#ГоолингоотойХамтДэлхийгээр шинэхэн булангаа цаашид хөтөлж, олон зочин урин оролцуулна гэхээс зүрх догдлоод байх юм. Бүсгүй бүрийн өөр өөрийн өнгө будгаар зуран буй амьдралын түүхийг нь чих тавин сонсох, нүдээ баясган харах ямар сайхан юм бэ!
Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?
Намайг Мөнхцэцэгийн Алтанчимэг гэдэг, 24 настай. Гүн ухаан-Улс төр судлалын багш мэргэжилтэй. Одоогоор Солонгосын Kyungpook National University-д хэлний бэлтгэлд суралцаж байна. Энд суралцангаа сургалтын төлбөр, хэрэглээний зардлаа олохын тулд өдөр бүр хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Их сургуульдаа өөрийн хүссэн мэргэжлээр элсэн орох ойрын зорилгыг тавиад байгаа.
Амьдралын хэмнэлд нь Солонгосын ард түмний соёл, ёс заншил, амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?
Солонгос улсын хувьд манай орны соёлтой харьцангуй төстэй юм шиг санагдсан. Тиймээс амьдралын хэмнэл, соёлын хувьд ойлголцоход амар учраас энд Монголчууд олон байдаг болов уу гэж боддог.
Эндхийн амьдралд маш завгүй. Хүмүүс нь үргэлж л хөдөлмөрлөсөөр байдаг. Солонгос улсын эрчимтэй хөгжлийн нууц нь хөдөлмөрч ард түмэнтэй нь салшгүй холбоотой юм байна гэж бодоод байгаа шүү. Ийм завгүй амьдралын хэмнэл дунд маш их зүйлийг суралцаж байна. Хамгийн чухал нь өөрт оногдсон цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон. Тухайн цаг хугацаанд яг юу хийх ёстой түүнийг л хийнэ. Ямарваа нэг ажлыг маргааш гэж хойш тавилгүйгээр хийж дуусгахад суралцаж байна. Тухайлбал хичээлээ хийх цагтаа хичээлээ л хийж, амрах цагтаа амарч, ажиллах ёстой цагтаа ажилладаг. Тэр үедээ л хийж чадахгүй бол дараа нь гүйцэж хийж чадахгүйд хүрнэ. Тэгэхээр үр бүтээлгүй өнгөрүүлж байгаа цаг багасаж үргэлж эндхийн хүмүүсийн адил завгүй хөдөлмөрлөсөөр л байгаа.
Энд ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?
Солонгосчууд жижиг зүйлсээс том зүйл үүсдэг гэдгийг маш сайн ойлгосон учраас амьдралынхаа турш хамгийн анхдагч, энгийн, жижиг зүйлүүдэд илүү анхаарч ирсэн юм билээ. Монголчуудын дуслыг хураавал далай гэдэгтэй адилтгаж болох юм. Жишээлбэл манай сургуульд өглөө бүр авдаг шалгалт бий. Энэ нь энгийн нэг шалгалт боловч багш нар нь манайхаар бол улсын шалгалт авч байгаа юм шиг л хариуцлагатай авч ямар чухал болохыг нь бидэнд харуулдаг. Энэ нь алхам тутамдаа хариуцлагаа ухамсарлах, ажил хичээл гээд бүхий л салбарт хариуцлагатай байхад сургадаг. Ажил дээр ч мөн адил ажлыг бөөгнүүлж хийдэггүй бага багаар хийж дуусгана. Ажил дээрээ нягт, нямбай бөгөөд алдаа дутагдал бага гаргахын тулд шүү дээ. Бас энд “би л болж байвал боллоо” гэсэн хандлага байдаггүй юм шиг санагдсанаас гадна зөвхөн өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеэ бодож, хөдөлмөрийнхөө үнэ цэнийг мэдэрч ажилладаг юм билээ.
Сурах, ажиллах, томоохон шалгалтанд бэлдэх гээд амьдралын завгүй хэмнэл дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч, дараагийн өдрүүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
Хүн хийж бүтээснийхээ үр шимийг хүртдэг гэдэг үгийг би хэлэх их дуртай. Тиймээс амьдралын эрч хүчийг өнгөрсөнд хийж бүтээсэн зүйлийнхээ үр шимээс авч мэдэрдэг. Яг ямар хэмжээнд хөдөлмөрлөнө тэр л үр шимийг хүртэнэ. Юу ч хийгээгүй бол тэрнийхээ үр дагаварыг ч хүртэнэ. Тиймээс маргаашийн эрч хүчээ олж авахын тулд өнөөдөр маш их хөдөлмөрлөхийг эрмэлздэг.
Мөн ганцаараа алхан өөртэйгөө ярилцаж, үүссэн асуудал бэрхшээлийг хамгийн зөвөөр шийдвэрлэхийг хичээдэг. Очихыг хүссэн газар гэхээсээ илүүтэй байгалийн сайхан үзэмж харагдахуйц чимээгүй газраар алхах их дуртай шүү.

Бага байхаасаа л мөрөөдлөө бодит болгохын тулд дэвтэр дээр бичээд, зураад хадгалдаг байлаа. Дэвтрээ эргүүлээд харахад ихэнх нь биелсэн байдаг учраас одоо ч энэ хоббигоо хэрэгжүүлж мөрөөдөхөд цаг гаргах дуртай. Шавийн маань бэлэглэсэн “мөрөөдлийн дэвтэр” дээрээ энд ирээд 3 жилийн дараа юуг хийж бүтээсэн байхаа, хувийн амьдрал, хувь хүний хөгжил, ажил мэргэжил, стил имижээ хүртэл төсөөлөн бичсэн. Мөн амьдралд тааралдсан сайхан хүмүүсийн мартагдашгүй үг, сургамжуудыг тэмдэглэх их дуртай. Тэдгээрээсээ эрч хүч авдаг учраас өдөр бүр л бичихийг хичээдэг. Бүр амжилтад хүрч телевизийн ярилцлагад орж байна гэж төсөөлөөд ямар хувцас өмссөн байхаа хүртэл бичдэг шүү.
Хамгийн дурсамж үлдээсэн мөч, үйл явдлаасаа хуваалцаач?
Солонгост ирж байсан үеэ санаж байна. Анх ирээд долоо ч хоноогүй байхдаа Монгол руугаа буцъя гээд ганцаараа уйлж байсан үе зөндөө. Шантарч байсан энэ үеүддээ хайртай гэр бүл, найз нөхөд, шавь нараасаа урмын үгтэй зурвасууд хүлээн авсан. Тэгээд л “Амьдралд бууж өгч болохгүй” гэдэг үгийг өөртөө хэлээд нулимсаа арчаад босож байсан минь одоо бодоход их сайхан санагддаг шүү. Хэрэв тэр үед шантраад л буцчихсан бол ийм их зүйлийг сурч мэдэхгүй явах байсан даа гэж бодогддог.

Бас нэг санаанаас гардаггүй сайхан дурсамж бий. Монголд багшилж байх үед манай сургуульд Солонгосын Инха ахлах сургуулиас багш солилцоогоор солонгос багш нар ирж байлаа. Тэр үед солонгос хэл огт мэддэггүй байсан учраас солилцооны багш нартай орчуулагчаар дамжуулж ярилцана. Тэр ч утгаараа өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй юм. Гэтэл тэр үед туршлага солилцож байсан нэгэн багштайгаа энд ирээд таардаг байгаа. Өмнөхөө бодвол хэлээ нэлээд сурчихсан байсан учраас багш бид хоёр 2 цаг гаруй ярилцан сууж, илүү олон зүйлийн талаар сонирхолтой яриа дэлгэсэн. Хэлэх гэсэн зүйлээ чөлөөтэй хэлж, өөрийгөө болоод үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж суусан тэр өдөр санаанаас огт гардаггүй юм. Багш ч намайг сайшаан урамшуулж, илүү сайн суралцаарай гэж урмын үгсээ харамгүй хэлсэн. Тэр үед л сурсан зүйлтэй байна гэдэг ямар сайхныг ойлгож мэдэрсэн дээ. Эрдэм сурах, сурснаа бодитоор ашиглах их сайхан байсан. Дурсамжтай тэр өдрийг байнга бодож эрч хүч, урам зориг авч солонгос хэлийг сурах сонирхол минь бүүр ч илүү болсон шүү.
#ГоолингоотойХамтДэлхийгээр булан маань гадаад оронд амьдарч, сурч, ажиллаж байгаа бүсгүйчүүлийнхээ амьдралын хэв маяг, ажил мэргэжлийн туршлага, амьдралын хичээлүүд, мартагдашгүй дурсамж, түүхийг нь шимтэн сонсох, хуваалцах зорилготой юм. Долоо хоног бүр шинэ түүх сонсохдоо бэлэн биз дээ?
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл өөрт хэрэгтэй мэдээллийг__254750078353 Би Луси юм Хятад улсаас