ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гуужуулах ухаан

Гоо сайхан  | 2018 / 05 / 30

Хэрвээ чи арьс арчилгаагаа 100 хувь гүйцэтгэж, өөрийн хэрэглэдэг нандин бүтээгдэхүүнүүдээ арьсандаа бүрэн шингээж, үйлчилгээг нь мэдрэхийг хүсэж байгаа бол гуужуулах ухаанд зайлшүй суралцах хэрэгтэй.

Гуужуулах ухаан

Юуны өмнө бидний арьс 21 хоног тутамд байгалийн жамаар гуужиж байдаг. Харин гуужуулагч нь шинэхэн арьсны эсийг задлахаас гадна, үхэжсэн эсийг арьсны нүхнээс гаргаж, бөглөхөөс хамгаалдаг. Мөн чийгшүүлэх, тэжээл өгөх бүтээгдэхүүнүүдийн үйлчлэл, шингэцийг сайжруулах шидтэй. “Үнэхээр хэрэгтэй юм бол би ч гэсэн гуужуулагч авмаар байна” гэж бодож байна уу? Тэгвэл хэрхэн сонгох талаар үргэлжлүүлээд уншаарай. Эхлээд чи өөрийнхөө арьсны төрлийг сайн мэдэж байх хэрэгтэй. Мэдэхгүй бол доорх бичлэг дээрх аргаар тодорхойлоорой.

Тослог арьс

Хэрвээ чи тослог арьстай бол гуужуулагч чиний номер нэг найз байх болно. Хэрвээ чи хүсвэл ширхэгтэй гуужуулагч хэрэглэж болно. Найрлагадаа салицил, гликолын хүчилтэй бол тосыг задрахад түлхэц болж өгдөг. Жишээ нь:

Хэт хуурай, хуурай арьс

Гуужуулагч хуурай арьсны үхэжсэн эд эсээс нь салгаж өгдөг боловч арьсны чийгшлийг багасгах сул талтай байдаг. Тиймээс зөөлөн гуужуулагч буюу пийлинг хэрэгэлэх нь зүйтэй. Мөн зөгийн балтай, AHA (Alpha-hydroxy хүчил буюу гликолийн, сүүний, нимбэгийн, алимны болон дарсны хүчил) - тай юм. Эдгээр хүчлүүд нь үхэжсэн эсийг арьснаас салгахад түлхэц болдог тул хуурай арьсыг гуужуулахад хамгийн тохиромжтой байдаг.

Хэвийн арьс

Энэ төрлийн арьстай хүмүүс ямар ч гуужуулагчийг ашиглах боломжтой. Гэрийн нөхцөлд скраб хийгээд ч арьсаа гуужуулж болно. Гэхдээ хэвийн арьсаа хэвийн хэвээр нь хадгалж үлдэхийн тулд хайнга хандаж, тоохгүй байж болохгүй шүү. Арьс буруу арчилгаанаас болж эмзэгшихдээ маш амархан. Тиймээс хуурай уур амьсгалтай улсад амьдарч байгаа бол аль болох зөөлөн гуужуулагч хэрэглэх нь дээр.

Батгашилттай арьс

Хэрвээ арьс чинь үрэвсэлт болон, нэвчдэст батгатай бол аль болох хатуу ширүүн элсэн чихэр, давс зэрэг найрлагатай гуужуулагчаас татгалзаарай. Харин найрлагадаа BHA агуулсан гуужуулагчийг сонгоорой. Beta-hydroxy хүчил нь тосонд уусдаг молекулаас бүрдсэн учраас эсийн хоорондох холбоосыг задалж өгч, нүх сүвэнд гүн нэвтэрч хуримтлагдсан илүүдэл тослогоос салгаж, арьсны бүтцийг сайжруулан, батга, соривжилтыг арилгахад тусалдаг.

Үрчлээтэй, хөгширсөн арьс

Ийм арьс мэдрэмтгий, хуурай байх хандлагатай байдаг. Эсийн нөхөн сэргээлтийг сайжруулахын тулд зөөлөн ширхэгтэй гуужуулагчийг хэрэглэж, бүтээгдэхүүнийг арьсанд нэвт шингэх боломжийг нээж өгөх нь чухал юм.

Эмзэг мэдрэмтгий арьс

Хэрвээ эмзэг арьстай бол химийн найрлагатай, хурц үнэр, том ширхэгтэй гуужуулагчаас татгалзах хэрэгтэй. Будаа болон овъёосны хөнгөн найрлагатай гуужуулагч зөв сонголт байх болно.

Гуужуулагчийн талаар чиний заавал мэдэх ёстой зүйлс:

1. Хэрвээ чи залуухан бол арьс чинь 25 хоног тутамд шинээр нөхөн төлжиж байдаг. Харин 30 наснаас дээш энэ үйл явц удааширч эхэлдэг. Арьсны мэргэжилтнүүд 20 настайгаасаа арьсаа гуужуулж эхлэхийг, 30 наснаас сардаа нэг удаа peeling хийлгэх, 40 наснаас арьсаа гуужуулаад эргэн, дахин төлжүүлэх давтамжаа ихэсгэх хэрэгтэйг зөвлөдөг. Гэхдээ мэдээж арьсны онцлогоос шалтгаалаад давтамж нь өөр байна. Мөн анх удаа гуужуулах гэж байгаа бүсгүйчүүд маань зөөлөн гуужуулагчаас эхлэх нь зүгээр. Ингэснээр арьсаа дасгаж байна гэсэн үг юм.
2. Гуужуулагч нь дотроо олон төрөл байдаг. Гэрийн нөхцөлд хийсэн, химийн найрлагатай, үр тарианы ширхэгтэй, зөөлөн гэх мэтээр. Эдгээрээс өөрийн арьсанд тохирохыг нь сонгох нь зүйтэй. Гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагчийг 7 хоногт 2 удаа, харин электрон гуужуулагчийг өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой байдаг.
3. Арьсаа тогтмол хугацаанд гуужуулж хэвших нь олон гайхалтай үр дүнг бий болгодог. Арьс зөөлөрч, гэрэлтэн, үхэжсэн арьс арилж, арьсны өнгө сэргэж, нарийн шугаман үрчлээнүүд багасдаг.
4. Зарим гуужуулагч арьсыг гэмтээхүйц хатуу ширхэгтэй, хурц ирмэгтэй байдаг. Тиймээс гуужуулагч авахдаа аль болох бөөрөнхий ширхэгтэй, хуванцар ашиглагдаагүйг сонгох хэрэгтэй. Гликолийн хүчлийг гуужуулагч болгон ашиглах нь арьсыг гэмтээхгүйгээр үхэжсэн эд эсээс салах гайхалтай арга юм.
5. Нүүрний үсээ ваксдуулсан бол гуужуулагчийг ойрхон хугацаанд хэрэглэж болохгүйг анхаараарай. Учир нь вакс хийлгэсний дараа арьс нимгэрч, эмзэг болсон байдаг.
6. Унтахаасаа өмнө буюу орой гуужуулснаас илүү өглөө гуужуулах нь үр дүнтэй байдаг. Хүний арьс шөнө нөхөн төлжиж, шинэ эд эс бий болдог учраас өглөө гуужуулснаар өнгөн давхарга дээр гарсан үхэжсэн арьсыг салгаж байна гэсэн үг юм.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(271)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com