ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөдрөгчүүдийн сурах бичиг: Талархал биднийг аз жаргалаар шагнадаг

Ажил & Мөнгө  | 2018 / 10 / 24

Эмээ минь бидний багад “Миний охид аливаа зүйлд талархаж, баярлаж сурах хэрэгтэй шүү” гэж мөн ч олон удаа захиж байсансан. Гэхдээ том болсныхоо дараа л энэ үгийн утга учрыг, яагаад заавал талархаж байх хэрэгтэйг бага багаар л ойлгох болсон. Өөрт байгаа зүйлсдээ, чамд зориулан ирсэн бүхэнд талархаж сурах нь магадгүй бидний сурах ёстой хамгийн чухал хичээлүүдийн нэг бололтой.

Өөдрөгчүүдийн сурах бичиг: Талархал биднийг аз жаргалаар шагнадаг

Талархаж сурснаар чи юу “хожих” вэ?
Талархал чамайг аз жаргалтай болгоно

Өдөрт 10 минутыг талархлын тэмдэглэл бичихэд зарцуулахад л хүний сайн сайханд хандах хандлага 10%-иар өсдөг ажээ. Яаж ч бодсон чи өөрт тохиосон сайхан, гэгээлэг зүйлийг бодохын төдийд л сэтгэл чинь уужирч, аз жаргалтай болж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол хэзээд эерэг үр дүн өгөх дадал юм. Тэгвэл бичээд л байя. Ердөө 10-хан минут шүү дээ.
Бат бөх, эрүүл харилцааг авчирна

Талархлаа илэрхийлж сурснаар биднийг илүү итгэл даахуйц, хүмүүстэй ойр дотно, сайхан харилцаатай байхад тусалж, илүү их үнэ цэнэ, үнэт зүйлийг бий болгож чадна. “Баярлалаа” гэдэг чин сэтгэлийн ганцхан үг нөхөрлөлийг холбоог бэхжүүлж, харилцааг гүнзгийрүүлж, тэр бүү хэл гэрлэлт хамтын амьдралыг ч улам дотно дулаахан болгодог. Бусдыг хайрлах хамгийн энгийн хэрнээ хамгийн үнэ цэнтэй үйлдэл магадгүй энэ байх.
Чи илүү эрүүл байна гээд боддоо!

Бусдын ч, өөрийнхөө ч аз жаргалын гормоныг ялгаруулна. Өөдрөг үзэлтэй, аливаад талархаж, эерэг өнцгөөс нь харж чаддаг хүн илүү урт насалдаг. Мөн дасгал хийснээс ч илүү эрүүл, сайн унтснаас ч илүү өвчин зовиургүй, сэтгэл амар байхад тусалдаг гэнэ. Мэдээж стрэсс буурна. За тэгээд үргэлж инээмсэглэж чаддаг бол эрүүл байхаас өөр яах вэ?
Дотоод хүнийг “хүчирхэгжүүлнэ”

Өөрөө хэлбэл чамайг сөрөг сэтгэл хөдлөлөөс хамгаална. Өрөөл бусдын аз жаргалтай амьдрал чамд тийм ч чухал санагдахаа больж атаархах сэдэл үгүй болно. Тэр өөрийнхөөрөө чи ч өөрийнхөөрөө л амьдарч байна шүү дээ. Мөн өнгөрсөн дэх дурсамжиндаа сэтгэл хангалуун байхад тусалж, чамд тохиосон сайн муу үйл явдлууд сайн туршлага болсонд нь талархаж эхэлнэ. Ингээд муу сэтгэл хөдлөлөөс татгалзаж сурсан чиний дотоод сэтгэл улам их “дархлаажиж” байгааг чи мэдэрнэ.

Талархаж сурах хичээлд хамтдаа суралцъя:

Талархлын тэмдэглэл хөтлө

Өдөр бүр 15 минутыг талархал бичихэд зарцуул. Тухайн өдөр тохиосон сайхан үйл явдал, хэн нэгнээс сонссон эерэг үгс, ээждээ үнсүүлээд гарснаа, эгчтэйгээ дотны найз шиг ярилцснаа, шинээр худалдаж авсан цэцгэн хавтастай тэмдэглэлийн дэвтэр, шинэ номын тухай ч юм уу, юу ч байж болно. Жижиг том ер хамаагүй. Зүгээр л чамд аз жаргал, эерэг мэдрэмж өгөх зүйлс байх ёстой. Хэрэв бичих зүйл олдохгүй байвал сайхныг олж харах нүдээ л нээчих! Учир нь тэр хаана ч байхгүй байна гэдэг боломжгүй. За ингээд өдөр бүр багахаан цагийг талархал бичихэд зарцуулаад сурчихвал эргүүлээд чамд өгөх зүйл нь маш их шүү.
Оюун санаандаа талархлын ертөнцийг бий болго

Тухайн өдрийнх биш тухайн 7 хоног, сарын турш тохиосон талархууштай зүйлсийн талаар бод. Байж болох бүх зүйлийг. Шинээр мэндэлсэн жаахан дүүгийнхээ тухай, дуртай уран зохиолын номоо уншиж дуусгасан, даргаасаа чин сэтгэлийн магтаал сонссон, гэр бүлээрээ аяллаар явсан зэрэг үйл явдлуудаа төсөөл. Тархинд чинь нээх үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн бий болсон мэт, ер бусын мэдрэмж төрөх үед өөртөө ч бас баярлалаа гэж хэлээрэй. Оюун бодлоо л хамгийн үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй. Тийм ээ?
Зүгээр л нүдээ нээ, хорвоог ажигла

Нарны шаргал өнгийг хоёр нүдээрээ харж, хос хөлөөрөө хорвоог туулж, хүссэн зүйлээ үг хэлээрээ илэрхийлж, даараад ч хамаагүй жиндүү салхийг мэдэрч, уушиг дүүрэн амьсгалж байгаагаа өмнө нь “ямар их аз завшаан бэ” гэж бодож байв уу. Бид том зүйлсийн араас хөөцөлдсөөр амьдарлынхаа хамгийн энгийн, хамгийн жижиг зүйлсийг мартаж орхидог. Өөртэйгөө ярилцаж юм бодож алхах боломж олгосон замын түгжрэлд яагаад талархаж болохгүй гэж. Чиний бүх асуудлыг чих тавин сонсож зөвлөдөг найздаа баярласан сэтгэлээ илэрхийлсэн үү? Өглөө бүр эртлэн бос цай чанаад ажилд чинь үддэг ээждээ хайртай гэж хэлсэн үү. Ингээд бодохоор талархаад ч барахгүй зүйл амьдралд олон. Тэд их энгийн байдаг нь бүр ч сайхан.
Одоо илэрхийл

Дэвтэр дээрээ мянган удаа “ээждээ хайртай, хэнээс ч илүү намайг хайрладагт баярлалаа” гэж бичлээ гээд ил гаргахгүй бол чиний талархал хэзээ ч үр дүнгээ бүрэн дүүрэн өгөхгүй. Тиймээс өнөөдөр ээжийгээ баярлуул. Үнэтэй бэлэг, материаллаг зүйлсийг хойш тавь. Хайртай гэж хэлээд үнс, амттай хоол хийж өг, нэг өдөр ч гэсэн нурууг нь амраа, дуртай амттнаар нь дайл. Бүтэн өдрийг ээждээ хамт зориулаарай. Хийх ажил их, бас чухал байлаа гээд ээжийг хүнийг орлоно гэж үү? Яг энэ маягаар гэр бүлийнхэндээ, дотны найзууддаа, ажлын хамт олондоо, хайртай хүндээ талархал илэрхийлээрэй. Үгээрээ, Үйлдлээрээ.

Гоолингоогийн талархлын жагсаалт

1. Өчигдөрхөн уншиж дуусгасан яриуу найрагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар” зохиолд баярлалаа. Амьдралд минь ирсэн “дулаахан” хүмүүсийг би илүү их хайрлах болно.
2. Ажлаас тараад очиход амтархан хоолоор дайлдаг эгчдээ баярлалаа. Бас өглөөний унд бэлдэж өгдөгт баярлалаа.
3. Ээждээ хүргэсэн бяцхан тусламжийн хариуд “Миний охин том болжээ, ээж нь бахархаж байна. Охиндоо хайртай шүү” гэж зурвас илгээсэн ээждээ баярлалаа.
4. Намайг чин сэтгэлээсээ ойлгож, ярилцаж, зөвлөж, урмаар тэтгэдэг ахдаа баярлалаа. Үргэлж талархдаг шүү.
5. Амьдралаа эмх цэгцтэй болгоход тусалж байгаа ягаахан өнгөтэй төлөвлөгөөний дэвтэртээ баярлалаа.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ” "Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(430)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: Smile .   2018-11-01
Баярлалаа бүх зүйлд хорвоо ертөнц гайхалтай сайхан :)

Зочин: Далай.   2018-10-25
Үргэлж амьдралын хамгийн сайн сайхан бүхэн рүү чиглүүлж байдаг Гоолингоогийн эерэг, гэгээлэг нийтлэлүүдийг бэлтгэн оруулдаг хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com