ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нүүр будалт эмэгтэйчүүдийн амьдралд яагаад чухал вэ?

Гоо сайхан  | 2018 / 10 / 01

Эмэгтэйчүүд өдөрт дунджаар 11 минутыг нүүр будалтдаа зарцуулдаг байна. Заавал нүүрээ будах хэрэг бий билүү? Ингэж цаг хугацаа алдахын хэрэг юу байна аа? Өглөө хайран цагаа үрж будчихаад оройн нь хаашдаа л арилгачихдаг шүү дээ? гэх мэт бодлууд төрдөг л биз дээ. Ингэж бодсондоо хааяа нүүрээ будалгүй гэрээсээ гарах тохиолдол ч бий. Гэхдээ эерэг талаас нь бодоод үзвэл бүсгүйчүүд бидний харилцаа, карьер, амжилт, өөртөө итгэх итгэл, хайр дурлал гээд олон зүйлд нүүр будалт гайхалтайгаар нөлөөлж чаддаг. Нүүрээ зөв, сайхан будсан эмэгтэй хараа дээгүүр бардам алхдаг гэдэгтэй чи санал нийлнэ биз дээ?

Нүүр будалт эмэгтэйчүүдийн амьдралд яагаад чухал вэ?

Тэгвэл одоо нүүр будалт эмэгтэйчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлдөг, яагаад чухал байдаг талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

1. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг
“Гоо сайхны бүтээгдэхүүн бүсгүйчүүдийг шинэ дүр бүтээхэд үргэлж тусалдаг. Сайн нүүр будалт, сайхан өндөр өсгийтийг орлоно. Энэ нь бүсгүй хүнийг өөртөө итгэлтэй болгодог” хэмээн Sonia Kashuk брэндийн үүсгэн байгуулагч, Make up artist Sonia Kashuk хэлжээ. Гоо сайхны шинжлэх ухааны олон улсын сэтгүүлд дурдсан судалгаагаар эмэгтэйчүүд нүүр будалт хийсэн үедээ будаггүй үеэсээ илүү өөртөө итгэлтэй байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Заавал баяр ёслол, үдэшлэгийн үеэр гэлтгүй өдөр тутамдаа хөнгөхөн, өөрт тохирсон нүүр будалт хийх нь бусдын өмнө өөртөө итгэлтэйгээр биеэ авч явахад тусалдаг. 2. Бусад эмэгтэйчүүдтэй төвөггүйхэн харилцаа үүсгэнэ
Бүсгүйчүүд хоорондоо гоо сайхны бүтээгдэхүүн, нүүр будалтын талаар ярилцахдаа эв найртайгаар сонирхолтой яриаг өрнүүлдэг. Бие биенийхээ хэрэглэдэг будгийг сонирхож, хөмсгөө хэрхэн яаж буддаг, уруулын будаг нь аль брендийнх гэдгийг нь асууж өөр өөрсдийнхөө хувийн туршлагыг солилцохдоо таатай байдаг шүү дээ. Мэдээж нүүрээ сайхан будсан эмэгтэйгээс асуух зүйлс олон. Магадгүй шинээр ажилд орсон бол байгууллагын хүүхнүүдтэйгээ хурдан танилцаж, дотно болохын тулд нүүр будалтыг нь магтаад, хэрэглэсэн будгийг нь сонирхож ч болох юм. Эмэгтэйчүүд энэ төрлийн асуултад татгалзахгүй л болов уу? 3. “Тулаан”-д ороход бэлэн байдаг
Нүүрээ сайхан будсан эмэгтэй хаана ч хэнтэй ч таарсан нүүр бардам яриа өрнүүлэхэд бэлэн байдаг бөгөөд энэ нь будалт эмэгтэйчүүдийг гадна талаас нь төдийгүй дотроос нь ч бас бэлддэгтэй холбоотой юм. Загвар өмсөгч Брүүк Бэйкэр “Нүүр будалт намайг сэргээж, тухайн өдөрт бэлдэж өгдөг” хэмээн хэлжээ. Эмэгтэйчүүд гэнэтийн болзоо, чухал уулзалтын үед гадаад төрхөөсөө болж татгалзсан хариу өгөх, эсвэл өөрийгөө бүрэн илэрхийлж чадалгүй яриагаа дуусгах тохиолдол бий. Тиймээс өдөр бүрийн багахан хугацааг цааргалалгүй өөртөө зориулж, өөрийгөө бэлдэж байгаарай. Өнөөдөр чи анхны хайртайгаа гэнэт таарчих ч юм билүү, юмыг яаж мэдэхэв. 4. Энэ бол хөгжилтэй ажил
Ихэнх эмэгтэйчүүд сайхан нүүр будалт хийж сурахын тулд гоо сайхны сургалтад сууж, олон нэр төрлийн будаг авах хэрэгтэй гэж боддог. Гэтэл өөрийнхөө косметикийн цүнхэнд байгаа цөөн хэдэн будгаараа л цоо шинэ будалтуудыг туршиж үзэх нь үнэхээр хөгжилтэй бас хэмнэлттэй арга юм. Харин чамаас бага зэргийн бүтээлч байдлыг л шаардах вий. Бид хувцасны шүүгээн дэх хувцсаа хооронд нь зохицуулж, загвар донжийг нь тааруулж өмсөхдөө их ач холбогдол өгдөг шүү дээ. Түүн шигээ уруулын будаг, нүдний тенээ хувцастайгаа тохируулж будаж болно. Мөн нүүрний хэлбэр, царай төрхөндөө тааруулж нэг тенээр хэдэн ч янзын будалт хийх боломжтой. Өөрийгөө загвар зохион бүтээгч, make up artist гэж төсөөлөөд туршаад л үз. Үнэхээр хөгжилтэй байх болно. 5. Чи эрх мэдэлтэй эмэгтэй шиг харагдана. Хэдий тийм биш байсан ч…
Нүүр будалт эмэгтэйчүүдийг хүчтэй, эрх мэдэлтэй харагдуулдаг. Энэ нь хамгийн эхэнд хэлсэн нүүр будалт өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэгтэй ч холбоотой юм. Бүсгүйчүүдийн дунд натурал, мэргэжлийн, дур булаам гэсэн 3 төрлийн будалт хамгийн их үнэлэгддэг нь “PLOS ONE” сэтгүүлийн судалгаагаар тогтоогджээ. Энэ төрлийн будалтуудын алийг нь ч хийсэн чи будаггүй үеийнхээсээ хамаагүй илүү биеэ даасан, шийдвэр гаргагч шиг л харагдах болно. Охид, эмэгтэйчүүд ч эдгээр будалтыг цэвэрхэн, гоё хийж сурахыг хамгийн их эрмэлздэг байна.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(784)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com