ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сайн гарын тос ямар найрлагатай байдаг вэ?

Гоо сайхан  | 2018 / 09 / 24

"Энэ амралтын өдрөөр гоо сайхны ширээгээ цэгцэлж суухдаа нэг зүйлийг анзаарсан юм. Надад үс, бие, арьс арчилгааны сайн чанарын гэгдэх олон бүтээгдэхүүн байсан ч тэдний дунд бараг дуусаж, савалгааных нь бичиг арилсан гарын тос нэг ширхэг байлаа. Би бүр хэзээ худалдаж авсанаа ч санасангүй. Тэгээд хоёр гараа ажиглан харвал үрчлээтэж, хуурайшиж, өнгөө алдсан арьс л нүдэнд харагдав. Угаалга, цэвэрлэгээ хийсний дараа хуурайшиж таталдах гартаа нөгөө тосноосоо жаахан түрхчихээд л болчихдог зуршил минь “эмэгтэй хүнийг гараар нь…” гэдэг тодорхойлолтыг миний хувьд арчаад хаячихжээ. Тэгээд гоо сайхны дэлгүүр орлоо. Гэхдээ өөртөө анх удаа гарын тос зориулж авахын төлөө шүү дээ.

Сайн гарын тос ямар найрлагатай байдаг вэ?
...Гэтэл үрчлээтэж, хуурайшин, өнгөө алдсан гартаа ямар найрлагатай тос авахаа огт мэдэхгүй худалдагчаас тусламж авах гэтэл үзүүлсэн тос бүрээ л “сайн, сайн, маш үр дүнтэй” гэж магтав. Мэдээж хэн ч бараагаа муулахгүй шүү дээ. Эргэж гэртээ ирээд “ямар найрлага миний гарын арьсыг аврах вэ? гэдгийг судалж үзэхээр шийдэв."

Гарын тос хэрхэн үр дүнгээ үзүүлдэг вэ?
Гарын тос нь дотроо чийгшүүлэх, үрчлээний эсрэг, тайвшруулах, тэжээл өгөх гэх мэт нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн шиг л олон төрөл байдаг. Гарын тос бүрт өөрийн гэсэн онцлог, найрлага бий. Эдгээр нь арьсны гүнд нь нэвтэрч чийгшил өгөн, хөгширч, үрчлээтсэн гарын арьсыг чийгшүүлэн, толийлгодог. Ингэхийн тулд тосон суурьтай чийгшүүлэгч тосыг сонгон гартаа массаж хийж занших хэрэгтэй юм. Энэ нь хагарсан, үрчлээтсэн, хуурайшсан гарын арьсыг маш сайн чийгшүүлдэг.
Сайн гарын тосонд ямар найрлагууд байдаг вэ?
Water- (Ус):
Үндсэн орцуудын нэг нь ус байдаг. Ихэнх гарын тосыг ус, тос, усны эмульсээр хийдэг бөгөөд энэ нь тосыг бидний гарт шингэхэд тусалдаг.
Occlusives- (Тослог бодис):
Энэ нь нэгэн төрлийн тослог бодис юм. Үүнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь карролит, лецитин, эрдэс тос, ланолин, парафин зэрэг бодисууд билээ.
Humectants- (Чийгшүүлэгч)
Энэхүү найрлага нь агаарт байгаа чийгийг татаж, арьсны эдэд гүн гүнзгий шингэхэд тусалдаг. Хагарч сайртсан гарыг гэрийн нөхцөлд эмчлэх хамгийн сайн “Humectants- чийгшүүлэгч” нь глицерин, зөгийн бал, мочевин юм.
Emollients- (Зөөлрүүлэгч бодис)
Emollients нь арьсыг зөөлөн, толигор болгох зориулалттай спиртын нэгэн төрлийн бодис юм. Энэ нь гарын арьсыг наснаасаа залуу, эрүүл харагдахад тусалдаг.
Vitamins- (Витаминууд):
Гарын тосны найрлага дахь А, С, Е витаминууд нь үрчлээний эсрэг гэсэн заалттай гарын тосны найрлагад багтсан байдаг. Энэ нь нарийн жижиг үрчлээсийг багасгах, сорвийг арилгахаас гадна “арьс” өөрөө коллаген үйлдвэрлэхийг нь дэмждэг.
Lactic acid- (Сүүний хүчил):
Хэрвээ чамд гар сайртах, хуурайших, таталдах гэх мэт асуудал тулгарсан бол сонгох гэж байгаа гарын тосныхоо найрлагад “сүүний хүчил” буюу “lactic acid” гэх найрлага байгаа эсэхийг шалгаарай. Лактины хүчил нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, өдрийн туршид чийгшүүлнэ.
Үрчлээтэж хөгширсөн гарын арьсанд ямар тос тохиромжтой байдаг вэ?

Нарны гэрэл арьсыг үрчлээтэхэд маш том нөлөө үзүүлдэг. Тэр тусмаа ямар ч хамгаалалтгүй гарын арьсыг илүү хурдан хөгшрүүлдэг. Ихэнх тохиолдолд нарнаас хамгаалах тосыг нүүрэндээ түрхдэг боловч, гарын арьсаа мартчихдаг талтай. Тиймээс л бидний гарын арьс бусад биеийн хэсгээс хурдан хөгширдөг. Нарнаас хамгаалах, хөгшрөлтийн эсрэг хамгийн шилдэг хамгаалалт нь нарнаас хамгаалах тос юм. Мөн хөгшрөлтийн эсрэг гарын тос нь витамин А, С, Е, кератин, коллагенийг агуулсан байх ёстой. Коллаген нь гаран дээрх бор толбонуудыг багасгаж, гарыг илүү залуухан болгоно.

Хуурайшиж, хагарсан гарын арьсанд ямар тос тохиромжтой вэ?

Хуурайшилт нь гадна болон дотроос чийгшил дутагдсанаас үүсдэг. Өвлийн саруудад гарын чинь арьс хуурайшиж, газар хөдлөлтийн дараах хөрс шиг л хагарч, сайртдаг асуудал чамд бий юу?. Хэрвээ эдгээр асуудал байгаа бол өөрт тохирсон гарын тосны эрэлд гарах цаг болжээ. Гарын тоснуудад байдаг “Витамин Е”-ийн тосны найрлага нь хагарсан гарыг хамгийн сайн эдгээдэг. “Shea Butter” буюу Ши модны самраас гаргаж авсан тосны найрлага нь хуурай арьсыг зөөлрүүлж, нөхөн сэргээхэд тохиромжтой юм. Мөн зуун настын алое вера найрлага нь үрэвслийг багасгаж, арьсанд хамгаалалтын давхарга үүсгэдэг.

САНАМЖ: Гарын арьсаа холцруутаж, сайртуулахгүй байхын тулд тогтмол гуужуулж үхэжсэн арьснаас нь салгаж байх хэрэгтэй юм. Дараа нь гарын тосоо түрхэж чийгшлийг өгөх нь чухал. Ингэснээр гарын тосны үр дүн хурдан гарч, өөрчлөлт илт мэдрэгддэг.

Охид бүсгүйчүүд минь нүүр, биеийн арьсандаа анхаарахаас гадна гарын арьсаа битгий мартаарай. Эмэгтэй хүнийг гараар нь гэдэг. Эрүүл, үзэсгэлэнтэй, зөөлөн, булбарай гартай байхын тулд багахан хэмжээний анхаарал, цаг зав зориулж гарын арьсаа хайрлах нь чухал юм шүү. Гараа ч бас аз жаргалтай байлгаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(357)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: эхх.   2018-09-27
17000-ийн тос авчихаад хайрлаад түрхэж чадахгүй хадгалаад байдаг над шиг хүн байдаг болов уу? балаййн

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com