“Арьс чинь ойрд их ядарсан харагдаж байна, ажил ихтэй байна уу?”, “Сайн унтаж амарч чадахгүй байгаа юм уу?”, “Хөөх, арьс чинь ямар их хуурайшчихаа вэ?”, “Энд чинь юу гарчихсан юм?” гэх зэргээр ойр тойрны хүмүүс чинь чиний арьсанд “санаа зовж” байсан үе олон байх. Энгийн үед ч бусдад мэдэгдэхгүй арьсны асуудлууд бидэнд зөндөө бий. Ялангуяа ийм хатуу ширүүн уур амьсгалтай, бохирдолтой хотод амьдарч байгаа үед гарцаагүй шүү дээ. Тиймээс бид хэн хэнээс илүү арьсныхаа асуудалтай илүү ухаалгаар бас тууштай тэмцэж, үзэсгэлэн гоогоо удаан хадгалах аргыг энгийн дадал мэт болгон өөртөө суулгах зайлшгүй шаардлагатай. Энэхүү шалгарсан арга бол оройн арьс арчилгаа юм. Учир нь:
“Энэ сард 3 кг илүүдэл жин хаях зорилго тавьлаа”, “Ирэх 5 сарын шалгалтаар IELTS-ын оноогоо 7 болтол нь ахиулах болно”, 2019 онд эрүүлээр хооллоно, шинэ спортын төрлөөр хичээллэнэ. Үүнд ширээний теннис, ууланд алхалт, усанд сэлэлт багтана” “Энэ улирлаас эхлэн сахар болон давсны хэрэглээнгээ танаж, хоолондоо ногооны порцоо нэмнэ”, “Ирэх сараас би арьсандаа онцгой анхаарна”...
Энэ нийтлэлийг уншиж дуусмагц бичиг хэргийн дэлгүүр лүү гүйж дэвтэр авах "цоо шинэ санаа" чамд төрсөн байж мэднэ. Гэхдээ дэлгүүр орохоосоо өмнө Бужо-г жинхэнэ утгаар нь бүтээлчээр хөтлөдөг гадаад, дотооддын инстаграм хаягуудаас урам зориг, шинэ санаа авчихаад гараарай.
Сар гаруйн өмнөөс эрүүл хооллох тухай судалж, хамгийн түрүүнд гэрээсээ хоол авчирдаг хэмнэлийг өөрийнхөө амьдралд “нэвтрүүлэхээр” шийдсэн юм. Шинэ дадал хэвшил гэдэг үргэлж л их хичээл зүтгэл, тасралтгүй байдлыг шаарддаг хойно хоол бэлтгэж авчрах эхний 7 хоног бага зэргийн залхуурал, бүтэлгүйтэлтэй тулгарав. Харин 2 дахь долоо хоног өнгөрсний дараагаас хоол бэлдэж авч явах гэдэг надад арай ойр болж эхэллээ.
2019 онд Гоолингоо багийнхан эрүүл амьдралын хэмнэлийг хэвшүүлэх зорилго тавин хамгийн эхний сорилоор агаарын иогоор хичээллэж үзэхээр шийдсэн юм. Энэхүү сорил маань биелэлээ олж саяхан шинээр нээгдсэн Zayaz yoga-ын багш нарт шавиар орлоо. Үнэнийг хэлэхэд “газрын иогоор ч хичээллэж чаддагүй хүн яаж агаарт иог хийж чадах билээ” гэсэн айдас эхний хичээл дээрээ л 360 градус эргэж, агаарын иогт тэр дорхноо л дурлаж эхэлсэн шүү. Нэгэн хэвийн дасгал хөдөлгөөний уйтгартай төрлүүдийг халж, цоо шинийг туршиж үзэж цаг иржээ, ирж.
“Нас бол зүгээр л тоо” гэх үгийг бахархалтай нь аргагүй гадаад төрхөөрөө бидэнд батлан харуулдаг Холливиудын 50 гарч яваа жүжигчин бүсгүйчүүд болох Julia Roberts, Jennifer Lopez, Halle Berry, Sandra Bullock нарын арьс арчилгааны дэглэмийг нь сонжиж судалбал бүгдээрээ ретинол суурьтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг болохыг чи төвөггүй олж мэдэх боломжтой.