ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Meal planning буюу хоолны төлөвлөгөөг хэрхэн зөв зохиох вэ?

Хоол хүнс  | 2019 / 01 / 30

Сар гаруйн өмнөөс эрүүл хооллох тухай судалж, хамгийн түрүүнд гэрээсээ хоол авчирдаг хэмнэлийг өөрийнхөө амьдралд “нэвтрүүлэхээр” шийдсэн юм. Шинэ дадал хэвшил гэдэг үргэлж л их хичээл зүтгэл, тасралтгүй байдлыг шаарддаг хойно хоол бэлтгэж авчрах эхний 7 хоног бага зэргийн залхуурал, бүтэлгүйтэлтэй тулгарав. Харин 2 дахь долоо хоног өнгөрсний дараагаас хоол бэлдэж авч явах гэдэг надад арай ойр болж эхэллээ.

Meal planning буюу хоолны төлөвлөгөөг хэрхэн зөв зохиох вэ?

Ингээд Ням гарагт ажлын 5 өдөр идэх хоолны жагсаалтаа гаргаж, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, хоолныхоо мах ногоог бэлтгэж, ууталж тавив. Бэлтгэх явцад хамгийн ихдээ 1 л цагийг шаардана, харин өглөө бүр босонгуутаа хоол бэлтгэж хийж авч явна гэдэг ажлын цагаас хороодог учраас “за за яг маргаашнаас л болъё” гэж хойшлуулах магадлал тун өндөртэй болохыг ойлгосон учраас амралтын өдөр бэлтгэлээ базаалаа.
Meal planning нь гадаадын орнуудад хөгжсөн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд зориулалтын хоолны цэс, төлөвлөгөө хөтөлдөг төрөл бүрийн гоёмсог хуудсууд онлайнаар зарагддаг юм билээ. Ингээд өөрийнхөө хоол бэлтгэсэн төлөвлөгөө болоод meal planning гэж чухам яг юу болох талаар энд дэлгэрэнгүй хүргэж байна.

Meal planner буюу хоолны төлөвлөгөө гэж юу вэ?
Хоолны төлөвлөгөө бол чи болон чиний гэр бүл нэг долоо хоног, нэг сарын туршид “юу идэх вэ” гэдгээ шийдэх төлөвлөгөө юм. Хэт энгийн, байдаг л зүйт мэт сонсогдож магадгүй ч гэр бүлийн уур амьсгал, санхүү төсөв болон эрүүл мэндийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг төлөвлөгөө аж. Хүнсээ цуглуулан төсвөө хэмнэх, гэртээ хоол бэлтгэж эрүүлээр хооллох энгийн арга юм. Таарснаа идэж, гадуур хооллож, болсон болоогүй хүнс идэхэд бие болон сэтгэл зүйд мэдрэгддэг таагүй шинжүүд гэртээ хоолоо төлөвлөж бэлдэх үед огтхон ч төрөхгүй гэдгийг амлъя. Бас завгүй энэ цаг үед “ямар хоол идэх вэ, яах вэ, за за бэлэн юм аваад идчихдэг ч юм билүү?” гэсэн асуултанд эерэг шийдэл болно.

Тэгэхээр хоолны төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ?
Цаас үзэг гаргаад хамгийн багадаа долоо хоногоор нь төлөвлөж идэх хоол, өглөө өдөр оройдоо бэлтгэх хүнсний жагсаалтыг гаргаарай.

Энд би загвар болгож ажлын цайны цагаар авч явсан нэг долоо хоногийн төлөвлөгөөгөө жагсаалаа. (Зөвхөн өдрийн хоолны цэс)
Даваа гараг:
Гурвалжин будаатай хуурга (Тахианы бүрмэл+Шарсан дүпү+ Броколли++Лууван+Гурвалжин будаа)
Эхний өдрийн хоол хүнд төрлийнх байсан. Гурвалжин будаанаас бусад нь шарсан, ростолсон хүнсүүд байгаа юм. Гэхдээ гадуур хоол идэхгүй гэдэг амлалтдаа хүрсэн учраас өөрийгөө зөвтгөж орхив.

Мягмар гараг: Овъёос+Шинэ тараг
Тэр чигтээ эрүүл хооллолт байсан. Овъёос ер нь өдрөө даадаг байх. Өлсгөлөн мэдрэмж нэг хэсэгтээ төрөөгүй. Мөн ходоод амарч байгаа юм шиг мэдрэмж ч төрж байв. Гэхдээ махсаг хүн чинь дан ийм зүйл идэхээр махаа санаж байна лээ.

Лхагва гараг: Будаатай хуураг (Хонины шинэ мах+Лууван+Броколли+Шарсан өндөг+Будаа)
Энэ хоолыг би өөртөө биш ээж минь надад бэлтгэж өглөө. Оройтож боссоноос үүдэж хоолоо бэлтгэж амжихгүйд хүрсэн ч ээжийн сэтгэл шингэсэн, амттай, шинэхэн хоолоор өдрийг амжилттай давсан шүү.

Пүрэв гараг: Тахианы цээж мах+Броколли+Лууван+Дүпү+Өндөг+Гурвалжин будаа
Бусад хоолноос ялгаатай нь бүх хүнсээ жигнүүр дээр жигнэж бэлэн болгосон. Энэ үнэхээр давуу талтайгаас гадна хайрсан зүйл идэхгүй байхсан гэсэн бодлоо биелүүлэхэд ихээхэн тус болсон.

Баасан гараг: Ногоотой хуурга :Мах+Ногоон сонгино+ Броколли+ Бууцай+ Лууван+Төмс
Төлөвлөгөөнөөс нэг алхам зөрсөн ч үнэхээр амттай байсан шүү. Шарсан тахианы мах тостой, хэдий хүнд төрөлдөө орсон ч ногоо болон гурвалжин будаагаар тун сайхан “даруулсан”.
Миний ажлын өдрөөр бэлтгэж авч явсан хоолны төлөвлөгөө тун амжилттай байсны дээр сэтгэл санаа илүү өөдрөг болж, гадуур хооллох гэдгийг мартаж орхив. Ходоодны тал дээр мэдрэг байдаг над шиг хүнд гэрээсээ эрүүл шинэ хоол бэлгэх авчрах төлөвлөгөө үнэхээр “зохиж” байсан шүү.

Хоолны төлөвлөгөөгөө биелүүлэхдээ:
Баасан гарагт хоолны төлөвлөгөө гарга -
Төлөвлөгөөний дагуу бэлтгэсэн хоолоо ажлын өдрүүдэд санаа зоволгүй хийж дадахын тулд чи эртнээс төлөвлөгөө гаргасан байх шаардлагатай. Үүний тулд 5 дахь өдрийг сонгож ирэх 7 хоногт өглөө өдөр оройн хоолонд юу идэхээ тодорхойлж, ямар ямар хүнс бэлэн байлгахаа төлөвлөөрэй. Мөн төлөвлөгөөг гаргахдаа тэмдэглэлт өдөр, баярыг тооцохоо мартваа! Ингээд дэлгүүрээс авах хүнсний жагсаалт Баасан гарагт бэлэн болно.

Бямба гарагт хүнсээ цуглуул - Супемаркет, зах, томоохон хүнсний дэлгүүр орж хүнсээ цуглуулах ажлыг энэ өдөр гүйцэлдүүлбэл нэн сайн шүү. Ажлын өмнөх өдөр чи хоолоо бэлтгэх учиртай болохоос дэлгүүр хэсэж цаг алдах ёсгүй.

Ням гарагт хоолоо бэлтгэ - Одоо сонгож авсан хүнсний материалуудаа хувиарлах, бэлтгэх цаг. Тэдгээртээ зориулж амыг нь нааж болдог тор, болвол цаасан уут, бүр болж өгвөл тус бүрт нь хоолны сав бэлтгээрэй. Гэхдээ хамгийн хялбар амар сонголт нь гялгар уут байдаг. Ингээд хэрчиж, арилгаж, хувааж, хувиарлаад чиний танай ирэх 7 хоногийн хүнс бэлэн.

Бонус зөвлөгөө:
· Дэлгүүр орох хугацаагаа тодорхой болгоорой
· Төлөвлөгөөнд хугацаа тогтоогоорой
· Хүнс цуглуулахдаа дуртай амттанаа авахаа бүү мартаарай (мэдээж чихэр шоколад, чипсээс татгалзана. Харин тараг, жимс, хатаасан жимсийг сонго)
· Жорны гоё сайт, блог, аппуудыг турш
· Хоолонд дурлагсдыг олж, группт нэгдэн туршлага болон жороо солилц.

Хоолны төлөвлөгөө гаргаж хэвшихийн гайхалтай үр дүн нь юу байна гээч?
· Илүү эрүүл байна
· Мөнгөө хэмнэнэ
· Цагаа хэмнэнэ
· Илүүдэл хоол хаяхгүй байж чадна
· Хоолноос болж огтхон стресстэхгүй
· Гэртээ хамгийн амттайг нь хийж идэж чадна
· Сэтгэл хангалуун бус гадуур хооллолтоос татгалзаж чадна.

Гоолингоо нь хайгаад байсан хоол төлөвлөгч хуудсаа “ Tinabel stationery” саяхан гаргасан эзэгтэй багцаас олж чадсан шүү нээрээ. Гадаадын хоол төлөвлөх принт хуудасны загвар олон байдаг ч бидний онцлогт тохирсон монгол принт байна лээ. Ингээд эзэгтэй чамд амжилт хүсье!

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(118)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-05-09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: A.Olzii.   2020-01-06
Shn zovolgoo bn.turshij vzeed oortoo hewshil bolgonoo.

Зочин: Идэвхитэй уншигч.   2019-02-16
Гоолингоо минь гоолингоо минь, 2 жил орчим ороолгүй байж байгаад ирэхэд ахиад л хэрэгтэй гоё мэдээлэлүүд оруулсан байх юм. Санасан байна Хайртай сайт минь :)

Зочин: зочин.   2019-01-31
Сайн байна уу? Эрүүл амьдралын хэв маягтай болоход туслах маш хэрэгтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа. Нэг асуулт асуух гэсэн юм аа, заавал хариулж өгөөрэй. Би ихэнхдээ шөлтэй хоол иддэг юм. Хоолоо хийж авч явах гэхээр хуурай хоол тохиромжтой байгаад байх юм яаж шөлтэй хоолоо авч явах вэ ххэ, тохиромжтой арга хэлж өгч туслаач :))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com