ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2 сарын зурхай

Зурхай  | 2018 / 02 / 01

Аз жаргал, инээд баяслаар дүүрэн хоёрдугаар сар эхэллээ. 2018 онд төлөвлөсөн зүйлсээ эхлүүлдэг сар бол хоёрдугаар сар юм. Ингээд 2 сарын зурхайгаа хүлээн авна уу.

2 сарын зурхай

Хонь

2-р сарын эхний арав хоногт хайр дурлалын Сугар гараг Хонины ордныхонд ээлтэй байрлалд байгаа учраас сонирхолтой учрал, адал явдлууд тохионо. Удаан хүсэж ирсэн учрал ч тохиож мэднэ. Ганц биечүүд бусадтай нийцтэй, нийгмийн идэвхтэй, олонтойгоо ойр байх тусам шинэхэн романс эхлүүлэх боломж өндөр байх болно. Харин 2 сарын 11-ээс хойш Сугар гараг Загасны орд руу шилжинэ. Гэсэн хэдий ч хүчтэй сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг үлдээх болохоор сарын үлдсэн 20 хоногт тийм ч нам гүм байхгүй. Гэвч энэ нь аз жаргал авчирна гэж амлаж чадахгүй нь. Хамгийн гол нь хүссэн хүнтэйгээ дотно харилцаа тогтооё гэвэл боломжийг олж харах нүдээ нээлттэй байлгах хэрэгтэй юм шүү. Өндөр амбиц, хүсэл шуналдаа хөтлөгдөн хүрэхэд хүнд, нэлээд том зорилго өмнөө тавина. Гэхдээ аз чиний талд байгааг хэлмээр байна. Сарын эхний 20 хоногт Нар Хонины ордод ээлтэй байрлалд байх учир бусдаас дэмжлэг тусламж хүртэж, нэр хүнд өснө. Нэгдмэл нэг зорилготой баг, хамт олны дунд амжилттай ажиллана. Хонины ордыг ивээгч Ангараг гарагийн нөлөөгөөр сарын турш боловсрол, соёл, аялал, хилийн чанд дахь ажил гэх мэт зүйлсэд нэлээд хүч энергээ зарцуулах бололтой. Санхүүгийн хувьд од эрхэс чамд өгөөмөр хандаж байгаа ч сарын сүүлийн хагаст бага зэрэг татарна. Сарын эхний 20 хоногт Хонинуудын эрүүл мэнд гайхалтай сайн байх ба сэтгэл санаа ч өөдрөг хөгжилтэй байна. Гэвч сарын сүүлийн арав хоногт өөртөө анхаарал тавьж, ажил амралтаа зохицуулахгүй бол халдварт өвчин тусах магадлалтай. Алкоголь, тамхи, эм, тарианы хэрэглээг хязгаарлаарай. Хүүхэдтэй ээжүүд хөх болон эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаараарай. Эцэст нь шинэ төсөл эхлүүлэх гэж байгаа бол ээлтэй байна. Зориглоод ханцуйгаа шамлаарай.

Үхэр

Энэ 2 сар ганц бие Үхрүүдэд гайхалтай учрал, дотно харилцааг бэлджээ.
Бархасбадь, Ангараг гарагуудын хосолсон нөлөөгөөр хүссэн хүнтэйгээ чи ойртох бол сарын сүүлийн 20 хоногт хайр дурлалын Сугар гараг хүрч ирснээр бүх зүйлийг боломжтой болгож, чамайг ёстой л “эрхлүүлж” өгөх нь ээ. Гэхдээ эхлээд хуучин, явцгүй эсвэл хоёрын хооронд харилцаагаа дуусгаж цэглэх хэрэгтэй шүү. Хэрвээ сонголт хийхээр болбол гадаад төрх хуурамч байх нь элбэг гэдгийг санаж нухацтай бодож үзээрэй. Сэтгэл хөдлөлдөө хэт авталгүй ухаалаг шийдвэр гаргаж чадвал бүх зүйл сайхан болно. Сарын эхний 10 хоногт Сугар гарагийн ивээлээр төлөвлөгөө чинь амжилттай хэрэгжиж, амжилттай ажиллах болно. Гэхдээ аливааг хийхдээ өөртөө итгэлтэй байж, ур чадвартаа бардам байхыг чамд зөвлөж байна. Үгүй бол хэчнээн од эрхэс боломжуудыг өмнө чинь авчраад нэмэргүй байх болно. Аялал, баг хамт олны менежмент, үйлчилгээ, холбоо харилцааны чиглэлээр ажилладаг Үхрүүдэд энэ сард ололт, амжилт өрнүүн байх нь. Цаашлаад орлого ч өснө. Материаллаг сонирхол, эд зүйлс энэ сард Үхрүүдийн анхаарлын төвд байх бөгөөд мөнгө ч сайн олох бололтой. Харин хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол яаралгүй сайтар бодож болгоомжтой хандаарай. Амласан амлалтдаа заавал хүрээрэй.
2 сарын турш Үхрүүдийн бие болоод сэтгэл санаа сайн байна. Нар болон Сугар гарагуудын ивээл чамайг хангалттай “гялалзуулж” баяр жаргал өгөх бололтой. Гэхдээ сарын хоёрдугаар хагаст дархлаагаа дэмжиж, доороосоо дулаан байгаарай. Эцэст нь гарч зугаал, хүмүүстэй танилц, найзалж нөхөрлө.

Ихэр

Ангараг гарагийн нөлөөгөөр Ихрүүд энэ сард хайр дурлалын харилцаандаа нэлээд хүч энерги зарцуулах бололтой. Хайртай хүнээ дэмжиж туслах, тэднийг ялан дийлэх гээд аль ч талаараа нөлөөлж магадгүй. Энэ үед санаачлагатай, ухаалаг байхыг од эрхэс сануулж байна. Хэрвээ та хоёрт хууль шүүхийн асуудал байгаа бол энэ сард бүр ч илүү өөрийгөө дайчлан хичээж, байгаа нөөц бололцоогоо гаргаарай. Хэлэлцэж тохиролцох асуудал дээр хэт шулуун шударга байх хэрэггүй. Харин тойруу замаар нөгөө хүндээ ойлгуулж, ятган сэнхрүүлбэл дээр. Нөгөө хүнийхээ ятгалга, нөлөөнд автахаас болгоомжлоорой. Ангараг гарагийн нөлөөгөөр сэтгэл хөдлөлдөө автаж түргэн зан гаргах магадлал өндөр байна гэдгийг санаарай. Сарын турш аливааг өөр өнцгөөс харахыг хичээгээрэй. Учир нь энэ сард Ихрийнхний хувийн амьдрал, ажил алба хоёр нэлээд ойртож, холилдох бололтой. 2 сарын турш Ихрүүдийн ажил алба хамтын, багийн ажиллагаа, нийгэмлэг, клубын ажлууд дээр тогтох бололтой. Мөн өрсөлдөөн ч их байна. Сорилт шалгалтууд чамд хүч чадал өгч, урагш түлхэх болно. Нар болон Буд гарагуудын хосолсон нөлөөгөөр өргөн хүрээтэй ажлууд өөрөөр хэлбэл боловсрол, соёл, харилцаа холбоо гэх мэт ажлууд үр бүтээлтэй байна. Сарын турш Сугар гараг Ихрүүдийг ивээх бөгөөд сарын сүүлийн арав хоногт гайхалтай бэлгээ чамд өгөх болно. Санхүүгийн хувьд хангалуун байх хэдий ч ухаалаг зарцуулах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Сарын турш Ихрүүдийн дархлаа сайн байж эрч хүчээр бялхах бололтой. Гэхдээ хэт их сууж ажиллах, махран улайрах хандлага байгаа учраас ажил амралтаа сайтар зохицуулахад эртнээс суралцаарай. Эцэст нь бүтээлч сэтгэлгээ, урлагийн мэргэжлээ ажилдаа ашиглахыг од эрхэс зөвлөж байна.

Мэлхий

Мэлхийнүүдийн хосын харилцаанд сарын турш тооцоотой, нухацтай хандлага давамгайлах бололтой. Санчир болон Дэлхийн ван гарагуудын хосолсон нөлөөгөөр романтик догдлол гэхээсээ илүү хамтын хариуцлага, зорилго чиглэлдээ илүүтэй анхаарна. Мөн чи аливааг илүү өргөн өнцгөөс харж, “том” хүн шиг хандлага гаргаж, сэтгэл зүйгээ удирдахад анхаарна. Сугар гарагийн шилжилтийн нөлөөгөөр сарын эхний арав хоногт хайртынхаа шийдвэр гаргах процессыг ухаж ойлгох, нууцыг нээх, дүгнэлт хийх гэх мэтээр ирээдүйг чинь өөрчлөх шинэ нээлтүүд гарч ирнэ.
2 сарын сүүлийн хорь хоногт Мэлхийнүүд боловсрол мэдлэг, соёл урлагтай холбоотой зүйлсэд анхаарлаа хандуулна. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Мэлхийнүүдийн хосын харилцаанд секс томоохон нөлөө үзүүлнэ. Ангараг гарагийн нөлөөгөөр Ихрүүд энэ сарын турш ажиллах эрч хүч, санаачлагаар бялхах бололтой. Урам зориг, шинэ санаа эргэн тойронд чинь дүүрэн эргэлдэж, карьерийнхаа хувьд томоохон өөрчлөлт хийх бололтой. Энэ сар ч өөрчлөлтөд ээлтэй байх болно. 2 сар Мэлхийнүүдийн хувьд материаллаг сар байна гэж ойлгож болно. Нар болон Буд гарагийн шилжилт хөдөлгөөн Мэлхийнүүдийг шинэ бизнес, хөрөнгө оруулалтад “уруу” татна. Хэн нэгнээс санхүүгийн дэмжлэг, бэлэг хүлээн авч магадгүй. Гэхдээ банк болон бусад санхүүгийн байгууллагатай харьцахдаа болгоомжтой байгаарай. Энэ сард Мэлхийнүүд “хөөрхөн” стрестэх бололтой. Гэхдээ ажил амралтаа зохицуулж сурах сайхан шалтгаан болно гэдгийг санаарай. Ангараг гарагийн нөлөөгөөр халдварт өвчин, гэнэтийн гэмтэл бэртэл байх магадлалтай. Шүдээ эмчлүүлэх, жижиг төрлийн хагалгаанд орж магадгүй. Хэтэрхий санаа зовох хэрэггүй. Эцэст нь саад бэрхшээлийг даван гарч, бүх зүйлээс суралцаж, туршлагажихыг хүсэн сэтгэлгээгээ нээлттэй байлгаарай.

Арслан

Арслангууд энэ 2 сард сонирхолтой зүйлсийг үзэж туулах нь ээ. Юуны өмнө Ангараг гарагийн нөлөөгөөр эротик хүсэл, романтик догдлолыг ихээхэн хүсэх бололтой. Үүнээс шалтгаалан хэн нэгэнд анхны харцаар дурлаж, сонирхолтой харилцаа бий болгох, хүчтэй мэдрэмж төрснөөр галзуу, тэнэг үйлдлүүд ч хийж мэдэх нь. Хостой Арслангууд гэнэтийн мэдээ дуулж, нөхцөл байдал өөрчлөгдөх болно. Сарын эхний арав хоногт Сугар гарагийн нөлөөгөөр хайр халамжаар дутагдах, ганцаардах мэдрэмжүүд төрнө. Энэ сард Арслангуудын хувьд багийн ажиллагаа, хамтын харилцан ойлголцол ажлаа амжилттай авч явах гол түлхүүр нь байх бололтой
Хэдий чамд удирдагчийн чадвар бий ч гэлээ энэ сард амбиц, тушаан зааварлах хүслээ түр хойш тавин нийтийн зорилго, хамт олны уур амьсгалын төлөө ухаалаг байхыг од эрхэс сануулж байна. Энэ сар өөрийгөө өндөрт өргөж, бардамнах цаг биш бөгөөд өрсөлдөх чадвар, хуримтлуулсан туршлагадаа ахин нэг дүгнэлт хийж үзээрэй. Ангараг гараг Арслангуудад бүтээлч сэтгэлгээ, урлагийн мэдрэмж хайрлах учраас зар сурталчилгаа, энтертаймэнт, спортын салбарынхан амжилттай байх бололтой. Санхүүгийн хувьд сарын дундуур илүү орлого орж ирэх хандлагатай байна. Бусад үед тогтвортой байх болно. Ангараг гарагийн нөлөөгөөр мөн Арслангуудын дархлаа сайн байж, сексийн дур хүсэл өндөр байна. Мөн фитнесээр хичээллэх, ууланд алхах, бүжиглэх, экстрим спорт сонирхох гэх мэтээр бие мах бодийн эрч хүчээ гаргаж зарцуулах бололтой. Гэхдээ хэт аз сорьсон, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг од эрхэс сануулж байна. Яс, шүд, үе мөч болон эрдсийн хэрэглээндээ сайтар анхаараарай. Эцэст нь гэрээ тохижуулж өөрийгөө тав тухтай байлгаж, амьдралаас авах таашаалаа нэмэгдүүл.

Охин

Сарын эхний арав хоногт мартагдашгүй үйл явдал өрнөхгүй бол сарын дундуур бүх зүйл өөрчлөгдөнө. 2 сарын 11-ээс Сугар гараг Охиныхныг ивээж эхэлснээр дурлал, ойлголцол, аз завшаан өөрөө ирнэ. Мөн Бархасбадь гарагийн давхар нөлөөгөөр аз жаргалтай, сэтгэл дүүрэн байх өдрүүд ч олон тохиох нь ээ. Аялал, гэрээ хэлэлцээр, мэдээлэл солилцох үйл явцаар дамжин нөхцөл байдал сайжирч, уур амьсгал халуун дулаан болно. Оюун санаагаараа тайван тогтвортой байж сурах нь шийдвэр гаргалтыг сайжруулах чухал түлхэц болж өгнө. Сарын сүүлийн арав хоногт Нарны нөлөөгөөр хайр дурлалын харилцаанд ээлтэй байх бололтой. 2 сард Охины ордныхон ажил, бизнестэйгээ холбоотой шинэ мэдээ дуулах ба үүнтэй холбоотойгоор ажлаа солих, шинэ бизнес эхлүүлэх, ажиллах арга барилаа өөрчлөх гэх мэтээр үргэлжилнэ. Эсвэл санамсаргүй болсон үйл явдал өнөөг хүртэлх чиний хийж байсан зүйлс, амьдарч байсан ертөнцөөс огт өөр газарт чамайг аваачина. Санхүү мөнгөний хувьд нөхцөл байдал алхам алхмаар сайжирч сарын дундуур чи сэтгэл хангалуун байх болно. Хамтын ажиллагаа, бүлэг, холбоо эсвэл хайртай хүнээсээ санхүүгийн тусламж, дэмжлэг авах бололтой. Чиний ээлж ирэх үед бусдад мөн сайхан сэтгэлээр хандаарай хэмээн од эрхэс сануулж байна. Буд гарагийн нөлөөгөөр Охиныхны хувьд эрүүл мэнд энэ сард чухал сэдвүүдийн нэг байх болно. Эрүүл мэндийнхээ төлөө хэцүү давааг давж мэдэх нь. Мөн амьдралын хэв маяг, хооллолтоо өөрчлөх гэх мэт шийдвэрүүд ч гаргах бололтой. Эцэст нь шүүгээгээ цэвэрлэж, хэрэггүй зүйлсээсээ салаарай.

Жинлүүр

2018 оны 2 сар Жинлүүрийнхний хайр дурлалын хувьд тийм ч таатай өнгөрөхгүй бололтой. Буд гарагийн нөлөөгөөр төлөвлөөгүй, санамсаргүй үйл явдлууд хэд хэдээр тохиолдож хосуудын энгийн амьдралдаа өөрчлөлт хийх, туршилт явуулах, гэнэтийн бэлэг хүлээж авах бололтой. Эдгээр нь сарын эхний хорь хоногт болох магадлал өндөр. Гэвч энэ нь аз жаргал авчирна гэж амлаж чадахгүй нь. Хамгийн сэтгэл догдлом сайхан мөчүүд сарын эхний арав хоногт тохионо. Ганц биечүүд хамтран ажиллагчтайгаа хайрын романс үүсгэж магадгүй. Ангараг гарагийн нөлөөгөөр олон шинэ санаанууд төрнө. Эдгээрийн ихэнх нь үтэр түргэн хэрэгжүүлж, бодит болгох хэрэгтэй зүйлс байгаа. Энэ хугацаанд үг бүрээс чинь урам авмаар хүчирхэг, байх агаад бусдын итгэл талархлыг хүлээж, нэр хүнд чинь өснө. Олон шинэ хүмүүстэй танилцаж, хамтын ажиллагаа эхлүүлнэ. Чиний бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар чинь цаанаасаа л ундарч, боломжтой уялдсанаар азтай үйл явдлууд тохиолдоно. Сугар гарагийн нөлөөгөөр сарын сүүлийн хагаст ажлаасаа авах сэтгэл ханамж нэмэгдэнэ. Санхүү мөнгөний хувьд ч энэ сар өгөөмөр байх бололтой. Сарын эхний арав хоногт Жинлүүрүүд гайхалтай эрүүл саруул байна. Харин сүүлийн хагасаас эмнэлэгт үзүүлэх хэрэг гарч магадгүй. Амьдралын хэвшлээ өөрчилж, эрүүлжүүлэх шаардлага зайлшгүй байна. Нөгөө талаас энэ сард стресстэх зүйлс их байснаас бодлогогүй түргэн үгс бусадтай харилцах харилцааг чинь сэвтүүлэх магадлалтай. Эцэст нь маргааныг хурдан цэглэх, дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна.

Хилэнц

2018 оны 2 сар Хилэнцийнхний гэрлэлт, хайр дурлалын хувьд гайхамшигтай сар байх болно. Сар бүхэлдээ сайн сайхнаар дүүрэн байх хэдий ч сарын сүүлийн хагаст бүр ч их аз жаргалаар бялхах бололтой. Бархасбадь болон Сугар гарагуудын хосолсон нөлөөгөөр Хилэнцүүд энэ сарыг сэтгэл догдлол, аз жаргал, баяр хөөр, инээд баяслаар дүүрэн өнгөрүүлнэ. Хэн нэгний хайрыг татах, хэн нэгэнд дурлах эсвэл хайртай хүнтэйгээ гэрлэхээр шийдэх, хүүхэд олох гэх мэт олон талыг дээрх сайхан зүйлс хамарна. Харин мөнгөтэй холбоотой асуудал хайрттайгаа болгоомжтой харьцахад хүргэж магадгүй. Ангараг гарагийн нөлөөгөөр Хилэнцүүд орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч эхлэх ба үүндээ ч санаачлагатай, идэвхтэй ажиллана. Цалингаас гадна орлогоо нэмэгдүүлэхээр хичээх нь зөв ч амар хялбар арга хайж эрсдэлтэй зүйл битгий хийгээрэй. Энэ сард мөн гэр, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тооцоолоогүй зүйлс болж өрнөнө. Сарын сүүлийн хагаст карьерийн боломжууд чамайг хүлээж байгаа. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Хилэнцүүд эрч хүчтэй, өөдрөг байна. Энэ оны 11 сар хүртэл Бархасбадь гарагийн нөлөөгөөр ерөнхийдөө биеийн эрүүл мэнд чинь сайн байх болно. Хэрвээ энэ сард чи өвчин тусбал энэ нь анхаарал болгоомжгүй байдал, буруу оношилгоо зэргээс хамаарсан байх магадлал өндөр. Эцэст нь мөнгөний асуудал дээр бодитой, ухаалаг хандаарай хэмээн од эрхэс сануулж байна.

Нум

Ангараг гарагийн нөлөөгөөр биеийн эрч хүч ундарч, сексийн хүсэл дүрэлзэн асна. Өөрөөр хэлбэл халуухан сар ирж байна, бүр маш халуухан. Ялангуяа өвлийн сард ийм зүйл болж байгаа нь чамд тун ч сонирхолтой байх болно. Хайр чамайг хайж, чи ч хайрыг эрж сэтгэл догдлол хүчтэй байж, хүсэл тачаал ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай том асуудал болж хувирна. Буд гараг болон Нарны нөлөөгөөр санаад оромгүй, сонин үйл явдлууд тохиолдох эсвэл тооцоолоогүй хүнээс дуудлага, зурвас ирнэ. Энэ сар Нумуудын ажил хэрэгч, санаачлагатай чанар өндөр байна. Ангараг гарагийн нөлөөгөөр амбиц чинь хөдөлж, удирдан манлайлж, шийдвэр гаргагч байх хүсэл чинь хүчтэй байна. Шинэ, сонирхолтой санаануудаар бялхаж нэр хүнд чинь өснө. Өөрчлөлт ойрхон байна. Хялбараар тайлбарлавал энэ сард чи олон зорилгоо биелүүлж чадна. Санхүү мөнгөний хувьд хангалуун байх ч гэлээ ухаалгаар зарцуулах нь чухал шүү. Ангараг гарагийн нөлөөгөөр Нумуудын бие хөнгөн, эрч хүчтэй байх ба банщйнга дасгал хөдөлгөөн хийж, алхаж, бүжиглэж, секс хийх гэх мэтээр шатаана. Энэ нь ч зөв юм. Үгүй бол үе мөч, гормоны өөрчлөлтөд өртөж магадгүй. Гэхдээ Ангараг гараг бодлогогүй, хайнга байдлыг илэрхийлдэг гэдгийг санаж, зөв чигт нь төвлөрүүлээрэй. Эцэст нь ийш тийш бүү үсчилгүй нэг зүйлд л анхаарлаа бүрэн төвлөрүүл.

Матар

2018 оны 2 сарын эхний арав хоногт Матруудын хайр дурлалын амьдралын уур амьсгал мөнгө, хариуцлагаас ихээхэн шалтгаална. Сарын 11-ээс хайр дурлалын Сугар гараг Матрын ордод шилжиж ирснээр Матрууд эсрэг хүйстнээ хүчтэйгээр өөртөө татна. Сарын сүүлийн хорь хоног илүү романтик, догдлолоор дүүрэн өнгөрнө. Үүнтэй холбоотойгоор аяллаар явах, олон хүмүүстэй танилцах үйл явдлууд тохионо. Ганц биечүүдийн хувьд гадагш гарч зугаалах, танилын хүрээгээ өргөсгөх, хүмүүстэй санал бодлоо солилцсоноор дурлалын хүрээлэл нь ч тэлнэ. Шинэхэн романс үүсгэх эсвэл хосоо солих ч боломж гарч магадгүй. 2020 он хүртэл Матруудын хувьд мөнгө бол маш том сэдэв байх болно. Ялангуяа энэ 2 сарын эхний хорь хоногт Буд, Сугар гараг болон Нарны гурвалсан нөлөөгөөр бүр ч чухал асуудал болж хувирна. Тиймдээ ч мөн завгүй өнгөрөх нь ээ. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд ажилдаа бүхий л анхаарлаа хандуулна. Гэхдээ тооцоолоогүй, хэцүү нөхцөл байдалд орохоос сэргийлээрэй. Матрууд төрөлхийн тооцоотой, бодолтой хүмүүс болохоор одоо чамд урам зориг, дасан зохицох чадвар л хэрэг болно. Хайрцгаасаа гарч сэтгээрэй. Сарын дунд хэсэгт мэдээлэл, харилцаа холбоо, хэлэлцээр, тооцоолол илүү чухалд тавигдаж эхэлнэ шүү. 2 сарын турш Матрууд эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй байх бөгөөд сарын дундаас сэтгэл санаа чинь өөдрөг байж, илүү аз жаргалтай үе эхэлнэ. Эцэст нь найз, дайснаа сайн ялгаж, таньж сураарай хэмээн од эрхэс зөвлөж байна.

Хумх

2-р сар Хумхуудын өөдөөс хараад мишээж байна. Ерөнхийдөө энэ сарыг энх тунх цаг хугацаа гэж нэрлэж болох юм. Сугар, Буд гараг болон Нарны гурвалсан нөлөө давхацсан байхад хайр дурлалын харилцаанаасаа аз жаргал амтлахгүй байх ямар ч боломжгүй. Романтик аялал, үерхлийн санал бүр цаашлаад гэрлэх санал ч авч магадгүй. Сексийн дур хүсэл ч өндөр байх бөгөөд сарын сүүлийн арав хоногт илүү хүчтэй байх ажээ. Ганц биечүүд өөрийн хоббиг хөгжүүлж, шинэ хүмүүсийн дунд орж, амьдралаа хөгжилтэй болгоорой. Энэ сард Хумхуудыг ажил албаны талбарт цоо шинэ агаар угтаж авах нь. Буд гарагийн нөлөөгөөр шинэчлэлт, өөрчлөлт хүчтэй өрнөх өгөөд Ангараг гараг хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авахад чинь тусална. Харин Нарны шилжилтийн нөлөөгөөр Хумхууд лүү хүчтэй гялалзаж, бусдыгаа удирдан манлайлж, зохион байгуулах, чиглүүлэх авьяасаа баталж харуулна. Сарын эхний арав хоногт мөнгө болон түншийн холбоо чинь чиний сэтгэл татам байдал, зан чанараас ихээхэн шалтгаална. Санхүүгийн хувьд сарын турш Сугар гараг ивээх бөгөөд сарын сүүл арав хоногт Буд гараг болон Нар нэмэгдэн хүч хавсарна.Ингэснээр амжилтад чи илүүтэй ойртох болно. Сарын эхний хорь хоногт Нарны нөлөөгөөр Хумхуудын эрүүл мэнд өөлөх зүйлгүй байна. Сэтгэл санаа чинь ч өөдрөг, гэгээлэг байх бөгөөд Сугар гарагийн нөлөөгөөр илүү уужуу тайван байх бололтой. Эцэст нь бусдын талархлыг хүлээхүйц онцгой, сонирхолтой зүйл хийж хэрэгжүүлэхийг од эрхэс зөвлөж байна.

Загас

Сарын эхний арав хоног Загаснуудын хувьд бага зэрэг уйтгартай өнгөрөх бололтой. Цаашлаад ганцаардал, урам хугарал, уйтгар гунигт автаж магадгүй. Харин сарын дундаас эхлэн нөхцөл байдал аажмаар сайжирч эхэлнэ. Учир нь хайр дурлалын Сугар гараг Загасны ордод шилжиж ирэх ба ингэснээр сексийн дур хүсэл нэмэгдэж, Загаснуудын дур булаам төрх хүчтэй байна. Мөн ойлголцол, харилцан өршөөл нь хосын харилцааг хөхүүлэн дэмжиж, бат бөх болгоно. Сарын сүүлээр Бархасбаь гарагийн нөлөөгөөр Сугар гарагийн ивээл улам хүчирхэгжинэ. Сарын туршид Ангараг гарагийн нөлөөгөөр Загаснууд урам зоригтой амбицтай байж, ур чадвараа батлан харуулахаар өөртөө итгэлтэйгээр зүтгэнэ. Зарим үед сэтгэлийн хөөрөлд автаж, зарчимгүй, бодлогогүй байснаас болж бусадтай зөрчилдөж магадгүй ч нийтэд нь авч үзвэл карьерийн хувьд чи өсөж дэвшсэн байх болно. Цалингаас гадуур орлого олох сонирхолтой боломжийн санал хүлээн авна. Ангараг болон Бархасбадь гарагуудын хосолсон нөлөөгөөр гадны хүн, компанитай хамтран ажиллах, онлайнаар ажлаа явуулах боломжуудыг гаргаж ирнэ. Энэ нь чиний боловсрол, соёл, үзэл бодолд ихээхэн нөлөө үзүүлэх бололтой. Сарын сүүлийн арав хоногт хамгийн гайхалтай цаг хугацаа байх болно. Нар болон Бархасбадь гарагийн харшилсан байрлалын улмаас Загаснуудын дархлаа муудаж, амарч, алжаалаа тайлах хэрэгцээ нэлээд гарна. Өөртөө анхаарал тавьж, хайрлаж халамжлах нь хэчнээн чухал болохыг од эрхэс ойлгуулах бололтой. Сарын дундаас бие чинь сайжирч, сүүлийн арав хоногт эрүүлжсэн байна. Эцэст нь урлагийн мэдрэмжээ хөгжүүлж, буяны үйлст оролцоорой хэмээн од эрхэс зөвлөж байна.

2 сарын зурхай чинь хэр таарч байна даа? Ирээдүйнхээ тухай бодож байгаа энэ цаг мөчдөө өөрийнхөө талаар, хүсэл сонирхол, амьдралын чиг зорилгынхоо талаар илүү нарийвчлалтайгаар авч үзвэл ямар вэ? Үүний тулд Acyy.me рүү ороорой. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(839)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Болормаа.   2018-02-13
гэлэгмаа, үзмэрч авгайчуудаас болгоомжил. Мөнгийг чинь сороод биеийг чинь мэхэлж байгаад ашиглах вий. www.sodonmedeelel.blog.gogo.mn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com