- Нүүр будалт чиний хувьд урам зориг, бүх мөрөөдөл, хүсэл сонирхол, амьдралыг чинь утга учиртай болгодог тийм гайхамшиг бол;
- Нүүр будалт чиний хувьд сонирхолтой, гоё, баялаг ертөнц шиг санагддаг, өөрөө нэг хэсэг нь болохыг хүсдэг бол анхаарлаа нааш нь хандуулаарай.
“Goolingoo.shop” косметикийн онлайн их дэлгүүрийн зохион байгуулж буй нүүр будалтын 50 өдрийн хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн явцад өдөр бүр нүүр будалтын сонирхолтой даалгавруудыг биелүүлэх уралдаан явагдаж 2 ялагчид гоо сайхны чиглэлээр Тайвань улсад суралцах 100% тэтгэлгийн эрхийг “Тайваньд сурах 50" - Гоолингоогийн тэтгэлэгт хөтөлбөр” -өөс бэлэглэх болно. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг бид ЮАНЬ БОЛОВСРОЛЫН ТӨВ - тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тус төвийн зүгээс гоо сайхны шинжлэх ухааны мэргэжил, биеийн тамир, эрүүл мэндийн зөвлөх дасгалжуулагч, мөн бусад олон мэргэжлээр сургалтын тэтгэлгийг санал болгодог. Англи болон Хятад хэлний мэдлэггүй байсан ч тэдний Тайвань багштай эрчимжүүлсэн сургалт, хөтөлбөрт хамрагдан тэтгэлэгтэй суралцах боломж байдаг шүү.
Тэгэхээр хэрвээ чиний мөрөөдөл, хобби “гоо сайхан” бол түүнийгээ мэргэжлээ болгож, насан туршдаа дуртай зүйлээ хийж амьдрах боломж үүгээр нээгдэх болно.
“Beauty science-Life Technology” чиглэлээр Чиенкүо их сургуульд бакалавр болон магистрт сурах явцдаа арьс болон биеийн гоо сайхны лабораторид тогтмол дадлага хийж онолоор үзсэн мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэн, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Мөн:Гоо сайхны шинжлэх ухаан, технологийн их тэнхимийн судлах хичээлийн нэрс: Үс арчилгаа ба онол, Компьютерийн програмууд, Гоо сайхны үндсэн химийн бодис, Хэрэглээний өнгөт онол, Аюулгүй байдал, Эрүүл ахуй, Арьсны физиологи, Мэргэжлийн үс засалт ба практик, Гоёмсог дүр төрх, Гоо сайхан урлаг, Гоо сайханы үйлчилгээ Арьс арчилгааны тоног төхөөрөмжтэй харилцах нь, Хумсны 3D дизайн, Гар ба хөлийн сувилал, Гоо сайхны загварчлалын дизайны зураглалын ур чадвар, аксессуар дизайн, Гоо сайхны эм, Гоо сайхны микробиологи зэрэг гоо сайхантай холбоотой бүрэн мэдлэг олгох хичээлүүд орно.
Тус сургуулийн гоо сайхны лабороториуд:Хөтөлбөр маань эхэлчихсэн байгаа хэдий ч өнөөдрөөс ч эхлэн оролцох боломжтой. Энэхүү 50 өдрийн уралдаанд маань нүүр будалт хийдэг, нүүр будалт сонирхдог, тухайн өдрийн даалгаврыг биелүүлж чадна гэх хэний ч өмнө нээлттэй. “ЭНЭ” группт орж уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уралдаандаа оролцоорой.
“"Wake up and Make up" 50 days ("Сэрье, Сэргээе" 50 өдөр)” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: “www.goolingoo.mn” ,“ www.goolingoo.shop”Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 19308 | | | |
Өмнөх мэдээлэл Гоолингоо яагаад Тайванийг сонгосон бэ? |
Дараах мэдээлэл #ГоолингоотойХамтДэлхийгээр - Аз жаргалыг өөрийн гараар бүтээж байж амттай болдог |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.