ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Beauty Diary №1 -ээс юу сурах вэ?

Гоо сайхан  | 2018 / 02 / 12

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр

Арьсаа маш сайн арчилдаг болохын тулд бид нар эхлээд арьсаа таньж мэдэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ биз дээ? Магадгүй чи өөрийгөө хуурай арьстай гэж боддог ч холимог арьстай байхыг үгүйсгэхгүй. Холимог арьстай гэж бодож байтал тослог арьсны бүтээгдэхүүн хэрэглэхүйц тослог давамгайлсан холимог арьстай ч байж болно шүү. Ингээд AnarA’s make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгтэй хамтарсан "Beauty Diary" –ийг хүргэж байна.

Beauty Diary №1 -ээс юу сурах вэ?

Эхлээд гол санаануудыг нь эндээс уншаарай:

1. Арьсаа арчилж эхлэхийн тулд арьсаа сонирхож судлах хэрэгтэй.
2. Арьсны 3 давхарга байдаг. Эпидермис буюу эвэрлэг давхарга, дерма буюу жинхэнэ арьс, Гиподермис – Өөхөн давхарга.
3. 1 арьсны сүвийг тойроод 6-14 хүртэлх тооны тосны булчирхай байрладаг.
4. Хөөсрүүлж угаасны дараа арьс хамгаалалтаа алдаж байдаг учир угаачихаад чийгшүүлэх бүтээгдэхүүн заавал түрхэх хэрэгтэй.
5. Угааснаас хэдэн цагийн дараа тослог хэрхэн ялгарч байгаагаар арьсны төрлийг тодорхойлно.
6. Тослог, холимог, эмзэг мэдрэмтгий, хэвийн, хуурай гээд 5 төрлийн арьс бий.
7. Улирал, хоол хүнс, амьдралын хэв маягаас шалтгаалж арьсны төрлүүд өөрчлөгдөж байдаг. Тиймээс улиралдаа нэг эсвэл хэрэглэдэг бүтээгдэхүүн чинь таарахаа болиод ирэх үед арьсаа ахин оношилж байх нь зөв.
8. Холимог арьстай бүсгүйчүүд арьс арчилгаагаа хувааж хийх хэрэгтэй. Тослог хэсэгтээ шавар маск, гүн цэвэрлэх бүтээгдэхүүнүүд харин хуурай, эмзэг хэсэгтээ чийгшүүлэх маск хэрэглэнэ гэх мэт.
9. Эмзэгшсэн арьсны ихэвчлэн хацарны улаан судсууд тод ялгарсан байдаг.
10. Хацарны судас гэмтэх нь температурын хэт өөрчлөлтөөс шалтгаалдаг. Тиймээс гэрт амьдардаг бүсгүйчүүд өвөл гэрээсээ гарахдаа малгай өмсөж, ороолтоор боож байвал сайн.
11. Хүний арьс -8 градусаас эхлээд чийгээ ялгаруулж чадахаа больдог. Тиймээс өвлийн улиралд өдрийн тосоор арьсаа хамгаалах хэрэгтэй.
12. Хуурай арьс эмзэгших нь илүү амархан байдаг. Тослог арьс ч бас буруу арчилгаанаас болж эмзэгшдэг.
13. Чийггүй арьс нимгэрч, уян хатан чанараа алдана.
14. Дан эмзэг арьс гэж байхгүй. Тослог эмзэг, холимог эмзэг, хуурай эмзэг гэх мэт бий. Өөрөөр хэлбэл төрөлхийн эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүс маш цөөн байдаг.
15. Тослог арьстай хүмүүс батга хатаах, спиртийн найрлагатай гэх мэт хэт хүчтэй бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь буруу.
16. Арьсаа тодорхойлохдоо хөөс эсвэл гелэн цэвэрлэгчээр хөөсрүүлж угаагаад 1:30 минутаас 2 цаг хүлээнэ. Энэ хооронд дасгал хийх гэх мэтээр хөлсөө гаргахгүй. Хуурай сальфетка авч хоёр хуваагаад нүүрэн дээрээ тавьж 5 секунд байлгаад авч харна. Бүхэлдээ их хэмжээний тос болсон бол тослог, Т бүсээрээ их хэмжээний тосон толбо үүссэн бол холимог, нэлэнхүйдээ бага хэмжээний тосон толботой бол хэвийн, толбогүй байвал хуурай гэх мэтээр тодорхойлно.

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзэж арьсаа яв цав тодорхойлоод аваарай.

Ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(595)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com