ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьсаа бүрэн арчилсны дараа төрдөг сайхан мэдрэмжүүд

Гоо сайхан  | 2018 / 04 / 06

Амьдралд ганцхан заяах арьсаа өдөр, орой бүр сайтар эрхлүүлэх хэмнэлийг уриалсан “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр дундаа орж байна. Эхний өдрөөс эхлээд арьс арчилгааны “сахилга бат”-тай байсан бүсгүйчүүд маань одоо энд бичигдэх мэдрэмжүүдтэй хэдийнэ танил дотно болсон байх. Арьсаа бүрэн арчилсны дараа ямар мэдрэмж төрдөг вэ гэж үү?

Арьсаа бүрэн арчилсны дараа төрдөг сайхан мэдрэмжүүд

1. Арьс арчилгааны бүтээгдэхүүний рекламнаас “үсрээд гараад” ирсэн мэт мэдрэмж
Янз бүрийн, алдар нэртэй гоо сайхны бүтээгдэхүүний реклам дээрх эмэгтэйчүүдийн арьсыг тусгай эффект, фотошопоор л зассан байлгүй гэж бодоод, өөрийгөө жирийн амьдрал дээр нээрээ тэгж харагдаж болно гэдэгт огт итгэдэггүй байжээ. Арьсаа үнэхээр хагас дутуу арчилдаг байсан болоод л тэр. 10-аад алхамтай арчилгаагаа бүрэн хийгээд өөрийгөө толинд харахад бараг л рекламнаас гараад ирсэн мэт чийгээр дүүрэн, бумбагар, булбарай, гэрэл ойлгосон гоё арьстай харагддаг шүү. #Nomakeup #nofilter гэж бичээд зургаа тавиад л баймаар...

2. Маш зөв зүйтэй зүйл хийсэн мэт, өөрөөрөө бахархах мэдрэмж
Багшийнхаа өгсөн даалгаврыг сайн биелүүлчихээд ангиасаа ганцаархнаа онц авах үеийн мэдрэмжийг санаж байна уу? Өглөөний цэнгэг агаарыг хүүхэддээ амьсгалуулахын тулд өөрийн нойроо хасан үүрээр хүүхдээ салхилуулсны дараах мэдрэмжийг ч бас? Хийх ёстой гэдгийг нь мэдэж байгаа ч, ихэнх хүмүүсийн хийж чадалгүй залхуурдаг зүйлийг хийчихээр “Би ч мундаг юм аа” гэсэн өөрөөрөө бахархах сэтгэл эрхгүй төрдөг. Арьсаа бүрэн арчилсны дараа ч бас яг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Ихэнх бүсгүйчүүд “зүгээр л тоник, тос түрхээд унтдаг” төрөлд багтдаг бол харин чи арьс арчилгааны тал дээр #Likeaboss байж чадаж байна.

3. Өөрийн мөнгө, цаг хугацааг ашигтай зарцуулж байгаа мэт мэдрэмж
Хамгийн гоё нь арьсандаа хийсэн хөрөнгө оруулалт хэзээ ч “мөнгөний гарз”, “цагийн гарз” гэсэн мэдрэмж төрүүлдэггүй. “Үүнээс илүү оройтоогүй нь яамай даа”, “Ямар азаар хэрэглэж эхлээ вэ?”, “Ямар азаар хийж эхлээ вэ?” гэсэн мэдрэмжүүдийг л өдөр бүр төрүүлнэ гээч.

4. “Маргааш ч сайхан өдөр болох нь дээ” гэдэг мэдрэмж
Ирээдүйдээ итгэлтэй гэдэг шиг “маргаашдаа итгэлтэй” болох мэдрэмжийг өмнөх оройн арьс арчилгаа шийдэж өгдөг. Өглөө нь ямар гоё амарсан царайтай босож ирэхээ мэдэж байгаа тул орондоо орохдоо маргаашд бүрэн бэлтгэлтэй санагддаг шүү. Арьс чийглэг гялгар, өнгө нь жигд, нөсөө бүдгэрсэн, хамар цэвэрхэн, хацар нүхжилтгүй, зовхи үрчлээгүй, дух зураасгүй, эрүү батгагүй байхаар чинь “Би 100%” гээд дуулаад байхаас өөр яахав дээ, тэ?

5. “Би хэлээд өгье” гэмээр үе улам л олширсоор
Өдөр ирэх бүр арьс, арьс арчилгаа, арьсны асуудлуудын талаарх мэдлэг чинь зузаарсаар байгаа болохоор хэн нэгэн бүсгүй ойр хавьд чинь “Энийг яаж хэрэглэдэг юм бол оо?”, “Тоникийг чийгшүүлэгч болгон ашиглаж болох уу?”, “Серум нь яг яадаг юм бэ?” гэх мэт асуулт амнаасаа унагах бүрт хэлээд, тайлбарлаад өгчихмөөр санагдана. Ийм тохиолдол бүрийн дараа өөрийгөө илүү “Арчаатай бүсгүй” болоод байгааг мэдэрдэг.

Ийм л мэдрэмжүүдийн төлөө орой бүр залхууралгүй арьсаа арчилж, арваад бүтээгдэхүүний ард ажрах ч үгүй гарсаар бүгдээрээ 50-иад хоногийг өнгөрүүлжээ. Нүүр будалт, хувцаслалтанд нэг их автаад байдаггүй хэрнээ арьс арчилгааны тал дээр сүүлдээ жаахан “донтох” шинжтэй болоод ирж байна лээ шүү. Энэ хугацаанд олон зүйл мэдэж авч, хэрэгжүүлсээр байгаа ч, арьс арчилгааны талаар ахин судалж, мэдэх зүйлсийн маань хэмжээ “яндаж дуусдаггүй далай мэт” л өргөн уудам санагдах болсон. Эхлээд зүгээр л үйлчилгээг нь харж байгаад бүтээгдэхүүнээ сонгодог байсан бол одоо найрлага, бүтэц гээд бүгдийг нь нарийн судалж байгаад авдаг болсон байна. Бас шинэ серум, тос туршиж үзэхээр авах үед шинэ цүнх, өндөр өсгийт авсан хүн шиг л догдолж, гэр лүүгээ яардаг болсон байна. Та нар ч бас тэгж байна уу?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол нийтлэл танд хүрлээ.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , The Body Shop , Skinfood , Seaberry, Decello, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(966)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com