ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эмзэг хуурай арьс арчилгаанд заавал анхаарах 10 зүйл

Гоо сайхан  | 2018 / 07 / 03

Хуурай хирнээ эмзэгшсэн арьсыг арчлахад маш хэцүү байдаг. Буруу арчилгаа, тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа эмзэгшүүлэн, улайх, загатнах зэрэг асуудалтай тулгардаг билээ. Гоо сайхны эмнэлэг, салонд очиж арьсаа эмчлүүлж болох ч хуурай эмзэг арьсыг байнга чийгшилтэй байлган, таталдсан, улайсан, хорссон мэдрэмжээс салахын тулд өдөр тутмын арьс арчилгаагаа тогтмол, зөв дарааллаар хийх нь маш чухал юм. Чиний арьс хэрвээ хуурай бол эмзэгшихээс нь өмнө, эмзэгшсэн бол доорх зөвлөгөөний дагуу арьсаа арчлаарай.

Эмзэг хуурай арьс арчилгаанд заавал анхаарах 10 зүйл

Эмзэг хуурай арьс гэж ямар арьсыг хэлэх вэ?
Хуурай арьс эмзэгших тохиолдол маш их байдаг бөгөөд шалтгаан нь арьсанд чийг дутагдаснаас л үүдэлтэй. Өөрөөр хэлбэл төрөлхийн хуурай арьсаа хангалттай арчилж чийгшүүлж чадаагүй эсвэл буруу арчилсных гэсэн үг. Мөн тослог, хэвийн, холимог төрлийн арьс ч арчилгаа дутагдсанаас эмзэгшиж болно. Тиймээс ямар ч төрлийн арьсанд сайн арчилгаа маш чухал юм.

Бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн цаг агаарын өөрчлөлтөд хариу урвал үзүүлж байдаг. Нэг ёсондоо улирал бүрд тохируулж бүтээгдэхүүнээ сонгох нь чухал юм. Өвөл намрын улиралд хамгаалалт өндөртэйг, хавар зуны улиралд чийгшүүлэгч өндөртэй бүтээгдэхүүн гэх мэтчилэн улирал байгаль цаг уурын онцлогт тааруулан зөв бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэх нь зөв юм. Ингэснээр арьсны харшил, үрэвсэл үүсэх магадлал ч маш бага хувьтай байдаг. Арьсаа нэгэнт муухай болчихлоо гээд хурдан үр дүн үзэхийн тулд мэс засал, лазер зэрэг эмчилгээг сонгосноос тууштай арьс арчилгаагаа хийх нь хэд дахин үр дүнтэй бас эрүүл сонголт юм.

Хуурай эмзэг арьсыг хэрхэн цэвэрлэх вэ?
-Өдрийн төгсгөлд бидний арьсан дээр бактери, үхэжсэн арьс, нүхэнд бөглөрсөн тослог гээд бохирдлууд маш ихээр хуримтлагдсан байдаг. Арьсаа эрүүл толигор байлгаж, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ үр дүнг үзэхийн тулд бид эхлээд арьсаа цэвэрхэн байлгах нь чухал юм. Ямар ч төрлийн арьсанд цэвэрлэгээ маш чухал.
-Нүүрээ гүн цэвэрлэх хамгийн тохиромжтой цаг бол орой юм. Цэвэрлэгээг хийхдээ арьсны нүх сүвэнд бөглөрсөн бохирдлыг гаргаж, гүн цэвэрлэх нь чухал байдаг. Хуурай эмзэг арьсыг, өдөрт нэг удаа, орой унтахын өмнө цэвэрлэх нь тохиромжтой байдаг.
-Хуурай арьсыг гелэн, тосон цэвэрлэгчээр цэвэрлэхэд тохиромжтой. Найрлагандаа хүчтэй бодис агуулсан, саван, хөөсөн цэвэрлэгчид нь арьсыг улам их хуурайшуулдаг. Зарим хөөсөн цэвэрлэгч арьсны унаган өөрийнх нь тослогийг алдагдуулах сул талтай байдаг шүү.
-Хэрвээ чи өөрт тохирсон зөв цэвэрлэгчээ сонгож чадвал арьс чинь зөөлөн, хуурайшилтгүй байх боломжтой. Хэрвээ угаасны дараа арьс чинь таталдаж байвал цэвэрлэгчээ солихыг зөвлөе.
-Түүнчлэн найрлагадаа алкоголь, хурц үнэр, антибиотик, парабен, спирт, триклоза зэрэг бодисуудыг агуулсан бол сонгохоос татгалзах хэрэгтэй. Учир нь энэ төрлийн найрлагатай цэвэрлэгч арьсыг улам хуурайшуулж, цочроон эмзэгшүүлдэг.
-Арьсаа бүлээн усаар угааж байх нь зөв юм, халуун ус бол хэзээ ч болохгүй. Чийг бол хуурай арьсны сайн найз юм шүү дээ. Тиймээс шүршүүрт орохдоо ч хаалгаа хааж, бүлээн ус гоожуулан усанд ороход тохиромжтой байдаг. Мөн хатуу скраб, үрэгч, угаагч хэрэглэхээс зайлсхийгээрэй.
-Шүршүүрт орсныхоо дараа хуурай алчуураар биеэ үрж арчих биш чийгтэй зөөлөн алчуураар арчих нь арьсны чийгшил алдагдахаас сэргийлдэг. -Өглөө сэрээд арьсаа усанд булхуулж угаагаарай. Хуурай арьстай бол цэвэрлэгч ашиглах шаардлагагүй.

Хуурай арьстай хүмүүс чийгшүүлэгчийг хэрхэн сонгох вэ?
-Ус нь дотроос арьсны эсийг чийгшүүлж байдаг ч гаднаасаа ч мөн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал юм. Өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэглэх чийгшүүлэгчээ зөв сонгох нь маш чухал. -Хуурай арьсанд ихэвчлэн гелэн бүтэцтэй чийгшүүлэгч тохирдог.
-Нүүрээ цэвэрлэж угаасны дараа 3 минутын дотор чийгшүүлэгчээ түрхэж байгаарай. Энэ үед арьсны нүх сүв онгойж бүтээгдэхүүн хүлээн авахад бэлэн болсон байдаг. Мөн өглөө усаар угаасныхаа дараа ч мөн адил чийгшүүлэгчийг хэрэглэнэ.
-Бүтээгдэхүүн сонгохдоо бугуйн дотор талын арьсанд түрхэж үзэн 24-48 цаг хүлээх хэрэгтэй бөгөөд энэ үед ямар нэгэн харшил, тууралт үүсэж байгаа эсэхийг анзаарч үзэх хэрэгтэй юм.
-Shea butter, coconut oil найрлагатай тос нь арьсыг зөөлрүүлж чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг.
-Үрчлээнээс сэргийлэх арьсыг чийгшүүлэхэд коллаген болон гиалуроны хүчилтэй бүтээгдэхүүн тохиромжтой байдаг.
-Mud шавартай нүүрний маскыг долоо хоногт 1 удаа хэрэглэх нь арьсны шим тэжээлийг нэмж, зөөлөн толигор болно.
Арьсаа дотроос нь чийгшүүлэхийн тулд өдөр бүр их хэмжээний ус уух хэрэгтэй.

Хуурай эмзэг арьстай бол юуг анхаарах вэ?
-Нарнаас хамгаалах тосыг өдөр тутамдаа маш сайн түрхэх хэрэгтэй. SPF15 ба SPF30 -тай тоснууд нь эмзэг, хуурай арьсанд илүү тохиромжтой байдаг.
-Агааржуулагч ажиллаж байгаа эсвэл хэт халуун өрөөнөөс зайлсхийгээрэй. Ийм орчинд байгаа бол чийгшүүлэгчийг дахин хэрэглэх, ус сайн уух зэргээр чийгээ нөхөхөд анхаараарай.
-Арьсандаа хүрэхгүй байх. Гараар дамжин нүүрний арьсанд нян, бактери, мөөгөнцөр үржиж арьсны үрэвсэл үүсэх өндөр магадлалтай тул нүүрний арьсандаа аль болох хүрэхгүй байхыг хичээгээрэй. Мөн нүүр будалт хийхийн өмнө гараа угааж, цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Эмзэг хуурай арьс арчилгааны дараалал:

Өглөө:

Алхам 1: Өглөө босоод хүйтэн бүлээн усаар нүүрээ булхаж угаана. Энэ нь арьсыг сэргэхэд тусалдаг.
Алхам 2: Үүний дараа байгалийн гаралтай чийгшүүлэгч тоник түрхэнэ.
Алхам 3: Чийгшүүлэгч түрхэнэ. Арьсны бүх хэсэгт жигд түрхээрэй. Чийгшүүлэгч түрхэхийн өмнө эссенс, серум хэрэглэж болно. Гэхдээ хэтэрхий хурц найрлагатай бус байгалийн гаралтай, чийгшүүлэх үйлчилгээтэй байвал сайн.
Алхам 4: Нарнаас хамгаалах тосоо мартаж болохгүй шүү. Энэ бол бидний арьсны гол хамгаалалт юм.
Алхам 6: Крем түрхэхдээ ч мөн чийгшүүлэгчтэй эсэхийг нь харж сонгож байгаарай.

Өдөр:
Алхам 1: Өдрийн цайны дараа будгаа сэргээхдээ чийгшүүлэгч мистийг хэрэглээрэй.
Алхам 2: Уруулаа чийгшүүлэхээ битгий мартаарай. Өглөө будаж гарсан уруул өдөр гэхэд будаг нь арилчихдаг болохоор чийгшүүлэгч бальзам түрхэж хэвшээрэй.
Алхам 3: Мөн усыг тогтмол уугаарай. Энэ нь дотроосоо чийгшилтэй байхад тусална.
Алхам 4: Өдрийн хоолондоо витаминаар баялаг хүнсийг сонгоорой. Арьсанд маань тун сайн нөлөөг үзүүлэх болно шүү.
Алхам 5: Ажлаа тараад гэр лүүгээ явах үедээ арьсаа ахин нэг чийгшүүлж, мистээ цацаарай.

Орой:
Алхам 1: Арьс арчилгааг дарааллын дагуу хийнэ. Цэвэрлэх, чийгшүүлэх, тэжээл өгөх, хамгаалах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэнэ.
Алхам 2: 7 хоногт дор хаяж 2-3 удаа чийгшүүлэх маск тавихаа битгий мартаарай.
Алхам 3: Өөрийн 7-8 цаг унтаж байгаа эсэхийг хянаарай. Сайн амрах юм бол арьс маань ч бас сайхан байх болно шүү.

Чиний хамгийн эхний зорилго бол арьсныхаа эмзэгшлийг бууруулж, тайвшруулах юм. Үүний тулд арьсаа зөөлөн чийгшүүлж, дотроосоо ч мөн ус сайтар ууж гүнээс нь арьсаа тэтгэх зөөлөн арчилгааг хийх хэрэгтэй. Арьсныхаа эмзэгшлийг бууруулсны дараа үрчлээ, батга, сэвх нөсөө гэх мэт асуудлууд байгаа бол түүндээ анхаарч эхлээрэй. Арьсаа хангалттай хэмжээнд чийгшүүлэлгүйгээр эдгээр асуудлуудын эсрэг хүчтэй найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэвэл арьс чинь улам эмзэгшиж, арчилгаа авахааргүй хэмжээнд ч хүрч мэднэ гэдгийг анхаараарай.

Харин энэ төрлийн арьсанд тохирох зеөөлөн арчилгаат бүтээгдэхүүнийг санал болгоё:

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(892)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: degi.   2018-07-07
Bi emzeg aristai l daa, davhar medeelel bolgoh uudnees coconut oil mask, massage hiigeed tseverlehgui orhivol minii arisnii nuhiig boglood ogloo ne yum tuurchihdag. Tgd oor medeelel unshih ued coconut tos arisand shingeh tuvshinuuruu dund zereg, ene ne zarim hunii harinii nuhiig bogoloh tal bdag yum bnalee. Emzeg aristai hunii huvid busaddaa zovlohod ymar neg himiin uner, hadgalagch bodis ih oroogui ( zarim hadgalagchuud zarim ued busad elementteigee synergy uusgej sain uilchildeg tal bii) buteegdehuun zuger, yalanguya huuhdiin arisand zoriulj gargasan buteegdehuunuud bol yg taardag.

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com