ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөрт 8 аяга ус ууснаар бидний биед тохиолддог 9 эерэг зүйл

Эрүүл мэнд  | 2018 / 05 / 14

Бие организм, арьсны асуудалдаа огт санаа зовдоггүй эрүүл, үзэсгэлэнтэй бүсгүй байхад чинь тусалж, чамд тулгараад байгаа асуудлыг цогцоор нь шийдэж чадах “шидтэн”-г танилцуулж байна. Энэ бол УС. Чи түүнийг өдөр бүр их бага хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ чиний биед яг ямар нөлөө үзүүлж, эерэг өөрчлөлт авчирч байдгийг тэр бүр мэдэхгүй байх, тийм үү? “Өдөр бүр 8 аяга ус ууж хэвш” гэдэг ч бас зүгээр л хэлчихсэн үг биш юм шүү. Учир нь...

Өдөрт 8 аяга ус ууснаар бидний биед тохиолддог 9 эерэг зүйл

Юуны түрүүнд чиний биед ус дутагдаж байгаа болов уу?
8 аяга гэдэг бол дундаж хэмжээ. Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч үүнээс их, бага ч байж болно. Үүнийг мэдэх энгийн арга бол шээсний өнгөөрөө биеэ шинжих юм. Хэрвээ цайвар шар байвал бие ус хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Харин гүн шар өнгөтэй хурц үнэртэй байвал чи уух усныхаа хэмжээг нэмэх ёстойг хэлж байна.

1. Дасгал хийхэд ус ямар нөлөөтэй гээч!
Хэрвээ чи хангалттай сайн ус уудаг, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг бол энэ хоёрын харилцан хамаарал чиний биед тун эерэг нөлөө үзүүлнэ. Учир нь булчингийн идэвхитэй хөдөлгөөн нь натри, кали, магнийн эрдсүүдийг хүний биед байх ёстой хэмжээнд авчирч өгдөг байна. Харин бие авах ёстой шингэний хэмжээгээ авч чадаагүйгээс булчингууд агшиж эхэлдэг. Булчингийн үйл ажиллагаа усаар тэжээгдэж байдаг учир байнгын дасгал хөдөлгөөн хийдэг бол ус сайн уух хэрэгтэй. Эс тэгвээс хэчнээн дасгал хийлээ ч бүрэн дүүрэн үр дүнгээ өгөхгүй нь байна шүү.

2. Бөөрний үйл ажиллагаа хэвийн явагдана
Бөөр эрүүл байх нь биеэс илүүдэл шингэн буюу шээсийг хэвийн гадагшлуулахад тусалдаг гэдгийг бид сайн мэднэ. Харин шингэнээ нөхөж чадахгүй байсны улмаас бөөр чулуужиж, шээсэн дахь хүчлийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ багасдаг байна. Ийм нөхцөл үүсэхгүй байх нь өдөрт уух ёстой шингэний хэмжээг зөв зохистой хэмжээнд нь байлгахаас ихээхэн хамаарна.

3. Эрч хүчийг нэмэгдүүлж, энергийг хуримтлуулна
Ихэнх хүмүүс ус уухад хүний бие энергиэр дүүрдэг гэдэгтэй санал нийлдэггүй. Бид ядарч сульдаж байгаагаа ойрдоо их ажилласанаас, ачаалалтай байгаагаас болдог гэж андуурдаг. Үнэндээ ус дутагдаж эхлэхэд хүний бие маш их сульддаг байна. Зарим хүмүүс хар кофе уух нь биеийг сэргээж, эрч хүчтэй, шөнөжингөө сэргэг ажиллахад тусалдаг гэдэг ч энэ нь усны үзүүлж байгаа нөлөөг хэзээ ч гүйцдэггүй.

4. Хоол боловсруулах үйл явцыг түргэсгэнэ
Бие организм хэдий чинээ шингэн хүлээж авна тэр чинээгээрээ хоол боловсруулах системийг дэмжиж, өтгөн хаталтыг зогсоодог. Хоолны шингэц муутай хүмүүс ч үүнийг анхаарахад гэмгүй. Антибеотик хэрэглэснээс тогтмол хэмжээний ус ууж дадах нь илүү эрүүл бас үр дүнтэй.

5. Ханиад хүрэхээс сэргийлнэ
Авах ёстой шингэний хэмжээ хэвийн байснаар гаднаас ирэх өвчин үүсгэгч бактерийг устгах дархлааг бий болгодог. Тиймээс ялангуяа ханиадны улирал, ханиадны бактери идэвхиждэг үеэр шингэнээ сайн нөхөх нь өвчнөөс хамгаалах урьдчилан сэргийлэлт болж чаддаг.

6. Толгойн өвчин баяртай!
Хүний биед байх ёстой шингэний хэмжээ дутагдснаас толгой өвддөг.“Би маш их цангаж байна, надад анхаарлаа хандуулаач” гэдэг дохиог толгой өвдөлтөөр дамжуулан илгээдэг ажээ. Тиймээс биедээ гарч байгаа шинж тэмдгүүдийг анхаарч байхын зэрэгцээ байнга усалж, чийглэж байхыг бие организм биднээс өөрсдөө л шаарддаг бололтой.

7. Хөлөрнө
Бие хөлрөх үйл явц нь хүний бие эрүүл байгааг илтгэдэг нэг үзүүлэлт болдог байна. Харин шингэн зүйлээр дутагдаж эхлэхэд хөлс ялгарахгүй болдог. Тиймээс үүнийг биеэс чинь ирж байгаа нэг дохио гэж бодоод уух зүйлийнхээ хэмжээг нэмээрэй. Хэрвээ хөлөрч байдаг бол бие чинь хэвийн л байна гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж байх ёстой хэмжээ гэж бий гэдгийг санаарай. Хэт их хөлрөх нь сайны тэмдэг биш.

8. Зүрх чинь ч бас эрүүл байж, стрес чамайг ахин зовоохгүй
Зүрхний үйл ажиллагаа хэвийн явагдаж, цусны эргэлт сайжирч, даралт багасах хүндрэлээс чамайг төвөггүйхэн хамгаалах болно. Зүрх эрүүл бол бие эрүүл. Бие эрүүл бол стресс бухимдал үгүй болно. Тэгэхээр бие организмаа бүхэлд нь хайрлан хамгаалж, эрүүл амьдрахад ердөө ганцхан энэ дадлыг л өдөр бүр хэвшүүлэхэд болох юм. Усыг “хашраацгаая!”

9. Арьс чинь гялалзаад л байна
Тогтмол ус ууж хэвшихийн өөр нэгэн гайхамшиг нь арьсыг толигор, өнгөлөг, үрчлээгүй байлгадагт оршдог. Хэдий үрчлээ гэдэг байгалийн жамаар явагддаг зүйл ч гэлээ бүсгүй хүн өөрийн хүчин чармайлтаар үүнийг хойшлуулах боломжийг бүрдүүлж чадна. Үрчлээ хэт хуурай арьсанд хурдан явагддаг учраас гаднаас нь чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна дотроосоо байнгын усаар чийглэж өгөх нь хөгшрөлтийг удаашруулж, толигор хэвээр байлгахад тусална. Тийм ч учраас “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийнхөө даалгавар бүрт бид ус уух талаар байнга сануулж байсан билээ. 100 оройн турш арьс арчилгаагаа бүрэн хийж, хажуугаар нь маш сайн ус ууж байсан бүсгүйчүүд маань одоо үр дүнг нь мэдэрчихсэн яваа даа, тийм ээ?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоод ирсэн захидал
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(480)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com