ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

100 оройн арьс арчилгааны үр дүн №3

Гоо сайхан  | 2018 / 05 / 22

100 оройн турш арьсны дархлааг нэмэгдүүлж, чийгшүүлж, эмзэгшлийг бууруулж, тэтгэх үйлчилгээтэй SEABERRY брэндийн арьс арчилгааны багцыг хэрэглэснээр ямар дүнд хүрч болохыг эндээс уншаарай.

100 оройн арьс арчилгааны үр дүн №3

Арьс арчилгаагаа байнга, бүрэн хийх зөв дадалтай болох, энэ талаар илүү их сурч мэдэх, өөрөө өөртөө цаг зав сэтгэл гаргаж, халамжлахыг бүсгүйчүүлдээ уриалж энэхүү хөтөлбөрөө Гоолингоо эхлүүлсэн билээ. 2 сарын 10-ны тэр өдрөөс хойш 100 хоногийг амжилттай ардаа үдлээ. Энэ хооронд “Арчаатай бүсгүйн 100 орой” группт 20,000 гаруй бүсгүйчүүд элсэж, 10 арьс арчилгааны видео хичээл, 40 гаруй нийтлэлээр энэ талаарх мэдлэг, мэдээллүүдийг хүргэжээ. Хөтөлбөрийн оролцогчдоос гадна өчигдөрхөн хамтран ажилладаг байгууллагын маань менежэр манай нийтлэл, видео хичээлүүдээс шинэ зүйл ихийг сурсан гэж хэлэхийг сонсох үнэхээр таатай байлаа. Ингээд бодохоор бид нэлээд зүйлийг хийж амжуулжээ. Харин онлайн реалити шоуны маань оролцогчдын үр дүн ямар байсныг одоо харцгаая.

Хөтөлбөрийн эхний өдөр:
Оролцогч №3 - Д.Оюунгэрэл ( SEABERRY)

Нас: 37
Арьсны төрөл: Эмзэг мэдрэмтгий
Арьсны асуудал: Хуурайшилт, эмзэгшил, нөсөө толбо, хялгасан үрчлээ.

20 хоногийн арьс арчилгааны дараа:

Харин 100 хоногийн арьс арчилгааны дараа:

1. Энэ хугацаанд таны арьсанд ямар үр дүн гарсан бэ? Арьсны чинь ямар ямар асуудлууд шийдэгдэв?
- Хялгасан үрчлээнүүд арилсан
- Арьсны гүний бохирдол арилсан
- Нүхжилт маш сайн багассан
- Нөсөө толбо маш сайн бүдгэрсэн
- Цагаан батга асуудал байхаа больсон
- Өдөр бүр хангалттай чийгтэй арьстай байдаг болсон
- Хар батга 70%-90% буурсан
- Арьсныхаа онцлогтоо тохирсон бүтээгдэхүүнээ олж авч чадсан. Түүнийг яг ямар бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж ийм үр дүнд хүрснийг нь мэдэхийг хүсвэл ЭНИЙГ уншаарай. Мөн түүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс авч хэрэглэхийг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ, ажил дээрээ хүргүүлээрэй. Утас: 88302225

2. Амьдралын чинь хэв маяг болон амьдралыг үзэх үзэлд чинь гарсан өөрчлөлт юу байв?
Зөв хооллож, эрт унтаж эрт босох, залхуурлыг ялж, арьсаа байнга арчилхад анхаарлаа хандуулдаг боллоо. Арьсанд тулгарсан шинэ асуудлыг мэргэжлийн хүмүүсийн зааварчилгаагаар шийдвэрлэж байх хэрэгтэйг сурлаа. Заавал үнэтэй бүтээгдэхүүн өндөр үр дүнтэй байдаг гэсэн өрөөсгөл ойлголтоос салсан. Олон янзын бүтээгдэхүүн хольж хэрэглэн арьсаа улам эмзэгшүүлж байсан буруу арчилгаанаасаа салсан. Янз бүрийн ижил төрлийн бүтээгдэхүүнийг сонирхолоороо авч шүүгээ дүүрэн дуусаагүй бүтээгдэхүүн хадгалдаг, хувийн эдийн засагт сөрөг нөлөөтэй буруу зуршилаа орхисон.

3. Өөртөө шинэ дадал хэвшүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй гэж энэ хугацаанд дүгнэсэн бэ?
Үнэхээр залхуу хүрсэн үедээ ялангуяа хойш тавилгүй, өөрийгөө ялан дийлэх хамгийн чухал юм билээ.

4. Энэхүү хөтөлбөрийг өөртөө хэрэгжүүлэх дараа дараагийн бүсгүйчүүлдээ хандаж юу гэж зөвлөх вэ?
Өөрийн арьсны онцлогт тохирох бүтээгдэхүүнийг зөв сонгож, зааврын дагуу зөв хэрэглэх хэрэгтэй шүү.

100 оройн арьс арчилгааны дараах будаггүй, засваргүй зураг

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(897)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com