ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Амралтын өдрийн шуудан” группт нэгдсэнээр амьдралдаа олж авах 5 “гоё” зүйл

Чөлөөт цаг  | 2018 / 06 / 06

Санаж байна уу? 4 жилийн өмнө Гоолингоо нь урам зориг, ухаарал шингээсэн 52 захидал бүхий “Амралтын өдрийн шуудан” номоо гаргаж байсныг. Хэвлэгдсэн хугацаандаа даруй дууссан энэ номоо уншигчдийнхаа хүлээлт, хүсэлтээр ахин хэвлэж та нарынхаа гарт хүргэхээр боллоо.

“Амралтын өдрийн шуудан” группт нэгдсэнээр амьдралдаа олж авах 5 “гоё” зүйл

Энэ удаа хэд, хэдэн шинэчлэлт номонд орсноос дурдвал долоо хоног бүрийн шуудангийн ард “Би ирэх долоо хоногт ... шийдлээ”, “Энэхүү шийдвэрийг биелүүлэхийн тулд миний хийх эхний 3 алхам” бүхий жагсаалт, шинэ долоо хоногийг угтаж “Долоо хоногийн төлөвлөгөөний хуудас” дагалдах болно. Мөн чиний урам зориг дүүрэн өөрчлөлтөнд зориулан “Амралтын өдрийн шуудан” нэртэй бүтэн жил буюу 52 долоо хоногийн турш явагдах шинэхэн чээлэнжээ эхлүүлэхээр зэхээд байна. Харин номын хувьд чамайг сайн сайханд тэмүүлэхэд туслах “цогц” ном болж байгаагаараа маш онцлогтой шүү. “Амралтын өдрийн шуудан” авснаар, энэ группт нэгдснээр чиний олж авах 5 гоё зүйлийг Гоолингоо нь амлаж байна.

1. Ухаарал, урам зоригоор чи дүүрэн байна – Ням гараг бүр чамд шинэ шуудан очно. Хамгийн сүүлд хэнээс, хэзээ урам зориг ухаарал хайрласан үгтэй шуудан ирсэн бэ? Тэр шуудан чиний оюун санаанд гэрэл асааж, амьдралаа шинээр эхлэх бялхам урам зоригийг өгч, өөдрөг, бүтээлч, сэтгэл хангалуун, жаргалтай байхад чинь туслах тийм л шуудан байвал чи Ням гараг бүр нээж уншаад, ирэх долоо хоног тэр чигтээ “шинэ хүн” мэт харц дээгүүр алхална тийм үү? Тэгвэл Гоолингоо нь чамд яг л чиний хүсэж буй тэр шууданг Ням гараг бүр илгээх юм. Чи гарцаагүй баяр хөөр, урам зоригоор цэнэглэгдэж, амьдрал чинь илүү гэрэлтэй гэгээтэй болохыг мэдрэх болно.
2. Өөртэйгөө ярилцаж, өөрийгөө “нээнэ” - Долоо хоног бүрийн шуудангийн ард “Би ингэж шийдлээ, энэхүү шийдвэрийг биелүүлэхийн тулд миний хийх эхний 3 алхам” гэсэн хэсэг бий. Энэ нь чамайг уншсан тухайн шуудангаа илүү бүтээлчээр ашиглаж, амьдралдаа бодитой өөрчлөлт хийхэд туслах хуудас юм. Ингэснээр чи өнгөрснөө эргэн харж, ирээдүйгээ хэрхэн зөв байлгахыг тунгааж, өөртэйгөө ярилцаж, амьдралдаа байгаа сайхан зүйлсийг олж харна.
3. Төлөвлөж сурна - Мөн шуудан бүрийн ард 7 хоногоор төлөвлөж болох төлөвлөгөөний хуудас бий. Чи өмнөх хэсгийн “Би ингэж шийдлээ, энэхүү шийдвэрийг биелүүлэхийн тулд миний хийх эхний 3 алхам” хэсэг дээр олон чухал эргэцүүллүүдийг хийснээр түүнийгээ илүү бүтээлч, илүү эмх цэгцтэй болгоход чинь тусалж энэ хуудсыг шинээр нэмсэн юм. Чи санаандаа бууж, хийхийг зорьж байгаа зүйлээ төлөвлөж чадсанаар мэдээж урьдынхаасаа их ажил амжуулж, үр бүтээлтэй байж чадна шүү дээ. Төлөвлөгөөний ач тус үүнд л бий. Өдөр тутмын жижиг алхмууд том өөрчлөлтийг авчирдаг. Алхам алхмаар урагшлах мөрөөдөлд чинь туслах ахин нэг найз байх болно.
4. Ижилхэн зорилготой, эерэг хүмүүстэй байнга “уулзана” - Энэ группд чамтай нэг зорилготой, нэг хүсэлтэй, өөрчлөлтийг эерэг замаар хийхийг хүсэж буй хүмүүс нэгдсэн байгаа. Чамтай адил Ням гараг бүр шуудан хүлээн авч, шинийг мэдэж мэдэрч, сурч ойлгож буй эрхэм уншигчид. Тиймээс чи гарч буй өөрчлөлтүүдээ, шинэ санаануудаа, өдөр тутмын ахиц дэвшлээ ч зорилго, хүсэл нэгт хүмүүстэй хуваалцана. Аливаа шинэчлэлтийг хийхэд хүн ганцаараа бий болгох хэцүү байдаг. Тиймээс л бие биенээ дэмжиж урам зориг хайрлаж, хамтдаа тэмүүлэх нэг хүсэлтэй хүмүүс нэгдсэн учраас чиний ахиц дэвшилүр бүтээлтэй байх болно. Бас 14 хоногт нэг удаа халуун дулаан уур амьсгал, эерэг цэнэгээр дүүрэн гоё уулзалтууд зохион байгуулагдах юм шүү.
5. Амьдралыг үргэлж өөдрөгөөр, өнгөлөгөөр хардаг болно - 52 шууданг уншсаны дараа буюу 1 жилийн дараа чи “цоо шинэ” хүн болсон байх болно. Шуудангууд чиний амьдралын хандлагад, аливааг харах өнцөгт, өөрийгөө танин ойлгоход, амьдралын хэв маягаа илүү эрүүл, илүү сэтгэл хангалуун болгон өөрчлөхөд тусална. Тиймээс долоо хоног бүрийн Ням гарагт шуудангаа задлан унших, энэ группд идэвхтэй байх чухал шалтгаан байх болно

Чамайг 52 долоо хоногийн турш үргэлжлэх гайхалтай аялал хүлээж байгаа учраас “Амралтын өдрийн шуудан” группд элсэж аяллаа эхлүүлээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(685)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com