ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна: Сонирхолтой эвэнтүүдтэй танилцаарай

Эрүүл мэнд  | 2018 / 09 / 05

Шинэ содон, адал явдалтай мэдээллээс хоцорч, хойш суух дургуй охид бүсгүйчүүддээ зориулаад энэ долоо хоногт хаана, ямар сонирхолтой эвэнт, уулзалт болох гэж байгааг дуулгаж байна.

Гоолингоо зөвлөж байна: Сонирхолтой эвэнтүүдтэй танилцаарай

1. “Ази Номхон Далайн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган”

Бизнесийн талбарт эрчүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, өөрсдийн амжилтыг бататгаж яваа мянга мянган эмэгтэй бий. Тэдний буухиа болон араас нь хүч түрэн гарч ирэх олон бүсгүйчүүд ч байгаа. Бизнес хийхэд тулгардаг асуудал, ямар дүрмээр яаж ажиллах, ямар хүмүүсийг багтаа авах зэрэг асуултуудад амжилттай яваа бизнес бүсгүйчүүдээс хариулт авахыг хүсвэл энэ уулзалтад заавал очоорой.

Энэхүү бүтэн өдрийн, үнэ төлбөргүй арга хэмжээ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дараах боломжуудыг олгоно. Үүнд:
- Өөрсдийн үйл ажиллагаа, ур чадварыг сайжруулахад хэрэгцээтэй бизнесийн мэдлэг, мэдээллийг олж авах;
- Бизнес эрхлэлтийг дэмжиж буй олон улсын болон дотоодын байгууллага, зөвлөхүүдээс зөвлөгөө, мэдээлэл авах;
- Бусад орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй туршлага солилцох, суралцах зэрэг олон боломжууд бий. Дэлгэрэнгүй мэдээллийг “эндээс” аваарай.

2. “Хэрхэн эрүүл амьдралын хэв маягийг зуршил болгох вэ?”

Чи цахим орчинд байгаа зөв буруу нь мэдэгдэхгүй мянга мянган мэдээлэлд төөрөлдөж, дэлхий дахинаа хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаанаар ямар хооллолт, ямар амьдралын хэв маягийг хамгийн эрүүл нь хэмээн тодорхойлоод байгааг мөн Монгол хүний биеийн онцлогт эдгээрийг хэрхэн нийцүүлэх ёстой юм бол хэмээн бодлогошрон суугаа бол энэ сарын наймны өдөр “Хэрхэн зөв амьдралын хэв маягийг зуршил болгох вэ?” сургалтыг зориорой. Мэргэжлийн хоол зүйч, Олон улсын иогийн багш С.Буянтогтох нь эрүүл хооллолт, нойр, мацаг, сэтгэл санаа, дасгал хөдөлгөөн гэсэн сэдвүүдээр нэг сарын турш сургалт явуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “энд ”дарж авна уу.

3. “PechaKucha Night Ulaanbaatar”

Илтгэл тавих дуртай, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх хүсэлтэй охид бүсгүйчүүдэд сонирхолтой мэдээ дуулгая. “20 зураг х 20 секунд” өдөрлөг болох гэж байна. Токио хотоос эхлэн дэлхийн 1000 гаруй хотноо зохион байгуулагдаж буй PechaKucha Night нь олон харах өнцгийг илтгэлийн өвөрмөц форматаар нэгтгэн хүргэдэг арга хэмжээ юм. Илтгэгчид 20 зураг сонгож, тус бүрийг нь 20 секундэд багтан тайлбарлах бөгөөд ирсэн зочидтой танилцах, нэтворкинг хийх хангалттай хугацаа, чөлөөт уур амьсгал бүрдэх гэнэ. Бүтээлч, нөхөрсөг “энэхүү ”арга хэмжээнд ирэхийг хүсвэл Инновацийн Төвийг зориорой.

4. "Makeup & skin care class"

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүүрээ будахдаа хөнгөхөн маш цэвэрхэн эмх цэгцтэй будалт хийхийг зорьдог болжээ. Гэхдээ нүүр будалтын олон төрөл бий. Тэр дундаас өөрийн царайндаа тохирсон төгс будалт хийж сурмаар байна уу? Будсан ч будаагүй мэт харагдах нууц яг юунд байгааг мэдмээр байна уу? Тэгвэл энэ сарын 8-9-нд “энэхүү” эвэнтийг зориорой. Ингээд төгс нүүр будалт хийж сурахад нь амжилт хүсье.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(778)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com