ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

100 оройн арьс арчилгааны үр дүн №4

Гоо сайхан  | 2018 / 05 / 22

100 оройн турш арьсыг цайруулж, сэвх нөсөө толбыг арилгахын зэрэгцээ чийгшүүлэх үйлчилгээтэй SHISEIDO брэндийн WHITE LUCENT багцыг хэрэглэснээр ямар дүнд хүрч болохыг эндээс уншаарай.

100 оройн арьс арчилгааны үр дүн №4

Арьс арчилгаагаа байнга, бүрэн хийх зөв дадалтай болох, энэ талаар илүү их сурч мэдэх, өөрөө өөртөө цаг зав сэтгэл гаргаж, халамжлахыг бүсгүйчүүлдээ уриалж энэхүү хөтөлбөрөө Гоолингоо эхлүүлсэн билээ. 2 сарын 10-ны тэр өдрөөс хойш 100 хоногийг амжилттай ардаа үдлээ. Энэ хооронд “Арчаатай бүсгүйн 100 орой” группт 20,000 гаруй бүсгүйчүүд элсэж, 10 арьс арчилгааны видео хичээл, 40 гаруй нийтлэлээр энэ талаарх мэдлэг, мэдээллүүдийг хүргэжээ. Хөтөлбөрийн оролцогчдоос гадна өчигдөрхөн хамтран ажилладаг байгууллагын маань менежэр манай нийтлэл, видео хичээлүүдээс шинэ зүйл ихийг сурсан гэж хэлэхийг сонсох үнэхээр таатай байлаа. Ингээд бодохоор бид нэлээд зүйлийг хийж амжуулжээ. Харин онлайн реалити шоуны маань оролцогчдын үр дүн ямар байсныг одоо харцгаая.

Хөтөлбөрийн эхний өдөр:
Оролцогч №4 - Б.Анхцэцэг ( SHISEIDO)

Нас: 30
Арьсны төрөл: Холимог, Эмзэг мэдрэмтгий
Арьсны асуудал: Арьс хэт тослогтдог, өнгөгүй, харласан. Сэвх, нөсөө толбо, хялгасан үрчлээтэй. Дух,эрүү, хамар хэсгээр үрэвсэлтэй батга, хамар хэсгээр хар батга, зовхи хэсгээр цагаан батга гардаг. Нүхжилттэй, батганы сорвитой.

20 хоногийн арьс арчилгааны дараа:

Харин 100 хоногийн арьс арчилгааны дараа:

1. Энэ хугацаанд таны арьсанд ямар үр дүн гарсан бэ? Арьсны чинь ямар ямар асуудлууд шийдэгдэв?
- Гоо сайхны хүчтэй бүтээгдэхүүнүүд хэрэглэсэнээс нүүрний арьс цаанаа л нэг өнгөгүй, эмзэг болсон байсан нь одоо маш гоё цайрч, эрүүл, өнгөлөг харагдах болсон
- Арьсны маань гол асуудал болсон сэвх, нөсөө толбо маш сайн бүдгэрч бараг л арилчихсан
- Нүүр их тослогтдог байсан арьсны баланс тэнцвэржсэн болохоор батганы асуудал шийдэгдсэн
- Арьсны асуудалтай, тослог талдаа, холимог арьстай байсан бол одоо энгийн талдаа холимог арьстай болсон
- Арьсныхаа онцлогтоо тохирсон бүтээгдэхүүнээ олж авч чадсан. Түүнийг яг ямар бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж ийм үр дүнд хүрснийг нь мэдэхийг хүсвэл ЭНИЙГ уншаарай. Мөн түүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс авч хэрэглэхийг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ, ажил дээрээ хүргүүлээрэй. Утас: 88302225

2. Амьдралын чинь хэв маяг болон амьдралыг үзэх үзэлд чинь гарсан өөрчлөлт юу байв?
Өмнө нь арьсны асуудлаа шийдэх гэж бараг 7,8 жилийн турш маш олон бүтээгдэхүүн хэрэглэсэн бөгөөд үр дүн онц сайн гараагүй тул арьсны асуудал миний эмзэг сэдэв, сул тал байсан. Одоо бол нүүрэндээ бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ ч илүү итгэлтэй болсон. Цаашид ч улам гоё эрүүл арьстай болж, ухарч насалнаа л гээд байгаа шүү дээ.

3. Өөртөө шинэ дадал хэвшүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй гэж энэ хугацаанд дүгнэсэн бэ?
Хамгийн түрүүнд тууштай байдал хэрэгтэй. Өмнө нь олон бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүн нь ядаж 7 хоногийн дотор гарахгүй бол хэрэггүй юм байна гэж бодоод больчихдог байсан. Энэ удаад даалгавар байсан болохоор тэр үү үнэхээр тууштай хэрэглэсэн. Арьс арчилгааны тал дээр бол эхлээд арьсаа оношлуулаад эхлээд арьсныхаа “ааш”, онцлогийг олж мэдчихээд дараа нь бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Өмнө нь хүний үгээр байсан бол одоо өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгохдоо худалдааны зөвлөхөөс оновчтой асуулт хүртэл асууж байгаагаар арьсаа гадарладаг болсон нь мэдэгдэж байна. Бас тохирсон бүтээгдэхүүнээ олж хэрэглэх хэрэгтэй. Хэн нэг хүний сайн гэсэн бүтээгдэхүүнийг биш өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Үнэтэй байх эсвэл хямд байх нь миний арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг илэрхийлэхгүй юм байна лээ

4. Энэхүү хөтөлбөрийг өөртөө хэрэгжүүлэх дараа дараагийн бүсгүйчүүлдээ хандаж юу гэж зөвлөх вэ?
Тууштай бөгөөд зөв арьс арчилгааны үр дүн амьдралд чинь маш том эерэг сайхан өөрчлөлт авч ирж болдог гэдгийг, энэ сайхан эерэг өөрчлөлтийг 100-хан өдөрт хэрэгжүүлж болдог гэдгийг өөр дээрээ мэдэж ойлгож авлаа. Үр дүн нь ямар сайхан билээ гэдгээр эрч хүч авч идэвхтэй бөгөөд тууштай байгаарай, түүний дараа чиний гаргасан үр дүн чиний өмнөөс ярих болно. Амжилт хүсье.

100 оройн арьс арчилгааны дараах будаггүй, засваргүй зураг

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(814)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: энхээ.   2018-07-10
миний сэвх огтхон ч арилаагүй. хайран мөнгөө үрээд л өнгөрсөн дөө

Зочин: Khishigee.   2018-06-04
Арьс нь цэвэрхэн болохоор үнэхээр шал өөр хүн шиг харагдаж бн, эхнээсээ яаж өөрчлөгдөхийг нь хүлээж бсн ганц хүн, бусдад нь угаасаа өөрчлөгдөөд бхаар ч юм бхгүй бсн, бараг зүгээр шахуу юм байцгааж л бла бла юмнууд биччихсэн, одоо харахад зарим нь бараг анх орсноосоо дор болчихсон юм шиг бхын, хэхэ, энэ охин л энэ хөтөлбөрийн утга учир, Good for you Girl, Тэгээд харин Shiseido, тэр дундаа White Lucent-с өөр бүтээгдэхүүн хэрэглэсэн бол ингэж өөрчлөгдөх бсн уу, бараг л үгүй бх,

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com