ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэртээ “жавхаа” нэмэх өнгө өнгийн санаанууд

Гэртээ  | 2018 / 11 / 28

Амьдралынхаа ихэнхи цагийг өнгөрөөдөг чиний гэр өнгөлөг, тохилог байх тусмаа чиний урам зориг нэмэхийн хамт тухтай аз жаргалтай мэдрэмжүүдийг “эндээс” мэдэрсээр л байх болно. “Гэртээ л баймаар” санагдахад чинь туслах тохижилтын тухай бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Тод өнгөнүүдэд анхаарал хандуулцгаах уу?

Гэртээ “жавхаа” нэмэх өнгө өнгийн санаанууд

Жижиг чимэглэлүүдийг анхааралдаа ав
Гэрийн тохижилтоо хамгийн энгийн зүйлсэс эхэлж шинэчилье. Тиймээс гэр дүүргэн оршдог жижиг хэрэглэлүүдэд анхаарал хандуулаарай. Гэр ахуйн дэлгүүр ороод шар, ягаан, улаан өнгөтэй хиймэл цэцэг, ваар, ширээний гэрэл худалдан ав. Мөн тод өнгөтэй лаа, хөөрхөн барималуудаар ч том өрөөний ширээ, номын тавиур, унтлагын өрөөний шүүгээгээ чимээрэй. Дээр нь нэмээд буйдангийн дэр, жижиг өрөөний цагийг ч тод өнгөөр өөрчилж болох юм байна лээ шүү.

Тод өнгийн жааз өлгө

Дурсамж дүүрэн гэр бүлийн зургаа, хайрттайгаа хамт даруулсан гэрэ зургуудаа энгийн дарууан жаазанд биш аль болох тод өнгийн жаазанд хийгээд ханандаа өлгөөрэй. Гэр чинь дүүрэн, цаанаасаа л жавхаалаг харагдана. Мөн хүүхдүүдийнхээ хийсэн бүтээлийг ч өнгөлөг жаазаар чимээд унтлагын өрөөндөө өлгөөрэй. Тэр тусмаа үнэ цэнтэй.

Өнгөлөг тавилгууд сонгоод үз

Гал тогооны том шүүгээ, хувцасны шкаб, хөргөгч, зурагтын тавиур гээд том том тавилгуудыг өөрчлөх тухай бодлоо түр азнья. Харин жижиг буйдан, кофений ширээ, шургуулга, номын жижиг тавиур зэрэг бага оврын тавилгуудаа тод өнгөөр солиод үзээрэй.

Энгийн зүйлсдээ ч жавхаалаг элемэнтүүдийг нэм

Цэцгэн хээтэй аяганы хослол, тод өнгөтэй ширээний бүтээлэг, стакан, лаа, цэцэгийн ваар гээд ойр ойрхон хэрэглэгддэг жижиг зүйлсүүдээ ч энэ өнгийн сонголтыг хийгээрэй. Гэр чинь дүүрэн, өнгөлөг харагдахад ийм жижиг зүйлс илүү тусаа үзүүлнэ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(514)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: baganaa.   2018-12-01
Шинэ жил 2019🎄🎄🎄phone 90111148 ОЮУТНЫ ОНЦГОЙ ХЯМДРАЛ 🎄 Нийт оюутан залуус та бүхэндээ terelj chanar ressorts зүгээс 🎄Оюутан мeню буюу 32.000-40.000 хооронд 2-р xоолтой мeнюг санал болгож байна Бэлгэнд: -5цаг заал үнэгүй -Өвлийн өвгөн, Бид 150 хүртэлх зочдын "ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА" авч эхэллээ. * БАГАНАГҮЙ цэлгэр саруул танхим * Мастер тогоочийн гарын хоол * Мэргэжлийн ТАЙЗ * Хөгжим техник, гэрэлтүүлэг МЭРГЭЖЛИЙН ЧАДВАРЛАГ БАГ хамт олон таныг хүлээж байна ХАЯГ : Terelj 67 km 90111148

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com