Агаарын иогт ч өөрийн гэсэн үндсэн техникүүд бий. Эдгээрийг гаргууд сайн хийгээд сурчихвал ууц нурууны эмгэг, нурууны суулт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, стресс бухимдал зэрэгт нэгэн зэрэг баяртай гэж хэлж чадна.
2. Сандал дээр сууж буй мэт
Ашиг тус:
• Нурууны суултыг засна
• Ууц нурууны өвдөлт зовиурыг намдаана
• Хөдөлгөөн засна
3. Бугуйгаар ороосон мөрний сунгалт
Ашиг тус:
• Сээр нуруу болон мөрний сунгалтыг дэмжинэ
• Хөдөлгөөн засаж, нуруу тэнийлгэнэ
• Нуруунд суулт үүсэх, ууц нурууны эмгэг даамжрахаас сэргийлнэ
4. Гаммок дээрх хөлний тавилт
Ашиг тус:
• Бугуй, хөл, мөр, сээр нуруу, гар, бугалганы хөдөлгөөнийг чийрэгжүүлж чангална
• Нурууны өвдөлтийг намжаана
• Хөдөлгөөнийг засаж, нурууг тэнэгэр болгохын зэрэгцээ өөртөө итгэх итгэлийг нэмнэ
• Хөдөлгөөний тэнцвэр болон тогтвортой бат бэх байдлыг бий болгоно
5. Суулттай бугуйн ороолт
Ашиг тус:
• Нурууны суулт, ууц нурууны эмгэгийг засна
• Булчингийн уян хатан байдлыг дэмжинэ
• Дааврын ялгаралаас үүдэлтэй стрессийг бууруулж, сэтгэл санааг дэмжинэ
6. Гаммок дээрх хөлийн сунгалт
Ашиг тус:
• Хүссэнээрээ чөлөөтэй хөдөлдөг болно
• Ташаа, гуя, хонгоны хэсгийн булчинг сунгалттай болгож өгнө
• Ууц нурууны өвчнийг анагаана
• Анхаарал төвлөрөл болон тэнцвэрийг олоход тусална
• Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмжинэ
7. Уруугаа харсан “од”
Ашиг тус:
• Нурууны өвдөлтийг багасгана
• Санаа зовнил, стресс, нойргүйдлийг арилгана
• Оюун санааг амар амгалан болгож, сэргэлэн цовоо байхад нөлөөлнө
• Цусны эргэлтийг дэмжиж, үрэвслийг бууруулна
8. Шавасана буюу агаар дээрх нуруу болон хөлийн амралт
Ашиг тус:
• Тархи амарч бие болон оюун санаа амгалан болж байгааг мэдэрнэ
• Зөөлөн даавуу нь хамгаалах учир аюулгүй болоод тайван байдлыг чи мэдэрнэ
• Дасгалын төгсгөлд шинээр эхлэмээр, аливааг шинээр хиймээр дундрашгүй эрч хүчийг мэдэрсээр босох болно
Өөрчлөлтөнд нэг их зүйл хэрэггүй. Харин нэг зүйлийг тогтмол хийдэг болсон байхад л хангалттай байдаг. Дасгал хөдөлгөөний хувьд ч ялгаагүй шүү дээ. Гоолингоо өөрөө агаарын иогоор хичээллэж байгаагийнхаа хувьд Zayaz yoga-г туршихыг санал болгож байна.
Ингээд 3 дугаар сарын шинэ зорилгоо тодорхойлж ирэх сараас өөрийгөө болон сэтгэл санааны эрүүл мэндээ хэрхэн дэмжих талаар өнөөдөр “амттай” төлөвлөгөө зохиогоорой Гоолингоочуудаа. Төлөвлөгөөнд чинь агаарын иогоор хичээллэх гэдэг цоо шинэ жагсаалт нэмэгдэх ч юм билүү?Сэтгэгдэл (3) | Хэвлэх | Үзсэн тоо: 18509 | | | |
Өмнөх мэдээлэл А.Гантигмаа: Зөв дадал зуршлаар, зөв цагт хооллож сурах нь хамгийн чухал |
Дараах мэдээлэл 3-р сарын зурхай |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)