ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Холимог арьсыг хэрхэн арчлах вэ?

Гоо сайхан  | 2018 / 06 / 05

“Ааш нь олддоггүй” арьсны төрөл аль нь гэдгийг мэдэх үү? Тийм ээ, тэр бол яалтчгүй холимог арьс. Нэг хэсгээрээ хэт хуурайшаад, нөгөө хэсгээрээ тослогтож батга гараад байдаг холимог арьсныхаа аашийг хэрхэн олох вэ?

Холимог арьсыг хэрхэн арчлах вэ?

Холимог арьс төрөлхийнх үү?

Холимог арьс нүүрний T бүс (дух, хамар, хамрын хажуугийн болон эрүү) хэсгээрээ хэт хослогжиж, хацар хэсгээр хуурайших үйл явцыг хэлдэг. Холимог арьс үүсэх шалтгааныг нэг талаас төрөлхийн гэж үздэг бол нөгөө талаас буруу арьс арчилгаанаас үүдэлтэй гэх нь ч бий. Тиймээс зөв бүтээгдэхүүнээ хэрэглэж чадвал хуурайшилттай хэсгийг чийгшлээр, хэт тослогийн тэнцвэрийг ч хангаж чадна. Мөн шаргуу арчилгаа ч үүнд хамаатай!

Тэгэхээр T бүсийн тослогийг багасгаж, хуурайшсан U хэсгээ чийгшүүлэхийн тулд хэрхэн арчлах вэ?

Холимог арьс тус тусын арчилгааг шаарддаг. Нэгэнт холимог арьстай бол “хольж” арчлахаас өөр аргагүй гэдгийг анхаараарай. Үүнийг бүсгүйчүүл маань байнга санах нь зүйтэй. Зөвхөн чийгшүүлэх тос маск, цэвэрлэгч эсвэл зөвхөн тослогийг багасгах бүтээгдэхүүн дагнаж хэрэглэх нь хэзээ ч үр дүнгээ өгөхгүй. Учир нь чиний арьс 2 өөр төрлийг зэрэг “амьдруулж” байгаагаараа бусад төрлүүдээсээ ялгаатай. Тиймээс тослог хэсэгтээ тослог арьсны, хуурай хэсэгтээ хуурай арьсны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ нүүрээ угаахдаа ч хоёр хувааж угаана гэж байхгүй учраас аль болох усан суурьтай бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй. Холимог арьсанд зориулсан бүтээгдэхүүнүүд ихэвчлэн усан суурьтай байдаг.

Дээд зэргийн холимог арьсыг хэрхэн арчлах вэ?

Т бүсээрээ маш их тослогтой, хацар хэсгээрээ хэт их хуурайшилтай бол дээд зэгийн холимог гэж тодорхойлоход буруудах зүйлгүй. Гэхдээ нэг их сүрдэх зүйлгүй л дээ. Хамгийн гол нь зөв арчлах, хуурай болон тослогийн тэнцвэрийг зөв барих аргыг олчиход л боллоо. Хуурай арьсны бүтээгдэхүүн хэзээ ч тослог хэсгийг арчилна гэж, тослог арьсны бүтээгдэхүүн хуурайшилтыг багасгана гэж байхгүй. Энэ тохиолдолд зөөлөн найрлагатай бүтээгдэхүүн сонгоно. Гэхдээ арьсны тослог хэсгээс хол хуурайшилт ихтэй хэсэг дээрээ түрхэж харин тослогийг гадагшуулах бүтээгдэхүүн Т бүсээрээ зөөлөн товшиж массажлах байдлаар түрхэнэ.

Чиний арьсанд доорх 7 шинж илэрдэг бол чи дээд зэргийн холимог арьстай байна:
1. Нүүрээ угааснаас 20 минутын дараа гэхэд арьсны зарим хэсгээр эргээд тослогтож эхэлдэг

Нүүрээ угааснаас 20 минутын дараа, нүүрний чинь тодорхой хэдхэн хэсэгт тос гараад байвал өглөөдөө зөөлөн найрлагтай цэвэрлэгчээр угааж хэвшээрэй. Харин цэвэрлэгч багс хэрэглэдэг бол нүүрнийхээ Т бүс буюу тослогтой хэсгээрээ угаагаарай. Үүнийг өглөө оройдоо хэвшүүлбэл арчилгаа үр дүнгээ өгнө!


2. Чийгшүүлэгч хэрэглэх үед хацар хэсгийн арьсанд нөлөө үзүүлэх ч, Т бүсээрээ тослог хэвээрээ л байдаг бол
Яг энэ үед чийгшүүлэгчийг, лосьонтой хослуулан хэрэглэвэл хуурай хэсэгт ч, тослог хэсэгт эерэг нөлөө үзүүлнэ.
3. Хамар дээр гарсан батга хацар дээрхээс том байна уу?
Тослог арьсны нэг “хэцүү” нь хамрын хажуугаар хэт тослог үүсгэж, тослогоос үүдэн нүх бөглөрч бохиодсноор хар батга гардаг. Энэ нүхнүүдийг огт байхгүй болгох боломжгүй ч агшааж бохирдол тос хэмжээнээсээ хэтрэхээс хамгаалж чадна. Шавар маск, усан суурьтай нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнийг сонгоорой.
4. Холимог арьстай хүмүүсийн ихэнх нь үс нь хагтах нь элбэг байдаг

Холимог болон тослог арьстай бүсгүйчүүлд ихэвчлэн тохиолддог нэг үзэгдэл бол хуйхны тослогоос үүдэлтэй хагтах явдал юм. Хуйх ч бас арьсны нэг хэсэг. Тэр хуурайших, хагтах, тослогтох “эрхтэй”. Харин чи тэднийг арчлах үүрэгтэй.
5. Нүхжилт болон хуурайшилт нэгэн зэрэг гараад байна уу?

Долоо хоногт хоёр удаа маск тавьж хэвш. Гэхдээ холимог арьстай учир нэг л төрлийн маскийг хэрэглэх нь үр дүнгээ өгөхгүй. Цэвэрлэгч, чийгшүүлэгч маскийг нүүрнийхээ хуурай хэсэгт, тос шингээгч маскийг нүүрнийхээ Т бүсийг хэсэгт тавь. Зориулалтын зүйлийг зориулалттай хэсэгт нь л ашигла.
6. Т бүсийн арьс цаг агаараас шалтгаалж өөрчлөгддөг үү?

Цаг агаар халуун байх үед Т бүсийн арьс хэт гялтганаж харагдах талтай байдаг. Учир нь халуунаас үүдэж тэндэх тосны ялгарал эрчимтэй явагддагт учир байгаа юм. Хамгийн хурдан шийдэл бол уудаг цаас. Иймээс ялангуяа зуны халуун өдрүүдэд жижиг хэмжээтэй тос уудаг салфетка хэрэглэж хэвшээрэй.
7. Арьсан дээр “хогжруу” үүсээд байвал

Арьсны өнгөн хэсэгт бага зэргийн шарлалт харагдаж харин угийн хэсэгтээ ягаавтар харагдаж хэт их хогжруу үүссэн байвал үүнийг ихэнхидээ арьсны хаг үүсэж байна гэж ойлгож болно. Энэ үзэгдэл ихэвчлэн хуурай арьсанд тохиолддог бөгөөд хуйхан дээрх ферментүүдийн хэт их өсөлтөөс болж гардаг. Энэ үед үс ч хагтдаг.Тиймээс хуурай арьсаа тогтмол чийгшүүжл арчилж хэвших нь ийм нөхцөл үүсэхээс хөөрхөн арьсыг чинь хамгаалах болно.
Эсвэл доорх бичлэг дээр заах аргаар арьсныхаа төрлийг тодорхойлоорой: Зөв арчлах хэвшлийг хэрхэн бий болгох вэ?
1. Хатуу саван бүү хэрэглэ
– Учир нь саван нь арьсыг хуурайшуулж, цочрол үүсгэдэг. Тиймээс зөөлөн найрлагатай болон байгалын гаралтай цэвэрлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй.
2. Суурь цэвэрлэгээг сайн хий - Усанд уусдаг болон усан суурьтай нүүр цэвэрлэгч үр дүнгээ өгнө. Энэ нь арьсыг зөөлөн булбарай болгож, бохирдлыг гүн цэвэрлэнэ. Мөн нүүр цэвэрлэгч сойзоор зөөлөн үрж угаасан ч болдог. Цэвэрлэхдээ тослог хэсгүүдээ сайтар цэвэрлэж чадаж байгаа эсэхтээ анхаарч байх нь зүйтэй.
3. Чийгшүүлэгчээ зөв сонгох - Учир нь сайн чанарын чийгшүүлэгч нь арьсны чийгшлийн тэнцвэрийг хадгалахын зэрэгцээ хэт тослогийг гадагшлуулж чаддагаараа онцгой бүтээгдэхүүн юм.
4. Гуужуулагч хэрэглэ - Гуужуулагч нь арьсан дах бохирдол, үхэжсэн эд эсийг сэргээж, илүүдэл тосыг арилган арьсыг нөхөн сэргээдэг. Мөн арьсыг булбарай, гэрэлтсэн харагдуулахад тусалдаг. Гуужуулагчийг мөн тослог хэсэгтээ арай удаанаар хэрэглээрэй.
5. Нарны хурц туяанаас арьсаа хамгаал– Нарны тосыг зөвхөн зуны цагт хэрэглэх биш жилийн бүх өдрүүдэд хэрэглэснээр арьсаа бүрэн хамгаалж чадна. Мөн хөгшрөлтөөс хамгаалж чаддаг. Нарны тосоо нүүрэн хэсгээс гадна хүзүүндээ түрхэхээ бүү мартаарай. Учир нь хүзүүний арьс хамгийн мэдрэмтгий, амархан үрчлээтдэг хэсэг юм.
6. Шөнийн цагаар арьсаа маш сайн чийгшүүл- Оройн арьс арилгаа бүх төрлийн арьсанд маш чухал. Хамгийн гол нь шөнийн 11-4 цагт арьсанд нөхөн төлжих үйл ажиллагаа явагддаг учир энэ цагийг бүү алдаарай. Ингэснээр чи арьсаа арьсаа нөхөн сэргээхэд тусалж, гүн чийгшүүлж, тослогийг гадагшлуулан маш сайн амрааж чадах юм. Оройн арьс арчилгаа яагаад чухал вэ гэдгийг "ЭНЭ нийтлэлээс уншаарай.
7. Нүүрэндээ бүү хүр
- Учир нь хүний гарт хагмийн их нян бохирдол наалддаг учраас нүүрэндээ байн байн хүрэх нь арьсыг бохирдоход хүргэдэг. Тиймээс шаардлагатай л биш бол нүүрэндээ бүү хүр.
8. Зөв дэглэм ч арьсанд чухал – Зөв эрүүл хооллолт, жимс ногооны тэнцвэртэй хэрэглээ, уух усны хэмжээ, дсгал хөдөлгөөн гээд эрүүл амьдралын хэв маяг нь арьс эрүүл, өнгөлөг байхад тусалдаг. Хичнээн тохирсон бүтээгдэхүүн хэрэглэлээ ч амьдралын буруу хэвшилтэй бол ямар ч арчилгаа бүрэн үр дүнгээ өгөхгүй. Тиймээс хүнсэндээ анхаарах нь чухал.
Холимог арьстай бүсгүйчүүлд заавал байх бүтээгдэхүүнүүд:
Арьсны тослогийг багасгаж, гүн цэвэрлэх шавар маск:
Арьсны тос, чийгийн тэнцвэрийг хадгалах тос эсвэл серум:
Чийгшүүлэгч маск:
Холимог арьсанд тохирох зөөлөн найрлагатай арьс арчилгааны ком:
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(158)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2018-06-07
баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com