ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энгийн бөгөөд эрхэмсэг: Үнэт эдлэлээ хувцаслалттайгаа хэрхэн төгс зохицуулах вэ?

Загвар  | 2019 / 03 / 14

Үнэт эдлэл, чамин тансаг гоёлоор өнгө нэмэхээр зэхэж буй бүсгүйчүүл минь энд цуглаарай. Худалдан авсан гоёлынхоо “ашгийг нь гаргаж”, байгаа орчиндоо хэрхэн зөв тохируулан зүүхээ мэдэхгүй байвал энэ нийтлэл чамд зориулагджээ.

Энгийн бөгөөд эрхэмсэг: Үнэт эдлэлээ хувцаслалттайгаа хэрхэн төгс зохицуулах вэ?

Ажилдаа ямар гоёлоор гангарах вэ?
Өдөр бүрийн чинь 8 цаг өнгөрдөг албан ажил дээрээ зүүх мини цагираг, хатгадаг ээмэг, кулонтой уртавтар зүүлт, цагирган бугуйвч, гинжин оосортой бугуйвч гээд энгийн хэрнээ хувцаслалтыг чинь тодотгох сонголтууд зөндөө бий. Нэгэн хэвийн төрхийг эрхэмсэг деталиудаар амилуулах боломж оффисын өрөөнд олддог ч байж мэднэ. Аан тийм, алмаз болон чулуун эдлэл хамгийн сонгодог гэдгийг мартаж болохгүй шүү.

View this post on Instagram

#Luxenter, Shangri-La Mall, 2nd floor

A post shared by Luxenter Mongolia (@luxentermn) on

View this post on Instagram

#LuxenterMongolia, wear it Day a Day

A post shared by Luxenter Mongolia (@luxentermn) on

Харин дайчин, эрч хүчтэй, цоглог хувийн зан чанараа бүр ч илүү тодотгомоор байвал хээнцэр унжлагат ээмэг, олон давхар цагирган бугуйвч, том кулонтой болон давхар загвартай зүүлт болон гялалзуур ихтэй статемэнтүүдийг зүүсэн ч болно. Харин энэ тохиолдолд хувцаслалт илүү энгийн болговол тохиромжтой.

View this post on Instagram

#LuxenterMongolia, #Jewelsforyou

A post shared by Luxenter Mongolia (@luxentermn) on

View this post on Instagram

#LuxenterMongolia, #Africa collection

A post shared by Luxenter Mongolia (@luxentermn) on

Оройн зоог, найзуудын уулзалт, үдэшлэгтээ ямар гоёлоор гангарах вэ?
Энэ тохиолдлуудад даашинз, бие барьсан хувцас түлхүү өмсөх дуртай бол давхарласан загвартай нарийн зүүлт, үүнтэй ижил загвартай давхраат бөгж, коктейл бөгж, нарийн унжлагатай зүүлтүүд чиний уулзалтуудыг илүү тансаг болгоод өгнө.

View this post on Instagram

#Jewels for you... #LuxenterMongolia

A post shared by Luxenter Mongolia (@luxentermn) on

Коктейлний үдэшлэг, костюм даашинзтай уулзалт, жигдэрсэн хувцаслалттай эвэнтүүдэд ямар гоёлоор гангарах вэ?
Юун түрүүнд энэ уузлалтууд бол чиний алмаз шиг гялалзаад авах боломжтой газар яг мөн гэдгийг тодотгоё! Тийм ч учраас чиний гоёо чамин тансаг байх ёстой. Том алмаз, үнэт чулуу бол сонголтуудын дугаар нэгт байх ёстой. Битүү шигтгээтэй унжлагат ээмэг, том статемэнт зүүлт ч мөн тохиромжтой. Тансаг, тод харагдуулах зүүлт зүүхээр шийдсэн бол ээмгээ аль болох энгийн, харин ээмгээ “сүртэй” байлгахаар сонгосон бол хүзүүний зүүлтээ аль болох дарууг сонгоход гэмгүй. Мөн 2-4 хуруундаа нарийн цагирган бөгж зүүх эсвэл олон үетэй бугуйвчаар гангарахад чиний гоо үзэсгэлэнг тодотгоод л өгнө.

View this post on Instagram

#LuxenterMongolia, summer is coming...

A post shared by Luxenter Mongolia (@luxentermn) on

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн Luxenter бренд Шангрилла Малл-ын 2 давхарт Монгол бүсгүйчүүлд үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Дээрх гоёлуудыг, дээрхээс ч гоё олон арван төрлийн гоёлуудыг очоод зүүж үзэж өөрийн хэв маяг, хүсэл сонирхолдоо тааруулан сонгон авах боломжтой. Догь байгаа биз. Энэ хавар эрдэнэсийн сангаа LUXENTER-ын урласан бүтээлээр “бүл нэмээрэй” бүсгүй минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, Интернэшнл Трейд энд Оперэйшн ХХК хамтран бэлтгэв
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(129)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com