ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Онлайн реалити шоу: 100 хоног 10 оролцогч №1

Чөлөөт цаг  | 2018 / 02 / 09

“Үнэхээр 100 хоногийн турш нэг ч өдөр алгасалгүй орой бүр арьсаа хайрлан, хайрлан арчилбал одоогийн арьс, амьдралын хэв маяг, сэтгэл санаа гээд бүгдэд чинь ямар өөрчлөлт гарах бол?”

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн талаар сонссон, оролцох гээд хүлээж байгаа бүсгүйчүүлд маань ийм асуулт орж ирж байгаа байх. Тэрхүү үр дүнг өөрийн нүдээр харах боломжийг 10 оролцогчтой онлайн реалити шоу маань олгоно. Яаж вэ гэвэл:

Онлайн реалити шоу: 100 хоног 10 оролцогч №1

“ЭНЭ” нийтлэлд дурьдсанчлан “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийнхөө хүрээнд бид дээрх онлайн реалити шоуг зохион байгуулж байна. 10 оролцогч бүсгүйчүүдийнхээ арьсыг оношилж үзээд өөр өөрийнх нь арьсны онцлог, нас, ажлын онцлог зэрэгт нь тохируулан арьс арчилгааных нь багц бүтээгдэхүүнийг бэлэглэж байна. Оролцогч бүсгүйчүүд маань тэрхүү багцыг 100 оройн турш тасралтгүй хэрэглэн үр дүнгээ бусад оролцогч, үзэгчдийнхээ өмнө нээлттэй харуулж өрсөлдөх дүрэмтэй. Үүний үр дүнд бусад хэрэглэгчид маань бүрэн арчилгаа болоод бүтээгдэхүүний жинхэнэ үр дүнг нүдээрээ харах боломжтой. Мөн 10 өөр арьс, амьдралын хэв маягтай бүсгүйчүүд оролцож байгаа болохоор өөртэйгөө адил бүсгүйн хэрэглээг байнга хараад дуурайхад хялбар байна. Хөтөлбөрийн 100 хоногийн хугацаанд “Арчаатай бүсгүйн 100 орой” “Группт” орой бүр арьс арчилгааны талаарх сэтгэгдэл, бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ оруулах болохоор хамтдаа зовлон, жаргалаа хуваалцаад оролцох учиртай.

Ингээд эхний оролцогчыг танилцуулъя:

Оролцогчийн дугаар: 66811
Нэр: Б. Даваадулам
Нас: 30
Арьсны төрөл: Хуурай

Арьсны асуудал: Хуурайшилт, холцруу, хялгасан үрчлээ, эрүү хэсгээр үсэвсэлтэй батга, хамар хацар хэсгээр хар батга, хацар хэсгээр цагаан батга гардаг.

Бидний бэлэглэсэн багц бүтээгдэхүүн:

Оролцогч маань хуурай арьстай болохоор Yves Rocher брэндийн сайтар чийгшүүлэх мөн 30 настай учир үрчлээ, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хамтатган санал болголоо. Хуурай арьсыг буруу арчилбал эмзэг мэдрэмтгий болох нь амархан учраас зөөлөн, байгалийн ашигт найрлага өндөртэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй юм. Мөн арьсаа байнга чийглэг байлгаж чадвал батга болон үрчлээ аяндаа багасаад ирнэ.

Зовхины будаг арилгагч:

- Зовхины арьсыг амрааж, чийгшүүлж, үрчлээтэхээс сэргийлнэ.
- Хуурай арьстай бүсгүйчүүлийн зовхи маш хурдан үрчлээтдэг учраас маш зөөлөн чанарын угаагч хэрэглэх хэрэгтэй.
- Хуурай арьстай бүсгүйчүүд зовхины тос хэрэглэхээсээ өмнө аль болох залуугаасаа зөөлөн найрлагатай арилгагчаар будгаа зөв арилгаж сурвал үрчлээтэхээс сэргийлж чадна.

Нүүр цэвэрлэгч:

- Хуурай арьстай бүсгүйчүүл хөөсөн цэвэрлэгч биш зөөлөн найрлагатай гелэн цэвэрлэгч эсвэл сүүн шингэн сонговол сайн шүү.
- Энэхүү гелэн цэвэрлэгч нь чийгшүүлэх найрлагатай.

Тоник:

- Парабен, силкон агуулаагүй.
- Давхар чийгшүүлэх, өнгийг сэргээх найрлагатай.

Серум:

- Серум бол арьсны асуудлыг шийдэх, эмчлэх гол бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
- Хуурай арьстай бүсгүйчүүл чийгшүүлэх найрлагатай серумыг өдөр тутмын арчилгаандаа заавал хэрэглэж занших хэрэгтэй.
- Арьсны чийгшэлт нэн даруй 104%-р ихэснэ. 22 сайн дурынхан туршилтад орсон бөгөөд уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээс 30 минутын дараа тэдний арьсны чийгшил 104%-р өссөн байна.

Зовхины тос:

- Зовхи орчмын эмзэг арьсны өнгийг сэргээх, хялгасан үрчлээг тэнийлгэж, гүн үрчлээнээс сэргийлж, толийлгох үйлчилгээтэй тос.
- Нүдний доод талын уутанцар болон ядаргаанаас үүдсэн хөхрөлтийг багасгана.
- Хэрэглэх үед сэнгэнэсэн мэдрэмж төрнө, өөртөө өнхрүүштэй учир гараар түрхэх шаардлагагүй бүтээгдэхүүн 100% зовхины арьсанд шингэнэ.

Шөнийн тос:

- Шөнийн тос бол арьсыг чийгшүүлж, чийгшлийг барих үйлчилгээтэй хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд 25- аас дээш насанд арьсныхаа төлөө заавал хэрэглэж занших хэрэгтэй.
- Бүх төрлийн нөхцөл байдалд дасан зохицож ургах чадвартай онцгой генийн бүтэцтэй Амьдралын ургамалын найрлагатай шөнийн тос нь арьсны өнгийг сэргээж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Маск:

- Хуурай болон хэт хуурай арьсанд зориулсан эрчимтэй чийгшүүлж, тэжээл өгөх маск.
- Маск бол арьсаа чийгшүүлэхийг хүсэж байгаа бүх бүсгүйчүүлийн байнга хэрэглэх бүтээгдэхүүн юм.
- Чийгшүүлэлт өндөртэй маскууд ихэвлчэн гелэн хэлбэртэй байдаг шүү.
- 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

Гуужуулагч:

- Арьсыг бохирдол болон идэвхгүйжсэн эсүүдээс салгаж, арьсны байгалийн гэрэлтэх чадварыг дахин сэргээх гуужуулагч.
- Хуурай арьстай бүсгүйчүүд долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

Хэрвээ чиний арьсны асуудал дээрх оролцогчынхтой ижил бол Yves Rocher брэндтэй илүү дотно найзлаарай. Амжилт арчаатай бүсгүй минь.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(724)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: handmaa.   2018-02-10
uuriiguu sain medhiig hvsch baina

Зочин: Doogii.   2018-02-09
Woow goy ym be aztan boloxson gej ymar ix xvssen bilee daanch ...za yaxaw zvgeeree 100 oroidoo amjilttai oroltsoy

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com