ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

100 оройн арьс арчилгааны үр дүн №1

Гоо сайхан  | 2018 / 05 / 22

Хөөх, ингээд бүхэл бүтэн 100 орой өнгөрчихлөө. Саяхан л 2 сарын эхээр Цагаан сар болох гээд бид хөтөлбөрөө нээх гээд сууцгааж байсансан. Харин одоо хамгийн чухал үе буюу үр дүнгээ харах цаг болчихжээ. Ингээд 100 оройн турш хуурай, хэт хуурай арьсанд зориулсан YVES ROCHER брэндийн багцыг хэрэглэснээр ямар дүнд хүрч болохыг эндээс уншаарай:

100 оройн арьс арчилгааны үр дүн №1

Арьс арчилгаагаа байнга, бүрэн хийх зөв дадалтай болох, энэ талаар илүү их сурч мэдэх, өөрөө өөртөө цаг зав сэтгэл гаргаж, халамжлахыг бүсгүйчүүлдээ уриалж энэхүү хөтөлбөрөө Гоолингоо эхлүүлсэн билээ. 2 сарын 10-ны тэр өдрөөс хойш 100 хоногийг амжилттай ардаа үдлээ. Энэ хооронд “Арчаатай бүсгүйн 100 орой” группт 20,000 гаруй бүсгүйчүүд элсэж, 10 арьс арчилгааны видео хичээл, 40 гаруй нийтлэлээр энэ талаарх мэдлэг, мэдээллүүдийг хүргэжээ. Хөтөлбөрийн оролцогчдоос гадна өчигдөрхөн хамтран ажилладаг байгууллагын маань менежэр манай нийтлэл, видео хичээлүүдээс шинэ зүйл ихийг сурсан гэж хэлэхийг сонсох үнэхээр таатай байлаа. Ингээд бодохоор бид нэлээд зүйлийг хийж амжуулжээ. Харин онлайн реалити шоуны маань оролцогчдын үр дүн ямар байсныг одоо харцгаая.

Хөтөлбөрийн эхний өдөр:
Оролцогч №1 - Б.Даваадулам ( YVES ROCHER )

Нас: 30
Арьсны төрөл: Хуурай
Арьсны асуудал: Хуурайшилт, холцруу, хялгасан үрчлээ, цагаан батга гардаг.

20 хоногийн арьс арчилгааны дараа:

Харин 100 хоногийн арьс арчилгааны дараа:

1. Энэ хугацаанд таны арьсанд ямар үр дүн гарсан бэ? Арьсны чинь ямар ямар асуудлууд шийдэгдэв?
- Хуурай мэдрэмж төрж, таталддаг байсан нь бүр алга болсон;
- Илэхэд өө мэдрэгдэхгүй зөөлөн, булбарай болсон;
- Арьсны өнгө сэргэж, гэрэлтсэн туяатай болсон;
- Нүдний доод талын хөхрөлт арилсан;
- Хялгасан үрчлээ тэнийж арилсан;
- Арьс цаанаасаа сэргэж, эрч хүчтэй харагддаг болсон;
- Энэ хугацаанд гоо сайханд ороогүй ч арьсны маань гол асуудал болох цагаан батга илт багассан. Ингээд түүнийг яг ямар бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж ийм үр дүнд хүрснийг нь мэдэхийг хүсвэл ЭНИЙГ уншаарай. Мөн түүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс авч хэрэглэхийг хүсвэл www.goolingoo.shop –оос захиалаад гэртээ, ажил дээрээ хүргүүлээрэй. Утас: 88302225

2. Амьдралын чинь хэв маяг болон амьдралыг үзэх үзэлд чинь гарсан өөрчлөлт юу байв?
Өмнө нь сийхгүй л нүүрээ угаалгүй унтдаг байсан. Одоо бол тэгж ёстой чадахгүй болсон. Арьсанд ямар үед юу хэрэгтэйг мэддэг, мэдэрдэг болсон шүү.

3. Өөртөө шинэ дадал хэвшүүлэхэд юунд анхаарах хэрэгтэй гэж энэ хугацаанд дүгнэсэн бэ?
Хүнд, ачаалалтай өдөр ч гэсэн дадлаа хэвшил болгож чадвал бүгдийг даваад өөрийн гэсэн зөв дадлыг бий болгоно. Тиймээс залхуу хүрсэн, нойр хүрсэн, ачаалал ихтэй байсан өдрүүддээ бүр ч илүү анхаарлаа төвлөрүүлээд хичээж ирсэн. Тэр өдрийнхөө маргааш өөрөөрөө бахархах сайхан гэж. Энэ хөтөлбөрт орж байх хугацаандаа би амаржсан юм. Одоо сар ч болоогүй л байна. Гэсэн ч би тэр өдрүүдэд огт алгасалгүй арьсандаа анхаарал тавьсан. YVES ROCHER брэндийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсэн болохоор надад, хүүхдэд маань ч ээлтэй байлаа.

4. Энэхүү хөтөлбөрийг өөртөө хэрэгжүүлэх дараа дараагийн бүсгүйчүүлдээ хандаж юу гэж зөвлөх вэ?
Эхний 1 сар хамгийн их тэвчээр шаардана тэрийгээ л давчихвал дадал болдог санагдсан. Энэ хөтөлбөрийн хамгийн гоё нь хийсэн зүйлс чинь үр дүнгээ шууд өгөөд арьсанд чинь нөлөөлөл нь илт харагддаг учраас тэрэндээ урамшаад улам амтшаад дадал сайхан байлаа.

100 оройн арьс арчилгааны дараах будаггүй, засваргүй зураг

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(670)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com