ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цэвэрлэсэн шиг цэвэрлэ: Нүүрээ илүү сайн цэвэрлэж сурахад чинь туслах 4 бяцхан зөвлөгөө

Гоо сайхан  | 2018 / 08 / 20

Агаарын бохирдол, орчны тоосжилт, биеэс ялгардаг хөлснөөс гадна бид гар утсаа нүүрэндээ хүргэж ярих үедээ, бохир гараараа нүүрэндээ санамсаргүйгээр хүрэх үедээ төсөөлснөөсөө ч олон төрлийн бактериудыг өдрийн туршид арьсан дээрээ цуглуулж байдаг.

Цэвэрлэсэн шиг цэвэрлэ: Нүүрээ илүү  сайн цэвэрлэж сурахад чинь туслах 4 бяцхан зөвлөгөө
Бохирдлын хэмжээ өндөртэй, эрс тэс уур амьсгалтай хотод амьдардаг бидний хувьд олон “урилгагүй” зочдоосоо салж, өнгөлөг, өө сэвгүй, эрүүл арьстай байхын тулд хэрэгжүүлэх ёстой хамгийн чухал дадал бол арьсаа дээд зэргээр цэвэрлэж, угааж сурах гэдэгтэй бүсгүй бүр санал нэгдэх байх, тийм үү? Хөөсрүүлээд, үрээд, зайлах гэсэн дараалалтай бидний мэддэг энгийн нүүр угаах аргаас илүү ахисан шатны мэдлэгийг Гоолингоо нь энэ нийтлэлээрээ хүргэж байна.
Ингээд хамгийн түрүүнд:
Илүү их цагийг угаалтуурынхаа өмнө өнгөрүүл
Өдрийн туршид амсхийх ч завгүй байсаар бид арай гэж унтлагын цагтайгаа золгох үедээ л нүүрээ цэвэрлэх тухайгаа санадаг шүү дээ. Тэр үедээ гялсхан цэвэрлэгч хөөсөөрөө нүүрээ угааж, усанд нүүрээ булхаад л өнгөрчих нь олонтаа. Гэхдээ тэрхүү цэвэрлэгээний дараа арьсны маань бохирдлууд бүрэн цэвэрлэгдэж чаддаг эсэх нь тун ч эргэлзээтэй. Тийм ч учраас одооноос эхлээд өсвөр насны охины хэнэггүй арьс арчилгааны арга барилаасаа салж, угааалтуурынхаа өмнө өглөө, оройдоо арай их цагийг өнгөрүүлэн, өөртөө арчаатай насанд хүрсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил нүүрээ сайтар гэгч нь массажлан угаахад суралцаарай. Цэвэрлэгээний үед массаж хийх ямар чухал гээч? Хувцасны хир буртгийг хүртэл үрж угаавал өнгө орж сайн арилдаг шиг, нүүрээ угаахдаа цэвэрлэгчээрээ яг л тос шиг массаж хийж байвал арьсан дээрх бохирдлууд чинь зүгээр нэг усаар булхаж угааснаас хамаагүй сайн цэвэрлэгдэх болно. Арьс арчилгааны мэргэжилтнүүд хүртэл цэвэрлэгч хөөс болон чийгшүүлэх тосыг масссажлаж нүүрэндээ түрхэж хэрэглэх нь бүтээгдэхүүний үр дүнг илүү ихээр нэмэгдүүлдэг тухай бидэнд аминчлан захидаг шүү дээ. Нүүрээ угаах явцдаа нүдний ойр орчмын нимгэхэн арьсанд цэгэн массаж хийх нь нүдний доор уутанцар цэлхгэр үүсэхээс сэргийлдэг бөгөөд түүгээр ч барахгүй массаж нь нүүрний булчинг идэвхитэй ажиллуулан цусны эргэлтийг сайжруулан, тунгалагийн системийг чинь өдөөж өгдөг тул хялгасан үрчлээ үүсэхээс хүртэл урьдчилан сэргийлэх ид шидтэй.
Энэхүү бичлэгнээс чи “ Peach and Lily” сайтын үүсгэн байгуулагч Alicia Yoon-ийн өдөр тутамдаа хийдэг нүүрний арьс чангалах, хөгшрөлтөөс сэргийлэх массажийг сурж аваад өнөө орой нүүрээ угаах үедээ туршаад нэг үзээрэй. Үр дүн нь чиний төсөөлснөөс ч илүү байх болно гэдгийг амлаж байна.


Найрлагыг сайтар гэгч нь унш

Олон олон нүүр угаагч хөөс болон саван шампунийн найрлаганд ордог Содиум Лаурил Сулфат буюу SLS гэхэд л машины хөдөлгүүр цэвэрлэгч, шал цэвэрлэгчийн найрлаганд ч мөн ордог гэдэгийг чи мэдэх үү? SLS нь төрөл бүрийн угаагчийг илүү их хөөсрөхөд нь тусалж бидэнд арьсыг маань бүрэн цэвэрлэглэгдсэн мэт мэдрэмжийг өгдөг хэдий ч тун хүчтэй химийн бодис учраас удаан хугацааны турш хэрэглэх үед арьсны өнгөн давхаргыг гэмтээн цочроож, арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Мөн parahydroxybenzoic acid буюу бидний нэрлэж заншснаар парабен нь байгалийн эстрогений үйлчилгээг хиймлээр үзүүлж, эсроген хүлээн авагч эсүүдийг “хуурч” бөглөснөөр биеийн үндсэн гормоны үйлдвэржилтэнд сөрөг нөлөө үзүүлдэг тул удаан хугацаанд хэрэглэвэл хорт хавдар ч үүсгэх магадлалтай. Мөн хэтэрхий өндөр “ph” -тэй нүүр угаагч нь арьсны төрөлхийн чийгийг ховх сорж авдаг тул арьсны тэнцвэрт байдлыг алдагдуулах, арьсыг эмзэгшүүлэх гээд олон сөрөг талтай байдаг . Тийм ч учраас бүтээгдэхүүн худалдан авахаасаа өмнө орц найрлагатай нь тухтай гэгч нь танилцан, эргэлзээтэй найрлагуудыг интернетээс дэлгэрэнгүй хайж судлах суралцах нь тун чухал шүү.
Усны температур тун чухал
Итгэнэ үү байна уу, өөрөө л мэд. Нүүр угаах усны температур нь чиний арьсанд шууд нөлөө үзүүлж байдаг. Хэт халуун (37 градусаас дээш) усаар нүүрээ угаах нь арьсан дээрх элдэв үрэвсэл улайлтын гол шалтгаан болдог. Үнэхээр цэв хүйтэн усаар нүүрээ угаахаас халшраад байвал зэлгээн усаар нүүрнийхээ хөөсийг зайлж, хүйтэн булаан усаар араас нь хэд хэд нүүрээ булхаж хэвшээрэй. Энэ арга нь нүүрний хаванг хөөж, цусны эргэлтийг сайжруулан арьсны эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж өгдөг давуу талтай. Мөн монголын нөхцөлд крантаар гоожиж байгаа усны хатуулгын хэмжээ өндөр байдаг тул аль болох цэвэршүүлсэн, буцалгасан усаар нүүрээ угаахыг хичээх хэрэгтэй шүү.
Гарын алчуураар нүүрээ бүү арч
Айл бүрийн ариун цэврийн өрөөнд өлгөөтэй байдаг “гар нүүрийн” тодотголтой алчуураар одооноос эхлээд зөвхөн гараа л арчиж байгаарай. Хэрэглэх бүрдээ угаадаг, зөвхөн чи л ганцаараа тэр алчуурыг хэрэглэдэг байсан ч хамаагүй чийгтэй хэвээрээ олон цагийн туршид байдаг тэр алчууранд маш их хэмжээний аюултай бактериуд цугларсан байдаг. Нүүрээ сайтар гэгч нь угааж арайхийж салсан өнөөх бактериуд чинь чиний арьстай дахин учрах таатай завшааныг гар нүүрийн алчуур чамд олгодог юм. Мөн ямар ч чийггүй болсон арьс дараагийн шатны бүтээгдэхүүнүүд болох тонер, серум, эссенсийг хүлээж авахдаа тун тааруу байдаг тул чийгтээ нүүрээ алчуураар хуурай болтол нь арчихаас зайлсхийж, аль болох бага зэргийн чийгтэй арьсан дээрээ эдгээр бүтээгдэхүүнээ түрхэх хэрэгтэй. Хэрвээ арьсаа хатах хүртэл нь хүлээх хэцүү санагдаад байвал доорхи бичлэгэн дээр гарч байгаатай адилаар нүүрээ угаасныхаа дараа аяархан арьсаа товшиж өгвөл алчуур хэрэглэх шаардлагагүйгээр арьс чинь тун ч хурдан хатах болно шүү.

Гоолингоо Шопын зүгээс бүсгүйчүүддээ нүүр угаагч, цэвэрлэгч дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(462)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com