ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Завгүй бүсгүйчүүлийн “амийг аврах” 3 минутын оройн арьс арчилгаа

Гоо сайхан  | 2018 / 07 / 02

Хоолоо ч идэх завгүй өнгөрдөг өдрүүд бидэнд олон бий. Гэвч өдөржин гадны нөлөөнд автаж, бохирдсон арьсаа орой унтахын өмнө заавал цэвэрлэж, арчилж сурна гэдэг бидний арьс гоо сайхныхаа төлөө хийж байгаа хамгийн, бүр хамгийн чухал хөрөнгө оруулалт. Хэрхэн энэ хоёрыг ухаалгаар хослуулах вэ?

Завгүй бүсгүйчүүлийн “амийг аврах”  3 минутын оройн арьс арчилгаа

Ингээд завгүй бүсгүйчүүл арьс арчилгаандаа хэрэглэвэл тохирох арга техник болоод бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Алхам 1 – Будгаа гялс арилгая (30 секунд)
Гэртээ хэдэн цагт ч орж ирсэн бай хувцсаа солингоо нүүрнийхээ будгийг арилгаж хэвшээрэй. Будгаа арилгах цагийг түргэвчилхийн тулд зориулалтын будаг арилгагч нойтон сальфетка аваарай. Энэ бол хамгийн хурдан арга бөгөөд толинд харах бараг шаардлагагүйгээр будгаа арилгах бололцоог чамд олгоно. Эхлээд нүд уруулынхаа будгийг зөөлөн дарж арчаад дараа нь нүүрнийхээ кремийг арилгангаа чих, хүзүүгээ ч мөн арчаарай.

Алхам 2 – Цэвэрлэх (1 минут)
Цэвэрлэгээ, арчилгааны хэсэг эхлэхээс өмнө арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ угаалгын өрөөндөө хадгалахыг санал болгож байна. Энэ нь маш хурдан ашиглахад чинь туслах юм. За ингээд будгаа арилгачихсан бол угаалгын өрөөндөө орж хөөсөн цэвэрлэгчнээс багахан авч хөөсрүүлээд арьсаа цэвэрлээрэй. Хөөсрүүлэгч сетка хэрэглэвэл бүтээгдэхүүн хурдан, сайн хөөсөрнө. Тэрхүү хөөсөөрөө 40 сек -1 минут орчим арьсаа цэвэрлэнэ. Хамрын хоёр угалз, үзүүр, уруулын зах, болон чихний урд, ард талаа мартав аа. Мөн хүзүүгээ цэвэрлэчихвэл бүр ч сайн. Тос болон бусад төрлийн нүүр цэвэрлэгчийг бодвол хөөс ашиглахад хялбар мөн яарсан үед хэрэглэхэд тохиромжтой байдаг.

Алхам 3 – Тоникоо дэргэдээ байлга (1 минут)
Нүүр цэвэрлэчихээд алчуураар бус хөвөнгөөр арчаарай. Хэрвээ арьс чинь хуурай бол усыг нь арчиж авалгүй арьсандаа аль болох шингээж, өөрөөр нь хатаагаарай. Ингээд тоникоо хөвөнд шингээгээд нүүрээ арчаарай. Ахиж багаханыг алган дээрээ аваад арьсандаа шингээж өгөөрэй. Хамгийн гол нь сайтар шингээж, арьсандаа товшиж өгөх хэрэгтэй шүү. Тоникний найрлага нь арьсан дах хүчил шүлт (pH)-ийг тэнцвэржүүлж байдаг учраас хэзээ ч алгасаж болохгүй алхам чинь юм шүү.

Алхам 4 – Шөнийн маск (30 секунд)
Шөнийн маскийн давуу тал нь тавьчихаад л унтчихаж болдог юм. Өөрөөр хэлбэл маскаа хэдэн минут хүлээж, арилгах шаардлагагүй гэсэн үг. Харин өглөө босоод бүлээн усаар зайлахад л хангалттай. Ингээд л 3-хан минутанд арьс арчилгаа чинь болчихлоо.

Гэхдээ яг энэ маягаар өдөр бүр хэрэглэх нь тохиромжгүй. Өөрөөр хэлбэл шөнийн маскыг 7 хоногт 2-3 удаа л хэрэглэх заалттай байдаг. Нөгөө талаас арьсаа үргэлж хойш тавиад яваад байх нь өөрөө буруу гэдгийг санаарай. Бид чинь өөрөө өөртөө цаг гаргаж, санаа тавьж, сайхан бүхнийг зориулж байж аз жаргалтай болдог бүсгүй хүмүүс шүү дээ. Сэтгэл, цаг гээд зориулж байгаа бүх зүйл чинь багадвал арьс чинь ч “гомдох” болно. Тиймээс үлдсэн өдрүүддээ аль болох өөртөө цаг гаргаж доорх дарааллын дагуу арчилж дадаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(920)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com