“Монос Косметикс” ХХК-аас тусгайлан илгээж буй захидал
Өглөө бүхнийг нар мэт инээмсэглэн угтдаг чамд Ням гарагийн мэндийг хүргэе! Хэдхэн хоногийн өмнө би өөрийнхөө эд зүйлсийг эмхлэх зуураа бага ангидаа оролцож байсан олимпиад, уралдаан тэмцээнүүдийнхээ өргөмжлөл, сайшаалын бичгүүдээ олсноос үүдэн энэхүү захидлаа бичиж сууна.
Бага сургуулийн 3,4 -р ангидаа тооныхоо хичээлд ангиасаа онцгойрч хэд хэдэн хот, дүүргийн чанартай олимпиадуудад тэргүүн байр эзэлсний дараахан аав ээж гэр бүлийнхнээсээ амьдралдаа анх удаа магтаалын үгсийг сонсож, тэр цаг үеэс эхлэн би магтаалын амтанд донтчихсон мэт надад бодогддог юм. Эргэн тойрноосоо зөвхөн магтаалын үгийг л сонсож суух нь л надад сайхан санагддаг байсан учраас математикийнхаа хичээлд шамдан суралцдаг байснаас бус яг үнэндээ бол өдөржингөө уран зохиолын ном уншаад л сууж байх нь надад хамгийн жаргалтай санагддаг байв.
Тийм ч их дуртай биш хэдий ч сургуулиа төгстлөө математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцсаар их сургуулийн босго давах үедээ тооны ухаанаас тэс ондоо мэргэжил сонгох үед гэр бүлийнхэн маань ёстой гайхшаа барсан даа.
Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 5340 | | | |
Өмнөх мэдээлэл Амралтын өдөр хийж дадах 12 “амархан” зүйл |
Дараах мэдээлэл Өөдрөгчүүдийн сурах бичиг: Талархал биднийг аз жаргалаар шагнадаг |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.