ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 03 / 02

Арьсныхаа төрлийг зөв тодорхойлоод сурчихвал арьс арчилгааныхаа суурь асуудлыг шийдчихлээ гэсэн үг. Дараа нь арьсныхаа нэмэлт асуудлуудын эх сурвалжийг нь тодорхойлж, үгүй хийгээд, өөрт тохирсон зөв бүтээгдэхүүн сонгож, арчилгаагаа бүрэн хийгээд явахад л арьс чинь залуу, булбарай, гэрэлтсэн хэвээр олон жилийг үдэх болно.

Өдөр тутмын арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрхэн сонгох вэ?
“Арчаатай бүсгүйн 100 орой”хөтөлбөрийн хүрээнд AnarA’s make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгтэй хамтран бүтээж буй “Beauty Diary” эхний дугаараар бүсгүйчүүд маань гэрийн нөхцөлд арьсан хэрхэн зөв тодорхойлохыг сурсан. Хэрвээ чи үзэж амжаагүй бол доорх бичлэгийг үзээрэй.

Харин одоо өөрийн арьсны онцлогт тохирох нүүр цэвэрлэгчийг хэрхэн сонгох вэ?

Нүүрнийхээ будгийг арилгачихаад арьсаа цэвэрлэхдээ хэрэглэх бүтээгдэхүүнүүд маань бидний арьсны эрүүл мэндэд маш их нөлөөлдөг. Бидний арьсан дээр гадны нөлөөллөөс маш их бохирдол наалдаж байдаг. Энэ нь арьсны нүх сүвийг бөглөж батгашилт, үрэвслийг үүсгэдэг. Тиймээс арьсаа өглөө, орой тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ цэвэрлэгчийг сонгохдоо арьсны үндсэн тослог чийгийг алдагдуулахгүйгээр зөвхөн бохирдлыг арилгахыг нь сонгох нь чухал.

“Non-comedogenic”

Энэ нь бүтээгдэхүүний шошгон дээр их байдаг. Арьс арчилгааны мэргэжилтнүүд их ашигладаг ч энгийн үгээр тодорхойлогддоггүй. Хэрвээ бүтээгдэхүүн дээр “NON-COMEDOGENIC” гэж бичсэн байвал тэрхүү бүтээгдэхүүн таны арьсыг цочроохгүй, арьсны сүвийг бөглөхгүй, нүхжилт үүсгэхгүй гэсэн үг юм.

Тоникийг өдөр бүр хэрэглэх хэрэгтэй юу?

Тоник гэдэг үг 80-аад оноос хойш өндөр хөгжилтэй оронд дэлгэрчээ. Энэ нь архины хольцтой арьсыг хатаахад ашиглагдаж байсан бол одоо үед шим тэжээлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг арьсанд шингэхэд бэлдэж өгөх, арьсыг чийгшүүлэх үүрэгтэй байдаг билээ.

Найрлагаас нь шалтгаалж сонголтоо хийгээрэй:

- Альфа, бета хүчлүүд нь арьсны нүхийг хааж, үхэжсэн эд эсийг зөөлөн арилгаж, нарны нөлөөгөөр үүссэн нөсөө толбыг арилган, эмзэгшлийг багасгадаг.
- Гиалуроны хүчилтэй тоник нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, нүхжилтийг багасгана.
- Бүх төрлийн ус болон ногоон цайны найрлагатай нь арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэн, улайлтыг багасгадаг
- Витамин Е, С нь арьсны өнгийг сэргээж, чөлөөт радикалуудыг дэмждэг.

Тоникны талаарх илүү их мэдээллийг “ЭНЭ” нийтлэлээс уншаарай.

Зөвлөмж: Тоникийг нүүрэндээ түрхэхээсээ өмнө гараа цэвэрхэн байгаа эсэхийг шалгаарай. Эхлээд хөвөндөө бага зэрэг шингээгээд нүүрээ арчиснаар үлдэгдэл бохирдлыг цэвэрлэж, нүхийг агшаана. Дараа нь алган дээрээ хэдэн дуслыг аваад арьсандаа шингээж, товших байдлаар түрхэснээр арьсаа чийгшүүлж, дараа дараагийн бүтээгдэхүүнд арьсаа бэлдэж байгаа хэрэг. Хэт эмзэг арьстай бол тоникийг зөвхөн өглөөд эсвэл орой хэрэглээрэй.

Серум гэж юу вэ?

Арьс арчилгааны чинь бүтээгдэхүүн дотор серумийлдэс байгаа биз дээ? Заавал байх ёстой шүү. Учир нь маш хүчирхэг нэгдлүүдээр баялаг байдаг ба үрчлээг тэнийлгэх, арьсыг нөхөн сэргээх, арьсны асуудлыг шийдэх гайхалтай ид шидтэй бүтээгдэхүүн юм. Гэхдээ заавал ямар нэг асуудал арьсан дээр чинь гарсны дараа хэрэглэнэ гэсэн үг биш. Одооноос арьс арчилгааны дараалалдаа оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл ямар ч арьсанд антиоксидант хэрэгтэй шүү дээ. Серум бол антиоксидантын эх булаг юм.

Найрлагаас нь шалтгаалж сонголтоо хийгээрэй:

- Гиалуроны хүчил нь чийгшүүлэх үйлчилгээтэй бөгөөд чийгийн алдагдлаас хамгаалдаг.
- Витамин С нь арьсан дээрх нөсөө толбыг арилгаж, арьсны нөхөн төлжих явцыг түргэсгэнэ.
- Retinol, витамин B3, пептидүүд нь коллагеныг нэмэгдүүлж уян хатан чанарыг сайжруулдаг.
- Коллоид хүхэр, ниацинамид нь улайлт, үрэвсэл үүсэх зэргээс хамгаалдаг.

Зөвлөмж: Бүсгүйчүүд маань арьсан дээр нь ямар нэгэн асуудал үүсэхэд тэр асуудлаа шийдэх гэж авсан бүтээгдэхүүнээ нүүрнийхээ арьсанд бүхэлд нь түрхчихдэг. Уг нь бол хэрвээ та сэвх нөсөө толботой бол тэр хэсэгтээ л зөвхөн витамин С-тэй сэрумээ түрхэх, батга гарсан бол зөвхөн тэр хэсэгт эмчилгээний гелээ түрхэх нь зөв юм. Мөн зарим бүсгүйчүүд маань цаг хугацаа хэмнэхийн тулд чийгшүүлэгч, серум хоёрын нэгийг нь л хэрэглэдэг. Ингэх нь буруу бөгөөд дарааллийн дагуу нэг нэгээр нь арьсандаа сайтар шингээж хэрэглэвэл арьс чинь өдрөөс өдөрт гэрэлтэж, эрүүлжинэ.

Чийгшүүлэгчийг хэрхэн хэрэглэх вэ?

Чийгшүүлэгч бол мэдээж арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэхэд зориулагдсан бөгөөд өөрөөр хэлбэл арьсны өнгөн давхарга ус, чийгээ алдахаас сэргийлэхэд тусалдаг. Арьсны эмч нар чийгшүүлэгч заавал хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд арьсанд чийг дутагдсанаас хөгшрөлт хурдан явагдаж, эмзэгшил, хуурайшилт, батга гэх мэт бүх асуудлууд үүснэ.

Хүн бүр чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй, гэхдээ арьсны төрлөөс хамаарч ямар бүтэцтэй чийгшүүлэгч сонгохоо шийдэх хэрэгтэй:

Өдөр ба шөнийн тос бидний арьсанд ямар ач тустай вэ?

Өглөө тос түрхэснээр өдрийн турш арьсны чийг алдагдлаас хамгаалж байдаг. Ерөнхийдөө таны арьс хуяг дуулгаа өмслөө л гэсэн үг. Орчны бохирдол арьсны гүн рүү орохоос сэргийлж, чийгийг хадгална. Харин шөнийн тос нь арьсыг амрааж, нөсөө толбо үүсэх явцыг удаашруулдаг. Мөн арьсны эсийн нөхөн төлжилт явагдахад онцгой нөлөөтэй байдаг учраас хөгшрөлт удаан явагдаж, уян хатан чанараа хадгалахад тусалдаг юм.

Ямар зовхины тос сайн бэ?

Хэрвээ бид зовхины тос түрхэхгүй бол яах вэ? Зовхины арьс маш нимгэн, тослогийн булчирхайгүй байдаг тул хуурайшиж, үрчлээтэй, бүлцэн уут үүсэж, унжина. Тиймээс арьсны эмч нар идэвхтэй найрлагатай, мэдрэмтгий арьсанд тохирох зовхины тосыг санал болгодог. Найрлагандаа каффейн, пептид, гиалуроны хүчил агуулсан тос нь арьсыг тайвшруулж, чийгшүүлдэг. Харин зовхины хар хүрээ үүсэж, арьсанд нь уут үүссэн бол Витамин С, ниациамид орсон найрлагатай тос илүү сайн нөлөөтэй байдаг.

Зөвлөмж: Нүдээ цочроохгүйн тулд хурц үнэртэй болон хэт хурц найрлагатай зовхины тос сонгохоос зайлсхийгээрэй.

Нарны тосыг хэрхэн сонгох вэ?

Гадаа наранд удаан байсан хувцас гандаж өнгөө алддаг. Түүн шиг арьс маань ч бас ямар ч хамгаалалтгүй наранд явахад үрчлээ үүсч, өнгөө алддаг. Тиймээс өдөр тутамдаа нарны тос зайлшгүй түрхэх нь бүсгүйчүүд бидний хувьд зайлшгүй биелүүлэх үүрэг гэлтэй.

Арьс арчилгааны зөвлөхүүд болон шинжээчид нэгэн дуугаар нарнаас хамгаалах тосыг хэрэглэх нь зүйтэй хэмээн хүлээн зөвшөөрдөг. Нарнаас хамгаалах тосыг тууштай хэрэглэснээр хялгасан үрчлээ, нөсөө толбоноос хамгаалах, арьсны хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Арьсны эмч нар SPF 30-аас доошгүй хамгаалалттай, чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг санал болгодог.

Арьс арчилгааны талаар илүү их мэдээлэл мэдлэгтэй, зөв арчлах дадалтай болж, өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгож сурахыг хүсвэл “Арчаатай бүсгүйн 100 орой” https://www.facebook.com/groups/578671445810970/ хөтөлбөрт оролцоорой.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
3 сарын зурхай
Дараах мэдээлэл
Beauty diary №3-аас юу сурах вэ?

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(284)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com