ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ дадал, шинэ чи

Гоо сайхан  | 2019 / 02 / 14

“Энэ сард 3 кг илүүдэл жин хаях зорилго тавьлаа”, “Ирэх 5 сарын шалгалтаар IELTS-ын оноогоо 7 болтол нь ахиулах болно”, 2019 онд эрүүлээр хооллоно, шинэ спортын төрлөөр хичээллэнэ. Үүнд ширээний теннис, ууланд алхалт, усанд сэлэлт багтана” “Энэ улирлаас эхлэн сахар болон давсны хэрэглээнгээ танаж, хоолондоо ногооны порцоо нэмнэ”, “Ирэх сараас би арьсандаа онцгой анхаарна”...

Шинэ дадал, шинэ чи

Шинэ тэмдэглэлийн дэвтэр аваад дээр нь “Ирэх оноос би”, “Ирэх сараас би...” гэсэн гарчигтай өөдрөг зорилгуудыг тавьсан бүсгүйчүүл энд нэгдье. Ямар зорилгыг тавьж, ямар дадлыг хэвшүүлэхээр та нар минь хичээж байна даа? Хэрэв шинэхэн зорилгууд дунд чинь “арьсаа гойд сайн арчилж сурна” гэдэг зорилго дурайж буй бол энэ нийтлэлийг чи яг зөв цагтаа уншиж байна. Хөөрхөн арьсаа байгалиар нь, байгаагаар нь хайрлаж, улам тордох шинэ дадалд чинь зориулсан бүтээлээ дахин танилцуулах гэж байна. Энэ жилийн томоос том өөрчлөлт авчрах шинэ дадал чинь ОРОЙН АРЬС АРЧИЛГАА байг ээ!

Сайхан арьсны нууц нь сайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс илүүтэй зөв дадал, арчилгаа байдаг гэдэгтэй чи санал нийлэх байх. Оройд будагтайгаа унтчихдаг хэрнээ хөгшрөлтийн эсрэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй. Учир нь будгаа арилгаагүй орой бүр бүсгүй хүний арьс 14 хоногоор хөгширч байдаг. Сэвх, нөсөө толбоноос салахыг хүсдэг хэрнээ нарнаас хамгаалах тос хэрэглэхгүй байх нь мөн л тоогүй хэрэг. Эрхэмсэг будалт хийж сурлаа ч арьсаа амрааж, арчилж хэвшээгүй бол “төгс” харагдах тухай бодох нь ч өрөөсгөл. Харин орой бүр арьсаа тогтмол, зөв арчилж сурсан байхад л хүссэн үр дүнгээ өдөр бүр хангалттай хүртэх болно. Учир нь шөнө бидний арьс маш эрчимтэй нөхөн төлжиж шинэчлэгдэхийн сацуу, өдрийн турш цугларсан бохирдол, бухимдлаас үүдсэн муу нөлөөг устгаж байдаг. Энэ үед нь бид арьсандаа хангалттай хэмжээгээр “тусалж” чадвал:

· Насан туршдаа арьс арчилгаандаа зарцуулах зардлаа ойролцоогоор 60% хэмнэж;
· Хөгшрөлтийг ойролцоогоор 10 жилээр хойшлуулж;
· Арьс хуурайшилт, холцруу, сэвх толбо, батга гэх мэт асуудлуудын 60-70% шийдэх боломжтой гэсэн арьсны эмч, эрдэмтдийн судалгаа ч бий.

Үүний тулд гоо сайхандаа хөрөнгө оруулж “Арчаатай бүсгүйн 100 орой” арьс арчилгааны хэмнэл суулгах дэвтрийг өөрийн болгоорой. Ингэснээр чи:

· Гоё арьстай болно
· Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
· Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
· Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
· Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
· Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
· Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
· Өөрийгөө ялан дийлнэ
· Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
· Улам хөөрхөн, өөдрөг болно гээд олон эерэг үр дүн чамайг хүлээж байгаа.

“Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтэртэй таниллахыг хүсвэл доорх альбумын зураг бүр дээр дараарай. 90100132 дугаарт захиалж гоо сайхандаа эерэг хөрөнгө оруулалт хийгээрэй, хонгорууд минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(865)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ЭНХЭЭ.   2019-02-20
сАЙН САЙХАН, ӨӨДРӨГ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛДАГ ТАНАЙ САЙТЫН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА. тА БҮХНЭЭС ИХ ЭРЧ ХҮЧ АВДАГ ШҮҮ. НЭГ ХЭСЭГ ТАСАЛДАЖ БАЙСАН САЙТАА ҮЗЭХГҮЙ УДАЖ БАЙГААД ҮЗСЭН ЧИНЬ ЧИНЬ САЙХАН САНАГДЛАА. ЦААШИД САЙТЫН МЭДЭЭЛЛЭЭ БИТГИЙ ТАСЛААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com