ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн туршилт: Агаарын иогтой арай дотно танилцсан нь

Эрүүл мэнд  | 2019 / 01 / 29

2019 онд Гоолингоо багийнхан эрүүл амьдралын хэмнэлийг хэвшүүлэх зорилго тавин хамгийн эхний сорилоор агаарын иогоор хичээллэж үзэхээр шийдсэн юм. Энэхүү сорил маань биелэлээ олж саяхан шинээр нээгдсэн Zayaz yoga-ын багш нарт шавиар орлоо. Үнэнийг хэлэхэд “газрын иогоор ч хичээллэж чаддагүй хүн яаж агаарт иог хийж чадах билээ” гэсэн айдас эхний хичээл дээрээ л 360 градус эргэж, агаарын иогт тэр дорхноо л дурлаж эхэлсэн шүү. Нэгэн хэвийн дасгал хөдөлгөөний уйтгартай төрлүүдийг халж, цоо шинийг туршиж үзэж цаг иржээ, ирж.

Гоолингоогийн туршилт: Агаарын иогтой арай дотно танилцсан нь

Арваад жилийн өмнө Нью-Йоркт биеийн тамирын багш нар дасгалыг илүү сонирхолтойгоор хийхийн тулд агаарын иогийг анх санаачилсан гэнэ. Дэлхийн нийтийн дасгал хөдөлгөөний хэв маягт хүч түрэн орж ирсэн цоо шинэ урсгал байгаа биз? Агаарын иогийн талаар өмнө нь сонсож байгаагүй бол уншиж судалсан зүйлээ, энэ төрлөөр хичээллэж байгаа бодит туршлагатайгаа нэгтгэн Гоолингоо бүсгүй чамтай хуваалцаж байна. Агаарын иог буюу таталцлын эсрэг иог нь уламжлалт иогийн дасгалууд, акробатууд, бүжгийн хөдөлгөөнүүдийг гамакын (таазнаас тогтоосон даавуу) тусламжтайгаар агаарт зүүгдэнгээ хийдэг дасгал хөдөлгөөний шинэ төрөл юм билээ. Газрын иогт хийдэг бүхий л төрлийн байрлалуудыг даавууны тусламжтайгаар агаарт туршиж болдог нь хамгийн сонирхолтой.

Тэгэхээр агаарын иогоор хичээллэхэд бидэнд зөвхөн газраас 2- 3м орчим зайтай гинжээр таазнаас тогтоосон дүүжин гамак буюу агаарт байрлах даавуу л хэрэг болно. Гамак нь 300 килограмм жинг даах учраас “биеийн жинг дийлэхгүй газарт уначихвий, урагдчих вий” гэж санаа зовох хэрэг үнэхээр байхгүй юм билээ. Дээр хэлсэнчлэн гамакийн тусламжтай иогийн олон төрөл хэлбэрийг туршихаас гадна агаарт хийх дасгал хөдөлгөөнийг шинэлэг, сонирхолтой болгож чаддагаараа онцгой санагдсан шүү.

Энэ хэсэгтээ агаарын иогийн давуу талуудыг өөрийн дурдъя! Бидэнд гарсан хамгийн анхны өөрчлөлт нь сууж хийдэг ажлаас үүдсэн нурууны блокоо гаргаж чадсан явдал байсан юм. Анхны хичээл дээр заалгасан дасгалуудын ачаар нурууны блокоо гаргаж цаашид идэвхитэй хөдөлгөөн хийхэд биеэ бэлдсэн. Мөн хэдхэн удаагийн сургуулилтаас анзаарахад бие хөших, булчин чангарах зэрэг зовиур арилж бие илүү хөнгөн болсон байлаа.

Шинэ зүйл туршиж, бие урьдынхаасаа хөнгөн болж байгааг мэдэрсэн сэтгэлийн эрүүл мэндийг юутай ч зүйрлэшгүй гоё байсан. Иогийн хичээлийн үеэр явдаг зөөлөн хэмнэлтэй аялгуунууд, хичээл дууссаны дараа биеэ амраах зорилгоор 10 минут камактаа хэвтэх үеийн сайхныг дурдалгүй өнгөрч болохгүй нь. Бие амарч, сэтгэл тайвширна гэдэг л жинхэнэ утгаараа энэ л танхимд биелэлээ олсон юм.

Ингээд давуу талыг цааш нь дурдвал:

1. Зөвхөн нэг хэсгийн биш бүтэн биеийн дасгал болж чаддагаараа онцлог. Хөдөлгөөний онцлогоос шалтгаалан бүх биеийн хэсгүүд хөдөлж, сунаж байдаг. Булчингууд хөгжиж, үеүд сэргэж, бэхжихэд тустай.
2. Агаарын иог нь таны сэтгэл санааг дэмжиж бясалгалын төлвөөс оюун санааг цэгцлэхэд эерэгээр нөлөөлж стрессийг бууруулан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслана.
3. Агаарын дүүжин нь уян хатан байдлыг сайжруулж, яс болон булчингийн өвчнөөс ангижруулна. Гол булчингуудыг бэхжүүлж, нуруу болон мөрний уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
4. Нурууны эмгэгийг анагаах ид шидтэй. Өөрөөр хэлбэл дүүжин нь нурууг сунгаж чөлөөтэй зүүгдэх боломжийг олгодог. Дасгал хийх үед нуруунд учрах бага зэргийн ачаалал нь нуруу нугасны болон үений асуудлыг шийддэг байна.
5. Бие бялдрын хүч чадлыг нэмэгдүүлдэг. Дасгалууд нь тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, илүү хурдан сэргэх чадвартай болоход тусална.
6. Сайхан сэтгэгдэл төрүүлж адреналин ялгаруулдаг нь агаарын иог хийхийн сайхан тал нь болдог. Мөн серотонин, эндорфин, окситоцин, допамин зэрэг "аз жаргал"-ын гормонуудыг ялгаруулдаг учраас сэтгэл санааг дээшлүүлж, илүү эрч хүчийг мэдрүүлнэ гээд боддоо.
7. Дасгалууд нь тэнцвэртэй, тогтвортой байхад тусална. Тэнцвэрт байдал нь өдөр тутмын үйл ажиллагааны гол бүрэлдэхүүн гэдгийг санаарай.
8. Хоол боловсруулалтыг дэмждгээрээ мөн давуу талтай. Сунгалт, хөдөлгөөнүүд нь хоол боловсруулах тогтолцоог сайжруулж, ходоодны хямрал, түгжрээ зэрэг хоол боловсруулалтай холбоотой асуудлыг шийдэж чаддаг байна.
9. Хөгшрөлт болон зүрхний өвчнөөс сэргийлнэ. Агаарын иог нь цусны эргэлтийг сайжруулдаг учраас хөгшрөлт болон түүний шинж тэмдгүүдтэй тэмцэж чаддаг байна. Мөн тунгалагийн тогтолцоог хоргүйжүүлэх эерэг нөлөөтэй.
10. Мэдрэлийн холбоосуудыг бэхжүүлдэг учраас ой санамжийг сайжруулна.
Биеэ хөгжүүлээд зогсохгүй сэтгэл санаагаа хамтад анагаах нэгэн төрлийн эмчилгээ ч болох юм.

Хэрвээ бүсгүй минь чи агаарын иогоор хичээллэхээр шийдсэн бол дараах зөвлөмжтэй заавал танилцаарай:

1. Хөнгөн хөдөлж, хялбархан маневр хийхийн тулд сул даавуун хувцас өмсөж, хөл нүцгэн байгаарай.
2. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс өмнө их хэмжээний ус уухгүй байх, хөнгөн хоол идээрэй. 3. Агаарын иогийн хичээлээс өмнө ямар нэг эм уух, тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй шүү.
4. Гамак дээр гарахын өмнө гартаа ямар нэгэн тос түрхэж болохгүй. Хальтрах, унах эрсдэлтэй.
5. Хичээлийн өмнө өөрийн хумсыг авч, бүх дагалдах хэрэгслүүдээ биеэсээ холдуулахаа мартуузай.
Мөн
1. Жирэмсэн, нүдний бэрхшээлтэй, мэс засалд орсон, зүрхний асуудалтай, ясны сийрэгжилттэй, өндөр цусны даралттай, хамрын салст бөглөрдөг бол
2. Чих үрэвсэх, толгой эргэх, толгой өвдөх, биедээ ямар нэгэн шарх үрэвсэлтэй бол агаарын иогоос хичээллэхгүй байхыг зөвлөж байна.

Ингээд шинэ сарын шинэ зорилгоо тодорхойлж ирэх сараас өөрийгөө болон сэтгэл санааны эрүүл мэндээ хэрхэн дэмжих талаар өнөөдөр “амттай” төлөвлөгөө зохиогоорой Гоолингоочуудаа. Төлөвлөгөөнд чинь агаарын иогоор хичээлэх гэдэг цоо шинэ жагсаалт нэмэгдэх ч юм билүү?
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(923)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com