах ид шидтэй. Ретинол агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх үед арьсны өнгөн давхарга аажим аажмаар гуужиж, удалгүй шинэ арьс доороос нь түрэн гарч ирдэг. Харин сүүн хүчил нь арьсыг чангалж өгдөг коллагений үйлдвэрлэлтийг дэмждэг найрлага бөгөөд нөсөө толбо, үрчлээний эсрэг идэвхитэй тэмцэх ид шидтэй. Витамин С нь үрчлээ үүсэхэд чухал нөлөөтэй чөлөөт радикалын эсрэг тэмцдэг хүчтэй үйлчилгээтэй анти-оксидант. Ниациамид ч мөн адил байгалийн гаралтай анти- оксидант бөгөөд арьсны ерөнхий өнгийг засах, нүхжилт, үрчлээний эсрэг үйлчилгээтэй.

5. Нүүрний өнхрүүшийг турших

Өнгөрсөн оноос эхлэн Инстаграм дээр эрчийг аваад буй арьс арчилгааны нэгэн бүтээгдэхүүн бол “Facial roller” буюу монголчилбол “нүүрний өнхрүүш” юм. Байгалийн гаралтай чулуугаар хийгдсэн төрөл бүрийн өнхрүүшүүд нь цусны урсгалыг түргэсгэх, арьсыг илүү гэрэлтсэн өнгөтэй болгох, тунгалгын судсын хэвийн үйл ажиллагааг сэргээх гээд тоочоод байвал дуусашгүй олон давуу талтай. Мөн нэмээд тогтмол хугацаанд идэвхитэй хэрэглэвэл хялгасан үрчлээг ч бүдэгрүүлдэг гэнэ шүү. Хэрэглэх заавар нь энгийнээс энгийн. Нүүрний булчингийнхаа дагуу доороос дээшээ нэг чигийн хөдөлгөөнөөр өнхрүүшээ өнхрүүлэхэд болох нь тэр. Миний хувьд орой салфеткан маск тавих 15-20 минутын хугацаандаа өнхрүүшээ хэрэглэдэг бөгөөд энэ нь маскныхаа эссенсийг илүү сайн арьсандаа шингээхэд мөн цаг хугацаагаа хэмнэхэд давхар давхар давуу талтай байдаг.
Хэрвээ чи нүүрний өнхрүүш авахаар сонирхож байгаа бол “Gereltyorganics” хэмээх монгол гоо сайхны бренд аль хэдийнээ өөрсдийн нэрийн “Gerelty natural rose Quartz roller guasha set” үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна шүү.

View this post on Instagram

🌸 GERELTY NATURAL ROSE QUARTZ ROLLER & GUASHA SET 🌸 100% байгалийн гаралтай rose quartz чулуугаар хийсэн нүүрний өнхрүүш болон гуаша нь эртний Хятадын арьс арчилгааны хэрэгсэл юм. Сүүлийн үед дэлхий нийтэд тренд болоод байгаа энэхүү бүтээгдэхүүн нь арьсыг чангалж өргөх, үрчлээ арилгах, хаван буулгах, нүдний доод талын хөхрөлтийг арилгах, арьсны хор гадагшлуулах, амраах, халдвар үрэвсэлийг намдаах гээд олон талын ашиг тустай бөгөөд дэлхийд нэр хүндтэй арьсны мэргэжилтэнгүүд уг бүтээгдэхүүнийг зөвлөж арьс арчилгаанд санал болгож байна. Мэсгүйгээр, хүчтэй химийн болон синтетик найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр арьсаа эрүүл залуу хэвээр нь хадгалах боломжтой боллоо. Мөн манай 100% органик нохойн хошуутай болон чацарганатай суурь тостой хамт хэрэглэснээр 2 дахин илүү үр дүн үзүүлэх болно. (Gerelty Brand нь уг бүтээгдэхүүнийг Amazon болон Herbivorebotanicals брэндийн ижил төрлийн бүтээгдэхүүнийг хийдэг үйлдвэрт захиалгаар хийлгэсэн болно) Үнэ - 69500₮ Хүргэлт - 3500₮ #rosequartzroller #rosequartzguasha

A post shared by Gerelty Organics (@gereltyorganics) on

6. Нүүрний иога туршиж үзэх

Нүүрний иога нь жирийн үед бараг ашиглагдаггүй нүүрний булчингуудыг сэргээн хөдөлгөж, арьс арчилгаагаар шийдвэрлэж болдоггүй арьс унжилт, үрчлээ, нүүр хавагнаж хөөх, давхар эрүү, хүзүүний үрчлээс, зовхиний арьс унжих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх үйлчилгээтэй. Нэг үгээр хэлбэл нүүрний фитнесс гэсэн үг юм л даа. Нүүрэнд байх 70 орчим жижиг, том булчингуудыг байнгийн идэвхитэй хөдөлгөөнд оруулвал нүүрний арьс татагдан чангарч, улмаар үрчлээ ч багасдаг ажээ. Хэрвээ чи нүүрний иога-аар хичээллэхийг хүсэж байгаа бол youtube дээр “face yoga” гэж хайхад л маш олон төрлийн дасгалууд гарч ирэх болно. Мөн Япон зэрэг оронд нүүрний иога-аар мэргэшсэн хэд хэдэн багш нарын заадаг нүүрний иога-ийн тусгай сургалтууд ч мөн Улаанбаатарт үйл ажиллагаагаа явууулдаг юм билээ. Нүүрний иога-аар хэд хэдэн удаа хичээллэсний дараа чи үрчлээгээ арилгах хамгийн хөгжилтэй бөгөөд сонирхолтой арга бол яахын аргагүй нүүрний иога гэдэгтэй санал нэгдэх болно гэдэгт итгэлтэй байна.

View this post on Instagram

10 сарын 20-ноос манай төв амрах тул 10 сардаа багтаж Нүүрний Йогийн сургалтандаа хамрагдаарай!!! 🌼Нүүрний Йогийн DVD- тэй сургалтын бүртгэл эхэллээ!!🌼 🌸Ажлын өдрүүдийн 3 хоногийн сургалт: •10. 10, 11, 12-нд: 12:00-13:00 19:00-20:00 (3 оролт 60 минут + DVD) 💳Төлбөр: 60.000₮ ☎️ Бүртгэлийн утас: 8030 8035 (урьдчилж бүртгүүлээд суудлаа баталгаажуулаарай) Хаяг: Улсын их дэлгүүр, Peace Mall-н дунд байрлах Хас банк буюу Circle K дэлгүүрийн хойно, OK төвийн 1 давхарт, урагшаа харсан хаалга http://w3w.co/sodon.amtlag.shagnalt

A post shared by Онон Нүүрний Йог (@ononfaceyoga) on

Эцэст нь үрчлээ гэдэг бол ертөнцийн төгсгөл, гоо сайхны сүйрэл биш. Ердөө л чамайг нас нэмж байгааг чинь илтгэх байгалийн дохио. Гэхдээ өөрөөсөө багахан хэмжээний хичээл зүтгэл гаргаад л цаг хугацааг хуурах боломжтой болсон энэ цаг үед амьдарч байгаан хэрэг юу билээ? Өөртөө арчаатай байж, цагаасаа эрт айлчлаад ирсэн энэ зураастай заавал тэмцэх хэрэгтэй шүү, хонгор минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(703)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com