ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний заавал эргэцүүлж бодох ёстой 5 зүйл

Чөлөөт цаг  | 2018 / 07 / 05

Бид юуны талаар их, юуны талаар бага бодох ёстой вэ? Өглөө сэрээд цахим хуудсуудаа гүйлгэн харж бусдын амьдралд юу тохиолдсон тухай үзэж харж, сайн саар тэдгээр зүйлсийн талаар бодож цагаа үрэх нь чамд ашигтай юу? Эсвэл өөрийнхөө амьдрал руу өнгийн нэг хараад “амьдрал” хэмээх их замын хаахна алхаж яваагаа эргэцүүлэн бодож, өнөө маргааш тэрний цаадах өдрүүдэд чи хэрхвэл сэтгэл хангалуун, жаргалтай амьдрах талаар бодох нь илүү дээр үү? Яг одоо үзэг цаас аваад эргэцүүллээ буулгаарай.

Чиний заавал эргэцүүлж бодох ёстой 5 зүйл

Амьдралаа маш ихээр хайрлахад хүргэдэг шалтгаан чинь юу вэ?
Амьдралаа цаг минут, өдөр бүрээр хайрлахад хүргэдэг шалтгаанаа жагсааж бич. Өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн ижий аавдаа юу, чамайг яаж ч алдаж яаж ч муухай ааш гаргаж байсан чамайг хайрласаар л байдаг гэр бүлийнхэндээ юу, алдаа оноог чинь дэнсэлж жаргахад чинь ч, зовоход чинь ч хамт л байсаар байдаг найзыгаа юу, сайн саар аль ч үед чинь эрхэмлэн хайрладаг эр нөхөртөө юу? Хэн чиний амьдралд хамгийн чухал, хамгийн сайхан бүхний үрийг тарьж байна тэр бүх хүний нэрийг жагсаагаад учир шалтгааныг нь бичээрэй. Бас дуртай ном, ахин дахин ухрааж үзэх дуртай кино, хамаг стрессийг чинь тайлж чамайг дуртай зүйлээ л хийхэд хүргэдэг спорт, бүр сэтгэлээ уудлан бичих дуртай тэмдэглэлийн дэвтэр чинь ч байж болно. Эдгээр зүйлс чинь чамайг амьдралдаа хичнээн хайртайг, хайрлах зүйлс хичнээн олонтойг батлах болно.

Чиний хамгийн том, хамгийн чухал амжилт чинь юу байсан бэ?
Өөрөөрөө бахархах мэдрэмж амьдралаас авах таашаалыг нэмж байдаг. Тиймээс өөрийгөө үнэ цэнтэй нэгэн гэдгийг өөртөө батлах зүйлсийн тухай бод. Амжилт бүхэн хэзээ ч авсан шагнал, зүүсэн медалиар хэмжигддэгүй. Өдөр тутмын жижиг зүйлс ч чиний амжилтыг тодорхойлдог нь сайхан. 100 хоног хичээсээр өглөө эрт босох дадалтай болж чадсан уу, бүтэн жилийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу зарцуулж гадаадад магистр хамгаалах эрхээ авсан уу, үр хүүхдээ л зөв хүн болгон хүмүүжүүлнэ гээд үлгэр дуурайлал болж яваа юу, хүмүүсийн амьдралд сайхан сэтгэл, инээмсэглэлээрээ бусдад аз жаргал бэлэглэсээр явна уу? Чиний зөв гэж бодон хийж байгаа бүхэн чинь чиний амжилт учраас утга учиртай амьдрах шалтгаан үргэлж л олдсоор байх болно. Тиймээс жижиг том гэж гололгүй амжилт гэж үнэлэх бүхнээ бичээд, өөртөө өөрийгөө өдөр бүр амжилттай амьдардаг гэдгээ харуулаарай.

Хэрвээ чи юунаас ч айдаггүйсэн бол юу хийх вэ?
Энэ асуултыг би технологийн салбараас төрсөн анхны эмэгтэй, Фэйсбүүкийн үйл ажиллагаа хариусан захирал Шейрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номоос уншиж байсан юм. Миний амьдралд нөлөө үзүүлсэн асуулт. Хэрвээ би юунаас ч айдаггүйсэн бол юу хийх байсан бэ? Өөрөөсөө асуугаад үз дээ. Чи юунаас ч айдаггүй байсан бол дэлхийгээр аялах байсан уу, сайн дурын байгууллагыг толгойлон ажиллаж эх орондоо хэрэгтэй үйлс хийх байсан уу, мөрөөдлийнхөө хувцасны брендийг гаргаж шинэ бизнесийн гараагаа эхлэх байсан уу, эсвэл ном бичих байсан уу? Бид хэн нэгэн шүүмжилнэ гэхээс, алдах вий гэхээс, бусдад муу хэлэгдэхвий гэхээс, би чадахгүй байхвий дээ гэх бодлуудаасаа л болж хийхийг хүссэн зүйлээ хийхээс хойш суудаг. Энэ асуултыг нухацтайгаар өөрөөсөө асуу. Хариултыг нь олсон бол тэр л зүйлийнхээ төлөө зоригтой үйлдэл хий. Ганцхан асуултанд ч амьдралыг чинь өөрчлөх хүч бий шүү.

Намайг хамгийн ихээр гайхшруулдаг хүн бол?
Энэ асуултанд хэн ч юу ч гэж хариулж магадгүй. Би хувьдаа бүхий л сайн сайхан зүйлсийг үрслүүлж, хайраар дүүрэн байлгадаг ээжийгээ, амьдралын ямар ч нугачаанд шантарч үзээгүй биднийгээ гэсээр л яваа аавыгаа энэ дэлхийд намайг гайхшруулдаг хүн гэж хэлнэ. Тэд минь намайг алхам тутамдаа гайхшруулдаг учраас үргэлж үлгэр дуурайлал авдаг. Мэдээж чиний хариулт ондоо байж болно л доо. Амжилттай бизнесээ удирдан яваа залуу бүсгүйгээс, эрч хүч нь хэзээ ч дундардаггүй найзаасаа, олон хүүхэд төрүүлээд тэднийгээ хайр дүүрэн өсгөж яваа ээж хүнээс, хэлсэн бүхэндээ хүрч төлөвлөсөн бүхнээ биелүүлдэг үлгэр дуурайлал болдог ажлын хамтрагчаасаа гээд хэний ч ямар ч үг үйлдэл, үйл хөдлөл чамайг гайхшруулдаг байж мэднэ. Хамгийн гол нь чи тэднээс сайн сайхныг олж хардаг, зөв үлгэр дуурайл авдаг, урам зоригоор цэнэглэгддэг, алдаанаас нь суралцдаг, үг бүрээс нь чухал зүйлс ойлгодог гээд чиний амьдралд нөлөө үзүүлж, гайхшруулдаг тийм нэгэн байх хэрэгтэй. Учир нь чи өөрөө өөрөөсөө урам зориг авдаг байхаас гадна чамд амьдрах эрч хүчийг үргэлж өгдөг хүмүүс байж л урам зоригоо хадгалсаар байх болно.

Өөрийгөө 90-ээд настай буурай болжээ гэж төсөөл. Салхи нүүрийг чинь зөөлөн илбэж, сэтгэл чинь амгалан тайван аз жаргалтай байна. Яг энэ үед чи ямар зүйлсийн талаар бодохыг хүсэх вэ? Амьдралынхаа турш олж авсан болон олсон бүх зүйлээ эргэж хар. Хамгийн чухал нь юу байх бол?
Өндөр настай буурай болсон хойноо насаараа хуримтлуулсан эд хөрөнгө, олон өрөөтэй хаус, дээд зэрэглэлийн машинаа хараад сэтгэл нь дүүрэх хүн тун цөөхөн. Харин үл баригдах хэрнээ үнэлж баршгүй тэдгээр зүйлсийн талаар л илүү их эргэцүүлэх болно. Энэ насанд хүрээд чи юутай болсон байхыг, юунд хүрсэн байхаа, юуны төлөө амьдарсаар ирсэн байхаа эргэцүүлэн бод. Тэгээд ирээдүйд бодож болох үйлсээ яг одооноос хийж эхэл. Миний нэг танил “үр хүүхдээ хараад жаргалтай болдог тийм л буурай болно доо” гэсэн удаа бий. Ирээдүйгээ ямар байлгах нь чиний одоод гаргасан шийдвэр, үйл хөдлөлөөс үргэлж хамааралтай гэдгийг сана. Өндөр насласныхаа дараа “ингэж л амьдрах байсан даа, би уг нь ийм л зүйл мөрөөддөг байсан шүү дээ” гэж халаглан харуусахыг хүсэх хүн бий гэж үү?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(815)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com