ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мөрөөдөл чинь чамайг хэн болохыг илэрхийлнэ

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 08

Юу мөрөөдөж, юуны талаар их бодож байгаагаас өөрийн зан чанарыг танин мэдэх боломжтой. Хамгийн хайртай хүмүүстэйгээ хамт үргэлж цагийг өнгөрөөж байна гэж мөрөөддөг бол чи бүтээлч сэтгэлгээтэй нэгэн, тайзан дээр гараад өөрийгөө “үзүүлээд өгч” байгаагаар төсөөлдөг бол чи урам сэтгэмжээр халгиж цалгиж явдаг хүн, харин бүх зүйлээ хаяад дэлхийгээр аялж байна гэж мөрөөддөг бол чамайг амьдралдаа өөрчлөлт хийх цаг нь болжээ гэдгийг илтгэдэг. Сонин байгаа биз! Тэгвэл чи юуны тухай илүү их бодож, төсөөлж, мөрөөдөж байна вэ?

Мөрөөдөл чинь чамайг хэн болохыг илэрхийлнэ

“Гэр бүл, эсвэл дотны хүмүүстэйгээ амралтын газарт байна”
Чи хамгийн эрхэм, хамгийн хайртай хүмүүстэйгээ хамтдаа байна гэж үргэлж төсөөлж, мөрөөддөг нь чамд хэнтэй хамт байхыг хүсэж байна, хэн чиний амьдралд хамгийн чухал вэ гэдгийг бодитоор нь харуулж байдаг. Мөн чамайг нэлээд “бүтээлч сэтгэлгээ”-тэй нэгэн гэдгийг чинь илтгэх болно. Яагаад гэвэл тэдэнтэй хэрхэн аз жаргалтай байж, сайхан дурсамж бүтээхээ чи маш сайн мэддэг учраас тэр. Бүтээлч сэтгэлгээ нь үргэлж ажиллаж байдаг хүн ийм гоё мөрөөдлийг тээдэг байх нь.

“Хамгийн сайхнаараа гоёод тайзан дээр гарч байна. Би яг л энэ үдшийн хатан хаан мэт байна. Би бусдын дунд од мэт гялалзаж байна.’’
Хэрвээ ингэж мөрөөддөг бол чамайг уран сэтгэмжтэй гэдгийг чинь илэрхийлж байгаа хэрэг. Хүүхэд байхаасаа л олны өмнө тайзан дээр дуулж байна, үзэгчдийг байлдан дагуулж байна, загварын тайзыг “эзэгнэж” байна, эсвэл бүр дисконы гол талбайд бүжиглэж бут ниргэж байна даа гэж төсөөлдөг байгаагүй гэж үү? Хэрэв үнэхээр тийм бол чи маш уран сэтгэмжтэй нэгэн байх нь. Ямар нэг зүйлд баригдалгүй мөрөөдөж байгаа чинь, өөрийнхөөрөө байж, өөрийгөө бусдад харуулж байгаа чинь илүү сэтгэл татам, илүү хөгжилтэй, шинийг эрэлхийлж байгааг чинь ч давхар илтгэдэг.

“Даргынхаа өмнө суугаад өөрийнхөө хийж бүтээснээ нүүр бардам харуулж байна”
Хэрэв ингэж бодох нь элбэг байдаг бол чамд шийдвэрлэх чухал асуудлууд байсаар л байна гэсэн үг. Тиймээс л байн байн толгойд чинь “өөрийнхөө хэн болохыг, юу чаддагаа харуулах” хүсэл төрдөг хэрэг. Илүү ухаалаг ханддаг гэдгээ, хувь хүний амжилтуудыг гаргаж чадахаа, маш сайн холбоо харилцаа үүсгэхээ, бодит асуудлуудыг нухацтай шийдэрлэж чадна гэдгийг даргадаа болон бусад хүмүүст харуулж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг.

“Нас барсан хайртай дотны нэгэнтэйгээ уулзаж байна”
Хааяа чи төсөөллийнхөө тусламжтай дэргэд чинь байхгүй ч уулзахыг хүссэн нэгэнтэйгээ уулзаж, түүнийг хамгийн сайхан газар амар амгалан байгаагаар мөрөөдөн, өнгөрсөн дэх хамгийн сайхан дурсамжуудаараа түүнтэй хамт аялдаг. Хөнгөн гуниг, дотно мэдрэмж аль алийг нь авчирдаг энэ төсөөлөл судлаачдын үзэж байгаагаар ихэнхидээ хүний дотоод айдсыг илэрхийлдэг гэж дүгнэжээ.

“Экстэйгээ уулзлаад, салахдаа хэлж чадаагүй үгээ гүйцээж хэлж байна”
Энэ яриа чиний төсөөллөөр чамд нэлээд сэтгэлийн тэнхээ, урам зориг өгөх болно. Гэхдээ өнгөрсний тухай бодож экстэйгээ төсөөллөөрөө уулзаж, ярилцах нь магадгүй чамд жаахан сэтгэл өвдөм санагдах ч өнгөрсөндөө эргэн очиж, болсон зүйлсийн тухай эргэцүүлж, гаргаж болох байсан шийдлүүдийн тухай бодож байхдаа чи өөрөө ч мэдэлгүй өөрийгөө ирээдүйд бэлтгэж байх болно. Заримдаа бидний уураг тархи бодит байдал төсөөлөл хоёрыг ч ялгаж салгахаа больдог ч мөрөөдөл чиний “би”-ийн үзлийг төлөвшүүлж ирээдүйн талаар дүрсэлж бодох боломжийг олгодог. Эксдээ хэлж болох байсан үгсээ гүйцээж, санаагаа амрааж чадаж байна гэж төсөөлөхдөө чи ирээдүйн өөр нэгэн харилцаандаа өөрийгөө бэлддэг. Мөн яг л тэгж дуусгахыг зөгнөдөг.

“Чи энэ дэлхийн хамгийн алдартай тогооч эсвэл зохиолч болсон байна”
Энэ мөрөөдөл чамайг бүхнийг хянаж, гартаа авахыг хүсдэг нэгэн гэдгийг илэрхийлнэ. Мөн энэ төрлийн мөрөөдөлтэй хүмүүс том зүйлийг мөрөөдөх тусмаа ахуйн жижиг асуудлуудад санаа зовдог нэгэн байх нь элбэг. Хүчирхэг, амжилттай нэгэн болсон байна гэж төлөөсөхдөө чи өдөр тутамд тулгардаг жижиг асуудлуудаа мартаж, тэдгээрийг өөр хэн нэгэнд даатгачихсан, гайхалтай сайхан зүйлсийн талаар л бодож байх болно. Өөрөөр хэлбэл төсөөллийнхөө ертөнцөд сэтгэл зовнилоо гээдэг гэсэн үг.

“ Бүх зүйлийг түр орхиод дэлхийгээр аялах гэж байна”
Хэрэв бүхнийг орхимоор санагдаж, хаа нэг тийшээ явах тухай бодож эхлэсэн бол чамд өөрчлөлт хийх цаг хэдийнээ иржээ гэсэн үг. Багахан өөрчлөлт хийхэд л чиний харах өнцөг өөрчлөгдөж, аливаад хандах хандлага чинь урьдынхаасаа сайжирна. Ямар нэг зүйл хийхийг хүсэж байвал ирэх амралтын өдрүүдээр хаа нэг тийшээ амралтанд явах төлөвлөгөө гарга, гэрийн ажлаас бас уйтгартай оффисийн ажлаасаа холдмоор байвал түр завсарлага аваад дэлгүүр хэсч дуртай хувцаснуудаа худалдаж ав. Шууд л тоом өөрчлөлт хийх гэж хичээх хэрэггүй. Тавилгуудынхаа байрыг өөрчлөх, шинэ хоббитой болох, шинэ хүмүүстэй танилцах, шинэ жор турших гээд жижигхэн зүйлээс эхлээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(366)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ....   2018-06-10
Taizan dr od met gylalzah,,,ger bulihenteige az jargaltai dursamj urgelj buteehiig urgelj muruuddugg ;)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com