ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчилгааны оргил цаг - ОРОЙ

Гоо сайхан  | 2018 / 02 / 02

“Арьс чинь ойрд их ядарсан харагдаж байна, ажил ихтэй байна уу?”, “Сайн унтаж амарч чадахгүй байгаа юм уу?”, “Хөөх, арьс чинь ямар их хуурайшчихаа вэ?”, “Энд чинь юу гарчихсан юм?” гэх зэргээр ойр тойрны хүмүүс чинь чиний арьсанд “санаа зовж” байсан үе олон байх. Энгийн үед ч бусдад мэдэгдэхгүй арьсны асуудлууд бидэнд зөндөө бий. Ялангуяа ийм хатуу ширүүн уур амьсгалтай, бохирдолтой хотод амьдарч байгаа үед гарцаагүй шүү дээ. Тиймээс бид хэн хэнээс илүү арьсныхаа асуудалтай илүү ухаалгаар бас тууштай тэмцэж, үзэсгэлэн гоогоо удаан хадгалах аргыг энгийн дадал мэт болгон өөртөө суулгах зайлшгүй шаардлагатай. Энэхүү шалгарсан арга бол оройн арьс арчилгаа юм. Учир нь:

Арьс арчилгааны оргил цаг - ОРОЙ

Арьс арчилгаа нь өөрөө “Цэвэрлэгээ+Эмчилгээ+Хамгаалалт” гэсэн 3 хэсгээс бүрддэг. Цэвэрлэгээг өглөө оройд хийж, өглөөд чийгшүүлэх тос, нарны тос, нүүр будалтаа хийгээд гарах нь хамгаалалтын хэсэг. Харин эмчилгээ буюу арьсныхаа асуудлуудыг шийдэх, гол тэжээл чийгшлийг өгөх, арьсныхаа нөхөн сэргээлтийг дэмжих арчилгааг ОРОЙД хийх нь хамгийн зөв. Хүн унтаж амарч байхад бидний арьс дотроосоо нөхөн төлжиж, шинэчлэгдэх байгалийн процесс эрчимтэй явагдаж байдаг болохоор яг энэ үед арьсаа сайтар дэмжээд өгвөл арьсандаа маш их тус хүргэж байна гэсэн үг. Оройн арьс арчилгааг тултал хийж байх дадал бол аль ч насны эмэгтэйн гоо сайхныхаа төлөө заавал хэрэгжүүлэх зөв хэв маяг юм.

Оройн аль цаг арьс арчилгаанд хамгийн тохиромжтой вэ?

Шөнийн 23 цагаас үүрийн 4 цагийн хооронд арьсны нөхөн төлжилт хоёр дахин нэмэгддэг учраас унтахынхаа өмнөх арчилгааг сайн хийж заншвал үргэлж эрүүл, толигор, залуу арьстай харагдаж чадна. Мөн аль болох эрт унтаж, бүтэн нойртой хонож байх хэрэгтэй. Ингээд бодохоор яг ямар бүтээгдэхүүнүүд, яаж хэрэглэх хэрэгтэй юм, ямар арьсанд аль нь сайн бэ гэх мэт асуултууд ар араасаа ундарч байгаа биз? Эдгээр болон арьс арчилгаатай холбоотой бүхий л асуултын чинь хариуг өгч, хажуугаар нь зөв дадалтай болгоход чиглэсэн “Арчаатай бүсгүйн 100 орой” онлайн цогц хөтөлбөрийг Гоолингоо санаачлаад байна. Чи 2 сарын 10 -аас эхлэн 5 сарын 20-ныг дуустал үргэлжлэх энэ хөтөлбөрт оролцсоноор:

- Гоё арьстай болно
- Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
- Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
- Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
- Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
- Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
- Хүсвэл Мартын 8-аар Гоолингоогоос бэлэг авна
- 100 хоногийн хугацаанд сонирхолтой уралдаан тэмцээнд оролцож шагнал урамшуулал авна
- Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
- Өөрийгөө ялан дийлнэ
- Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
- Улам хөөрхөн, өөдрөг болно
- Онлайнаар олон найзтай болж, арьс арчилгааныхаа жаргал зовлонг хуваалцаж, хамтдаа асуудлаа шийднэ гэх мэтчилэн олон хэрэгтэй, сонирхолтой, хөгжилтэй, өгөөжтэй зүйлс хүлээж байгаа.

Одоо харин чиний хамгийн эхэнд хийх үйлдэл бол 2 сарын 10-аас өмнө энэхүү Гоолингоогийн “БЭЛЭГ” -ийг захиалж, оролцогчийн дугаараа авах юм. Оролцогчийн дугаар авснаар 100 хоногийн хугацаанд гоо сайхны бүтээгдэхүүнүүдээрээ хангуулах онлайн реалити шоуны 10 оролцогчийн нэгд өрсөлдөх бас уралдаан тэмцээнүүдийн ялагч, азтан болох боломжууд өмнө чинь нээгдэнэ. Хамгийн гоё нь дугаараа ашиглан хөтөлбөрт орой бүр идэвхтэй оролцон чээлэнжээ давснаар супер шагналын эзэнд бас өрсөлдөх болно. Өөрөөр хэлбэл манай хамтрагчид болох E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood ,Seaberry, The Saem, Khadaan, L’occitane гэх мэт брэндүүдийн бэлэг шагналуудыг авч, арьсаа хайрлах боломж оролцогчийн дугаартай, хөтөлбөрийн албан ёсны оролцогчдод л олдох юм шүү. Бэлэг болон түүнийг хэрхэн захиалах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “ЭНД” дарж уншаарай. Харин хөтөлбөрийн талаар мэдээллийг байнга авч, оролцогчидтойгоо нэгдэж, хамтдаа байхын тулд ЭНЭ группт нэгдэх хэрэгтэй шүү.

Ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, L’occitane

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(834)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-04
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com