ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Beauty Diary №4 –өөс юу сурах вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 03 / 15

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр эхлээд 40 гаруй хоног өнгөрлөө. Энэ хооронд бүгдээрээ олон зүйлийг сурч, мэдэж авахаас гадна орой бүр арьсаа арчлах дадалтай болоод байна. Өдрөөс өдөрт чийглэг, эрүүл, өнгөлөг арьстай болж байгаагаа мэдрэх нь хэчнээн сайхныг хэдүүлээ л мэдэх байх даа, тэ? Ингээд “Beauty Diary №4” –өөс бүгдээрээ юу сурах вэ?

Beauty Diary №4 –өөс юу сурах вэ?

1. Хөнгөн хэлбэрийн идээтэй батганы тухай

- Идээтэй батга үүсэх шалтгаан олон боловч ихэвчлэн тосны булчирхайн үйл ажиллагаанаас шалтгаалдаг.
- Хэт хуурайшсан арьс өөрийгөө хамгаалахын тулд тос ялгаруулж эхэлдэг. Арьсанд чийг дутагдвал түүнийгээ тосоор нөхөх гээд тос ялгаруулна.
- Эпидермис буюу арьсны өнгөн давхарга дээр байгаа хөнгөн хэлбэрийн батга толгой идээтэй байдаг.
- Батга гарсан тохиолдолд маш сайн цэвэрлээд, батга хатаагч эмчилгээний гель тос хэрэглэх хэрэгтэй.

2. Үрэвсэлтэй батганы тухай

- Толгой нь бараг мэдэгдэхгүй, том талбай хамарсан, хөндүүртэй батга байх бөгөөд үрэвслийн процесс арай гүнд явагдаж байна гэсэн үг.
- Үрэвсэлтэй батгыг буруу шахах, оролдох юм бол арьсны гүн рүү шахагддаг муу талтай.
- Ийм төрлийн батга гарсан бол эмчилгээний гель, тосыг тухайн хэсэгт нь түрхэж, үрэвслийг дарах нь зөв.
- Батга байнга, их хэмжээгээр гараад байгаа бол арьсны эмчид хандаарай.

3. Нэвчдэст батганы тухай

- Хэд хэдэн арьсны сүвийг хамарсан том хэмжээтэй үрвэсэлт батгыг нэвчдэст батга гэж нэрэлнэ.
- Ийм батга гарсан бол арьсны эмчид хандах хэрэгтэй. Бүтээгдэхүүнээр эмчлэх бараг л боломжгүй байдаг.
- Үрэвсэлтэй, нэвчдэст батга нь демодекс хачигаар үүсэх нь бий. Нэг газарт гараад эдгэж байтал ахиад хажууханд нь батга гараад байвал демодексийн шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
- Нүүр будалтын, ялангуяа тосон төрлийн бүтээгдэхүүн түрхдэг крем, өө дарагч, уруулын будаг гэх мэтийг түрхдэг багсаа сайн цэвэрлэж хэвших хэрэгтэй.
- Мөн будалтын порлоноо ч бас зориулалтын савангаар сайн угаах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнээ өөр хүнтэй битгий хамт, сольж хэрэглээрэй.
- Контурны багс, сормуусны будгаа хүнтэй битгий сольж хэрэглээрэй.
- Уруулын будгаа чанартай будаг сонгоорой. Яагаад гэвэл чи идэж байгаа. Чамайг үнсэж байгаа хүн бүр ихээр идэж байгаа шүү.
- Стресс бол чөлөөт радикал юм. Өөрөөр хэлбэл арьсны хэвийн байдлыг хадгалдаг атомуудын тоог бууруулж байдаг.
- Батга гардаг арьстай бол чийгшүүлэгчтэй, усан суурьтай тосыг хэрэглэж арьсаа чийгшүүлж байх хэрэгтэй.

4. Нүхжилтийн талаар

- Нүхжилт 2 замаар үүсдэг. Тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, арьсаа сайн цэвэрлэхгүй байгаа тохиолдолд арьсны нүх сүв тэлснээр нүхжилт үүснэ. 2-рт 30+ насанд арьс суларч унжиснаар нүх сүв томорч нүхжилттэй мэт харагдуулдаг.
- Тослог арьстай хүнд нүхжилт түлхүү тохиолдоно.
- Тослог их ялгарснаас үүдсэн нүхжилттэй бол арьсаа сайтар цэвэрлэж, гуужуулаад, нүх агшаах арчилгааг өдөр тутамдаа хийх нь зөв.
- Харин хөгшрөлт, арьс унжиснаас шалтгаалсан нүхжилттэй бол арьсаа чангалах, өргөх бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Илүү дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзээрэй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(403)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com