ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний шинэ найз: “Арчаатай бүсгүйн 100 орой” арьс арчилгааны хэмнэл суулгах шидэт дэвтэр

Гоо сайхан  | 2019 / 01 / 12

“Арчаатай бүсгүйн 100 орой" хөтөлбөр эхэлсэнээс хойш арьсны маань өнгө хэт гандсан өнгө сэргэж эхэлсэн. Хамрын хар батга мэдэгдэм багассан. Чийгшилгүй байсан арьс маань чийглэг болж байгаа батга гарах нь харьцангуй багассан. Орондоо орохоосоо өмнө заавал нүүрээ маш сайн цэвэрлэж арчилгаагаа өөртөө байгаа бүтээгдэхүүнээрээ заавал хийдэг хэвшилтэй болжээ. Эмэгтэй хүн боловсрол, гоо сайхан хоёртоо хэзээ ч мөнгө харамлах хэрэггүй юм байна гэдэг үзэлтэй болоод байгаа.” гэсэн хөтөлбөрийн оролцогч бүсгүйн сэтгэгдлийг хуваалцаж байна.

Чиний шинэ найз: “Арчаатай бүсгүйн 100 орой”  арьс арчилгааны хэмнэл суулгах шидэт дэвтэр

Өнгөрсөн хавар цагаан сарын үеэр эхэлж 5 сард дууссан Арчаатай бүсгүйн 100 орой
оройн арьс арчилгааны хөтөлбөр маань олон охид, бүсгүйчүүлийг гоо сайхны мэдлэгээ нэмэгдүүлж, орой бүр арьсаа зөв арчилж амьдралын хэмнэлийнхээ нэгэн хэсэг болгоход уриалж чадсан билээ. Арьсандаа хайртай бүсгүйчүүл минь Арчаатай бүсгүй 100 орой
группт нэгдэж арьс арчилгааны шинэхэн туршилтуудаа хуваалцаж, бие биенээсээ суралцаж бүхэл бүтэн 100 оройг онлайнд хамтдаа өнгөрөөсөн. Хөтөлбөр дууссаны дараа маш олон бүсгүйгээс ирэх “Хөтөлбөрөө ахин явуулах уу? Дахиад зохион байгуулвал оролцох хүсэлтэй байна” гэсэн зурвасууд нэг хэсэгтээ тасраагүй. Тиймээс арьсандаа онцгой анхаардаг, анхаарахыг хүсэж байгаа, арчаатай бүсгүйчүүлдээ зориулж онлайн хөтөлбөр маань биет дэвтэр болон гарч арьсаа арчилгааг ахин нэг шатанд аваачихаар та нарын маань гарт хүрэх нь.

Гарт баригдах, нүдэн харагдах, нэг гоё зүйл урд байхаар л ямарваа нэг ажлыг хийх, шинэ дадлыг суулгах хүсэл 2,3 дахин нэмэгддэг шүү дээ. 2019 оны босгон дээр 2018 ондоо дүгнэлт хийж, ирэх онд хийх сурах, танин мэдэх зүйлсийнхээ жагсаалтыг гаргасан гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэв энэхүү жагсаалтын чинь дээгүүрт “АРЬС АРЧИЛГААНДАА ОНЦГОЙ АНХААРНА” гэсэн шинэхэн зорилго бичигдсэн бол чамд баяр хүргье! Учир нь одоо энэхүү зорилгодоо хүрэхэд туслах “Арчаатай бүсгүйн 100 орой” хэмнэл суулгах шидэт дэвтрийг танилцуулах гэж байна.

“Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтэр бол өөрийгөө илүү их хайрлаж, дотоод болон гадаад гоо сайхандаа санаа тавихыг хүсэж буй бүсгүйчүүлд зориулагдсан 100 өдрийн хэмнэл суулгах дэвтэр юм.

“Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрийн онцлох зүйлс:

• 100 өдрийн даалгавар бүхий тэмдэглэл хөтлөх хуудас
• Арьс арчилгааны 100 онцгой зөвлөгөө
• Хөтөлбөрт оролцож бодит туршлагаа хуваалцсан бүсгүйчүүлийн 100 эерэг сэтгэгдэл
• Гоо сайхны мэдлэг, урам зориг өгөх 30 нийтлэл
• 100 өдрийн турш чамтай хамт байх арьс арчилгааны үнэнч найз чинь байна.

Энэхүү дэвтрийг өөрийн болгосноор чи:

· Гоё арьстай болно
· Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
· Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
· Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
· Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
· Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
· Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
· Өөрийгөө ялан дийлнэ
· Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
· Улам хөөрхөн, өөдрөг болно гээд олон эерэг үр дүн чамайг хүлээж байгаа.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(736)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com