ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэмдэглэлийн дэвтрийн шинэ эрин үе: Bullet journal гэж юу вэ?

Чөлөөт цаг  | 2019 / 02 / 11

- Өдөр бүр өөрт оноогдсон үүрэг даалгавраа ганцыг нь ч алдалгүй биелүүлэхийг хичээх тусам яагаад ч юм чухал зүйлээ орхигдуулаад байгаа мэт гэмшсэн мэдрэмж чамд төрдөг үү?
- Бүх зүйлийг амжуулахын төлөө гүнзгий амьсгаа авах ч завдалгүйгээр өдрийн хэдэн тийшээ гүйх ч, хүсэл мөрөөдөл чинь чамаас улам алсран холдоод байгаа мэт санагдаж байна уу?

Тэмдэглэлийн дэвтрийн шинэ эрин үе: Bullet journal гэж юу вэ?
-Болдогсон бол өдрийн төгсгөлд толгой дотроо эргэлдэх хэдэн мянган бодлуудаа нэг нэгээр гаргаж тавиад эмхэлж цэгцлэх юмсан гэж хэзээ нэгэн цагт хүсэж байсан уу?
-Төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай нэгэн болохын төлөө цаг ашиглалтын хамгийн сайн гэсэн аппликейшнийг худалдан авч, хамгийн чамин хавтастай дэвтрийг хөтөллөө ч тийм ч их үр дүн гарахгүй л байна уу?

Хэрвээ чи эдгээр асуултын дийлэнхид нь “тийм” гэж хариулсан бол энэ нийтлэлийг маань дуустал нь уншаад үзээрэй хэмээн миний зүгээс зөвлөж байна.

Инстаграм, пинтерестийн хаягаа гүйлгэх зуур чинь #bulletjournal хэмээх хаштагтай өнгө өнгийн харандаагаар будаж, тэмдэглэл хийсэн дэвтрийн нүүр чамтай ганц ч болов удаа таарч байсан л биз дээ.Энэ удаагийн нийтлэл маань бүхэлдээ Bullet journal буюу (үүнээс хойш Бужо хэмээн товчлох болно шүү) энгийн л нэг цулгуй цагаан цааснаас бүрдсэн дэвтэр яаж яваад дэлхий даяар тренд болж, бүхий л ажлаа компьютер, ухаалаг утсаараа амжуулах болсон технологийн эрин зуунд олон сая хүмүүсийг эргээд цагаан цаас, өнгө өнгийн харандаа, үзэг балтай дотно нөхөрлүүлж чадсан хийгээд, энэхүү дэвтрийн гайхамшигийн талаар өгүүлэх юм.

Бужог хамгийн товчоор “Энгийн бөгөөд зорилготой амьдрах урлаг” гэж нэрлэж болно. Төрөлхийн ADD буюу анхаарал төвлөрлийн эмгэг өвчтэй Ryder Carroll хэмээх график дизайнер залуу өөрийнхөө амьдралын хэв маягт нийцүүлэн хамгийн анх энэхүү төлөвлөгөөний арга барилыг бүтээсэн нь миллениал эрин үед амьдарч буй залуучуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод байгаа билээ.

Бидний ихэнхи нь шинэ он эхлэхтэй зэрэгцээд л “яг энэ жил л би шинэ хүн болж өөрчлөгдөнө дөө” гэсэн өөдрөг амлалтыг өөртөө өгч, цоо шинэхэн гоё хавтастай төлөвлөгөөний дэвтэр, алдартай төлөвлөгөөний аппликейшнаас хэд хэдийг татаж суулган тэрхэн үедээ маш идэвхитэй хөтөлж эхэлдэг ч хоёр гуравхан сарын дараанаас л тэгс ингэс хийгээд л орхичихдог шүү дээ. Үүний гол шалтгаан нь чамаас өөр амьдралын хэв маягтай, чамаас өөр хүсэл сонирхол, амьдарлыг үзэх үзэлтэй нэгний зохиосон системийн дагуу амьдралаа төлөвлөх нь ихэнхи тохиолдолд бидний хэв маяг, зан чанартай маань таардаггүйтэй холбоотой аж. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө бидний өөртөө тавьдаг Юуг? Яаж? Хэрхэн? гэдэг асуултын хариуг хүн бүр өөр өөр арга замаар эрж олдог учраас өөр нэгний асуултын хариу болж өгөх тэр арга зам чамд таарахгүй болох үед бид амьдралааа төлөвлөхөө больж эргээд л урьдынх шигээ эх захгүй өрнөх ажлуудаа ямар ч системгүйгээр амжуулж дуусгах гэсэн адгуу хүсэлтэй нэгэн болоод хувирчихдаг байна.

Харин хувь хүн бүрийн өөрийн гэсэн онцгой хэв маяг, дадал зуршил, хүсэл мөрөөдлийг хамгийн жижиг нэгж хүртэл нь задалж түүнийгээ төлөвлөхөд, бүтээхэд, зорилгодоо хүрэхэд туслаж чаддагт Бужо-ийн жинхэнэ ид шид нь оршдог юм.

Ерөнхийдөө бол чи Бужо-г өдрийн тэмдэглэл, хийх ажлын жагсаалт, хүслийн самбар гээд ямар ч байдлаар ашиглаж болно. Өдрийн, долоо хоногийн, сарын, жилийн ажлаа ерөнхий байдлаар нь төлөвлөхийн зэрэгцээ унших ном, үзэх кино, аялах газар гээд зөвхөн чамтай холбоотой зүйлсийг нэг нэгэнгүй тэмдэглэх боломжтой. Өөртөө суулгахыг хүсэж байгаа дадал зуршлаа цаасан дээр буулган, Бужо-ийн тусламжтай өөрийнхөө жижигхэн ертөнцийн хүлгийн жолоог хүссэнээрээ удирдаж, жолоодох эрх чөлөөтэй болж чадах юм.

Яагаад заавал гараар бичих ёстой хоёр том шалтгаан бий.
Нэгдүгээрт: Бид толгой дотроо байгаа бүх л сул бодлоо нэг бүрчлэн гараараа бичиж, цаасан дээр зураглан буулгаснаар бидний хүсэл, төсөөлөл төдий байсан зүйлс бодит амьдрал дээр биелэх боломж нь илүү их нэмэгддэг төдийгүй, бидний гараараа бичиж үлдээсэн зүйл ой санамжинд маань илүү удаан хадгалагдаж үлддэг сайн талтай аж.
Дээр нь нэмээд
өдөр бүхний төгсгөлд Бужо-гоо хөтлөхийн тулд өөртөө тусгайлан цаг гаргаж, ширээний ард суух нь нэгэн төрлийн бясалгал болж өгдөг. “Өдрийг дуусгах хамгийн шилдэг арга бол Бужо-гоо хөтлөх” хэмээн энэхүү дэвтрийн фенүүд бүгд дуу нэгтэй хэлдэг юм билээ шүү.

Унтаж амрахаас бусад бүх л цаг маань ухаалаг гар утас, нөүтбүүк, тв гээд дижитал технологиудтай холбогддог учраас өөрт чинь олдож буй хэсэгхэн хугацааг ч болтугай өрөөл бусдын амьдралыг сонжин судлахад биш, өөрийнхөө оюун бодлыг цэгцлэхэд зарцуулах нь чиний амьдралд төсөөлснөөс чинь илүүтэй амар амгаланг авчирах болно. Тийм ч учраас Бужо-г “Дижитал эрин үеийн аналог систем” хэмээн нэрийддэг байж магадгүй. Бужо бол бүхэлдээ өнгөрснөө хянаж, одоог захирч, ирээдүйг зураглахад чинь туслах гэрэлт луужин юм.

Хамгийн гоё нь гэвэл Бужо-г эхлүүлэхэд чамд хэрэгтэй зүйл бол ердөө л цулгуй дэвтэр, тод гардаг бал. Харин дэвтрийн хэмжээг сонгохдоо өдөр тутамдаа үүрч явдаг цүнхэнд чинь багтахуйц бөгөөд хүссэн зүйлээ зурж бичихэд хангалттай зай бүхий хэмжээтэйг сонгоорой. Өдөр бүр Бужог хөтөлж байж үр дүн нь гарах учраас дэвтрийн хэмжээ маш чухал юм шүү.

Бужог хөтөлж эхлэснээр чиний амьдралд гарах хамгийн эхний эерэг өөрчлөлтүүдээс дурдвал:

1. Жирийн төлөвлөгөөний дэвтэр дээрээ нэг бүрчлэн бичсэн ч гэсэн бид яагаад ч юм найзтайгаа товлосон уулзалтаа, эссегээ хураалгах ёстой эцсийн хугацаагаа, хайртай нагац эгчийнхээ төрсөн өдрийг мартчихсан л явж байдаг шүү дээ. Харин чи Бужо-г хөтөлж эхлэвэл өдөр бүрийн төгсгөлд тухайн өдөр толгой дотор чинь орж ирсэн бүх зүйлийг нэг дор нь хамгийн хялбар аргаар тэмдэглээд биччих боломжтой тул хэр баргийн чухал зүйлсийг мартахаа болино. Дээр хэлсэнчлэн гараар бичих нь утсан дээрээ тэмдэглэл хийснээс илүүтэйгээр ой тойнд илүүтэй хадгалагдаж үлддэг учраас чухал уулзалтын хуваарь, хурлын гол тэмдэглэл, тэмдэглэлт өдрүүдийг Бужо дээрээ дор дор нь тэмдэглээд явбал бараг л юуг ч мартахгүй шүү.

2. Өдөр тутмынхаа амьдралын хэв маягийг илүү эрүүл, илүү бүтээлч өнгөрүүлэхийн төлөө хичээж эхлэнэ. “Дасгал хөдөлгөөн хийх 100 өдрийн сорилт”, “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өдөр бүр хэрэглэх жагсаалт”, “Арьс арчилгаагаа бүрэн гүйцэд хийх 30 өдөр” гээд өөрийн болгохыг хүссэн бүх л эерэг дадал зуршил бүхэндээ шинэ хуудас нээн, орой бүр нэг нүдийг нь чагтлах мэдрэмж үнэхээр гоё шүү. Өчигдөр, өнөөдөр, маргааш, нэг сар, хагас жилийг юутай ч үр бүтээлтэйгээр өнгөрүүлсэн мэт сайхан мэдрэмжийг Бужо чамд өгч чадна.

3. Биднийг бага байхад анги даяар дурсгалын дэвтэр аялаж, бид тэдгээр дэвтрэн дээр хамаг байдгаараа хичээн өнгө өнгийн балаар дуртай зүйлсээ зурж чимэглэдэг байсан даа. Өнгөрсөн дурсамжаа сэргээгээд Бужо хөтлөхдөө яг л тэр үе шигээ дуртай зүйлсээ зурж, тэмдэглээрэй. Эхэн үедээ “ би ямар жаахан хүүхэд биш дээ” гэж инээдтэй санагдаж магадгүй л юм. Гэхдээ дэвтрээ чимэглэх нь нэг төрлийн бясалгал, сэтгэл тайвшруулах дасгал шиг л чамд хүчтэйгээр нөлөөлөх болно шүү.

4. Бүхнийг амжуулдаг, бүгдийг чаддаг, бүхий л цаг үед сайхан дүр төрхтэй харагддаг тийм төгс нэгэн болж бид хэзээ ч чадахгүй. Тийм нэгэн болох гэж мэрийх нь биднийг илүү завгүй, илүү бүтээмжгүй, өөртөө сэтгэл дундуур нэгэн болох зам руу л хөтөлж байдаг. Харин Бужо-г хөтлөх үедээ чи өөрийгөө сошиал ертөнц дэх төгс хүмүүстэй харьцуулахааа больж, жинхэнэ “би”- тэйгээ утга учиртай, сайхан цагийг өнгөрүүлэхэд суралцана. Хүсэл мөрөөдөл, өөртөө тавьсан сорилт чинь алхам алхамаар урагшилж байхыг өдөр бүхэн харах тусам төгс болохыг хичээх дарамт чиний мөрөн дээр хүндээр дарахаа больж, чи зөвхөн өөрийнхөө амьдралын жинхэнэ эзэн нь болохыг мэдэрч, илүү өөдрөг, илүү амгалан нэгэн болж чадна шүү.

Энэхүү цэгтэй дэвтэр дээр юу л бол юуг хүссэнээ тэмдэглэж болдгийг харсан биз дээ? Тэгвэл Гоолингоо нь чамд арай ойртуулж “Мөрөөдөлд бээлглэх бэлэг” бужо дэвтэр бэлдсэн байгаа. Яг дээрх шиг, мэдээж дээрхээс ч гоёор тэмдэглэл хөтлөх боломжтой.

52 долоо хоног нэг нэгээр нь задлан уншиж, оюун санаагаа амраах, урам зориг өгөх “Амралтын өдрийн шуудан” номоо, орой бүрийн арьс арчилгааг хийж дадахад чинь туслах “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрээ, яг өөрийн хүссэнээр бичиж зурахад чинь туслах “Мөрөөдөлдөө бэлэглэх бэлэг” тэмдэглэлийн дэвтрээ хамтад нь багц болгон барьж байгаа юм.

“Мөрөөдөлдөө бэлэглэх бэлэг” багц маань 34900 төгрөг. Бэлгэнд номын хавчуурга, агаарын иогийн 50000 төгрөгний хөнгөлөлтийн эрхийг үнэгүй хүргэлтээр дайж байна. Өөртөө эсвэл найздаа, эгчдээ, дүүдээ, багшдаа бэлэглэж тэднийг эрхлүүлээрэй. 90100132 дугаараар холбогдоход болно шүү. Тэмдэглэлийн цоо шинэ аялалдаа хамт гарцгаая!

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(758)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Lyla.   2019-02-25
Bayarlalaa Goolingoo min amidraliin min mash olon uyuuded dandaa l hamt bh yumaa. Yaaj ingej minii husel zorilgiig min onoj medeed bdag yum boloo kkkk calligraphy surah yumsan geed ene talaar suuliin heden sar mash ih bodoj bailaa onoodorhon hurtel bichig hergiin delguurt orood sketchbook haraad avahuu yaahuu bal palmastr haraad avahuu yaahuu geed ergelzeed garaad irsen. Oroi n ingeed eniig unshaad kkk yg namaig chigluuleed bh shg gaihaltai shuu Goolingoo min (margaash garj heregtei gesen buhnee avaad ehluulnee wish me luck goolingoo )

Зочин: yuki.   2019-02-11
tnx goolingoo heregjuulnee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com