ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьсандаа бүрэн арчилгаа үзүүл: Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ?

Гоо сайхан  | 2018 / 06 / 12

Биеийн арьс арчилгаа маш, маш бүр маш чухал. Гэвч бид сэрүүн хуурай цаг уураас шалтгаалан биеийн арьсаа ил гаргах нь бага учраас анхаарал тавьж арчлах нь бага байдаг. Гэтэл эмэгтэй хүний өөртөө хэр арчаатай нь арьсаар дүгнэгддэг шүү дээ. Хуурайшиж, холцруутсан батгатай арьстай байхыг хүсдэггүй хэрнээ л хангалттай анхаарал, арчилгааг биеийн арьсандаа чиглүүлэх нь бага. Арчлах ухаанаа л олдоггүй болохоос бид чинь нярайнх шиг арьстай шүү дээ. Багахан л цаг, сэтгэлээ зориулахад биеийн арьс арчилгаа, нүүрнийх шиг хэцүү биш. Ингээд цэвэрлэгээ юун түрүүнд чухал учраас гуужуулалтаас эхэлье:

Арьсандаа бүрэн арчилгаа үзүүл: Биеийн арьсаа хэрхэн гуужуулах вэ?

Гуужуулалт гэж юу вэ?
Гуужуулалт нь арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэх, арьсны давхрагыг сэргээх зориулалттай арьс арчилгааны төрөл юм. Гуужуулалтыг 2 төрлийн аргаар хийдэг. Нэг химийн(chemical), нөгөө нь физикийн (physical) арга юм. Физикийн буюу гар аргаар гуужуулаххэд хэдэн сонголт бий. Үүний тулд нь чамд порлон, зөөлөн алчуур, сойз зэрэг арьс арчилгааны хэрэгсэл хэрэгтэй. Эдгээрийн тусламжтай үхэжсэн эд эсийг унагаана. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэж дадсан арга юм. Харин нөгөөх буюу химийн арга нь гель болон химийн гуужуулагчийн тусламжтай арьсанд шингэсэн бичил биет, бактерийг гүнд нь хүртэл сайн цэвэрлэж, зөөлөн булбарай болгосноор үр дүнгээ өгдөг арга юм. Энэ төрлийн гуужуулагчийг сүүлийн үед хуурай, хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүл түлхүү хэрэглэж байна.

Химийн гуужуулагч(Chemical peeling) -ийн хувьд AHA, BHA гэсэн найрлагыг агуулдгаараа онцлогтой.AHAбуюу Alpha Hydroxy Acids нь төрөл бүрийн жимс, ургамлаас гаргаж авдаг, арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулагч үйлчилгээтэй хүчлийн төрөл юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүнд гликолийн хүчил, сүүн хүчил гэсэн хоёр төрлийн AHA-г түгээмэл ашигладаг. BHA буюу Beta Hydroxy Acids нь хар батга арилгах, нүх агшаах, арьсыг тайвшруулах зэрэг үйлчилгээтэй гуужуулагч бүлэг хүчил юм. BHA-үүд нь зөвхөн нүхийг цэвэрлэж, үхэжсэн арьс, илүүдэл тослогийг арилгадаг. Ширхэгтэй скраб хэрэглэж чаддаггүй эмзэг арьстай хүмүүс BHA-ээр гуужуулахад тохиромжтой байдаг.

Яагаад гуужуулах хэрэгтэй вэ?

Арьс өөрийгөө 21 хоног тутамд шинэчилж, гуужуулж байдаг. Тийм ч учраас давхарга бүрд нуугдах үхэжсэн эд эсийг чи үргэлж цэвэрлэж, сэргээж байх боломжтой гэсэн үг. Тиймдээ ч арьсаа гуужуулж байх нь арьсандаа шинэчлэлт хийх боломжийг өгч, илүү эрүүл, зөөлөн булбарай, өнгөлөг торгомсог болгож чадна. Арьс өнгөний эмч нарийн зөвлөснөөр гуужуулах нь арьсны өвчлөлийг багасгаж, биеийнэрүүл мэндийг дэмждэг гэсэн дүгнэлт бий. Үүнээс гадна гуужуулагчид агуулагдах коллаген нь арьсыг сэргээж, хөгшрөлтийг удаашруулдгаараа онцлогтой байдаг.

Тэгэхээр толгойноосоо хөл хүртлээ хэрхэн зөв гуужуулах вэ?

Олон төрлийн гуужуулах арга бий.Хамгийн гол нь тохирох зөв бүтээгдэхүүнийг, зөв хэрэглэх нь л чухал.Мөн өдөр бүр гуужуулж болохгүй! Зохих хэмжээ нь долоо хоногт 1-3 удаа байдаг. Хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол 7 хоногт 1, хуурай, холимог, хэвийн арьстай бол 1-2 удаа харин тослог арьстай бол 2-3 удаа гуужуулахад тохиромжтой. Зөвхөн нүүр ч биш биеийн арьсны талаар ч ярьж байгааг маань санаарай. За тэгэхээр биеийнхээ хэсэг бүрийг хэрхэн зөв гуужуулж сурах вэ?

Нүүрний арьсаа гуужуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг “ ЭНДЭЭС” уншаарай.
Биеийн арьсыг гуужуулах нь

Бие арьсаа гуужуулахын өмнө шүршүүрт орж, бие угаагчаар зөөлөн үрж угаана. Энэ нь арьсны бохирдлыг цэвэрлэж, мөн л гуужуулалтанд бэлтгэж өгөх энгийн хэрнээ чухал арга юм.Ингээд гуужуулагчаасаа бага зэргийг авч хүсвэл бие угаагч порлоноор эсвэл гараараахөлнөөсөө эхлэн хүзүү хүртлээ зөөлөн үрж угаана.Үүний тусламжтай үхэжсэн эд эсийг гадагшлуулан сэргээж өгнө.Уснаас гарсны дараа зөөлрүүлэгч, чийгшүүлэгч биеийн тосоор тосолж, эрүүл зөөлөн болсон арьсандаа тэжээл өгөөрэй.Хавар зуны улиралд хөнгөн, чийглэг тос түрхэх нь зөв. Харин өвөл, намарт тэжээл сайн өгөх, өтгөн биеийн тос хэрэглээрэй.

Тохой болон өвдөгний арьсыг гуужуулах нь

Тохой болон өвдөгний арьсныбүтэц зузаан байдаг учраас химийн найрлагатай гуужуулагчаас илүү гар аргаар гуужуулах нь илүү үр дүнгээ өгдөг. Шүршүүрт орохдоо өвдөг болон тохойгоо бие угаагчаараа үрж, хэт хатаахгүйгээр зөөлөн арчиж гуужуулна. Мэдээж чийгшүүлэгч тосыг мартаж болохгүй!

Хөлөө болон гарын арьсаа гуужуулах нь

Гуужуулагч оймс өмсөх, үрүүр ашиглах, зориулалтын чулуугаар үрэх, бүлээн усанд дүрэх, гуужуулагч тос түрхэх гээд хөлийн арьсаа гуужуулах олон арга бий.Өөртөө аль тохирох, хялбар санагдах аргаа л хэрэглэхэд хангалттай. Аль нь байлаа ч хөлийн арьсны давхарга бүрийн арьсыг зөөллөж, үхэжсэн эд эсийг гадагшлуулан, өсгийний арьсаа зөөлөн бөгөөд биржгэргүй болгох үйлчилгээ үзүүлнэ. Мөн гуужуулах арчилгаагаа массажлах байдлаар хийж заншвал цусны эргэлтийг сайжруулж, мэдрэлийн эд эсүүдийг сэргээх эерэг үр дүнг ч зэрэг үзүүлдэг.

Бие дээрх батгыг яах вэ?

Нуруу, цээжин дээр батга гарах нь бий. Энэ үед салицилийн хүчлийн найрлагатай гуужуулагч хэрэглээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(183)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com