ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн “урлаач” - LUXENTER

Загвар  | 2019 / 03 / 01

Гадаа дулаахан болохын хэрээр бид хувцасны шүүгээгээ нимгэлж, өнгөлөг хөнгөн хөөрхөн хувцаснуудаа ил гаргадаг даа. Магадгүй хаврын дулаан өдрүүд ирж буйд догдлон нимгэн хувцсаар шүүгээгээ хэдийн дүүргэчихсэн байж мэднэ. Яг үүнтэй ижил гоёл чимэглэлээ хийдэг “эрдэнэсийн сан”-даа салхи оруулж амжаа болов уу? Урин дулаан ирэхэд зүүх гоёл чимэглэл ч дагаад “хавар, зуны” аястай болдог мэт. Хэрэв хараахан “салхи оруулж” амжаагүй байгаа бол онцгой зочинтой чамайг танилцууъя. Хэн гээч?

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн “урлаач” - LUXENTER
Үүнээс өмнө бүсгүй хүн болж төрснөөрөө бид эрчүүдээс юу юугаараа давуу талтай талаар бодож үзье. Хүссэн загварын гоёл чимэглэлийг зүүж бурхнаас бэлэглэсэн гоо сайхнаа улам тодруулж болдгоороо. Шунал хөдөлгөм гоёлуудыг ёоз ёозоор нь “өмсөж” өөрийнхөө үнэ цэнийг нэмж, өөртөө илүү итгэлтэй болж, бусдыг өмнө гоо сайхнаа гайхуулж чаддагаараа. “Бүсгүй хүн болж төрснөөрөө бахархаж явдаг шүү” гэх үгийг энэ үед ч мөн эргэлзээгүй хэрэглэж болно.

Саяхан бүсгүй хүний сурсан зангаараа инстаграмаар хувцас загвар болоод энэ оны тренд болж байгаа акксесууруудыг харан нүд унагаж явтал LUXENTER-ын нүүр хуудсанд саатаж,ёстой тансан гоёлууд дунд “хөл алдав”. “Ямар гоё акксесуарууд вэ, энэ энэ энэ минийх болвол үнэхээр гоёоо” гэсэн бодол толгойноос гарахгүй явсаар хэдийнээ энэ брендийн тухай судалж мэдээд өчнөөн олон гоё зургуудыг утсан дээрээ хадгалсан байв. Ганцаараа гоё зүйлсийг мэдээд өнгөрөх нь дэндүү аминчхан тул Гоолингоочуудтайгаа ч бас хуваалцахаар шийдлээ!

LUXENTER бол Испанийн гоёл чимэглэл үнэт эдлэлийн салбарт 40 гаран жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хүчирхэг брэнд юм байна. 40 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт үзэсгэлэнт бүсгүйчүүлийн ажил хэрэг, баяр ёслол, арга хэмжээ хийгээд эгэл жирийн өдрүүдэд нь ч “гялбаа” нэмсээр ирсэн байна гээд боддоо? Энэ олон жил хэрэглэгчийнхээ итгэлийг алдаагүй учраас оршин тогтносоор байгаад нь нэг их эргэлзэх зүйлгүй мэт.

Тэд нүүр хуудсандаа “Ямар ч эргэлзээгүйгээр, бидний гайхалтай хүч бол бидний багийг бүрдүүлдэг хүмүүс юм” хэмээн бичжээ. Тэгвэл бүсгүйчүүлийн итгэлийг алдаж үзээгүй Luxenter брендийн чадварлаг багийнхны урласан бүтээлүүдийг харцгаая?

Luxenter брендийн бусад гоёл чимэглэл үйлдвэрлэгчидээс ялгарах онцгой чанар нь 925 сорьцын мөнгөн эдлэл, байгалийн чулууг (циркон болон бусад) шигтгэж илүү гоёмсог, үнэтэй болгож өгдөг нь. Хүн өөрөө байгалийн амьтан, натурал бүтээгдэхүүнтэй илүү ойр байж эдэлж хэрэглэх давуу талуудыг ч гаргаж өгсөн байна.

Ээмэг, бөгж, пийрсинг, хүзүүний зүүлт, цаг, бугуйвч гээлд бүсгүй бүрийн гоёл чимэглэлийн цуглуулга болсон эдгээрээс алийг нь ч сонгох боломжийг ч мөн нэмсэн нь тэдний өөр нэг онцлог, давуу тал ч байж мэднэ.

Ээмэг зүүлт, үнэт эдлэлийг бүсгүйчүүд 2 шалтгаанаар зүүдэг гэнэ. Нэг нь удам дамжиж ирсэн үнэт эдлэл, нөгөө нь загварын чиг хандлага өмссөн хувцас, очих газар, уулзах хүмүүсдээ зориулж уялдуулж хэрэглэдэг өдөр тутмын хэрэглээ. Харин орчин үеийн хээнцэр бүсгүйчүүл 2 дахь шалтгаанаар гоёл зүүсгэлийг өдөр тутамдаа зүүх болжээ. Уламжилж ирсэн цөөн төрлийн аксессуараас татгалзаж ганган дэгжин, загварын чиг хандлагад тохируулдаг нь өнөөгийн энгийн хэрнээ эгэлгүй нэг хандлага. Тэр ч утгаараа Luxenter бренд хэрэглэгчиддээ үнэ цэнтэй 7-8 коллекцийн хэдэн мянган загварыг нэг дор санал болгодог байна.

Зөвхөн баяр ёслол, арга хэмжээнд зүүгээд өөр газар яагаад ч зүүж болдоггүй “хэт хүнд” гоёл чимэглэлийн загваруудаас даван гарч, бүсгүйчүүлийн хэзээ ч хаана ч зүүж, гоо үзэсгэлэнгээ тодотгож болох боломжийг олгодог нь хэдэн мянган хэрэглэгчээ татсна гол шалтгаануудын нэг юм.

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн Luxenter бренд Шангрилла Малл-ын 2 давхарт Монгол бүсгүйчүүлд үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Дээрх гоёлуудыг, дээрхээс ч гоё олон арван төрлийн гоёлуудыг очоод зүүж үзэж өөрийн хэв маяг, хүсэл сонирхолдоо тааруулан сонгон авах боломжтой. Догь байгаа биз. Энэ хавар эрдэнэсийн сангаа LUXENTER-ын урласан бүтээлээр “бүл нэмээрэй” бүсгүй минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, Интернэшнл Трейд энд Оперэйшн ХХК хамтран бэлтгэв
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(455)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл өөрт хэрэгтэй мэдээллийг__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл өөрт хэрэгтэй мэдээллийг__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com